| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/00286/И |
| Дугаар | 309/ШШ2025/00234 |
| Огноо | 2025-02-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 309/ШШ2025/00234
| 2025 оны 02 сарын 27 өдөр | Дугаар 309/ШШ2025/00234 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* ******* ******* хүсэлттэй,
“*******ын албадан эмчлэх хугацааг дуусгавар болгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******
Гуравдагч этгээд *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* газар нь тус шүүхэд “*******ын албадан эмчлэх хугацааг дуусгавар болгох тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...Эмчлүүлэгч ******* нь 2025 оны 02 сарын 27-ны өдрийн 10 цаг 05 минутад Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн мэс заслын тасагт нүүрний циллулит оношоор тайвшруулах, мэдээ алдуулалтын дор буглааг зүсэж нээх мэс ажилбар хийлгэсэн бөгөөд ажилбарын үед нүүрний зүүн талд хаван ихтэй буглаа гүн байсан ба нүүрэн дээр гарсан идээд үрэвсэл тархинд ойрхон, цаашид идээд хүндрэл үүсэх эрсдэлтэй тул эмийн болон боолт эмчилгээг мэс заслын тасагт хийх шаардлагатай гэсэн мэс заслын эмчийн дүгнэлт гарсан. Иймд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалт “Биеийн хүнд эмгэгтэй хүнийг албадан эмчлэхийг хориглоно” 15 дугаар зүйлийн 15.8.1-д “Яаралтай шилжүүлэх тохиолдолд зохих эмнэлэгт шилжүүлсний дараа тухайн хүний албадан эмчилгээний хугацааг дуусгавар болгох тухай саналыг шүүхэд хүргүүлэх”, Эрүүл мэндийн сайдын 2020 оны 02 сарын 05-ны өдрийн А/59 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Согтуурах мансуурах донтой хүнд албадан эмчилгээ хийхийг хориглох биеийн хүнд эмгэгийн жагсаалт”-ын 5 дахь заалт “Мэс засал шаардлагатай хурц, үечилсэн товлолт мэс засал”, 4 дүгээр хавсралтаар батлагдсан “Согтуурах мансуурах донтой хүнийг албадан эмчлэх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалтыг тус тус үндэслэн албадан эмчилгээний хугацааг дуусгавар болгож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс: ******* аймаг дахь ******* ******* ******* ******* даргын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Эмчлүүлэгчийг хүлээн авах, эмчилгээний хугацааг дуусгавар болгох, зогсоох тухай санал гаргах ажлын хэсэг байгуулах тухай” А/37 дугаар тушаал болон 0003952 дугаартай эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, ******* аймаг дахь ******* ******* ******* ******* зүүн бүсийн албадан эмчилгээний төвийн эмчлүүлэгчийг хүлээн авах, эмчилгээний хугацааг дуусгавар болгох, зогсоох тухай санал гаргах ажлын хэсгийн хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай тэмдэглэл, ******* аймаг дахь ******* ******* ******* ******* зүүн бүсийн албадан эмчилгээний төвийн эмч нарын зөвлөгөөний 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №01 тоот дүгнэлт, гуравдагч этгээд *******ын хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
******* зүгээс хэрэг хянан *******лэх ажиллагаанд *******ыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах ажиллагааг хийсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* аймаг дахь ******* ******* ******* ******* зүүн бүсийн албадан эмчилгээний төв нь Хэнтий ******* Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 3-12 тоотод оршин суух, СО71062312 регистрийн дугаартай, Боржигон овогт Доржпаламын Гантөмөрийн эмчилгээний үр дүнг харгалзан албадан эмчлэх хугацааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж *******лэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 156/ШШ2024/00244 дугаартай *******ээр Доржпаламын Гантөмөрийг Зүүн бүсийн албадан эмчилгээний төвд 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч өвчтөний түүх нээж, албадан эмчилгээний зорилго ач холбогдол, эмнэлгийн дотоод журам, эмчлүүлэгчийн эрх, үүргийг танилцуулан 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд "Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх журам”-ын дагуу эмчилгээ хийсэн. Эмчлүүлэгчийн биеийн зовуурь арилж, сайжирсан тул эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн эмчилгээний хугацааг дуусгавар болгох саналтай байна гэж тайлбарладаг.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь албадан эмчилгээний хугацааг дуусгавар болгох саналыг зөвшөөрсөн үндэслэлээ “...дахин архи уухгүй, эрүүлээр амьдрах зорилготой болсон...” гэж тайлбарласан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: ******* аймаг дахь ******* ******* ******* ******* даргын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Эмчлүүлэгчийг хүлээн авах, эмчилгээний хугацааг дуусгавар болгох, зогсоох тухай санал гаргах ажлын хэсэг байгуулах тухай” А/37 дугаар тушаал болон 0003952 дугаартай эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, ******* аймаг дахь ******* ******* ******* ******* зүүн бүсийн албадан эмчилгээний төвийн эмчлүүлэгчийг хүлээн авах, эмчилгээний хугацааг дуусгавар болгох, зогсоох тухай санал гаргах ажлын хэсгийн хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай тэмдэглэл, ******* аймаг дахь ******* ******* ******* ******* зүүн бүсийн албадан эмчилгээний төвийн эмч нарын зөвлөгөөний 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №01 тоот дүгнэлт, гуравдагч этгээд *******ын хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
- Гуравдагч этгээд ******* нь Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 156/ШШ2024/00244 дугаартай *******ээр Зүүн бүсийн албадан эмчилгээний төвд 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд архины албадан эмчилгээнд хамрагдсан байна.
- ******* аймаг дахь ******* ******* ******* ******* зүүн бүсийн албадан эмчилгээний төвийн эмчлүүлэгчийг хүлээн авах, эмчилгээний хугацааг дуусгавар болгох, зогсоох тухай санал гаргах ажлын хэсгийн хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай тэмдэглэл, ******* аймаг дахь ******* ******* ******* ******* зүүн бүсийн албадан эмчилгээний төвийн эмч нарын зөвлөгөөний 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №01 тоот дүгнэлтээр *******ын эмчилгээний үр дүнг харгалзан албадан эмчлэх хугацааг дуусгавар болгох саналыг гаргасан.
5. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Албадан эмчлэх хугацаа нь эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн шүүхийн *******ээр дуусгавар болно” гэж заажээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч, мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан ******* аймаг дахь ******* ******* ******* ******* зүүн бүсийн албадан эмчилгээний төвийн эмч нарын зөвлөгөөний 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №01 тоот дүгнэлтээр эмчлүүлэгч *******ын биеийн зовуурь арилж, сайжирсан, түүнд хийсэн эмчилгээ үр дүнтэй болсон болох нь тогтоогдож байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар *******ын захиргааны журмаар албадан эмчлэх хугацааг дуусгавар болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
6. Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т тус тус заасныг баримтлан *******ын захиргааны журмаар албадан эмчлэх хугацааг дуусгавар болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* аймаг дахь ******* ******* ******* газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү ******* танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд ******* хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж *******ийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь *******ийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж *******ийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА