Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 114/ШШ2024/0033

 

 

 

 

   2024       2             8                                         4/ШШ2024/00**************

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр багийн 4 дүгээр байрны ******* тоотод оршин суух *******

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газар, улсын байцаагч ******* нарын хооронд үүссэн захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч:                                                     *******

Хариуцагч:                                                             Х.*******

хариуцагч Нийгмийн даатгалын газрын

итгэмжлэгдсэн төлөөлөгч:                              Ц.Мандахбаяр

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга   Н.Нинжбадгар   нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

.. Нэхэмжлэгч *******ээс Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч Х.*******д, холбогдуулан “нийгмийн даатгалын бичилт зөрүүтэй, засварласан байдалд хяналт шалгалт хийсэн улсын байцаагчийн 202******* оны 0 дугаар сарын *******-ны өдрийн дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох үндсэн шаардлагатай,

.2. Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын даргад холбогдуулан “хяналт шалгалтын явцад нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг зөвтгөөгүй, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх улсын байцаагчийн акт гаргаагүй эс үйлдэхүй бүхэлдээ хууль бус болохыг тогтоолгох, улсын байцаагчийн акт гаргахыг даалгуулах” тухай нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

 2.. Нэхэмжлэгчээс Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч Х.*******д холбогдуулан “... ажил олгогч нь ажилтан ******* миний 209 оны 08 дугаар сарын 0-ний өдрөөс 209 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажилаад, ээлжийн амралтын тушаал гарсан. Ээлжийн амралтын цалин *******,, төгрөгөөс ,, төгрөгийг 2020 оны 6 сар, ,, төгрөгийг 2020 оны 7 сар, үлдсэн 470, төгрөгийг 2020 оны 8 сарын цалин хөлс ,700, төгрөг дээр нэмж нийт 2,70, төгрөгийн сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцож, нийгмийн даатгалын шимтгэлийг тайлагнаж, нягтлан бодогч гарын үсэг зурж баталгаажуулсныг мөн шалгасан нийгмийн даатгалын байцаагч гарын үсэг зурж тэмдэг дарж баталгаажуулсан байсан. Ажил олгогч Нийгмийн даатгалын эх хувийг 2022 оны 0 дүгээр сарын 28-ны  өдөр шуудангаар над руу илгээсэн бөгөөд миний нийгмийн даатгалын дэвтрийн 2020 оны 08 дугаар сарын шимтгэлийн хэмжээг дарж засварласан болохыг мэдсэн. Хэн гэдэг албан тушаалтан, хэзээ уг шимтгэлийн хэмжээг засварласан нь тодорхойгүй байх тул “илт хууль бус” болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гарган маргасан.

2.2. Мөн нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын даргад холбогдуулан ... хяналт шалгалт явуулсан болон гомдол шалган шийдвэрлэсэн улсын байцаагч нар нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн *******8.0.6-д “нийгмийн даатгалын хууль тогтоомжийг зөрчсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөгч болон холбогдох байгууллага, албан тушаалтан, хүнд энэ хууль болон холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх, шаардлагатай бол хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх;” гэсэн заалтыг зөрчиж, ажил олгогч “Шинэ Алхам “сургууль боловсролын сургалтын байгууллага нь 202 оны ******* сарын 7-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Хөдөлмөрийн тухай /999 / хуулийн 2. дүгээр зүйлд “Хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцөлийг тохирно”, мөн зүйлийн 2..-д ажлын байрны нэр буюу албан тушаалын нэр , 2..*******-д “ үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, мөн зүйлийн 2.5-д “ Хуульд тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт заасан нөхцөлөөс дордуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байна”, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 54..Ажилтан дараах нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй: 54...ажилтны болон гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн; 54..*******.ажил олгогч ажилтны цалин хөлсийг олговол зохих өдрөөс хойш *******0 хоногийн хугацаанд олгоогүй, 54.2.Ажилтан энэ хуулийн 54.-д заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан тухайгаа ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчид нэн даруй мэдэгдэх бөгөөд ийнхүү татгалзах болсон нөхцөл арилах хүртэлх хугацаанд ажиллахгүй байх эрхтэй. 54.*******. Ажил олгогч энэ хуулийн 54.-д заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсантай нь холбогдуулан ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахыг хориглоно, гэж хуулийн заалтыг ноцтой зөрчиж, хууль бусаар хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаж байхад Нийгмийн даатгалын дэвтэр баталгаажуулах ажлын зааврын *******.-д “Орлого шимтгэл хариуцсан байцаагч нь даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтэр ...баталгаажуулалт, ажил олгогчийн ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тухай байгууллагын тушаал шийдвэр бүрэн бичигдсэн эсэхийг тушаалын эх хувьтай тулган шалгана.”, *******.2-д “Байгууллагын тушаал шийдвэр, бичилт, баталгаажуулалт дутуу тохиолдолд ... ажил олгогчийн нягтлан бодогчид буцаан өгч залруулна гэснийг зөрчиж, 202.0*******.0, 202.0*******.07-ны өдрийн тушаалыг шалгаж, хууль бусаар хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан үйлдлийг зогсоох, холбогдох байгууллагад мэдэгдэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг тус тус гаргасан болохыг тогтоолгох, хяналт шалгалтын явцад нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг зөвтгөөгүй, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, улсын байцаагчийн акт гаргаагүй эс үйлдэхүй бүхэлдээ хууль бус болохыг тогтоолгох, улсын байцаагчийн акт гаргахыг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн маргасан байна.

2.*******. Хариуцагч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч Х.*******гаас ...нэхэмжлэгчийн “” сургуульд ажиллаж байсан хугацааны 2020 оны 08 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн бичилт засвартай баталгаажуулсан, гарын үсэг зурсан нийгмийн даатгалын байцаагчтай холбогдох үйлдлийг тус газрын Хяналт шалгалтын байцаагч болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч нарын хяналт шалгалтаар тухайн даатгуулагчийн мэдээллийг цахим систем болон дэвтэрт нийгмийн даатгалын байцаагч засвар хийгээгүй нь тогтоогдсон байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан Нийгмийн даатгалын дэвтэр хөтлөх, хянах, баталгаажуулах ажлын зааврын 5.2 дахь заалтын дагуу 2020 оны 06 дугаар сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогыг тус байгууллагын нягтлан бодогчийн нийгмийн даатгалын дэвтэр дээр зөрүүтэй бичсэнийг нийгмийн даатгалын мэдээллийн санд ирүүлсэн шимтгэл ногдуулалтын тайлан НД-8 маягтаар ирүүлсэн цаасан болон цахимаар илгээсэн мэдээллийн сантай тулган шалгаж тус байгууллагын нягтлан бодогчоор засварлуулан баталгаажуулсан байна. Тухайн байгууллагын нягтлан бодогч нь дэвтэрт буруу бичилт хийж засварласан гэж тайлбарладаг. Ажил олгогч байгууллагын нягтлан бодогч нь цалин хөлсний баримт, сарын нийгмийн даатгалын шимтгэлийн ногдуулалтын тайлан НД-8, нийгмийн даатгалын цахим мэдээллийн санд бүртгэгдсэн тухайн ажил олгогчийн ХХТАО-г үндэслэн нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилт хийдэг болно.

Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын газрын даргын 207 оны А/08 дугаар тушаалаар баталсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан хүлээн авах, хянах баталгаажуулах журам”-ын 6.2. болон 6.******* дахь хэсэгт зааснаар тухайн ажил олгогч тайлангийн үнэн зөв байдлыг хариуцах бөгөөд ажил олгогчийн үнэн зөв баталгаажсан тайланг үндэслэн байцаагч дэвтэр дээр баталгаажилт хийдэг байсан болно. Иймээс 202******* оны 0 дугаар сарын *******-ны өдрийн улсын байцаагчийн дүгнэлт үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэж маргасан.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын даргаас ...нэхэмжлэгчээс тус газарт хандаж гаргасан өргөдөл гомдлыг тухай  бүрд нь шийдвэрлэж хуулийн хүрээнд хариуг хүргүүлж байсан бөгөөд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргаагүй болно гэж маргасан.

 

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

*******..Нэхэмжлэгч *******ээс шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно. Тус хуулийн 47..5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47..6.захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, 47.4-д “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно” Нийгмийн Даатгалын ерөнхий хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.-д “Нийгмийн даатгалын улсын байцаагчийн үйл ажиллагаанд дараах зүйлсийг хориглоно”, *******9..-д удирдамж, томилолтгүйгээр хяналт шалгалт хийх, мөн хуулийн *******9..4-д “ажил олгогч, даатгуулагч, хүн болон нийгмийн даатгалын улсын байцаагчийн гарын үсэг, тэмдгээр баталгаажсан бусад баримт бичгийг засварлах, өөрчлөхийг” гэж тус тус хуульчилжээ. Миний 2020 оны 08 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч 2,70, төгрөгөөр тайлагнаж, үүнийг улсын байцаагч баталгаажуулж гарын үсэг зурсан байсан. Нийгмийн даатгалын хэлтсээс хяналт шалгалтын ажиллагаа явуулах явцад 2,70, төгрөгийг дээрээс нь дарж, ,700, төгрөг болгож засварласан захиргааны акт гараагүй. холбогдох эрүүгийн хэргийг хянан шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн тэмдэглэл, эрүүгийн хэргийг хаасны дараагаар нийгмийн даатгалын дэвтэр буюу бичилттэй танилцахад нийгмийн даатгалын дэвтрийг засварласан, 2,70, төгрөгийг дээрээс нь дараад ,700, төгрөг болгож засварласан байсан. Энэ үйлдэл нь хуульд нийцэхгүй байгаа учраас улсын байцаагч Х.*******гийн гаргасан дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагаа дэмжиж байна.

өдрийн захирлын тушаалаар ээлжийн амралт надад олгосон. Ээлжийн амралтын 6 хоногт ажил олгогч ,2*******6,*******60 төгрөгийг тайлагнасан байсан ба миний амралтын мөнгийг 2020 оны 06, 07, 08 дугаар сард хувааж тавьсан гэж ажил олгогч тайлбарладаг. Тайлбарласан нотлох баримтыг нь үзвэл 2020 оны 06 дугаар сард ,, төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг, 2020 оны 07 дугаар сард ,, төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг тус тус тайлагнасан байна. Гэтэл миний дансанд орсон амралтын мөнгийг харвал 2020 оны 06 дугаар сард ,, төгрөг орж, үүнээс огт шимтгэл аваагүй байдаг. 2020 оны 06 дугаар сард нийгмийн даатгалын шимтгэлийг ,, төгрөгөөр тайлагнасан боловч амралтын мөнгө гэж 2,229, төгрөг миний данс руу орсон байдаг. Тэгэхээр 487, төгрөгийн зөрүү гарч байгаа. Гэтэл тухайн үед ажил олгогч болон түүний нягтлан нараас 06, 07 дугаар сарын амралтын мөнгөний үлдэгдэл 487, төгрөгийг ,700, төгрөг дээр нэмээд 2,70, төгрөгөөр нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн гэж тайлбарладаг.

Улсын байцаагчаас дүгнэлтийг гаргахдаа 2,70, төгрөг байхыг ,700, төгрөг болгож засварласан үйлдлийг зөв гэсэн дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлт нь үндэслэлгүй байна. 2020 оны 08 дугаар сарын цалинг 2,70, төгрөг гэснийг баталгаажуулж гарын үсэг зурсан тэр хүн бол Х.******* биш Лхам-Эрдэнэ гэдэг хүн байсан. Гэтэл Лхам-Эрдэнийн баталгаажуулсан 2,70, төгрөгийг улсын байцаагч Х.******* хэзээ, хэрхэн яаж засварлачихаад түүнийгээ үнэн зөв гээд байгаа юм бэ гэдгийг л ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл улсын байцаагч хяналт шалгалтын удирдамж, томилгоогүй шалгалт хийхийг хуулиар хориглосон байгаа. Гэтэл удирдамж томилгоогүйгээр шалгалт хийхдээ улсын байцаагч болон Х.******* нар нь 2020 оны 08 дугаар сарын 2,70, төгрөгийг ,700, төгрөг болгож засварласан захиргааны акт гаргаагүй. Гэтэл яг хэзээд нь 2,70, төгрөгийг ,700, төгрөг болгож засварлаад түүнийгээ үнэн зөв гэсэн 202******* оны 0 дугаар сарын *******-ны өдрийн дүгнэлт гаргасан бэ? Энэ дүгнэлт нь илт хууль бус буюу хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг үйлдэхийг шаардсан захиргааны акт гаргах нь эрх зүйн үндэслэл байгаагүй илт хууль бус захиргааны акт юм гэж тайлбарлаад байна. 2,70, төгрөг нь тухайн үед тайлагнасан тайлантай яг таарч байхад түүнийг хэдийд нь ямар үндэслэлээр ,700, төгрөг болгож засварласан тэр үйлдэл нь огт харагдахгүй байна. Энэ нь миний дансны хуулга болон нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр тогтоогдохгүй байна.

 Ийм учраас энэ үйлдэл нь илт хууль бус юм. Нийгмийн даатгалын газарт холбогдуулаад миний нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн худал тайлагнасан, нуусан нийгмийн даатгалын шимтгэлийг нь нөхөн төлүүлж өгөөч гэдэг гомдлыг 209 оны 2 дугаар сараас эхлээд гаргасан. , гэдэг байцаагч нар зөрчил гараагүй гэсэн дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийг эс зөвшөөрч гомдол гаргаж, аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу дахиад хяналт шалгалтын ажиллагаа 202 оны 09 дүгээр сарын 5-ны өдөр хийгдсэн байдаг. 209 оны 08 дугаар сард *******07,7*******8 төгрөгийг нөхөн төлүүлсэн актыг улсын байцаагч гаргахдаа *******,, гурван төгрөгийг нөхөн төлүүлээгүй эс үйлдэхүй гаргасан. Хоёрдугаарт нь 209 оны дүгээр сард миний нийгмийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээ *******,200, төгрөг байхад ,700, төгрөгийг нөхөн төлүүлсэн. Бэлэн мөнгөний баримтаар 40, төгрөг нийт ,, төгрөгийг шилжүүлээд ,, төгрөг дээр ,700, төгрөгийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээ байгаа. Гэтэл үүнээс зөвхөн ,700, төгрөгийг нөхөн төлүүлсэн захиргааны акт гаргасан. Дараа нь 209 оны 2 дугаар сарын 04-ний өдөр *******,, төгрөг нийт цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээ 4,700, төгрөг байхад мөн ,700, төгрөгийг л нөхөн төлүүлсэн захиргааны акт гаргасан байдаг. 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэл тайлагнах ёстой 6,, төгрөг олгосон бэлэн мөнгөний баримтыг хуурамчаар үйлдсэн гэдэг нь прокурорын хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдож байгаа. Үүнийг нийгмийн даатгалын улсын байцаагч өмнө нь тогтоогоод 6,, төгрөгийг олгосон эсэх талаар Нийгмийн даатгалын газар дүгнэлт гаргасан байх ёстой байсан. Гэтэл үүнийг гаргаагүй эс үйлдэхүй, дараа нь цалин хөлстэй холбоотой нийгмийн даатгалын дүгнэлт гаргахдаа 209 оны 0******* дугаар сарын 9-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр миний цалин ,854,562 төгрөг болсон байсан. Гэтэл энэ мөнгийг нийгмийн даатгалын дэвтэрт ,702,649 төгрөгөөр бичиж, дутуу тайлагнасан байхад үүнд бас дүгнэлт гаргаагүй. 0, , 2, 0 дүгээр сарыг гүйцэд нөхөн төлүүлсэн байдаг. Дунд нь 09 дүгээр сарыг үлдээсэн нь ойлгомжгүй. 202 оны 02 болон 0******* дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлд нөхөн төлүүлэх ажиллагааны иргэний хэрэг нь шийдэгдээгүй байхад захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан. Ингэхдээ намайг оролцуулахгүйгээр, ажлаас халсан маргаан шийдэгдээгүй байхад, хуурамч нотлох баримтыг үндэслээд шүүх шийдвэрлэсэн. Эдгээр нь иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдэх юм.

Иймд дээрх захиргааны акт гаргаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Дээрх байдлаар миний цалингуудад өөрчлөлт ороход миний амралтын мөнгөний хэмжээнд дахиад өөрчлөлт орохоор тооцоолол гарч байна. Хэрвээ нөхөн төлүүлсэн акт гарвал 2020 оны 05 дугаар сарын байдлаар миний цалин хөлс түүнтэй адилтгах орлогын хэмжээ 27,44,098 төгрөг болж байгаа юм. Үүнийг 97 хоногт хуваахаар нийт өдрийн дундаж *******7, төгрөг, үүнийг 48 хоногоор үржүүлэхэд миний амралтын мөнгө 6,**************,776 төгрөг болж байгаа юм. 2020 оны 06-08 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан тэр чигээрээ дэвтрийн бичилт нь үндсэндээ худлаа болж байгаа гэсэн үг юм. Тиймээс үүнийг зөвтгөж тайлагнуулах захиргааны акт гаргахыг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэв.

 

*******.2.Хариуцагч улсын байцаагч Х.*******гаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Даатгуулагч ******* нь тус хэлтэст өргөдөл гаргасныг 202******* оны 0 дугаар сарын *******-ны өдөр хүлээн авч хяналт шалгалт хийсэн. Өргөдөлд дурдсан сургууль, цэцэрлэгийн цогцолборт ажиллаж байсан хугацааны 2020 оны 08 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн бичилтэд засвартай, баталгаажуулсан гарын үсэг зурсан нийгмийн даатгалын байцаагчтай холбогдох үйлдлийг нягтлан шалгасан ба шалгалтын явцад тус байгууллагын захирал ажилтан хоёрын хооронд байгуулсан 209 оны 0******* дугаар сарын 9-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг тухайн байгууллагын 2020 оны 08 дугаар сарын цалингийн цэсийг бодоход 2020 оны 08 дугаар сарын цагийн тооцоо, нэмэгдэл цалингийн хувь хэмжээ, мөн 2020 оны татварын гурав, дөрөвдүгээр улирлын тайлан, сургуулийн 2020 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баталгаажсан тайлан, нийгмийн даатгалын байгууллагын архивын хадгаламж нэгж, тухайн мэдээллийн нэгдсэн сантай тулган шалгаж холбогдох албан тушаалтан буюу улсын байцаагч, сургуулийн нягтлан бодогч нараас тайлбар, мэдүүлэг авч сонсох ажиллагаа хийсэн байгаа. Даатгуулагчаас ирүүлсэн төрийн банкны хуулгыг шалгаж үзэхэд 2020 оны 08 дугаар сарын 5-ны өдөр 680, төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 9*******6, төгрөг, нийт ,66, төгрөг тухайн даатгуулагчийн харилцах данс руу орсон байсан.                                                                                                     

2020 оны 08 дугаар сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээгээр нь тооцож үзэхэд Нийгмийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйл, мөн Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд өөрчлөлт орж, энэ хуулийн 0 дүгээр зүйлийн .2 дахь заалт нийгмийн даатгалын  шимтгэлээс чөлөөлөх ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, баримтлах журмын .*******, 2..******* дахь заалтыг үндэслээд зөвхөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ буюу 2 хувийг тухайн даатгуулагчаас *******4, төгрөгийг суутгаад, үлдсэн мөнгийг нь тухайн даатгуулагчид шилжүүлсэн байгаа. ,700, төгрөгөөс *******4, төгрөгийг эрүүл мэндийн даатгалын 2 хувийг хассан дүнгээр суутгахад энэ нь тухайн даатгуулагчид ,660, төгрөг олгох ёстой байснаас шүүхийн шийдвэрийн 50, төгрөгийн суутгалыг хасаад ,600, төгрөг даатгуулагчийн данс руу хоёр хуваагдаж орсон байгаагаар нотлогдож байсан.

 

Тухайн үед хариуцаж байсан шимтгэл орлогын байцаагч тайлбар авахад “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан нийгмийн даатгалын дэвтэр хөтлөх, хянах, баталгаажуулах ажлын зааврын 5.2 дахь заалтын дагуу 2020 оны 08 дугаар сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тус байгууллагын нягтлан бодогч, хуулийн этгээдийн нэг, хоёрдугаар гарын үсэг зурсан тайлан, нийгмийн даатгалын НД-8 тайланг үндэслэн нийгмийн даатгалын сангийн үнэмлэхийн тайланг үндэслэж баталгаажуулсан гэсэн албан тайлбар ирсэн. Эрүүл мэнд нийгмийн даатгалын газрын 207 оны 08 дугаар тушаалаар баталсан “Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн тайлан хүлээн авах, баталгаажуулах журам”-ын 6.2. болон 6.******* дахь хэсэгт зааснаар тухайн ажил олгогч нь тайлангийн үнэн зөв байдлыг хариуцах бөгөөд ажил олгогчийн үнэн зөв баталгаажсан тайланг үндэслэн байцаагч дэвтэр дээр баталгаажилт хийдэг. Энэ баталгаажилт нь журмыг үндэслэн баталгаажуулсан байгаа. Иймээс 202******* оны 0 дугаар сарын *******-ны өдрийн улсын байцаагчийн дүгнэлт илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

202 оны 0 дүгээр сарын 0-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын дэвтэр байхгүй, цахим болсон учраас ямар нэгэн улсын байцаагчийн акт, дүгнэлт үйлдэх боломжгүй, хуулийн санкц байхгүй болчихсон гэв.

 

*******.*******.Хариуцагч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч*******аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн *******ийн 209 оноос хойш Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газарт гаргасан өргөдөл, гомдол болон явуулсан хариу, хянан шалгасан баримтыг байгууллагынхаа архивын баримтад үзлэг хийхэд өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн гэдгээ нотлох баримтаар гаргаж өгсөн. Нийгмийн даатгалын газарт өрөгдөл хүсэлт өгөхөд, газрын дарга хүлээн авч харьяалагдах хэлтэс, нэгж рүү цохож, хэлтэс нэгж буюу захиргааны хяналтын хэлтэс нь улсын байцаагчид шилжүүлэх процессоор аж ахуйн нэгжүүдийг шалгадаг ба үүний дагуу шалгалт хийгдсэн. Нэхэмжлэгчийн зөрчлийн акт гаргаагүй гэдэг гомдолд зөрчлийн хэрэг нээж шалгасан. 202 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гаргасан өргөдлийн дагуу зөрчлийн хэрэг нээж шалгасан холбогдох 2******* хуудас материалыг хэргийн материалд өгсөн. Зөрчлийн хэрэг нээгээд явж байтал хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргаан гарч, Мэргэжлийн хяналтын газартай нэгдэж, хуулийн дагуу мэргэжлийн хяналтын байгууллага дээр үргэлжлүүлэн шалгаж, өөрт нь бүх баримтыг танилцуулсан байдаг. 202 оны 0 дугаар сарын 0-ны өдөр гаргасан өргөдлийн дагуу улсын байцаагчийн акт тогтоон шийдвэрлэсэн. 202******* оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан гомдолтой холбоотой маргааныг мөн өөрт нь танилцуулсан. Нийгмийн даатгалын газрын дарга бүх өргөдлийн дагуу шалгахад яг өргөдлийг нь шийдээгүй үлдээсэн, өөрт нь танилцуулаагүй зүйл гараагүй. Бид иргэн хүний амаар биш, тухайн байгууллагын холбогдох санхүүгийн баримт, цалингийн карт зэрэг бүх зүйлүүдтэй нь нягталж шалгаж дүгнэлт гаргадаг. Хэрвээ эрүүгийн шинжтэй санхүүгийн баримтаа хуурамчаар үйлдсэн янз бүрийн асуудал байвал эрүүгийн хэрэг мөн эсэх нь шалгагдсаны дараа бид ямар нэгэн дүгнэлт гаргана.

сургуулийн санхүүгийн баримтад нь шалгалт хийхэд бүх санхүүгийн баримттай таарсан ,66, төгрөг нь 2020 оны 08 дугаар сард нэхэмжлэгчийн харилцах данс руу орсон байгаа. Энэ .66. төгрөгийг тайлбарлахдаа өгөгдлийн сан болон  тухайн ажил олгогч хуулийн этгээдийн нэг, хоёрдугаар гарын үсэгтэй тамга буюу манай архивын хадгаламжийн нэгжид байгаа тайлагнасан тайлан НД-8 гэдэг тайлан, нийгмийн даатгалын баазын өгөгдлийн сантай тулган шалгахад яг ,700, төгрөгөөр тайлагнасан байгаа.

Иймээс авсан цалин хөлс мөн манай баазад байгаа цалин хөлс хоёр тулж байгаа учраас зөрүүтэй тайлбар хэлээд байна.

Нийгмийн даатгалын тайланд тулгуурлаж шалгасан гэдэг нь манайх шалгалт явуулахдаа нийгмийн даатгалын тайлан-НД-8, тухайн байгууллагын цалингийн цэс, тухайн хүний дансаар орж гарсан цалингийн хуулга, татварын тайлан зэрэг олон салбарын баримтыг үндэслэж шалгадаг. Цалин хөлс илүү, дутуу олгосон, хууль бусаар ажлаас гарсан, орсон буюу хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргаан магадгүй шүүхээр шийдвэрлэн, ямар нэгэн санхүүгийн баримт хуурамч гэдэг нь шалгагдаж тогтоосон тохиолдолд нийгмийн даатгалын байгууллага дээд шатны байгууллагын даргаас хяналт шалгалт хийх чиглэл ирнэ. Бүх санхүүгийн баримтыг тулгаж шалгахад зөрчилгүй байсан учраас дүгнэлт гаргах боломжгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн улсын байцаагч нарын энэхүү дүгнэлттэй холбоотой дээд шатын байгууллагад гаргасан гомдол байхгүй байна гэв.

                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагууд, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нараас гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

.“Улсын байцаагчийн 202******* оны 0 дугаар сарын *******-ны өдрийн дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох”  шаардлагын тухайд:

..Нэхэмжлэгч *******ээс  202******* оны 09 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын албанд “миний 2020 оны 8 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтыг засварласан хууль бус үйлдлийг шалгуулах тухай” гомдол гаргасныг Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь 202******* оны 0 дугаар сарын 0*******-ны өдөр хүлээн авч хэлтсийн даргын “хууль тогтоомжийн дагуу шалган хариуг хүргүүлэх”, тасгийн даргын “холбогдох журмын дагуу санхүүүгийн баримтад үндэслэн шалгаж ...танилцуулах” гэж цохогдсоноор улсын байцаагч Х.******* нь иргэний өргөдлийг хянан шалгаад  202******* оны 0  дугаар сарын *******-ны өдөр Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн бичилт зөрүүтэй, засварласан байдалд хяналт шалгалт хийсэн улсын байцаагчийн дүгнэлтийг үйлдэж, энэхүү дүгнэлтээ өргөдөл гаргагч *******т 202******* оны 505 дугаар албан тоотоор хүргүүлсэн болох нь байгууллагын цахим бүртгэл, явуулсан бичгийн бүртгэлийн дэвтэр, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

.2. Хариуцагч Нийгмийн даатгалын улсын байцаагч Х.******* нь  202******* оны 0 дугаар сарын *******-ны өдөр “ сургуулийг хариуцаж байсан шимтгэл орлогын байцаагч нь тус сургуулийн ажилчдын дэвтрийг баталгаажуулахдаа ... 2020 оны 08 дугаар сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогыг тус байгууллагын нягтлан бодогчийн нийгмийн даатгалын дэвтэр дээр зөрүүтэй бичсэнийг нийгмийн даатгалын мэдээллийн санд ирүүлсэн шимтгэл ногдуулалтын тайлан НД-8 маягтаар ирүүлсэн цаасан болон цахимаар илгээсэн мэдээллийн сантай тулган шалгаж тус байгууллагын нягтлан бодогчоор засварлуулан баталгаажуулсан байна” гэх дүгнэлтийг гаргажээ.

Нэхэмжлэгчээс дээрх улсын байцаагчийн дүгнэлт нь  Захиргааны акт илт хууль бус байх Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47..5хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47..6 “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан шинжүүдийг агуулсан гэж тайлбарлан маргасан.

           .*******. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47 дугаар зүйлийн 47..5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47..6 “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж хуульчилсан байх бөгөөд илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй, уг захиргааны актаар бий болгосон эрх, үүргийг хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэггүй, мөн захиргаа түүнийг хэрэгжүүлэх ёсгүй үр дагавар үүсгэх ноцтой алдаатай тохиолдлыг ойлгохоор байна.

           .4.Маргаж буй улсын байцаагчийн дүгнэлт нь нэхэмжлэгчийг эсхүл хэн нэгэн захиргааны байгууллага, албан тушаалтаныг ямар нэгэн хууль ус үйлдэл хийхийг, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан шинжийг агуулаагүй /шалгалтын үр дүнг илтгэсэн шинжийг агуулсан/ байх тул уг дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47..5-д заасан илт хууль бус захиргааны акт гэж үзэхээргүй юм.

           .5.Түүнчлэн “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэг нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд төрийн байгууллага, албан тушаалтанд хуулиар тодорхой асуудлыг шийдвэрлэх эрх олгосон байх, хэрэв хуулиар ийм эрх олгоогүй, эсхүл хориглосон бол аливаа байгууллага, албан тушаалтныг захиргааны акт гаргах эрх байхгүй буюу захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзнэ.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.9.8-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах, 0.9.улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танмилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах”, Нийгмийн даатгалын тухай /994 оны /хуулийн 26 дугаар зүйлийн 2-д “Нийгмийн даатгалын байцаагч дараахь эрх эдэлнэ”, /шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон данс бүртгэл, тайлан тэнцэл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулж авах, гэж мөн Засгийн газрын 204 оны *******54 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт “Нийгмийн даатгалын байцаагчийн дүрэм”-ийн ******* дугаар зүйлийн *******.2-д “Нийгмийн даатгалын байцаагчаас ...хяналт шалгалт хийсэн дүнгийн тухай танилцуулга /цаашид акт, нэгдсэн акт, шийтгэвэр, шаардлага, дүгнэлт, мэдэгдэл, шалгалтын танилцуулга гэх/ үйлдэнэ”, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан нийгмийн даатгалын дэвтэр хөтлөх, хянах, баталгаажуулах ажлын зааврын 5.2-т “Даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичсэн сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, даатгуулагчийн сарын шимтгэл ногдуулалтын тайлан /НД№8/, нийгмийн даатгалын мэдээллийн санд цахимаар ирүүлсэн тайлангийн дүнтэй зөрүүтэй тохиолдолд ажил олгогчийн нягтлан бодогчоор засуулж үнэн зөв болгоно” гэж тус тус заасан байна.

Нийгмийн даатгалын байцаагч Х.******* нь  202******* оны 0 дугаар сарын *******-ны өдөр дүгнэлтийг гаргахдаа хуульд заасан журмын дагуу, улсын байцаагчийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн тул уг акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47..6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахгүй гэж үзлээ.

2.“Хяналт шалгалтын явцад нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг зөвтгөөгүй, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх улсын байцаагчийн акт гаргаагүй эс үйлдэхүй бүхэлдээ хууль бус болохыг тогтоолгох, улсын байцаагчийн акт гаргахыг даалгах” шаардлагын тухайд:

2.. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтууд хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл, хариуцагч Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын газар нь нэхэмжлэгч *******ээс удаа дараа гаргасан гомдол, хүсэлт, өргөдөл зэргийг дараах байдлаар:

. Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын тасагт 2020 оны 06 дугаар сарын *******0-ны өдөр гаргасан “Нийгмийн даатгалын 209 оны 8 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй учир шийдвэрлүүлэх” тухай гомдлыг  2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр холбогдох баримтыг ирүүлэхийг удаа дараа шаардаад ирүүлээгүй тул өргөдлийг хаав гэж /2-р хх-227-229 хуудас/,

2. 202 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “цалингийн тооцооллыг буруу гаргасан тул хянаж шалгаж, хохиролгүй болгох” тухай гомдол гаргасныг хянаад 202 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн өргөдөл гомдлыг хянан шалгасан 06 дугаар дүгнэлтээр “... хуульд заасан хувь хэмжээгээр  шимтгэл ногдуулж тайлагнасан байна...хөдөлмөрийн маргаантай асуудлыг зохих байгуулагад хандаж шийдвэрлүүлэх” гэж /2-р хх-2*******-2*******, 240 хуудас/,

 *******. 202 оны 07 дугаар сарын 09-ний өдөр *******ээс “202 оны 07 сарын 06-ны өдрийн 06 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах” /цалингийн тооцооллыг буруу гаргасныг хянаж шалгах/ тухай гомдлыг гаргасан байх бөгөөд 202 оны 09 дүгээр сарын 5-ны өдөр тус хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Г., Х.*******, Л.Нарантуяа нараас сургууль НҮТББ-ын нийгмийн даатгалын шимтгэлийн ногдуулалт, төлөлтөнд төлөвлөгөөт бус шалгалт хийсэн ажлын тайлан, дүгнэлтийг  үйлджээ. Улмаар эрх бүхий албан тушаалтны 202 оны 09 дүгээр сарын 6-ны өдрийн тогтоолоор  *******ийн 209 оны 9-2 сар, 2020 оны 9 сараас 202 оны сарын нийгмийн даатгалын шимтгэлийг  бага цалингаар тайлагнасан, 209 оны 8 сарын ХХТАО-оос нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч сургууль төлөөгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд орхигдуулсан гэх гомдол мэдээлэл нь Зөрчлийн тухай хуулийн 0.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн зөрчил шалгалтаар тогтоогдсон боловч ...хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй..., НД-04 дугаартай зөрчлийн талаарх гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэн,  хариу мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн /2-р хх-80-8 хуудас/, 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 202 оны 0 дугаар сарын 07-ны өдрийн 2******* дугаар /гомдол шийдвэрлэсэн тухай/ мэдэгдэх хуудас/, мөн 202 оны 0 дугаар сарын *******-ны өдрийн 28 дугаар мэдэгдэх хуудас /2-р хх-2*******, 2*******9, 240 хуудас/,

4.Эрх бүхий албан тушаалтан д “202 оны 0 дугаар сарын 0-ны өдөр  Шинэ Алхам сургуулийн багш Ц.Оюунболор цалин, ажилгүйдлийн тэтгэмж давхар авч байсан эсэхэд тодорхой шалгалтын ажиллагаа явуулах тухай” хүсэлтийг гаргаснаар нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Г., Л.Нарантуяа нараас 202 оны 0 дугаар сарын 8-ны өдөр 9/47 дугаар актаар “Даатгуулагчид илүү олгогдсон .888.0 төгрөгийн тэтгэмжийг тогтоосон хугацаанд нөхөн төлүүлэх”ээр шийдвэрлэж, мөн өдрийн 958 дүгээр шийтгэлийн хуудсаар Шинэ Алхам сургуулийг “шаардсан материалд худал мэдүүлэг өгсөн” үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн .2-т зааснаар . төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан, /-р хх-59-62 хуудас, 2-р хх-74-р хуудас,*******-р хх-*******8-40 хуудас/

Улсын байцаагч Г.гийн 202 оны 0 дугаар сарын 4-ний өдрийн зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай саналаар “Шинэ-Алхам сургууль нь *******ийн 202 оны 02, 0******* дугаар сарын цалин, ээлжийн амралтын мөнгийг тогтоосон хугацаанд олгоогүй саатуулсан , цалин хөлсний тодорхойлолт гаргаж өгөөгүй, нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг санаатайгаар бууруулсан” гэх үндэслээр зөрчлийн хэргийг Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлснээр Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 202 оны дүгээр сарын 6-ны өдрийн 0-06-027/4 дүгээр актаар “*******т 02.0******* сард ажилласан хугацааны цалин хөлс болох 209.487 төгрөг, ажилласан хугацааны ээлжийн амралтын олговор 2.72.46******* төгрөгийг нөхөн олгохоор акт тогтоосон ба *******т Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 202 оны дүгээр сарын 29-ний *******74 дүгээр албан бичгээр, / 2-р хх-28,72 хуудас, *******-р хх-6 хуудас/

            5. Мөн аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад 202 оны 0 дугаар 20-ны өдөр “Гомдлыг шалгасан 202 оны 07 дугаар сарын 06-ний дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай гомдлын хариу авах тухай” хүсэлтийг гаргасан байх ба аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 202 оны дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаар, дүгээр сарын 7-ны 07 дугаар хурлаар “өргөдөл гомдлыг хянан шалгасан дүгнэлтийг хүчингүй болгох тухай иргэн *******ийн гомдлыг” тус тус хэлэлцээд “гомдлын шаардлагын зөвлөл тогтоол гаргах үндэслэлгүй, Хэлтсийн дарга албан тоотоор хариу өгөх нь зүйтэй” гэж тэмдэглэгдсэн, /*******-р хх-52, 56-60 хуудас/

Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаас 202 оны дүгээр сарын 29-ний өдөр иргэн *******т “Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Эрдэнийн 202 оны 07 дугаар сарын 06-ны 06 тоот өргөдөл гомдлыг хянан шалгасан дүгнэлтийг хүчингүй гэж үзэж байна” гэсэн *******74 дүгээр албан тоотыг хүргүүлсэн, / *******-р хх-6-62 хуудас/

            6.*******ээс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын албанд 202******* оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “миний 2020 оны 8 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтыг засварласан хууль бус үйлдлийг шалгуулах

тухай” гомдол гаргасныг нийгмийн даатгалын хэлтэс нь 202******* оны 0 дугаар сарын 0*******-ний өдөр хүлээн авч хэлтсийн даргын “хууль тогтоомжийн дагуу шалган хариуг хүргүүлэх”, тасгийн даргын “холбогдох журмын дагуу санхүүүгийн баримтад үндэслэн шалгаж ...танилцуулах” гэж цохогдсоноор улсын байцаагч Х.******* нь тухайн өргөдлийг хянан шалгаад  202******* оны 0  дугаар сарын *******-ны өдөр “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн бичилт зөрүүтэй, засварласан байдалд хяналт шалгалт хийсэн улсын байцаагчийн дүгнэлт”-ийг үйлдэж, холбогдох хариуг тус тус өгчээ.

2.2. Захиргааны ерөнхий хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.*******-д эс үйлдэхүйг иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсаныг ойлгохоор хуульчилсан бөгөөд энэхүү маргааны тохиолдолд дээрх үйл баримтуудаас үзвэл хариуцагч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газар/ хэлтэс/иргэн *******ийн гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтэд хариу өгөөгүй, шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байна.

 

2.*******. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ “хяналт шалгалтын ажиллагаа явуулсан боловч дутуу хяналт шалгалтыг явуулсан учраас эс үйлдэхүй гаргасан” гэж тайлбарлаж маргасан боловч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын хувьд нэхэмжлэгчийн гаргасан удаа дараагийн өргөдөл, гомдол, хүсэлтэд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуг бүрэн өгсөн, ******* нь түүний ямар ажиллагааг дутуу хийсэн гэж үзэж байгааг тодорхойлж маргаагүй тул хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

 

Түүнчлэн нэгэнт хариуцагчийн эс үйлдэхүй тогтоогдоогүй нөхцөлд нэхэмжлэгчийн гаргасан “...улсын байцаагчийн акт гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул *******ийн Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газар, улсын байцаагч Х.*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 06 дугаар зүйлийн 06., 06.*******, 06.*******.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47., 47..5, 47..6, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.9.8, 0.9., Нийгмийн даатгалын тухай /994 оны/ хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн -д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ийн Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газар, нийгмийн даатгалын улсын байцаагч Х.*******д холбогдуулан гаргасан  “улсын байцаагчийн 202******* оны 0 дугаар сарын *******-ны өдрийн дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох, 209 оны 08 дугаар сараас 202 оны 0 дүгээр сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлбөл зохих хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг нуусан, дутуу тайлагнасан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, зөвтгөж захиргааны акт гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47., 48. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4. дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 4 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Д.НАРАНТУЯА