Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 197/ШШ2025/00029  

 


2025 01 14   197/ШШ2025/00029

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би,

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. О  ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.А-д холбогдох 1,593,036 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Б.А  нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,593,036 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 266,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 266,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 266,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор 266,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 266,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор 263,036 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,440 төгрөгийн 20,220 төгрөгийг улсын орлогод үлдээж, 20,220 төгрөгийг улсын орлогоос, 20,220 төгрөгийг хариуцагч Б.А-гаас тус тус гаргуулж нэхэмжлэгч О  ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ