Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 45

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Улсын яллагч: С.Мөнхтулга /томилолтоор/,

Шинжээч: Б.Эрдэнэбаатар,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч: Н.На, Н.,

Иргэний нэхэмжлэгч: Ц.У,

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч: И.Олонмөнх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Шүүгдэгч: Ц.Ор,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн н О холбогдох 1728000840106 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

                       Ц.От нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг “Оргил” төвийн баруун талын хатуу хучилттай засмал зам дээр А.Сүрэнжаргалын эзэмшлийн 71-47 ӨМӨ улсын дугаартай тоёота приус маркийн автомашин жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.12 хэсэгт заасан заалтыг зөрчиж БНХАУ-д үйлдвэрлэсэн ява мотоцикль жолоодож явсан Н.Нарантуяатай мөргөлдөж зам тээврийн осол гаргаж Н.Нарантуяа, Н.Уранчимэг нарын бие махбодид хүнд хохирол, Н.Нарантуяагийн унаж явсан мотоцикльд 370.500 төгрөгийн, А.Сүрэнжаргалын эзэмшлийн 71-47 ӨМӨ улсын дугаартай тоёота приус маркийн автомашинд 799.000 төгрөгийн, Н.Нарантуяа, Н.Уранчимэг нарт 9917740 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                       Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ц.О нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 19 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг “Оргил” төвийн баруун талын хатуу хучилттай засмал зам дээр А.Сүрэнжаргалын эзэмшлийн 71-47 ӨМӨ улсын дугаартай тоёота приус маркийн автомашин жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.12 хэсэгт заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон зүүн гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж  өгнө” гэсэн заалтыг зөрчиж БНХАУ-д үйлдвэрлэсэн ява мотоцикль жолоодож явсан Н.Нарантуяатай мөргөлдөж зам тээврийн осол гаргаж Н.Нарантуяагийн биед 1. Н.Нарантуяагийн биед дух ясны хугарал, хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, хоншоор яс, зүүн нүдний аяганы дээд ханын хугарал, зүүн дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны цус хуралт, баруун шилбэний няцарсан шарх, зүүн доод 4-р, баруун дээд 1-р шүдний сэтэрсэн хугарал, дух, шанаа, хацар, хамар, өвдөг, гуя, сарвуу, хуйхнагны зулгаралт гэмтэл, Н.Уранчимэг нарын биед бүх биеийн доргилт, умайн бүрэн бус урагдал, ураг амьгүй болсон /29-30 долоо хоногтой/, элэг, дэлүүний язрал, урагдал, нойр булчирхайн няцрал, хэвлийн хөндийн цус хуралдалт, баруун сүүж, L1, L2, L4, 1.5-р нугалмуудын хөндлөн сэртэнгийн далд хугарал, баруун сүвээний зулгаралт, бүсэлхий, 2 өгзөг, 2 хөлийг нэлэнхүйд нь хамарсан цус хуралт, баруун гуяны язарсан шарх гэмтэл учруулсан, Н.Нарантуяагийн эзэмшлийн мотоцикльд 370.500 төгрөгийн, А.Сүрэнжаргалын эзэмшлийн 71-47 ӨМӨ улсын дугаартай тоёота приус маркийн автомашинд 799.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байна.

Шүүгдэгч Ц.О  гэм буруутай үйлдэл нь хэрэгт цугларсан дараахь нотлох баримтаар нотлогдсон байна. Үүнд:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Уранчимэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн... “2017 оны 09 дүгээр capын 28-ны өдөр нөхөр бид хоёр гэртээ угаалга хийсэн. Орой 19 цагийн үед байх манай хадам ээж залгаад та хоёр ирж шөл уу гэсэн. ...нөхөр мотоциклио унаад би араар нь сундлаад доошоо гудамжаар яваад зүүн сайханы засмал зам руу ороод Их-Уулын 15-9 тоот орох гээд засмалаар ертөнцийн зүгээр хойшоо явж байхад Баян ундрал авто засварын газар өнгөрөөд явж байхад 2 машин зөрсөн 3 дахь машин нь бүүдгэр гэрэлтэй машин байсан. Тэр машин 2 тийшээ займчаад эвгүй харагдсан. Машиныг хараад би нөхөртөө хандаад наад машин чинь ирээд мөргөчих вий дээ эвгүй явдаг машин бэ гэж хэлтэл ирээд мөргөсөн. Тэр үед надад нисэж байгаа юм шиг мэдрэмж төрөөд нуруугаараа газар унасан. Тэр үед үсээ задгай тавьсан нүдний шилтэй жоохон охин ирээд эгчээ та зүгээр үү жирэмсэн байсан юм уу уучлаарай гэж хэлсэн. Тэгээд эргээд гар утсаараа яриад бид хоёр хүн дайрчлаа гэж хэлж байсан. Тэгээд би нөхөрлүүгээ харсан чинь нөхөр цусандаа холилдоод жалганд хэвтэж байсан. Тэгж байхад түргэн ирээд манай нөхрийг үзээд хүнд хүн байна энэ хүнийг аваад явлаа наад хүнээ та нар машинд суулгаад аваад оч гэж хэлсэн. Нэг мэдсэн чинь эмнэлэгт сэхээнд ухаан орсон. Бид хоёр замаараа, дүрмээрээ, зөөлөн явж байхад тэр машин дохио өгөлгүй гэнэт урсгал сөрж орж ирээд мөргөсөн. Ослоос болж миний биед эрүүл эрхтэн үлдээгүй мөн үр хүүхдээсээ салсан мөн дахин хүүхэдтэй болох боломжгүй болсон. Ослоос хойш 2 cap болж байна. Би одоо хөл дээрээ ч явж чадахгүй байна. Мөн байнгын асаргаа, эмчилгээтэй байгаа. Сэтгэл санааны маш их хохиролтой байна. Нэхэмжлэх зүйлүүдийг баримтаар нь өгсөн байгаа эрүүл болтлоо гарах бүх зардалуудыг нэхэмжилнэ. Мөн насаараа хүүхэд гаргахгүй болсон үр хүүхэдтэй болох ямар арга байна тэр бүх аргыг л авмаар байна. Миний эмчилгээний зардал болон бусад зардалд гарсан мөнгөний дүнг манай ээжийн эгчийн хүүхэд болох Цэцэгмаа овогтой Ундармаа мэдэж байгаа намайг ухаантай ухаангүй байхад санхүүгийн асуудлыг шийдэж байсан. Энэ хэрэгт Цэцэгмаа овогтой Ундармааг иргэний нэхэмжлэгчээр оролцуулж өгнө үү гэж хүсэх байна” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 22-р хуудас/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Нарантуяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн... “2017 оны 09 дүгээр capын 28-ны орой гэртээ байж байхад манай ээж залгаад эхнэр бид хоёрыг ирж шөл уу гэсэн. Тэгээд би шөл уух гээд ява мотоциклио унаад жирэмсэн эхнэрээ сундлаад гудмаар доошоо яваад “Ивээл” төвийн хажууд засмалд нийлээд Их Уулын чиглэлд явсан. Явж байхад засмал дээр 2 машин зөрөөд өнгөрсөн 3 дахь машин нь их бүдэг гэрэлтэй харагдаж байсан их сонин дайваад байгаа юм шиг явж байсан. Тэгэхэд эхнэр наад машин чинь ирээд мөргөчихвийдээ гэж хэлээд дуусахад л нөгөө машин ирээд мөргөсөн. Тэгээд юу болсон мэдэхгүй нэг мэдэхэд өглөө болчихсон эмнэлэгт байсан цусаар бөөлжөөд байж байсан. Тархи цуурсан, хүзүү хугарсан төмсөг урагдсан шилбэ цоорсон мөн 2 ширхэг араа хагарсан зэрэг гэмтлүүд үүссэн. Одоо биеийн байдал тааруу байгаа маш их мартамхай болсон толгой, тархи, нуруу өвдөж байгаа. Би 20 гаруй км цагийн хурдтай явсан. Манай эхнэр жирэмсэн байсан учраас зөөлөн явж байсан гадаа харуй, бүрий болж байсан. Би гомдолтой байна. Нэхэмжлэх зүйлүүдийг баримтаар нь өгсөн байгаа эрүүл болтлоо гарах бүх зардлуудыг нэхэмжилнэ. Аваарт орсоноос хойш машины жолооч болон тэдний талаас ярихгүй, уулзахгүй байгаад гомдож байна. Мөн эмчилгээний зардал бүрэн төлөгдөж дуусаагүй байгаа. Миний эмчилгээний зардал болон бусад зардалд гарсан мөнгөний дүнг манай эхнэрийн ээжийн эгчийн хүүхэд болох Ц.Ундармаа мэдэж байгаа санхүүгийн асуудлыг шийдэж байсан мөн нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг манай эгч Ц.Ундармаа мэдэж байгаа мөн бүх баримтыг цуглуулж байсан учир энэ хэрэгт Цэцэгмаа овогтой Ундармааг иргэний нэхэмжлэгчээр оролцуулж өгнө үү гэж хүсэх байна” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25, 27-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ц.Ундармаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...“Миний ээжийн төрсөн эгч Содномпилийн охин Нанжмаагийн төрсөн охин болох Уранчимэг нь 2017 оны 09 дүгээр сарын орой нөхөр Н.Нарантуяагийн хамт мотоцикльтой явж байгаад зам тээврийн осолд орж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан. Мөн нөхөр болох Н.Нарантуяагийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Н.Уранчимэг зам тээврийн ослоос болж 8 сартай ураг нь гэмтэж дотуур цус алдаж ураг амьгүй болж сэв урагдаж хагарсаны улмаас саваа бүр мөсөн авахуулсан, дэлүү авахуулсан, нойр булчирхай гурван хэсэг тасарсан, нурууны ясны сэртэнгүүд хугарсан, хэвлийн хөндий цус хуралт, 2 өгзөг, 2 хөлийн нэлэнхүйдэн хамарсан цус хуралт зэрэг гэмтэл авсан. Нөхөр нь болох Н.Нарантуяа дух ясны хугарал, хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, хоншоор яс, зүүн нүдний аяганы дээд ханын хугарал, зүүн дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны цус хуралт баруун шилбэний няцарсан шарх, зүүн доод 4-р, баруун дээд 1-р шүдний сэтэрсэн хугарал, дух, шанаа, хацар, хамар, өвдөг, гуя, сарвуу хуухнагны зулгаралт зэрэг гэмтэл авсан. Дээрх гэмтэл авсанаас болж эмчилгээнд гарсан зардал болон нааш, цааш явахад гарсан унааны зардал болон бусад зардалд 11332440 төгрөгний зардал гарсанаас Ц.Отгонбаяр нь 3451000 төгрөгийн өгсөн одоо ураг оршуулахад гарсан зардал болох 1536300 төгрөг мөн өмгөөлөгчийн хөлс болох 500000 төгрөгийг нэмээд иийт 9.917.740 төгрөгийг нэхэмжилж байна. Цаашид эмчилгээнд болон үр суулгуулж хүүхэдтэй болоход гарах зардлыг тухай бүр нэхэмжлэх болно. Иймд нэхэмжлэлийг нээлттэй үлдээж өгнө үү гэж хүсэх байна” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/

Гэрч А.Үүрцайх мөрдөн байцаалтын шатанд өгсөн“...2017 оны 09 дүгээр сарын 28-ны орой гэртээ байж байгаад Апугийн бөөний төвөөс мах тавьдаг цар авах гээд гэрээс гарсан. Тэгээд гарахдаа том эгч Сүрэнжаргалыг эмнэлэг хүргэж өгчихөөд эргээд 3-р сургуулийн өмнүүр гараад Мөнхжин дэлгүүртэй уулзварын гэрлэн дохиогоор урагшаа эргээд явсан. Би гэрээс гарахдаа арын суудалд суусан. Ард гар утсаа оролдоод явж байхад нөхөр Апугийн бөөний төвийн ард байх “Оргил” төвийн зогсоол руу дохио өгөөд эргэх үйлдэл хийж байхад л нарк гээд л явчихсан. Тэгээд би хашгираад буугаад ирэхэд машины урд талд мотоцикль байж байсан. Тэгээд буугаад л муухай хашгираад дороо дэвхрээд байсан санагдаж байна. Шоконд орчихсон байсан. Тэгж байхад түргэн ирээд залууг аваад явсан. Эмэгтэйг нь манай дүү ирчихсэн байж байгаад аваад эмнэлэг аваад явсан. Би арын суудалд утсаа оролдоод явж байсан болохоор осол яагаад гарсан талаар мэдэхгүй байна. Манай нөхөр машин унаад давхиддагүй хүн байгаа юм. Яг хэдэн км цагийн хурдтай явсан эсэхийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,

Гэрч А.Сүрэнжаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн... “...Миний өөрийн нэр дээр байдаг. Би тухайн автомашиныг 2012 оны 07 дугаар сард Улаанбаатар хотоос Япон улсаас орж ирсэнээр нь анх худалдаж авч байсан. Түүнээс хойш би өөрөө тухайн машиныг ашиглаж байгаад 2016 оны 03-р сараас эхлээд манай төрсөн дүү А.Үүрцайхын нөхөр Ц.Отгонбаяр миний зөвшөөрлөөр надаас гуйж ойр зуурын ажилд явдаг байсан. Осол болдог өдөр би Оюутан охиндоо Улаанбаатар хот руу хүнсний юм дайх гээд Зүүн сайхан гэр хороолол руу Отгонбаяраар машинаа жолоодуулаад явуулсан. Тэгээд явж байгаад 2017 оны 09 дүгээр сарын 28-ны орой зам тээврийн осолд орсон байсан. Би ослын улмаас учирсан хохирлыг нэхэмжлэхгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,

Гэрч Б.Гантигмаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... “2017 оны 09 дүгээр сарын 28-ны орой шиг санагдаж байна, би өдрийг нь андуурч хэлж байж магадгүй, мөн цагийг сайн санахгүй байна гадаа харанхуй болчихсон байсан. Би Зүүн сайханы 1-3 тоот хашаанаас өөрийн эзэмшлиин 68-81 ӨМА улсын дугаартай автомашин жолоодоод ганцаараа Хайрхан авто угаалга руу  засмал замаар явж байхад АПУ-ийн бөөний төв гэж хүмүүс ярьдаг дэлгүүрийн баруун талын засмал зам дээр миний зорчих хэсэг дээр машин, мотоцикль хоёр мөргөлдсөн байдалтай зогсчихсон байсан. Миний эсрэг урсгалаар машинууд удаан хажуугаар өнгөрөөд яваад байсан. Би урдаас хойшоо чиглэлтэй явж байсан. Тэгээд би мөргөлдсөн машин, мотоцикль хоёрын хажуугаар өөрөөр хэлбэл эсрэг урсгалаар орж цааш явахын тулд зүүн гар тал руугаа дохиогоо өгөөд зогсож байхдаа машин, мотоцикль хоёрын дундаас утаа уугаж байхыг харсан. Миний машины гэрэлд тэгж харагдсан. Миний машины өмнө нэг эрэгтэй хүн утсаар яриад зогсож байсан. Би тэр хүнд хөөе наад машин, мотоцикль хоёр чинь дэлбэрлээшдээ цагдаагаа дуудсан юм уу гэж хэлсэн. Тэр хүн над руу эргэж хараад буцаад цаашаа харсан. Мөргөлдсөн машин мотоцикль хоёрын цаана замын зүүн талд шороон дээр нэг эрэгтэй хүн ертөнцийн зүгээр баруун тийш толгойгоо харуулаад хэвтчихсэн, тэр хүний хажууд нь хар хүрээтэй нүдний шил зүүсэн, хар өнгийн цамцтай эмэгтэй хүн суугаад тэр хүнийг хөдөлгөөд байсан. Хэвтэж байсан эрэгтэй хүний нүүр нь цус болчихсон харагдаж байсан. Наана нь цагаан өнгийн цамцтай эмэгтэй хүн зогсож байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/

Шинжээч М.Үүрдмандах мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... “Миний бие тухайн дүгнэлтийг ахлах зохицуулагч, ахлах дэслэгч Б.Эрдэнэбаатар, зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч С.Батзориг нарын хамтаар санал нэгтэйгээр гаргасан. 71-47 ӨМӨ улсын дугаартай приус маркийн автомашиныг жолоодож явсан Цэрэндорж овогтой Отгонбаяр нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна / өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тухайн зам тээврийн осол гарсан байсан. Нарантуяа нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 2.1а-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр мотоцикль жолоодож явсан байсан. Энэ зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан бол биш юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/

Шинжээч С.Батзориг мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... “Тухайн дүгнэлтийг ахлах зохицуулагч, ахлах дэслэгч Б.Эрдэнэбаатар, зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч М.Үүрдмандах нарын хамтаар санал нэгтэйгээр гаргасан. 71-47 ӨМӨ улсын дугаартай приус маркийн автомашиныг жолоодож явсан Цэрэндорж овогтой Отгонбаяр нь МУ-ын Замьн хөдөлгөөний дүрмийн 7.12-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна / өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тухайн зам тээврийн осол гарсан байсан гэсэн дүгнэлтийг гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/

Шинжээч С.Эрдэнэбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Top of Form”Тухайн дүгнэлтийг зохицуулагч, ахлах дэслэгч М.Үүрдмандах зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч С.Батзориг нарын xaмтaap санал нэгтэйгээр гаргасан. 71- 47 ӨМӨ улсын дугаартай приус маркийн автомашиныг жолоодож явсан Ц.Отгонбаяр нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тухайн зам тээврийн осол гарсан гэсэн дүгнэлтийг гаргасан. Н.Нарантуяагийн жолоодох эрхгүйгээр мотоцикль жолоодож явсан нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан биш МУ-ын ЗХД-д тээврийн юээгсэл жолоодож яваа хүнийг жолооч гэж ойлгоно. Иймд эрхийн үнэмлэхгүйгээр мотоцикль жолоодож явсан нь осол гарах шалтгаан болохгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/

Яллагдагч Ц.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн... “2017 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө босоод манай эхнэрийн эгчийн хүүхдийн найр болох гэж байсан учир би өдөржин мах чанаж ажил хийсэн. Тэгээд орой 19 цагийн үед би Баруун сайханы 15-7 тоотод байж байхад манай эхнэрийн эгч А.Сүрэнжаргал ирсэн. Би машиныг нь унаж гадуур ажил амжуулах зорилготой байсан. Баруун сайханы 15-7 тоотоос эхнэр Үүрцайх бид хоёр эгч Сүрэнжаргалын машинд суугаад яваад эмнэлэг орсон. Эгч Сүрэнжаргал эмнэлэг дээр бууж үлдсэн. Би эмнэлэгээс эгчийн машиныг унаад АПУ-ийн бөөний төв орж махны цар авах санаатай төвөөр дайраад 3 дугаар сургуулийн өмнөх засмалаар дээшээ яваад Мөнхжин дэлгүүрийн зүүн урд талын гэрлэн дохиогоор зүүн гар тийшээ эргээд АПУ-ийн зогсоол руу орох гэхэд урдаас машин ирж байсан. Тэр машиныг би зогсож өнгөрөөгөөд хархад урдаас 2 машины гэрэл гарч байсан. Тэр хоёр машины өмнүүр эргэх боломжтой байсан учир би эргэх үйлдэл хийхэд урдаас мотоцикль маш хүчтэйгээр орж ирээд мөргөсөн. Тэгээд би машинаас буугаад ирэхэд 2 хүн засмал замын зүүн талд газар унасан байсан. Би шууд яваад тэнд сууж байсан. Эмэгтэй дээр очсон намайг очиход эмэгтэй бөгс хэсгээрээ газар сууж байсан. Би эмэгтэйг тэврээд сууж байхад түргэн ирээд тэр хоёрыг үзээд залуу нь их хүнд байгаа учир эхлээд залууг аваад явъя эргэж ирээд эмэгтэйг авъя гэж хэлсэн. Тэгж байхад манай эхнэрийн дүү Батпүрэв приус машинтай хүрээд ирсэн. Тэгээд эмэгтэйг машинд суулгаад эмнэлэг рүү аваад явсан. Би машин дээрээ үлдсэн. Тэгэхэд цагдаа нар ирээд хэмжилт хийж байсан. Цагдааг Оргил төвийн үүдэнд зогсож байсан 2 залуу дуудсан юм шиг байна лээ. Би гэрлээ асаагаад ойр гэрлийг ойр дээрээ шилжүүлээд явж байсан. Би эргэх үйлдэл хийх гэхэд өмнөөс машин ирж байсан учир би зогсож өнгөрөөсөн. Тэгээд л зөөлөн хөдөлсөн. Тэгэхэд л тас буугаад явчихсан. Манай эхнэрийн эгч А.Сүрэнжаргалынх байсан юм. Би машинаас буугаад тэр охин дээр очсон. Тэгээд тэр охинд хандаж миний дүү тайван бай одоо түргэн ирнэ гэж хэлж байсан... би тухайн үед маш их сандарсан байсан учраас охины юу ярьж байсныг санахгүй байна. Би тухайн үед охин дээр нэг очоод залуу дээр нэг очоод яаж байгааг нь асууж байсан. Тэнд байсан хүмүүс очсон байж магадгүй маш их сандарсан байсан учир зарим зүйлийг санахгүй байна. Би 2 хүний биед хүнд гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна. Би осол болсон цагаас эхлээд хэрэгтэй эм, тариагаар хангаж олдохгүй байсан эм, тариаг Улаанбаатар хотоос авч ирүүлж байсан. Мөн ар гэрт нь тус дэм болсон гэж бодож байгаа. Мөн маш их харамсаж байна. 2017 оны 12 сарын 06-ны өдөр залуугийн 2 сарын хэрэглээний эмийг авч өгсөн байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81 дүгээр хуудас/

Шүүгдэгч Ц.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... “2017 оны 09 сарын 28-ны орой гэрээсээ гараад Оргил худалдааны төвийн хойноос ирж байсан. Урдаас ирж байгаа 2 машиныг өнгөрөөгөөд эргэх гэтэл мотоцикль яах ийхийн зуургүй урдуур ороод ирсэн. Эмнэлгийн тусламж үзүүлж, хэрэгтэй олдохгүй байгаа эм тариаг Цогтцэций сумаас болон Улаанбаатар хотоос авчруулж байсан. Бие нь гайгүй болохоор нь өөрийн эхнэрийн хамт Улаанбаатар хот явуулж ГССҮТ-д Өлзийбаатар эмчид үзүүлсэн. Шаардлагатай зураг авахуулсан. Охиныг гэрт нь очиж үзүүлсэн” гэв.I

 

 

 

 

Bottom of Form

           Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Энхбаатарын 2017.10.05-ны өдрийн шинжээчийн дүгнэлт:

а. 7147өмө улсын дугаартай Тоёота Prius 11 маркийн автомашины жолооч Цэрэндорж овогтой Отгонбаяр нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

б. Жолооч Цэрэндорж овогтой Отгонбаяр нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Жолооч Наранхүү овогтой Нарантуяа нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а/-т заасан “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх" биедээ авч явна гэсэн заалтыг зөрчсөн боловч энэ нь зам тээврийн ослын үндсэн шалтгаанд нөлөөлөхгүй. /хх-ийн 44 дүгээр хуудас/

Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэбаатар, ахлах дэслэгч С.Батзориг, ахлах дэслэгч М.Үүрдмандах нарын 2017.11.09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт:

         1. 71-47 ӨМӨ улсын дугаартай тоёота приус маркийн автомашиныг жолоодож явсан Цэрэндорж овогтой Отгонбаяр нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д заасан “жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ чигээрээ яваа болон баруун гap тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” заалтыг зөрчсөн байна.

         2. Уг зам тээврийн осол гарахад БНХАУ-д үйлдвэрлэсэн ява мотоцикль явсан Н.Нарантуяагийн буруутай үйлдэл байхгүй байна.

        3. 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр №54 дугаартай шинжээч цагдаагийн ахлах дэслэгч Ч.Энхбаатарын гаргасан дүгнэлт үндэслэлтэй байна.

4. Цэрэндорж овогтой Отгонбаяр нь МУ-ын ЗХД-ийн 7.12-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдолоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн улмаас уг зам тээврийн осол гарсан байна. /хх-ийн 51 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.10.06-ны өдрийн №461 дүгээр шинжээчийн дүгнэлт:

1. Уранчимэгийн биед бүх биеийн доргилт, умайн бүрэн бус урагдал, ураг амьгүй болсон /29-30 долоо хоногтой/, элэг, дэлүүний язрал, урагдал, нойр булчирхайн няцрал, хэвлийн хөндийн цус хуралдалт, баруун сүүж, L1, L2, L4, 1.5-р нугалмуудын хөндлөн сэртэнгийн далд хугарал, баруун сүвээний зулгаралт. бүсэлхий, 2 өгзөг, 2 хөлийг нэлэнхүйд нь хамарсан цус хуралт, баруун гуяны язарсан шарх гэмтлүүд үүсчээ.

2. Дээрх гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой.

3. Умай урагдаж, ураг амьгүй болсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.3. элэг: дэлүүний язрал, нойр булчирхайн няцрал гэмтлүүд нь 3.1.12 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, баруун сүүж, L1, L2, L4, L5-p нугалмуудын хөндлөн сэртэнгийн далд хугарал гэмтлүүд нь 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт бусад гэмтлүүд нь 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгг тус тус хамаарна.

4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 56-57 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.10.04-ний өдрийн №468 дугаар шинжээчийн дүгнэлт:

1. Н.Нарантуяагийн биед дух ясны хугарал, хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, хоншоор яс, зүүн нүдний аяганы дээд ханын хугарал, зүүн дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны цус хуралт, баруун шилбэний няцарсан шарх, зүүн доод 4-р, баруун дээд 1-р шүдний сзтэрсэн хугарал, дух, шанаа, хацар, хамар, өвдөг, гуя, сарвуу, хуухнагны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 62 дугаар хуудас/

Ашид билгүүн ХХК-ний 2017.10.11-ний өдрийн №566 дугаар дүгнэлт: “БНХАУ-д үйлдвэрлэгдсэн супер Benvi мотоцикль”-д нийт 370500 төгрөгний эвдрэлийн үнэлгээ тогтоогдов. /хх-ийн 67-68 дугаар хуудас/

Ашид билгүүн ХХК-ний 2017.10.10-ны өдрийн №562 дугаар дүгнэлт: “Тоёота приус-11 маркийн автомашин”-д нийт 799000 төгрөгний эвдрэлийн үнэлгээ тогтоогдов. /хх-ийн 73-74 дүгээр хуудас/

          Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 дүгээр хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-17 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутагт болсон зам тээврийн ослын схем зураг /хх-ийн 42 дугаар хуудас/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Уранчимэг, Н.Нарантуяа нарын 2017.10.31-ний өдөр хохирол төлбөрт нэхэмжилсэн тухай хүсэлт болон нотлох баримт нийт 1536300 төгрөг /хх-ийн 106-118 дугаар хуудас/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Уранчимэг, Н.Нарантуяа нар хохирол төлбөрт нийт 6552720 төгрөг нэхэмжилсэн хүсэлт болон нотлох баримт /хх-ийн 119-156 дугаар хуудас/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Уранчимэг, Н.Нарантуяа нарын 2017.12.20-ны өдөр хохирол төлбөрт нийт 1328720 төгрөг нэхэмжилсэн хүсэлт нотлох баримт /хх-ийн 157-174 дүгээр хуудас/

Эд мөрийн баримт хураан авах тухай  2017.12.22-ны өдрийн мөрдөгчийн санал /хх-ийн 182 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай 2017.12.22-ны өдрийн мөрдөгчийн тогтоол “Ц.Отгонбаярын №438161 дугаартай жолооны үнэмлэхийг эд мөрийн баримтаар тооцов” /хх-ийн 183 дугаар хуудас/

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл 2017.12.22-ны өдөр “Ц.Отгонбаярын №438161 дугаартай жолооны үнэмлэхийг хураан авав” /хх-ийн 184 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг шаардлагатай шинжээчийн гаргасан дүгнэлт зэрэг нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.

Хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ц.Отгонбаярын гэмт үйлдлийн улмаас хохирогч Н.Уранчимэгийн биед учирсан гэмтэл нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.10.06-ны өдрийн №461 дүгээр шинжээчийн дүгнэлтэд:

1. Уранчимэгийн биед бүх биеийн доргилт, умайн бүрэн бус урагдал, ураг амьгүй болсон /29-30 долоо хоногтой/, элэг, дэлүүний язрал, урагдал, нойр булчирхайн няцрал, хэвлийн хөндийн цус хуралдалт, баруун сүүж, L1, L2, L4, 1.5-р нугалмуудын хөндлөн сэртэнгийн далд хугарал, баруун сүвээний зулгаралт, бүсэлхий, 2 өгзөг, 2 хөлийг нэлэнхүйд нь хамарсан цус хуралт, баруун гуяны язарсан шарх гэмтлүүд үүсчээ.

2. Дээрх гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой.

3. Умай урагдаж, ураг амьгүй болсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.3. элэг, дэлүүний язрал, нойр булчирхайн няцрал гэмтлүүд нь 3.1.12 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, баруун сүүж, L1, L2, L4, L5-p нугалмуудын хөндлөн сэртэнгийн далд хугарал гэмтлүүд нь 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт бусад гэмтлүүд нь 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна.

4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 56-57 дугаар хуудас/

Хохирогч Н.Нарантуяагийн биед учирсан гэмтлийг Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.10.04.-ний өдрийн №468 дугаар шинжээчийн дүгнэлтэд:

1. Н.Нарантуяагийн биед дух ясны хугарал, хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, хоншоор яс, зүүн нүдний аяганы дээд ханын хугарал, зүүн дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны цус хуралт, баруун шилбэний няцарсан шарх, зүүн доод 4-р, баруун дээд 1-р шүдний сэтэрсэн хугарал, дух, шанаа, хацар, хамар, өвдөг, гуя, сарвуу, хуухнагны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2. 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж тус тус тогтоосон нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг тухай хууль,  түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргээр зүйлчлэгдэх үндэслэлтэй байна.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Отгонбаярын үйлдэлд зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, бүрдэл хангагдсан байна.

Автотээврийн хэрэгслийн жолооч гэдэг нь хүн ба ачаа тээвэрлэхэд зориулагдсан тээврийн хэрэгслийг жолоодож яваа хүнийг жолооч гэх ба шүүгдэгч Ц.Отгонбаяр гэмт хэрэг үйлдэхдээ 71-47ӨМӨ улсын дугаартай тоёота Приус11 маркийн автомашиныг жолоодон явж байсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д зааснаар “хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэснээр шүүгдэгч Ц.Отгонбаярын үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Иймд шүүгдэгч Ц.Отгонбаярыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийг 2 хүний биед хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Отгонбаярын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-д гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь Шудрага ёсны зарчимд нийцэх тул мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийн улмаас үүсэх хохирлыг нөхөн төлөх илэрхийлсэн, хохирогч Н.Уранчимэг, Н.Нарантуяа нар шүүгдэгч Ц.Отгонбаярыг хорих ял оногдуулахгүй байхыг хүссэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1-д зааснаар Гэмт хэрэг үйлдсэн хүний...мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглохыг эрх хасах ял гэх ба мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2-д Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна гэсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1-3 жилийн хугацаагаар хасахаар заасан байх тул шүүгдэгч Ц.Отгонбаярын “В,С”ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

71-47 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч А.Сүрэнжаргал байх бөгөөд шүүгдэгч Ц.Отгонбаяр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан тул А.Сүрэнжаргалыг иргэний хариуцагчаар татан оролцуулаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх эрх чөлөөнд ... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох ба хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэжээ.

Шүүгдэгч Ц.Отгонбаяр хохирогч Н.Нарантуяа, Н.Уранчимэг нарын эмчилгээний төлбөрт 9696415 төгрөг төлөгдсөн болохыг хохирогчид болон иргэний нэхэмжлэгч Б.Ундармаа нар хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Иргэний нэхэмжлэгч Б.Ундармаа хохирогч нарыг төлөөлөн иргэний нэхэмжлэл гаргахдаа...” сэтгэл санааны хохиролд 50 000 000 төгрөг, хохирогч Н.Уранчимэгийн төрсөн эгч Н.Мөнхзул, нөхөр Ц.Эрхбаярын хамт Турк улсаас дуудагдан ирсэн гэх ба замын зардал 3110000 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэврийн зөрүү сар бүр 100000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилснийг шүүх дараах үндэслэлээр шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Н.Нарантуяа, Н.Уранчимэг нар нь эрүүл мэндэд учирсан хүнд гэмтлийн хор уршгийг арилгахад гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Уранчимэгийн сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 50 000 000 төгрөгөөс 5000000 төгрөгийг шүүгдэгч Ц.Отгонбаяраас гаргуулж хохирогчид олгуулж үлдэх 45000000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Хохирогч Н.Уранчимэг хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувь тогтоолгосон ба сар бүр авах тэтгэврийн хэмжээг 140000 төгрөгөөр тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240000 төгрөг тооцоход зөрүү 100000 төгрөгийг сар бүр шүүгдэгчээс гаргуулж өгнө үү  гэснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3-д зааснаар хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл хохирогч Н.Уранчимэгийн зүгээс хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоолгоход шаардагдах нотлох баримтыг хангалттай ирүүлээгүй байна гэж үзлээ.

Эрүүгийн 1728000840106 дугаартай хэргээс шүүгдэгч Ц.Отгонбаярын хувийн байдлыг нотолсон нотлох баримтууд Үүнд:

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгч З.Одгэрэлийн “Ц.Отгонбаяр нь Далангийн 3 дугаар багийн 23-1-6 тоотод ам бүл 4-үүл оршин суудаг нь үнэн болно” /хх-ийн 84 дүгээр хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 85 дугаар хуудас/

Шүүгдэгч Ц.Отгонбаярын иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, 71-47 ӨМӨ тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 86 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тогтоол банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-ийн 87-94 дүгээр хуудас/

Шүүгдэгч Ц.Отгонбаярыг “2017.09.28-ны өдөр согтуурлын зэрэг шалгахад 0,00 хувийн үзүүлэлт гарсан" /хх-ийн 100 дугаар хуудас/

Шүүгдэгч Ц.Отгонбаяр нь 2017.12.06-ны өдөр хохирогч нарт нийт 4748915 төгрөг төлсөн тухай баримт /хх-ийн 104 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн хохирол төлбөрт төлсөн баримтын жагсаалт болон нотлох баримт /хх-ийн 193-194, 198-210, 231-235, 245-246 дугаар хуудас/

Шүүгдэгч Ц.Отгонбаярын бүрэн дунд боловсролын гэрчилгээ, аймгийн начин цолны тэмдэг, Ц.Дарьбазар, Ц.Намуундарь нарын төрсний гэрчилгээ, Таван толгой тээврийн нэгдэл ХХК-ний гүцэтгэх захирлын тушаалын хуулбарууд /хх-ийн 195-197 дугаар хуудас/

Шүүгдэгч Ц.Отгонбаярын гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 211 дүгээр хуудас/

Таван толгой тээврийн нэгдэл ХХК-ний гүйцэтгэх захирал Ш.Энэбиш “Ц.Отгонбаярыг ажлын талаархи тодорхойлолт” /хх-ийн 213-214 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судалсан болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Ц.Отгонбаяр цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болох дурьдах нь зүйтэй.