| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 184/2024/10017/И |
| Дугаар | 197/ШШ2025/00090 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 197/ШШ2025/00090
2025 01 16 197/ШШ2025/00090
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Г ХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.О-т холбогдох 9,806,964.47 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Ж.Отгонцэцэгт нь нэхэмжлэлийн шаардлага 9,806,964.47 төгрөгөөс 1,954,500 төгрөгийг төлсөн, үлдэх 7,852,464.47 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1,308,744 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 1,308,744 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 1,308,744 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 1,308,744 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 1,308,744 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 1,308,744.47 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,862 төгрөгийн 85,931 төгрөгийг улсын орлогод үлдээж, 85,931 төгрөгийг улсын орлогоос, 85,931 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ