2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/00353

 

 

 

 

 

          2025             01              17

   192/ШШ2025/00353

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Банк ХК-ийн нэхэмжилсэн 20,865,441 төгрөгийг хариуцагч Э нь 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 865,441 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 2,500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,278 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э-ээс 116,139 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 116,139 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                                Ч.БАЯРСҮРЭН