| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 181/2024/05841/И |
| Дугаар | 197/ШШ2025/00181 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 197/ШШ2025/00181
2025 01 20 197/ШШ2025/00181
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. К ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Р.М-ид холбогдох 7,638,222 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 6,438,222 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137,178 төгрөгийн 68,589 төгрөгийг улсын орлогод үлдээж, 68,589 төгрөгийг улсын орлогоос% 68,589 төгрөгийг хариуцагч Р.М-оос тус тус гаргуулж, нэхэмжлэгч К ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ