| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 181/2024/06945/И |
| Дугаар | 197/ШШ2025/00182 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 197/ШШ2025/00182
2025 01 20 197/ШШ2025/00182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ........... байрлах, Н сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ..........тоотод оршин суух, Х овогт Л-ийн А-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 2,540,107 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагч Л.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Нарны Орд сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Н сууц өмчлөгчдийн холбоо нь засвар үйлчилгээний төлбөрт төлөөгүй 2,540,107 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхээ тодорхойлж, харин хариуцагч Л.А нь засвар үйлчилгээ хийдэггүй, цахилгаан шат ажилладаггүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
3.Сүхбаатар дүүргийн 0 дугаар хорооны 20а/б байрны оршин суугчдын байгуулсан Н сууц өмчлөгчдийн холбооны өргөдөл, холбогдох материалыг үндэслэн Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь тус сууц өмчлөгчдийн холбоог Сүхбаатар дүүргийн сууц өмчлөгчдийн бүртгэлд бүртгэж, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гэрчилгээ олгожээ.
4.Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна гэсний дагуу хариуцагч нь тухайн сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байна.
Мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй.
5. Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 2024 оны 04 дүгээр сарыг дуустал хугацаанд сард 62,740 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ноос эхлэн сард 138,801 төгрөг болгон нэмэгдүүлсэн байна.
Хариуцагч И.А нь 2022 оны 04 дүгээр сараас 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 2,540,107 төгрөг төлөөгүй болох нь зохигчийн тайлбар, төлбөрийн баримтаар нотлогдож байна.
Харин төлбөр төлөөгүй үндэслэлээ тус сууц өмчлөгчдийн холбоог засвар үйлчилгээгээ тогтмол хийдэггүй, цахилгаан шатыг тогтмол ажиллуулдаггүй гэж тайлбарлаж, холбогдох гэрэл зургийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч энэ нь нэхэмжлэгч сууц өмчлөгчдийн холбоог үүргээ биелүүлээгүй, засвар үйлчилгээ хийгээгүй гэдгийг хангалттай нотлохгүй байна.
Өөрөөр хэлбэл энэхүү зураг нь тус сууц өмчлөгчдийн холбооны харьяалах байрны зураг мөн эсэх, хэзээний зураг болох нь тодорхойгүй байх ба тогтмол засвар үйлчилгээ хийдэггүй, цахилгаан шат байнгын ажиллагаагүй байдаг гэх тайлбарыг шууд нотлохгүй байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч тайлбараа нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Иймд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 2,540,107 төгрөгийг Л.А-наас гаргуулж, Н сууц өмчлөгчдийн холбоонд олгох нь зүйтэй гэж үзлээ.
6.Нэхэмжлэгч маргаан шийдвэрлүүлэхийн төлөө улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 55,600 төгрөг төлсөн бөгөөд үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хариуцагчаас 55,600 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар Л.А-наас 2,540,107 төгрөгийг гаргуулж, Н сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Нарны Орд сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.А-аас 55,600 төгрөг гаргуулж, Н сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ