| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Далантайн Нарантуяа |
| Хэргийн индекс | 114/2024/0029/З |
| Дугаар | 114/ШШ2025/0001 |
| Огноо | 2024-12-27 |
| Маргааны төрөл | Тендер, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 114/ШШ2025/0001
2024 12 27 114/ШШ2025/0001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “*******” ХХК /РД:*******/,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газар, Дархан-Уул аймгийн Засаг дарга нар
Хариуцагч: , 100 ор /Дархан сум Малчин баг/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд тус тус холбогдох
Гуравдагч этгээд: “**************” ХХК /РД: /,
Нэхэмжлэлийн шаардлага: , 100 ор /Дархан сум Малчин баг/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаар мэдэгдэл, аймгийн Засаг дарга, “**************” ХХК-тай 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан 100 ор ажлын гэрээг тус тус хүчингүй болгуулах шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: ,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ,
хариуцагч Засаг даргын итгэмжлэгдсэн
төлөөлөгч: ,,,
хариуцагч Худалдан авах ажиллагааны
газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч: , ,
Тендерийн үнэлгээний хорооны дарга: ,
гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан анх шүүхэд “Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн тоот, 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дугаар гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлүүдийг хүчинтэйд тооцож, мөн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаар мэдэгдлийг хүчингүйд тооцож, Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дугаар гомдол хянасан шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны 2024 оны 07 сарын 02-ны өдрийн тоот, 2024 оны 08 сарын 16-ны өдрийн тоот мэдэгдлүүдийг хүчинтэйд тооцох мөн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн гомдол хянасан шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, уг нэхэмжлэлийн шаардлагаа “ , 100 ор ( Дархан сум, Малчин баг) төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаар шийдвэр, аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тоот мэдэгдэл, мөн Дархан-Уул аймгийн Засаг дарга, “**************” ХХК-ийн хооронд 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан № дугаартай ажлын гэрээг тус тус хүчингүй болгуулах” тухай гэж өөрчлөн нэмэгдүүлэн маргасан.
2.Хэргийн үйл баримтын тухайд:
2.1.Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч 2024 оны дугаар сарын 07-ны өдрийн дугаар захирамжаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих “ , 100 ор ( Дархан-Уул аймаг Дархан сум, Малчин баг) төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулсан бөгөөд тус Үнэлгээний хороо 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр , 100 ор (Дархан сум, Малчин баг) төсөл арга хэмжээнд ирүүлсэн нэхэмжлэгч “*******” ХХК, гуравдагч этгээд “**************” ХХК-ийн тендерийг хянан үзээд нэхэмжлэгч “*******” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн дугаар албан бичгээр “*******” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох талаарх, 347 дугаар албан бичгээр гуравдагч этгээд “**************” ХХК-д хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн /ТБОНӨХБАҮХАтХ 11,4,1/ гэх тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаагүй талаарх мэдэгдлийг тус тус хүргүүлжээ.
Гуравдагч этгээдээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасныг тус яам хүлээн авч хянан үзээд 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ******* дугаар албан бичгээр тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газарт мэдэгдсэн шийдвэрийг гаргасан байна.
2.2.Хариуцагч “ , 100 ор ( Дархан-Уул аймаг Дархан сум) төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж, 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 04 дугаар хурлын тэмдэглэлээр “*******” ХХК-нь тендер шалгаруулалтын хамгийн сайн тендер ирүүлсэн гэж үзэж, гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэснээр Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газар 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүргүүлж, дугаар албан бичгээр гуравдагч этгээд ************** ХХК-д “...хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн, 2024 оны дуусаагүй ажлын гүйцэтгэл хангалтгүй” гэх үндэслэлээр тендерээс татгалзсан мэдэгдлийг тус тус хүргүүлжээ.
Улмаар “**************” ХХК-иас Сангийн яамд дахин гомдол гаргаж, Сангийн яамнаас 2024 оны 09 дүгээр сарын -ны өдөр 03/7370 дугаар “гомдол хянасан тухай” албан бичгээр 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дугаар мэдэгдлийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газарт мэдэгдэж, шийдвэрлэсэн байна.
2.3.Хариуцагч Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дугаар хурлын тэмдэглэлээр “**************” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газар 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дугаар албан
бичгээр “**************” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг, дугаар албан бичгээр “******* ХХК-д “...техникийн тодорхойлолт 10 дахь заалт “нарны илчийг хуримтлуулах, түгээх хэрэгслүүдээр тоноглогдсон агаар шингэний халаалтын системт нь оюуны өмчийн патентаар баталгаажсан байх бөгөөд энэхүү системийг ашиглан барьсан ажлын түүхтэй байх шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлээр тендерээс татгалзсан мэдэгдлийг тус тус хүргүүлжээ.
Нэхэмжлэгч “*******” ХХК-иас дээрх албан бичгийг эс зөвшөөрч Сангийн яамд гомдол гаргаснаар Сангийн яамны 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 0 дугаар албан бичгээр “...тендерт Оюуны өмчийн газраас “******* ” ХХК-д олгосон нарны илчийг хуримтлуулах, түгээх хэрэгслүүдээр тоноглогдсон агаар, шингэний халаалтын системтэй сууцны бүтэц шинэ бүтээлийн патентыг хавсаргаж ирүүлсэн байна ...тендер шалгаруулалтыг хууль тогтоомжид заасны дагуу цааш үргэлжүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.
Дээрх шийдвэрийг үндэслэн үнэлгээний хорооны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаар гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлт зөвлөмжийг худалдан авах ажиллагааны газарт хүргүүлснээр, аймгийн худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 531 дугаар албан бичигт “шалгарсан компанитай гэрээ байгуулах зөвлөмжийг аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст хүргүүлсэн байх бөгөөд дээрх шийдвэрийг “*******” ХХК эс зөвшөөрч шүүхэд 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна.
Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн төлөөлөгч эс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК нь 26 жил угсралтын үйл ажиллагаагаа явуулж байгаа ба маш олон тендерт оролцож, янз бүрийн ажил хийдэг. Сүүлийн таван жилд Дархан-Уул аймагт 4, 5 дугаар цэцэрлэгийн барьж хамтран ажиллаж байна. Дархан сумын Малчин багийн 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын тендерийн сонгон шалгаруулалт 06 дугаар сард зарлагдаж, 07 дугаар сарын 02-ны өдөр Худалдан авах ажиллагааны газрын тендерт шалгарсан тухай мэдэгдэл ирсэн ба “******* *******” ХХК нь шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан. Дахин 2 дахь удаагийн сонгон шалгаруулалтанд манай компани шалгарч Худалдан авах ажиллагааны газраас 08 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулах мэдэгдэл
олгосон ба “**************” ХХК-аас дахин гомдол гаргасан ба Гурав дахь удаагийн сонгон шалгаруулалтад “**************” ХХК нь шалгарсан. Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаар мэдэгдэл нь Захиалагчаас баталсан техникийн тодорхойлолтын 10 дахь заалт “Нарын элчийг хуримтлуулах түгээх хэрэгслүүдээр тоноглогдсон агаар шингэний халаалтын систем нь оюуны өмчийн патентаар баталгаажсан байх бөгөөд энэхүү системийг ашиглан барьсан ажлын түүхтэй байх” гэсэн захиалагчийн тавьсан шаардлага нь техникийн тодорхойлолтын шаардлага хангаагүй гэж үзсэн байна. Энэхүү тодорхойлолтын 10 дахь заалт нь
1. Тендерт оролцогч “**************” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “ ” ХХК-ийн захиалгаар зураг төсвийн “******* *******” ХХК 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын тендерийн зураг төсвийг хийж гүйцэтгэн тендерт оролцсон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйл, 14.1, 14.1.5 заалтуудыг зөрчсөн байна.
2.“**************” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “ ” ХХК-ийн сууцны барилгын патентийг техникийн тодорхойлолтын 10 дахь заалтад, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйл, 4.1.1, байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт хүчин чадлыг тогтоох журмын 1-р хавсралтанд сууцны , сургуулийн өмнөх боловсролын байгууллага гэж ангилсан нь сууцны барилгын патент хамааралгүй болохыг харуулж байна. Тус цэцэрлэгийн нь дулааны хэмнэлтэй цахилгаан радиатороор халаахаар зураг төсөвт тусгагдсан болно. Тендерт шалгарсан барилгын компани нь батлагдсан зураг, төсвийн дагуу барьдаг болохоос хувь хүний патентийг хэрэгжүүлдэггүй болно.
3. Огт хамааралгүй хувь хүний патентаар улсын төсвийн хөрөнгө оруулалтыг гацааж, олон зуун хүүхдийн эрх ашгийг хохироож байгаад харамсаж байна.
Мөн “**************” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр орж, гэрээ хийсэн “******* ” ХХК нь энэхүү тендерийн барилгын зураг төслийг хийхэд Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулж оролцсон ба техникийн тодорхойлолтод өөрийнхөө патентыг оруулж өгсөн. Энэ нь өөртөө давуу байдал бий болгосон, харилцаа хамааралтай компанидаа давуу байдал бий болгосон гэдэг агуулгаар гомдол гаргаж байгаа юм. “******* ” ХХК-ийн патент нь сууцын гэсэн ангилалд хамаардаг. Барилгын тухай хуульд барилгыг ангилдаг бөгөөд хуульд сууцны гэсэн патент нь нэг айлын орон сууц гэж үзээд барилгын тусгай зөвшөөрөл шаардахгүй ажилладаг. Гэтэл энэхүү тендерийн нь дунд төлөвшлийн буюу гуравдугаар зэрэглэлд орсон
учраас дээрх нөхцөл байдал нь Барилгын тухай хуулийг мөн зөрчиж байгаа юм.
Иймд захиалагч Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалтай гүйцэтгэгч “**************” ХХК-ийн хооронд 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан № дугаартай 100 ор ажлын гэрээг байгуулсан байх бөгөөд тухайн гэрээ нь хууль зөрчиж байгуулагдсан тул дээрх гэрээ, тус тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн , дугаар мэдэгдэл, захиалагч Дархан-Уул аймгийн Засаг дарга, гүйцэтгэгч “**************” ХХК-ийн хооронд 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан №2401500399 дугаартай “Цэцэрлэгчийн 100 ор ажлын гэрээ, Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлангийн 2024 оны дугаар сарын 07-ны өдрийн 01А/217 дугаар захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх хуралдаанд Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаар мэдэгдлийг мөн хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Уг мэдэгдлийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой, нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөн зүйл байхгүй учраас үүнийг тодруулж байна.
Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлангийн 2024 оны дугаар сарын 07-ны өдрийн 01А/217 дугаар захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар: Үнэлгээний хороо энэхүү тендертэй холбогдолтойгоор хоёр удаа нэхэмжлэгч байгууллагыг техникийн шаардлага болон тендерт оролцож байгаа байдлаараа бусад компаниудаас сонгогдох боломжтой байна гэж үнэлгээ хийгээд хоёр удаа гэрээ байгуулах мэдэгдэл өгсөн байдаг. Үүнтэй холбогдуулан оролцогч байгууллагуудаас гомдол гаргасны үндсэн дээр Сангийн яамнаас тодорхой шийдвэр гараад, гурав дахь удаагаа “**************” ХХК-ийг шалгаруулсан шийдвэр гаргасан байдаг. Үнэлгээний хороо гурван удаагийн шийдвэр гаргаж, эхний хоёр удаа “*******” ХХК энэ шаардлагыг илүү хангасан гэж үзсэн атлаа гурав дахь шалгаруулалтад “**************” ХХК-ийг шалгаруулчихсан байгаа юм.
Хэрэгт авагдсан тендерийн баримт бичиг, материалуудтай танилцахад гурав дахь шийдвэр нь ямар үндэслэлээр “*******
*******” ХХК-ийг илүү шаардлага хангаж байна гэж үзсэн, “*******” ХХК-ийг ямар үндэслэлээр шаардлага хангахгүй байна гэж үзсэн нь тодорхойгүй байна. Хариуцагч нарын тайлбарыг сонсоход Сангийн яамнаас хүчингүй болгоод байгаа учраас л гурав дахь удаагаа “**************” ХХК-ийг шалгаруулсан гэдэг тайлбар гаргаж байна.
Гурав дахь шийдвэр хэрвээ эсрэгээр гарч байгаа тохиолдолд өмнөх хоёр шийдвэр нь яг юугаараа алдаа дутагдалтай байгаа, гурав дахь шийдвэр гаргаж байгаа үндэслэл нь яг ямар үндэслэл вэ гэдэг нь тодорхой байх ёстой. Зөвхөн Сангийн яам удаа дараа энэ асуудлыг тавиад байгаа учраас “*******” ХХК-ийг шалгаруулах боломжгүй байна гэж Үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналаар буюу олонх нь дэмжсэн гэдэг үндэслэлээр явсан нь харагдаж байгаа юм. Мөн Үнэлгээний хорооны хуралдаанд “*******” ХХК шалгарах нь зүйтэй юм, техникийн шаардлага бас хууль тогтоомж зөрчөөд байгаа асуудал байна шүү гэдэг талаар Үнэлгээний хорооны зарим гишүүдийн санал энэ тэмдэглэлд тусгагдсан байдаг. Үнэлгээний хорооны шийдвэр өөрөө гурван удаа гарахдаа ямар ч хууль зүйн болон бусад шинэ нөхцөл байдал үүсээгүй байхад гурав дахь шийдвэр нь өмнөх хоёр шийдвэрээсээ эсрэг гарч байгаа нөхцөл байдал нь Үнэлгээний хорооны шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан гэдэгт бүрэн эргэлзээг үүсгэж байгаа юм.
Хоёрдугаар шаардлага нь “Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн , дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах юм. Энэхүү шаардлагын тухайд шүүх хуралдааны өмнө дугаар мэдэгдэл давхар явж байгаа гэдгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. “**************” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтад ирснээр үүнийг нэхэмжлэлийн шаардлагадаа оруулж байгаа юм. дугаар мэдэгдэл нь нэхэмжлэгч байгууллагад ирсэн мэдэгдэл юм. Энэ хоёр мэдэгдлийг хоёуланг нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Хамгийн гол хууль зүйн үндэслэл нь дээрх мэдэгдлүүд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. 47 дугаар зүйлийн 47.1.3-т тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж заасан. , дугаар гэрээ байгуулах болон гэрээ байгуулахаас татгалзаж байгаа мэдэгдлүүд нь өөрөө хууль зүйн үндэслэлийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийг барьж гарсан байдаг. Хуулийн 28 дугаар зүйлд захиалагчаас гарах шийдвэрийн талаар эрх олгосон зохицуулалт байгаа юм.
Мөн хуулийн 48 дугаар зүйлд захиалагчийн эрх, үүрэг. 48 дугаар зүйлийн 48.2.4-т хуульд заасан хугацаанд шийдвэр гаргах гэж нэг ёсондоо 28 дугаар зүйлд заасан мэдэгдэл өөрөө захиалагчаас гарах ёстой байтал Худалдан авах ажиллагааны газраас гаргасан байна. Тэгэхээр Худалдан авах ажиллагааны газар өөрөө энэ тендерийн захиалагч биш иймээс захиалагч 28 дугаар зүйлд заасан шийдвэрийг гаргах ёстой байтал энэ шийдвэрийг нь Худалдан авах ажиллагааны газраас гаргаад тендерийн оролцогчдоо хүргүүлээд байгаа нь Худалдан авах ажиллагааны газарт эрх олгогдоогүй шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан илт хууль бус захиргааны актын шинжийг бүрэн агуулж байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлага хэдийгээр хүчингүй болгуулахаар гаргасан боловч илт хууль бус захиргааны акт гарсан үеэсээ эхлээд хуулийн хүчин төгөлдөр үйлчлэлийг агуулдаггүй. Иймд хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бол энэ асуудлыг шийдвэрлэх нь хууль хэрэглээний ямар ч зөрчилдөөнийг үүсгэхгүй учраас анхнаасаа гаргасан нэхэмжлэлийн дагуу хүчингүй болгох гэдэг агуулгаар явж байгаа юм. Худалдан авах ажиллагааны газраас мэдэгдэл гаргаад байгаа нь өөрөө захиалагчийн эрхэд халдсан буюу захиалагчид олгосон эрхийг хэрэгжүүлж, хууль зөрчиж байгаа юм.
Гуравдугаар нэхэмжлэлийн шаардлага буюу захиалагч Дархан-Уул аймгийн Засаг дарга, гүйцэтгэгч “**************” ХХК-ийн хооронд 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан №2401500399 дугаартай “ 100 ор ажлын гэрээг хүчингүй болгуулах шаардлагын тухайд.
Нэгдүгээрт энэ гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл нь өөрөө сая миний тайлбарласнаар Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасныг зөрчсөн буюу мэдэгдлийг гаргах эрхтэй этгээд гаргаагүй мэдэгдлийг үндэслэн гэрээ байгуулсан учраас уг гэрээ хүчин төгөлдөр бус байна гэсэн зарчмын дагуу явагдана.
Хоёрдугаар асуудал нь тендерийн тодорхойлолтын аравдугаар зүйлтэй холбогдож байгаа ба 10 дугаар зүйлд нарны эрчим хүчийг хуримтлуулах, түгээх хэрэгслүүдээр тоноглогдсон агаар шингэний халаалтын системд оюуны өмчийн патентаар баталгаажсан байх бөгөөд энэхүү системийг ашиглан барьсан туршлага ажлын түүхтэй байх гэдэг шаардлагыг тавьсан байгаа. Энэ шаардлага нь хуульд нийцэхгүй байна гэдэг нь гомдлын гол агуулга юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлд техникийн тодорхойлолт ямар байх ёстой гэдэг агуулгыг зохицуулсан.12 дугаар зүйлийн 12.4-т техникийн тодорхойлолтод тодорхой нэг аж ахуй эрхлэгчийн бараа үйлчилгээний худалдааны нэг патент түүнийг эзэмшигч
үйлдвэрлэгч нийлүүлэгч эсхүл үйлдвэрийн арга, гарал үүслийг тухайлан заахыг хориглоно гэж заасан. Тендерийн тодорхойлолтын 10 дугаар зүйл нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчиж байна гэж үзэж байна. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д техникийн тодорхойлолтод нарийвчлан тодорхойлох боломжгүй бол энэ тухай үндэслэл бүхий тайлбарыг дурдсаны үндсэн дээр зөвхөн тухайн бараанд холбогдсон энэ хуулийн 12.4-д заасан шаардлага нөхцөлийг тавьж болох бөгөөд энэ тохиолдолд эсхүл түүнтэй дүйцэх гэсэн тодотгол хэрэглэнэ гэж байгаа юм. Нэг ёсондоо нарийвчлан заах шаардлага гарвал 12.5-д заасны дагуу дүйцэхүйц гэдэг үг хэллэг хэрэглээд тайлбарыг оруулж өгнө гэсэн агуулгыг заасан байна. Техникийн тодорхойлолтын аравдугаар зүйлийг анхнаасаа оруулсан нь нэгдүгээрт тендерийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.5 дахь заалтыг зөрчсөн байна. Хэрвээ техникийн шаардлагад 10 дугаар зүйлийг оруулсан нь зөв гэж үзвэл “******* *******” ХХК энэ шаардлагыг мөн хангахгүй байгаа гэдэг хоёр дахь үндэслэл гарч байна. “**************” ХХК нь аравдугаар шаардлагад байгаа патентыг эзэмшигч биш мөн тухайн тендерийн гэрээн дээр хамтран оролцож байгаа “******* ” ХХК оюуны өмчөөр баталгаажсан патенттай гээд энэ патентыг шүүхэд гаргаж өгсөн байдаг. Үүнтэй холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс Оюуны өмчийн газраас энэ ангиллынх нь талаар тодорхойлолтыг авсан байдаг.
Патентын бүтээлийн нэр гэдэг дээр нарны илчийг хуримтлуулах, түгээх хэрэгслүүдээр тоноглогдсон агаар шингэний халаалтын системтэй сууцны бүтэц гэж байгаа юм. Барилгын холбогдолтой үг хэллэгүүд орж байгаа учраас нарийвчлан зохицуулсан хууль руу орохоос өөр аргагүй байдалд орж байгаа юм. Барилгын тухай хуулийн 4.1.1-д “ байгууламж" гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн , ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг” хэлнэ. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д байгууламжийг төвөгшлөөр нь дараахь байдлаар ангилна гээд 5 ангилсан байна. Маргаан бүхий цэцэрлэгийн байгууламж нь 10 дугаар зүйлийн 10.1.3 буюу дунд зэргийн төвөгшилтэй байгууламжид хамаарна. “******* компанийн патент дээр байгаа орон сууц гэдэг нь 10.1.1-д заасан зөвшөөрөл шаардахгүй байгууламж юм. Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журмын нэгдүгээр хавсралтад барилгын ажлыг зөвшөөрөл шаардахгүйгээр байгууламж гэдэг нэгдүгээр ангилал дээр 9 метр хүртэл өндөртэй, 600 метр квадрат хүртэл талбайтай, нэг айлын орон сууц буюу сууц ангиллыг ийнхүү тодорхойлсон байгаа юм.
Маргаан бүхий тендерийн байгууламж нь гуравдугаар зэрэглэл буюу дунд зэргийн төвөгшилтэй байгууламж гэдэг ангилалд хамаарч байгаа. Хэдийгээр оюуны өмчийн газраас патент олгохдоо цэцэрлэгийн болон сууц гэж ангилж өгдөггүй гэж байгаа боловч Барилгын тухай хуульд сууц болон сургуулийн өмнөх боловсролын нь төвөгшилөөрөө, барилгын ангиллаараа хоёр өөр ангилалд хамаарч байгаа талаар тайлбарлалаа. Энэ асуудлыг техникийн тодорхойлолтод маш тодорхой, тодруулж өгөх ёстой байсан. байгууламж болон сууцын зориулалттай барилгын патентын асуудлыг авч үзэх ёстой вэ гэдгээ Үнэлгээний хороо, захиалагч гэрээ байгуулахдаа ч тэр маш сайн анхаарч үзэх ёстой байсан. Энэ хуулийн зохицуулалт бүхэлдээ зөрчигдсөн гэж үзэж байгаа юм.
Нэгдүгээр үндэслэл нь гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл дээр үндэслэж гэрээ байгуулаад байгаа боловч гэрээ олгох эрх олгосон мэдэгдлийг өгөх эрх нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хорин наймдугаар зүйлд зааснаар захиалагчид олгосон байхад Худалдан авах ажиллагааны газар мэдэгдэл гаргаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан өөрт нь эрх олгогдоогүй асуудал дээр шийдвэр гаргасан. Иймээс хууль бус мэдэгдэл дээр тулгуурлан гэрээ байгуулсан нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
Хоёрдугаар үндэслэл нь дээрх байдлаар техникийн шаардлагын аравдугаар зүйлд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.5 дахь зөрчиж патент гээд бүр үг үсэггүй заагаад өгчихсөн байгаа нь техникийн тодорхойлолтод оруулж болохооргүй нөхцөл байдлыг оруулсан. Харин тендерт шалгарсан компани ийм патентгүй, туслан гүйцэтгэхээр гэрээ байгуулсан “******* ” ХХК нь маргаан бүхий барилгыг барих эрх бүхий патентгүй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, ихэсгэх, багасгах эрх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчид олгогдсон бүрэн эрх учраас нэхэмжлэлийн шаардлага анх шүүхэд гаргаснаасаа явцын дунд өөрчлөгдсөн гэдгийг сая шүүх хуралдааны өмнө тодруулж, нэг бүрчлэн тайлбарласан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг бичихдээ нэхэмжлэгч хуучин хууль буюу өөрчлөлт ороогүй байгаа үеийнх нь хуулийн зохицуулалтыг бичиж гаргачихсан байсан юм.
Үүнийг шүүх хуралдааны мэтгэлцээний үе шатанд тайлбар хэлэхдээ бүх зүйлийг зөвтгөөд ярьж байна.
Захиргааны хэргийн шүүх захиргааны акт болон захиргааны гэрээний улмаас
иргэн хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээх үндсэн зорилготой байгууллага. Үнэлгээний хороо шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг өөрөө хариуцах ёстой түүнээс нэг удаа байгуулагдаад татан буугддаг гээд энэ байгууллага татагдах ёсгүй гэдэг агуулга байхгүй. Түүнээс гарч байгаа шийдвэр нь хуульд заасан захиргааны актын шинжийг агуулж байгаа тохиолдолд Үнэлгээний хороо хариуцагчаар татагдах нь хуульд харшлах зүйл байхгүй. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэл бүрэн хангагдах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
3.3.Хариуцагч тендерийн үнэлгээний хорооны дарга гаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үнэлгээний хороо нь БШУЯ/20240101095 дугаартай , ор /Дархан-Уул, Дархан сум, Малчин баг/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 2024 оны 07 сарын 03-ны өдөр үнэлгээ хийж 3 аж ахуй нэгж оролцсоноос “*******” ХХК-ийг бүх гишүүдийн 100 хувийн саналаар шалгаруулсан ба “**************” ХХК-аас гаргасан гомдлын дагуу Сангийн яамны 07 дугаар сарын 29-ний өдрийн ******* тоот гомдол хянасан тухай албан тоотын дагуу Үнэлгээний хороо 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр дахин үнэлгээ хийж олонхийн саналаар “*******” ХХК-ийг дахин шалгаруулсан болно. “**************” ХХК-аас гаргасан 2 дахь гомдлыг гаргасны дагуу Сангийн яамны 09 дүгээр сарын өдрийн 03/7370 тоот гомдол хянасан тухай албан тоотыг үндэслэн дахин гэрээ хийж “*******” ХХК-ийн тендерт ирүүлсэн бичиг баримтад захиалагчаас батлагдсан техникийн тодорхойлолтын 10-т заасан “Нарны элчийг хуримтлуулах, түгээх хэрэгслүүдээр тоноглогдсон агаар шингэний халаалтын системийг ашиглан барьсан туршлагатай, ажлын түүхтэй байх” шаардлагыг хангаагүй, Сангийн яамны 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ******* тоот 2024 оны 09 дүгээр сарын -ны өдрийн 03/7370 тоот гомдол хянасан тухай шийдвэрийг нягтлан үзэж үндэслэлтэй гэж үзэн Үнэлгээний хороо хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд олонхын саналаар “**************” ХХК-ийг хамгийн сайн тендер ирүүлсэн гэж үнэлэн хараат бусаар хуулийн дагуу шалгаруулсан болно.
"*******” ХХК-аас гомдол гаргаж Сангийн яам хянан үзэж 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 0 тоот шийдвэрээр гомдол үндэслэлгүй байгаа тул үнэлгээний хорооны шийдвэрийг хэвээр үлдээж хууль тогтоомжийн дагуу тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн.
Иймд Үнэлгээний хорооны 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаар шийдвэр нь “*******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр биш байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу “**************” ХХК-аас Сангийн яаманд гомдол гаргаж тендер шалгаруулалттай холбогдох материалыг хүргүүлсэн. Гомдлыг хянан шалгасны дагуу үнэлгээний хорооны шалгаруулсан “*******” ХХК-ийн материалыг дараах 3 асуудлаар асуудалтай гэж үзэж “Гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр”-ийг хүчингүй болгосон.
Үүнд захиалагчийн техникийн тодорхойлолтод тусгасан 10 дахь заалтыг үндэслэн үнэлгээ хийх, “*******” ХХК-ийн тоног төхөөрөмжийн мэдээлэл үндэслэлгүй, цахилгааны өндөр хэмнэлттэй барьсан туршлага хангалтгүй гэж үзсэн. Үнэлгээний хороо дээрх асуудлаар дахин хуралдан Сангийн яам захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгосныг эс мэдэх ч тендерийн материалд хавсарган ирүүлсэн машин техник хэрэгслийн тухай материалыг үндэслэлгүй гэж үзсэн юм бол мөн техникийн тодорхойлолт дахь шаардсан шаардлага тухайн төсөв, тоо хэмжээнд тусгагдаагүй мөн тус ажлын төсвийг захиалж гүйцэтгүүлсэн компани нь “**************” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр орж ирсэн үндсэн компани болох “**************” ХХК нь 2024 онд эрх авсан ажил ихтэй асуудалд үнэлгээний хороо хурлаараа дээрх асуудалд тайлбар өгсөн. Гэвч “*******” ХХК-ийн асуудлаар дахин “**************” ХХК нь Сангийн яаманд гомдол гаргаж “**************” ХХК-аас татгалзсан дуусаагүй ажлын гүйцэтгэл буюу 2024 онд гэрээ байгуулах эрх авсан ажлууд нь гэрээ байгуулагдаагүй буюу хүлээгдэж байгаа тиймээс дахин шийдвэрлэх боломжгүй. Гэвч Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гомдлыг хүлээн авахаас татгалзах байтал “**************” ХХК гомдлыг үндэслэлтэй гэж үзэн дахин хорооны шийдвэрийг хүчингүй болгосон.
Мөн техникийн тодорхойлолтын 10 дахь заалттай холбоотой ажлын тоо хэмжээ, 2024 оны тухайн ажлын төсөвт тусгагдаагүй, захиалагчаас оруулж ирсэн төсөл арга хэмжээний төсвийг “**************” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “******* ” ХХК захиалж гүйцэтгүүлсэн гэх асуудлаар үнэлгээний хороо хуралдан “*******” ХХК-ийг шалгаруулсан.
Гэвч Сангийн яамны гомдол хянасан тухай албан бичгийн дагуу Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн тоот, 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн тоот “*******” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчинтэйд тооцох боломжгүй нөхцөл байдалд орсон.
3 дугаар нэхэмжлэлийн шаардлагын хувьд Сангийн яаманд 2 удаа гомдол гарч үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгосон ба тус төсөл арга хэмжээнд үнэлгээний хорооны гишүүд дахин хуралдаж дээрх асуудлууд илт нэг талд давуу байдал олгосон шинжтэй, төсөв захиалж гүйцэтгүүлсэн компани туслан гүйцэтгэгчээр орж ирсэн, мөн дуусаагүй ажил ихтэй техникийн тодорхойлолтод тусгасан заалт хуульд нийцээгүй талаар нарийн бичгийн дарга тайлбарлаж санал хураахад 3/1 харьцаатайгаар “**************” ХХК-ийг шалгаруулсан тул тус газарт гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр нь олонхын саналаар гарсан. Мөн Сангийн яамнаас гаргасан 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тоот гомдол хянасан шийдвэрийг хүчингүй болгох эрх Үнэлгээний хороонд байхгүй болно. Иймд “*******” ХХК-ийн гаргасан дээрх илт үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдан авах ажиллагааны газрын гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл нь илт хууль бус захиргааны акт гэсэн тайлбарласантай холбогдуулан тайлбарлая. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын чиг үүргийг гүйцэтгэх ба аймаг, нийслэл, дүүрэгт худалдан авах ажиллагааны нэгжтэй байна” гэж, мөн хуулийн 49.4.2-т захиалагчийн энэ хуулийн 48.2.6, 48.2.7, 48.2.11-д зааснаас бусад эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Иймээс захиалагч нь худалдан авах гэрээ байгуулах, худалдан авах гэрээний хэрэгжилтэд тогтмол хяналт тавих, удирдлагаар хангах, хэрэгжилтийг цахим системд хөтлөх, гэрээнд заасан нөхцөлийн дагуу төлбөр тооцоог гүйцэтгэх ажиллагааг хийсэн, Худалдан авах ажиллагааны газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан шийдвэрийг гаргах хууль зүйн үндэслэлтэй.
Анх “*******” ХХК-аас дулааны хэмнэлттэй буюу Саран эмнэлгийн нэг салбар барилгыг барьсан тухай тодорхойлолтыг ирүүлсэн байсан.
Үүнийг үндэслэж Үнэлгээний хороо шийдвэр гаргасан боловч Сангийн яамнаас энэ тодорхойлолтыг үндэслэлгүй гэж үзсэн. Мөн Сангийн яамнаас “*******” ХХК-ийг техникийн тодорхойлолтод заасан тоног төхөөрөмжийн шаардлагыг хангахгүй, ижил төстэй ажлын туршлагын талаар захиалагчийн тодорхойлолт байхгүй зэрэг үндэслэлүүдийг дурдсан байсан. Үнэлгээний хорооны зүгээс шийдвэрээ хамгаалж тоног төхөөрөмжийн мэдээллийг цахимаас татаж, түрээсээр ашиглах тоног төхөөрөмжийн түрээсийг гэрээг хүртэл хянаад шийдвэр гаргасан. Гэтэл “******* *******” ХХК-аас гомдол гаргаж гомдлыг хянаад өгөгдлийн хүснэгтэд захиалагчаас тодорхойлолт ирүүлнэ гэсэн байхад энэ тодорхойлолтыг ирүүлээгүй. Харин нэхэмжлэгч шүүхэд энэ тодорхойлолтыг нотлох баримтаар гаргаж өгсөн байсан. Тухайн үед тендерийн баримт бичигт уг баримтыг өгөөгүй байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Сангийн яамны шийдвэрийг үндэслэж шийдвэр гаргаад байна гэж тайлбарласан. Үнэлгээний хороо нь санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргадаг. Ийм учраас Сангийн яамнаас сүүлийн гомдол хянасан албан бичиг, техникийн тодорхойлолтод патенттай байна гэж заасны дагуу “**************” ХХК-ийг шалгаруулсан. Үүнтэй холбогдуулан “*******” ХХК гомдол гаргасан бөгөөд Сангийн яамнаас гомдлыг үндэслэлгүй гэж үзэж, тендерийн баталгааг улсын орлого болгох тухай албан бичгийг ирүүлсэн байдаг гэв.
3.6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх энэхүү тендерийн захиалгыг өгөхдөө Монгол улс эрчим хүчний хэмнэлттэй барилгыг боловсролын салбарт шинээр бий болгоё гэж бодож захиалга өгч, шалгуур үзүүлэлтийг тавьсан. Зураг төсөв хийгдэж байх үед барилгын эрчим хүчний хэмнэлтийн гэрчилгээг авсан байхыг шаардсан. Эрчим хүчний хэмнэлтийн гэрчилгээгээр А үнэлгээтэй бол эрчим хүчний өндөр хэмнэлттэй гэж тогтоогдож байгаа. Барилга хот байгуулалтын сайд, Эрчим хүчний сайдын хамтарсан тушаалаар эрчим хүчний хэмнэлттэй барилгын гэрчилгээг олгох журмыг баталж, эрчим хүчний аудитор баталгаажуулж өгдөг гэрчилгээ байдаг.Энэхүү гэрчилгээтэй компаниар уг барилгыг бариулах зорилготой байсан ба хэрвээ ийм туршлага байхгүй хүн уг барилгыг барьж, сүүлдээ халаалт дээр нь асуудал үүсвэл төрөөс мөнгө хэмнэх биш эсрэгээрээ өндөр зардал гарах юм байна гэдэг үндэслэлээр энэ шаардлагыг тавьж өгсөн.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс техникийн тодорхойлолтын 10 дугаар заалтыг тавих ёсгүй гэж тайлбарлаж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д техникийн тодорхойлолтод юу орох вэ гэдгийг зааж өгсөн ба үүний дагуу тендерийн тодорхойлолтод уг шаардлагыг оруулсан гэв.
3.7.Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие аймгийн Засаг даргын Тамгын газарт аймгийн ерөнхий эдийн засагч гэсэн албан тушаалд ажилладаг. Миний үндсэн ажил үүргийн чиг үүрэг бол Дархан-Уул аймгийн дунд болон ойрын хугацааны бодлогын бичиг баримтыг боловсруулдаг, мөн шаардлагатай хөрөнгө оруулалтыг эдийн засгийн шинжилгээ хийж тодорхойлдог ажлыг хийдэг. Маргаан бүхий энэхүү цэцэрлэгийн барилгын техникийн тодорхойлолтыг боловсруулсан ба Дархан-Уул аймгийн яг ямар цэг дээр, ямар байршил дээр ямар сургууль, цэцэрлэг ямар объект барих вэ гэдгийг эдийн засгийн шинжилгээгээр гардаг. Энэ ажлыг өөрөөр хэлбэл Малчин багт 100 ортой цэцэрлэг барих шаардлагатай гэдэг нь дээрх шинжилгээгээр гарсан. Боловсролын яам, Сангийн яамнаас тавьж байгаа нэг шаардлага хүсэлт нь Монгол улсын хэмжээнд эрчим хүчний хэмнэлттэй, төвлөрсөн дулаан хангамж, усан хангамж байхгүй газар энэ цэцэрлэгийг барья, Дархан-Уул аймагт анхны барилгыг туршиж үзье гэдэг байдлаар төлөвлөсөн байгаа. Яг төсөвт өртгийн хувьд бусад цэцэрлэгүүдтэй харьцуулбал харьцангуй өндөр. Уг цэцэрлэгийн нь өдрийн цагаар нарны эрчим хүчийг цуглуулаад, орой нар жаргасны дараа доторх талаа халаах технологитой юм. Анх удаа Монгол улсын хэмжээнд туршиж байгаа цэцэрлэгийн учраас техникийн тодорхойлолтод эрчим хүчний хэмнэлттэй барьж байсан, туршлагатай, чадамжтай компани байх ёстой гэсэн шаардлагыг тавьсан байгаа. Уг тендерийн ерөнхий зураг төсвийг гүйцэтгэсэн компани нь “Ногоон хөгжлийн гүүр” ХХК юм. Дотор гэрэлтүүлэг, хүчдэлийн төхөөрөмжийг “Эл Пи” ХХК, гадна дулаан хангамжийг “Жойди прожект” ХХК, инженер геологийг өөр компани буюу өөрөөр хэлбэл уг цэцэрлэгийн барилгын зураг төсвийг 5 компани хамтран боловсруулсан байдаг гэв.
3.8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь техникийн тодорхойлолтын 10 дугаар зүйлд заасан шаардлага нь хуульд нийцэхгүй байгаа талаарх гомдлоо тухайн үед Сангийн яам болоод Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гаргаагүй. Дээрх тендерийн тодорхойлолтыг хүлээн зөвшөөрч энэхүү тендерт оролцсон байна. Эрчим хүчний хэмнэлттэй барих талаар Барилга хот байгуулалтын сайд, Эрчим хүчний сайдын хамтарсан 2021 оны А/255, А/252 дугаар тушаалаар батлагдсан “Эрчим хүчний гэрчилгээ олгох журам”-ын дагуу эрчим
хүчний аудитораар баталгаажуулсан БЭХГ-0102024 бүртгэлийн дугаартай гэрчилгээ бүхий зураг төсвийг хэвлэж, үүнтэй ижил төстэй барьж байсан туршлагатай компаниар барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр техникийн тодорхойлолтод тусгаж өгсөн. Иймд техникийн тодорхойлолтын 10 дугаар зүйл нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.
Хоёрдугаарт “**************” ХХК-тай Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийг хамтарч зураг хийсэн гэдэг байдлаар нэхэмжлэгч тайлбарлаад байна. Төрийн байгууллага аливаа зураг төсвийн байгууллагатай хамтарч хэзээ ч үйл ажиллагаа явуулдаггүй, уг хэлтэс ямар үйл ажиллагаа явуулдаг талаараа ахлах эдийн засагч өөрөө танилцуулсан учраас нэмж танилцуулаад байх шаардлагагүй гэж үзэж байна. Худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Баасанжаргалаас гэрээ байгуулах тухай албан бичгийг ирүүлсний дагуу захиалагч гэрээ байгуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.9.Гуравдагч этгээд “**************” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэгдүгээрт нь нэхэмжлэгч тал 2024 оны 10 сарын 18-ны өдрийн байдлаар гомдол хянагдсан, хуульд заасан хугацаандаа гомдлуудаа гаргаагүй байдал харагдаж байна.
Хоёрдугаарт нь нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч нь Үнэлгээний хороо, Засаг дарга, Худалдан авах ажиллагааны газар гэсэн байна. Гэтэл Үнэлгээний хороо бол байнгын ажиллагаатай байгууллага биш, хариуцагч байх ёсгүй. Худалдан авах ажиллагааны газар нь хариуцагчаар оролцоно. Мөн манай компанийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 буюу техникийн тодорхойлолтод тодорхой нэг аж ахуйн нэгжийн патентыг зааснаас болоод манайхыг шалгарсан мэтээр үндэслэлгүй тайлбар гаргаж байна. Хуулийн холбогдох зохицуулалт нь тухайн нэг аж ахуйн нэгжийн нэр зааж, ийм патентын дагуу хийнэ гэж техникийн нөхцөлийг зааж болохгүй гэдэг агуулгатай ийм зохицуулалт байна. Энэ худалдан авах ажиллагааны гол онцлог нь цахилгаан эрчим хүчний хэмнэлттэйгээр энэ барилгыг барих ёстой учраас зарласан тендертээ нийт оролцож байгаа бүх аж ахуйн нэгжид ийм шаардлага тавьсан ба цахилгаан эрчим хүчийг хэмнэх талаарх патентлагдсан шинэ бүтээлийн эрх байгаа юу, энэ талаар туршлагатай юу гэдгийг нь бүх тендерт оролцогчдоосоо шаардаж техникийн нөхцөлд орсон зүйл юм.
Түүнээс заавал “**************” ХХК болон “******* ” ХХК-ийн эзэмшиж байгаа патентын дагуу барина гэсэн шаардлагыг тавиагүй учраас нэхэмжлэгчийн энэ талаар маргаж байгаа үндэслэл нь үндэслэлгүй байна. Манай компанийг тендерийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-ийг зөрчсөн гэж тайлбарласан. Нотлох баримт цуглуулах явцад Оюуны өмчийн газраас лавлагаа
ирсэн ба уг лавлагаагаар дулааны эрчим хүчний хэмнэлттэй талаарх патентыг олгохдоо заавал орон сууцын байгууламж эсвэл цэцэрлэг гэж ангилан ялгадаггүй, ялгахгүйгээр олгодог гэжээ.
Өөрөөр хэлбэл бүх л байгууламжид дулааны эрчим хүчийг хэмнэх шинэ бүтээл патентлагдсан эрх байдаг гэсэн тайлбар ирүүлсэн. Мөн Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар байгууламж гэдэгт орон сууц, цэцэрлэг аль аль нь орно. Тэгэхээр “******* ” ХХК-ийн патент дээр бичигдсэн байгаа байгууламж гэдэг нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу ойлгогдох учраас хууль зөрчсөн зүйл байхгүй.
Гуравдугаарт нэхэмжлэлийн шаардлагуудаа хамгийн сүүлд тодорхойлсон байдлаас харахад нэхэмжлэгч 2024 оны 09 дүгээр сарын -ны өөртэй нь гэрээ байгуулах ёстой байсан, тэр мэдэгдлийг хүчинтэйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. Эхлээд нэхэмжлэгч компанитай гэрээ хийе гэдэг байдлаар шийдсэн, үүний дараа гомдол гаргаж, Сангийн яамнаас хариу ирсэн, дараа нь Үнэлгээний хороо гомдлыг хянаснаар 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар “**************” ХХК-тай гэрээ байгуулах нөхцөл байдлууд үүсжээ. Хэрэв 10 дугаар сарын 18-ны өдрийн гомдол хянасан тухай болон 10 дугаар сарын 25-ны өдрийн гэрээг хүчингүй болсон тохиолдолд өмнө нь “*******” ХХК-тай гэрээ байгуулахаар нөхцөл байдал үүссэн гэж үзээд эрх нь сэргэх ёстой юм биш үү. Үүнийг яагаад хүчинтэйд тооцуулах гэж байгаа гэдгийг сайн ойлгосонгүй.
Иймд нэхэмжлэлийн зарим шаардлагууд нь хүлээн авах боломжгүй шаардлагууд гэж харж байна. 10 дугаар сарын 25-ны өдөр “**************” ХХК-тай байгуулсан гэрээг ямар үндэслэлээр хүчингүй болгох гэж байгаа вэ гэдэг талаар ямар ч үндэслэл би олж харсангүй. Тийм учраас тайлбар гаргах боломжгүй байна.
Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагад оруулаагүй байгаа, гэрээг нь хүчингүй болгуулъя гээд байдаг мэдэгдэл шийдвэрийг нь хүчингүй болгуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчээс анх шүүхэд Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан “2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн тоот, 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дугаар гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлүүдийг хүчинтэйд тооцож, мөн 2024 оны 10 дугаар сарын 01-ний
өдрийн дугаар мэдэгдлийг хүчингүйд тооцож, Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дугаар гомдол хянасан шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 07 сарын 02-ны өдрийн тоот, 2024 оны 08 сарын 16-ны өдрийн тоот мэдэгдлүүдийг хүчинтэйд тооцох мөн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн гомдол хянасан шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тухайгаа бичгээр шүүхэд 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 120 дугаар албан тоотоор ирүүлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:”, 21.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах,...”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж тус тус заасны дагуу шүүх хүсэлтийг хүлээн авч дээрх шаардлагад холбогдох хэсгийг нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК-аас 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэн, өөрчилж Дархан-Уул аймгийн Засаг дарга, аймгийн Худалдан авах ажиллагааны газар, мөн , 100 ор (Дархан-Уул, Дархан сум, Малчин баг) төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “тендер сонгон шалгаруулсан үнэлгээний хорооны 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тоот мэдэгдэл, Дархан-Уул аймгийн Засаг дарга, “**************” ХХК-ийн хооронд 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан № дугаартай ажлын гэрээг тус тус хүчингүй болгуулах” гэж тодруулсан бөгөөд шүүх хуралдаан дээр Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн
тоот мэдэгдэлийг хүчингүй болгуулахаар шаардлагаа нэмэгдүүлсэн болно.
Маргаан бүхий тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн , тоот мэдэгдэл, Дархан-Уул аймгийн Засаг дарга, “**************” ХХК-ийн хооронд
2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан № дугаартай ажлын гэрээг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3.Боловсрол, шинжлэх ухааны яамны 2024 оны худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөөний дагуу хийгдэх төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах эрхийг Боловсрол шинжлэх ухааны сайдын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/84 дүгээр тушаалын хавсралтаар Төрийн худалдан авах ажиллагааны газар, аймаг, нийслэлийн Засаг дарга, Боловсролын ерөнхий газарт тус тус шилжүүлсний дотор , 100 ор /Дархан-Уул аймаг, Дархан сум, Малчин баг/ төсөл арга хэмжээг Дархан-Уул аймгийн Засаг даргад шилжүүлсэн байна.
Улмаар Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогчийн 2024 оны дугаар сарын 07-ны өдрийн дугаар захирамжаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих “ , 100 ор (Дархан сум, Малчин баг)” төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулж, техникийн тодорхойлолтыг батлан, Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсний дагуу тус үнэлгээний хороо 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж тендер шалгаруулалтын нэр XIII.1.1.346, , 100 ор /Дархан сум Малчин баг/ Төслийн код , БШУЯ/20240101095 дугаар бүхий тендер зохион байгуулагдаж, үнэлгээний хорооноос 2024 оны 07 дугаар сарын 01-ны өдөр 03 дугаар, 2024 оны 08 дугаар сарын 15-ний өдөр 04 дүгээр шийдвэрүүдийг тус тус гаргасан, холбогдох байгууллагуудаас тендер оролцогчдод мэдэгдлийг хүргүүлсэнтэй холбоотойгоор гомдол удаа дараа гарч, Сангийн яам тухай бүрд нь хянан шийдвэрийг хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
4.Хариуцагч тендерийн үнэлгээний хороо 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр БШУЯ/20240101095 дугаартай 100 ор /Дархан сум, Малчин баг/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай хуралдаж, “**************” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн тендер
ирүүлсэн гэж үзэн, гэрээ байгуулах эрх олгож шийдвэрлэн, дугаар тэмдэглэлийг үйлдсэн байх бөгөөд гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлт, зөвлөмжийг Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргад хүргүүлжээ.
5.Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газар 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дугаар албан бичгээр гуравдагч этгээд “**************” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг, нэхэмжлэгч “*******” ХХК-д 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаар албан бичгээр “ , 100 ор /Дархан-Уул аймаг, Дархан сум/ БШУЯ/20240101095 дугаартай тендерийн сонгон шалгаруулалтад танай компанийн ирүүлсэн тендер техникийн тодорхойлолтын 10 дахь заалт “нарны илчийг хуримтлуулах, түгээх хэрэгслүүдээр тоноглогдсон агаар шингэний халаалтын системт нь оюуны өмчийн патентаар баталгаажсан байх бөгөөд энэхүү системийг ашиглан барьсан ажлын түүхтэй байх” шаардлагыг хангаагүй” талаарх мэдэгдлийг тус тус хүргүүлсэн байна.
6. Нэхэмжлэгч уг шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргаснаар, Сангийн яамнаас гомдлыг хянан үзээд 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 0 дугаар албан бичгээр “...Тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолт 10 шаардлага: “Нарын элчийг хуримтлуулах түгээх хэрэгслүүдээр тоноглогдсон агаар шингэний халаалтын систем нь оюуны өмчийн патентаар баталгаажсан байх бөгөөд энэхүү системийг ашиглан барьсан ажлын түүхтэй байх” гэж заасан байх тул ажлын зураг төсөвт халаалт, дулаан хангамжийн эх үүсвэр нь энэхүү патентаар бус цахилгаан эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан радиатор хэрэглэгдэхээр тусгагдсан тухай гомдол үндэслэлгүй байна. Дээрх тендер шалгаруулалтыг хууль тогтоомжид заасны дагуу цааш үргэлжлүүлэх”-ийг Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газарт мэдэгдсэнээр захиалагч гуравдагч этгээдтэй 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр № дугаартай 100 ор ажлын гэрээг байгуулсан байна.
7.Нэхэмжлэгчээс хариуцагч нарын шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ “**************” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “ ” ХХК-ийн барилгын патентийг сууцны , сургуулийн өмнөх боловсролын байгууллага гэж ангилсан нь сууцны барилгын патент хамааралгүй, тус цэцэрлэгийн нь дулааны хэмнэлтэй цахилгаан радиатороор халаахаар зураг төсөвт тусгагдсан. Тендерт шалгарсан барилгын компани нь батлагдсан зураг, төсвийн дагуу барьдаг болохоос хувь хүний
патентийг хэрэгжүүлдэггүй. Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалтай гүйцэтгэгч “**************” ХХК-ийн хооронд 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан № дугаартай “ 100 ор ажлын гэрээ” гэх гэрээ нь хууль зөрчиж байгуулагдсан, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан тухайн захиргааны байгууллага өөрийн
чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж, хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбарын үндэслэлээ “...Нэхэмжлэлд дурдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйл гэх заалт байхгүй, мөн нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагадаа Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийг үндэслэл болгон дурдаж гаргасан нэхэмжлэлийн утга нь ойлгомжгүй, бид эрчим хүчний хэмнэлтийн гэрчилгээтэй ижил төстэй барилгыг барьсан компаниар ажил гүйцэтгүүлэх хүсэлт хүргүүлсэн. Барилгын эрчим хүчний гэрчилгээ нь Монгол Улсын Засгийн газраас баталгаажуулсан эрх бүхий этгээдийн олгож байгаа барилгын эрчим хүчний гэрчилгээ тул хувь хүний патентын эрх гэж үгүйсгэж байгаа нь хууль журамтай нийцэхгүй байна гэж тус тус тайлбарлан маргасан.
8. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, 47.1.3-д тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж заасны дагуу захиргааны байгууллага, албан тушаалтны өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар гаргасан захиргааны акт гаргасан цагаасаа үйлчлэлгүй илт хууль бус захиргааны акт болно.
8.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 45.2-т заасан жагсаалтад тусгагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээний хувьд захиалагч байна”, 45.2-т “Энэ хуулийн 45.1-д заасан төсөл, арга хэмжээний жагсаалтыг дараа оны төсвийн тухай хууль албан ёсоор нийтлэгдсэнээс хойш ажлын 10 өдрийн дотор Засгийн газар батална” гэж тус тус заасны дагуу Засгийн газрын 2023 оны 409 дүгээр тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны А/84 дүгээр тушаал, түүний хоёрдугаар хавсралт зэргээс үзвэл Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжих цэцэрлэгийн , 100 ор /Дархан-Уул аймаг, Дархан сум, Малчин баг/ төсөл арга хэмжээний захиалагч нь Дархан-Уул аймгийн Засаг дарга байна.
8.2. Захиалагчид дээрх хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Захиалагч худалдан авах ажиллагааг зохион байгуулахад дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:, 48.2.6-д “худалдан авах гэрээ байгуулах”, 48.2.7-д “худалдан авах гэрээний хэрэгжилтэд тогтмол хяналт тавих, удирдлагаар хангах, хэрэгжилтийг цахим системд хөтлөх”, 48.2.11-д “гэрээнд заасан нөхцөлийн дагуу төлбөр тооцоог гүйцэтгэх, 49 дүгээр
зүйлийн 49.4-д “Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7.1-д зааснаас гадна худалдан авах ажиллагааг зохион байгуулах талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:, 49.4.2-т захиалагчийн энэ хуулийн 48.2.6, 48.2.7, 48.2.11-д зааснаас бусад эрх эдэлж, үүрэг хүлээх гэж тус тус заасны дагуу худалдан авах гэрээ байгуулах, худалдан авах гэрээний хэрэгжилтэд тогтмол хяналт тавих, удирдлагаар хангах, хэрэгжилтийг цахим системд хөтлөх, гэрээнд заасан нөхцөлийн дагуу төлбөр тооцоог гүйцэтгэх тусгайлсан эрх, үүргийг хуулиар олгосон байх тул нэхэмжлэгчийн “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан“ гэх тайлбар үндэслэлгүй.
9.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална”, 11.2-т “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана” гэж тус тус заасны дагуу хариуцагч үнэлгээний хороо тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулж, захиалагч буюу хариуцагч Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газар баталсан байна.
Маргаан бүхий тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 10-д “...нарны илчийг хуримтлуулах, түгээх хэрэгслүүдээр тоноглогдсон агаар шингэний халаалтын системт нь оюуны өмчийн патентаар баталгаажсан байх бөгөөд энэхүү системийг ашиглан барьсан ажлын түүхтэй байх” шаардлага тусгагдсан байх ба нэхэмжлэгчээс дээрх шаардлагыг хангаж байгаа талаарх баримтдаа
“Саран-Элит” ХХК-ийн “...инженерийн шугам сүлжээгүй газарт 4 улирлын турш амьдрах амины орон сууцыг барьж байгуулсан арвин туршлагатай ...”тоотыг хавсаргасан бөгөөд дээрх шаардлагыг хангасан баримтыг ирүүлээгүй, тендер шалгаруулалтын баримт бичгийг хүлээн аваад эрх бүхий байгууллагад уг асуудлаар гомдол гаргаж маргаагүй, уг баримт бичгийг хүлээн зөвшөөрч тендер
сонгон шалгаруулалтад оролцсон, түүнчлэн захиалагчаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Сонирхогч этгээд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан асуудлаар тодруулга авах хүсэлтийг захиалагчид тендерийн нээлтээс ажлын таваас доошгүй өдрийн өмнө бичгээр гаргаж болно гэж заасны дагуу тодруулга авах эрхтэй байхад уг эрхээ хэрэгжүүлээгүй атлаа хариуцагч нэхэмжлэгчийн тендер шалгаруулалтаас татгалзсан шийдвэр гаргасны дараа дээрх үндэслэлээр маргаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй юм.
10. Нэхэмжлэгчээс гуравдагч этгээд “**************” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “******* ” ХХК-ийн патентын сууцны д хэрэглэгдэхээр олгогдсон тул цэцэрлэг, сургуулийн д огт хамааралгүй, дээрх ажлын зураг төсөвт халаалт, дулаан хангамжийн эх үүсвэр нь энэхүү патентаар бус цахилгаан эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан радиатор хэрэглэгдэхээр тусгагдсан, “******* ” ХХК-ийн эзэмшдэг патентыг техникийн тодорхойлолтод шаардаж тус компанид давуу байдал үүсгэсэн, тендерт шалгарсан барилгын компани нь батлагдсан зураг, төсвийн дагуу барьдаг болохоос хувь хүний патентийг хэрэгжүүлдэггүй гэж тайлбарлан маргаж байх боловч Гуравдагч этгээд “**************” ХХК нь “******* ” ХХК-тай байгуулсан 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 24/ дугаартай “барилгын ажилд туслан гүйцэтгэх” гэрээний 2.2-т “******* ” ХХК-нь энэхүү туслан гүйцэтгэгчийн гэрээгээр шаардсан оюуны өмчид хамааралтай “нарны илчийг хуримтлуулах, түгээх хэрэгслүүдээр тоноглогдсон агаар шингэний халаалтын систем”-ын ажлыг гүйцэтгэх ...гэж заасан байсан ба тендерийн материалд “******* ” ХХК-ийн 10-00130 улсын бүртгэлийн дугаартай Оюуны өмчийн газрын Шинэ бүтээлийн патентийг хавсарган ирүүлсэн байна:
Оюуны өмчийн газрын 2024 оны 12 дугаар 02-ны өдрийн 5/635 дугаар албан бичигт “нарны илчийг хуримтлуулж түгээх хэрэгслүүдээр тоноглогдсон агаар, шингэний халаалтын системд патент олгохдоо сууц эсвэл цэцэрлэг гэж ангилан ялгахгүй олгодог” гэснээс үзэхэд “******* ” ХХК-ийн 10-00130 улсын бүртгэлийн дугаар бүхий Шинэ бүтээлийн патентийг тендер шалгаруулалтын
баримт бичгийн техникийн тодорхойлолт 10-ын шаардлагыг хангасан гэж үзсэн хариуцагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.
11.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар хуулийн этгээдийн захиргааны
байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэж, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байвал нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх учиртай.
Гэтэл нэхэмжлэгчээс тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолт 10-ын шаардлагыг хангасан баримтуудыг гаргаж өгөөгүй, энэхүү шаардлагыг хангаагүй байх тул түүний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна.
Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу оролцогчдоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг хянан үзэж, 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлж, 28 дугаар зүйлийн 28.1-д тендер тус бүрд тохирох шийдвэрийг гаргахаар заасны дагуу хамгийн сайн тендер ирүүлсэн гуравдагч этгээдэд гэрээ байгуулах эрх олгож, нэхэмжлэгчээс ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж татгалзаж шийдвэрлэсэн, 30 дугаар зүйлийн 30.1-д заасны дагуу захиалагч гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсан хариуцагч нарын үйл ажиллагаа нь хуульд нийцсэн бөгөөд түүний шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байх тул “*******” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн тоот, 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дугаар гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлүүдийг хүчинтэйд тооцох, Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дугаар гомдол хянасан шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 25 дугаар зүйлийн 25.1, 26
дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг тус тус баримтлан “*******” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газар, 100 ор /Дархан сум, Малчин баг/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо, Аймгийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан “ 100 ор /Дархан сум, Малчин баг/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн , тоот мэдэгдэл, Дархан-Уул аймгийн Засаг дарга, “**************” ХХК-ийн хооронд 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан № дугаартай ажлын гэрээг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНТУЯА