| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттогтохын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 151/2024/01151/И |
| Дугаар | 317/ШШ2025/00122 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журмыг зөрчсөн, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 317/ШШ2025/00122
|
2025 01 30 |
317/ШШ2025/00122 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Таймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух Б овогт О Б,
Хариуцагч: тоотод оршин суух Х овогт Б Дт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Таймаг, Б сум, 1 дүгээр баг, М, М сууц 1 дүгээр гудамж, 1б тоот хаягийн бүртгэлтэй, ........................ нэгж талбарын дугаартай, Г-.... гэрчилгээний дугаартай О.Бөмчлөлийн 500 м.кв газрыг Б.Дийн хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлж, уг газар дээр барьсан хашааг түүний зардлаар албадан буулгаж, газрыг чөлөөлж өгөхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.С,
Хариуцагчийн өмгөөлөгч: Л.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Энхзул
ТОДОРХОЙЛОХ нь:
1.-Нэхэмжлэгч О.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие О.Б нь 2016 онд Таймгийн Б сумын нутаг дэвсгэрт газар өмчилж авах хүсэлт гаргасны дагуу тус сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Таймгийн Б сумын Засаг даргын А/107 дугаартай захирамжаар М, 1-р баг, М сууц 1-16 тоотод 500 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлж, нэгж талбарын ........................ дугаартай, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-.... дугаартай гэрчилгээ авсан. 2017 онд хашаагаа барихаар газар дээрээ ирэхэд хөрш айл болох Б.Д нь хэрүүл маргаан үүсгэж, хашаа бариулахгүй байсан. Түүний дараа манай газрыг тойруулан хашаа барьсан байсан, манай газрыг чөлөөлж өг гэж хэлэхэд танай газар гэж юу байсан юм гэж хэрүүл маргаан үүсгэж өнөөдрийг хүрсэн. Миний бие сум, аймгийн Засаг дарга, газрын албанд амаар болон бичгээр удаа дараа гомдол санал гаргаж байсан бөгөөд тодорхой шийдтэй хариу өгөхгүй, шийдвэр бичгээр өгөхгүй байсан. Б.Д нь уг газрыг өөрийн төрсөн ах Б.Дт зарсан, одоо хөрш айл болох Б.Д нь М 1-р баг М сууц-2, 200 тоотод амьдарч байгаа бөгөөд манай газрыг чөлөөлж өгөх талаар үг хэлээр ойлголцолд хүрэхгүй өнөөдрийг хүрсэн юм.
Иймд Таймаг, Б сум, 1 дүгээр баг, М, М сууц 1 дүгээр гудамж, 1б тоот хаягийн бүртгэлтэй, ........................ нэгж талбарын дугаартай, Г-.... гэрчилгээний дугаартай О.Бөмчлөлийн 500 м.кв газрыг Б.Дийн хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлж, уг газар дээр барьсан хашааг түүний зардлаар албадан буулгаж, газрыг чөлөөлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.
2.-Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2016 онд Таймгийн Б сумын нутаг дэвсгэрт газар өмчлөх хүсэлт гаргасны дагуу Таймгийн Б сумын Засаг дарга 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 107 дугаартай захирамжаар М, 1 дүгээр баг, М сууц, 1б тоот, 500 м.кв нэгж талбарын ........................ дугаартай газрыг улсын бүртгэлийн Г-.... дугаартай гэрчилгээгээр тухайн газрыг өмчилж авсан байдаг. 2017 оноос хойш өөрийн өмчилж авсан газар дээр хашаа барьж амьдрах гэтэл тухайн үед хөрш айл болох Б.Д нь хашаа бариулахгүй удаа дараа хөөж тууж явуулж байсан. Түүнээс хойш 2019 онд хашаа тойруулаад барьчихсан тухайн газарт байшингийн суурь цутгаж байхад нь нэхэмжлэгч нь энэ манай газар та нар боль, би дараа нь шүүхэд өгнө гэж хэлж байж болиулсан. Тухайн үед Б сумын Засаг дарга болон газрын албанд О.Бзүгээс удаа дараа гомдол амаар болон бичгээр гаргаж байсан байдаг. Гомдол гаргаж байсан ч шийдэж өгөхгүй байсан учраас өнөөдрийн байдалд хүрсэн. Газрыг чөлөөлүүлэхээр тухайн үед сумын Засаг даргад гомдол гаргаж байсан. Б.Д нь өөрийн төрсөн ах Б.Дт 2019 онд манай газрын хөрш буюу зэргэлдээх газрыг худалдан борлуулсан байдаг. Б.Д нь манай газрыг чөлөөлж өгөх талаар боддоггүй учраас шүүхэд хандсан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Таймгийн Б сум, 1 дүгээр баг, М, М сууц, 1 дүгээр гудамж 1б тоот хаягт бүртгэлтэй нэгж талбарын ........................ дугаартай, улсын бүртгэлийн Г-.... гэрчилгээний дугаартай О.Бөмчлөлийн 500м.кв газрыг Б.Дийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, уг газар дээр барьсан хашааг түүний зардлаар буулгаж, газрыг чөлөөлж өгөхийг даалгаж өгөх нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Б.Д нь Таймгийн Б сумын М 1 дүгээр баг, М сууц 1 дүгээр гудамж 1 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч бөгөөд анх 2004 онд Засаг даргын шийдвэрээр өмчилж, энэ үеэс эхлэн өөрийн газар дээрээ үл хөдлөх хөрөнгө барьж, дэлгүүр ажиллуулж эхэлсэн байдаг. Гэтэл 2017 оноос эхлээд миний газар гэж хэлээд маргалдах болсон. Нэхэмжлэгчийн газрын улсын бүртгэлийн гэрчилгээ үнэн зөв байгаа талаар маргахгүй. Харин тус сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/107 дугаар захирамжтай маргаж байгаа. Захирамжтай холбоотой гомдол гаргасан байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар шүүхэд хандсан зүйл байхгүй гэв.
4.-Хариуцагчийн өмгөөлөгч Л.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байр суурьтай байна. Нэхэмжлэгч нь тухайн газрыг 2016 онд өмчилж авсан байдаг. Хариуцагч нь 2004 онд тухайн газрыг өмчилж аваад өнөөдрийг хүртэл газрын хэмжээнд өөрчлөлт оруулаад 980 м.кв газрыг өмчилж авсан. Тухайн сумын Засаг даргад гомдол гаргасан. Үүнийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Үүний дараа Таймгийн Засаг даргад гомдол гаргаад явж байгаа. Тухайн 2 газрыг иргэдэд давхардуулан буюу эрхийг нь зөрчиж олгосон байгаатай холбоотой асуудал учраас тухайн асуудлыг шийдүүлэхээр гомдол гаргасан. Энэ нь Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.2-т зааснаар газар өмчлөгч эрхээ хэрэгжүүлэхдээ хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болохгүй гэдэг заалтыг зөрчсөн байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Б.Д, Б.Д гэдэг хүмүүсийн өмчилж, үйл ажиллагаа явуулж байгаа газарт үл хөдлөх хөрөнгө барьсан байсан. Энэ үл хөдлөх хөрөнгийн орох, гарах гарц нь нэхэмжлэгч О.Бгазар луу харсан байдалтай байсан. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр 2016 онд энэ хүнд өмчлүүлсэн бол анх 2004 оноос өмчилж байсан хүмүүсийн Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.2-т заасан бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр байна гэж харж байгаа. Монгол улсын Газрын тухай хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар газар өмчлүүлэхдээ аливаа эзэмшиж, ашиглаж, өмчлүүлж байгаа газар нь бусад эзэмшүүлэх өмчлүүлэх газартай газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө хийж, тухайн сум орон нутгийн, аймгийн, алс хэтийн төлөвлөгөөтэй уялдсан байдлаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хийх ёстой. Газар зохион байгуулалтын төлөвлөгөө хийх журмыг Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан байдаг. Энэ журам нь 2024 онд шинэчлэгдэн батлагдаад явж байгаа. Энэ журмаар газар зохион байгуулалтыг хийхдээ тодорхой үе шаттайгаар хийнэ гэсэн зохицуулалтыг тусгасан байгаа. Өөрөөр хэлбэл бэлтгэл ажил хийх, судалгаа хийх, саналыг нь боловсруулах, шийдвэр гаргах, шийдвэр хэрэгжүүлэх үе шаттайгаар явагддаг. Ямар ч судалгаа шинжилгээ, бэлтгэл байдлыг хангасан үндэслэлгүй бөгөөд хүний эрхийг хөндөх буюу Б.Дийн үйл ажиллагаа явуулж байгаа эрхийг хязгаарлаад газар өмчлүүлсэн байна гэж харж байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд бусдын эзэмшил, ашиглалтын газартай ямар нэгэн давхцалгүй байж бусдад өмчлүүлэх, эзэмшүүлэх үндэслэлтэй. 1500 м.кв ч бай 980 м.кв ч бай Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар сумын төв, тосгон 0,5 хүртэлх га буюу 5000 м.кв газар өмчлүүлэх хуулийн зохицуулалт байдаг. Үүнийхээ дагуу Б.Д, Б.Д нь газар эзэмших хүсэлтээ гаргаад газар эзэмших эрхээ хэрэгжүүлсэн. Шүүхээс үзлэг хийсэн байгаа. Хашааг 2017 онд барьсан. Хариуцагчийн хувьд авто засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болох нь үзлэг хийхэд харагдаж байсан. Сунгасан хэмжээгээрээ засварын үйл ажиллагаа явуулах гээд суурь зутгасан байдалтай байсан. Яагаад 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл гомдол гаргаагүй вэ гэхээр хэн хэн нь 980 м.кв газар өмчилж байгаа нь эрхийг нь хангасан буюу хууль ёсны шийдвэр гаргасан гэж үзэж байсан учраас гомдол гаргаагүй байсан байгаа юм. Нэхэмжлэгч талаас маргаан бүхий газраа чөлөөлүүлэх шаардлага гаргаж байгаа. Энэ асуудал маань захиргааны акттай холбоотой асуудал байна гээд хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалд гаргасан өргөдөл, гомдол шийдвэрлэх тухай хуульд тухайн өргөдөл гомдлыг шинж, хэмжээнээс шалтгаалаад 7-30 хоногийн хугацаанд шийдвэрлэдэг. Бид нар 12 дугаар сарын 02-нд сумын Засаг даргад гомдол гаргасан. Гомдлын хариуг ирүүлээгүй учраас Б суманд үзлэг хийх явцдаа Газрын даамлаас хариу авч Таймгийн Засаг даргад гомдлоо гаргасан. Ийм учраас хуульд заасан хугацаа, гомдол гаргасан хугацааны хувьд харилцан адилгүй байгаа учир тухайн акттай холбоотой асуудлыг захиргааны хэргийн шүүх дээр шийдвэрлүүлж байгаа баримтыг гаргаж өгөх боломжгүй байдалтай байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
5. Нэхэмжлэгчээс 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн итгэмжлэл (хх-3), Таймгийн Б сумын 1 дүгээр баг, М М сууц 1 гудамж, 1б тоотод байрлах О.Бөмчлөлийн газрын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-4), Таймгийн Б сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/107 дугаар захирамжийн хуулбар (хх-5), Таймгийн Б сумын 1 дүгээр баг, М М сууц 1 гудамж, 1б тоотод байрлах О.Бөмчлөлийн газрын байршлын кадастрын зураг (хх-6-7), Эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас (хх-8), О.БТаймгийн Б сумын Засаг дарга болон газрын албанд гаргасан өргөдлийн хуулбар (хх-9), өргөдлийн дэвтрийн хуулбар (хх-10-11), гэрэл зургууд (хх-12-13), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-33), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-60), зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
6. Хариуцагчаас Б.Дийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-17), 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 0684 дүгээр итгэмжлэл (хх-22), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбар, хавсралт (хх-23-29), 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 71 дүгээр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хх-41-43), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт, хавсралт (хх-68-71), зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
7. Шүүхээс гэрч Б.Э, Ж.Х нарын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-46), 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл (хх-48-49), М ХХК-ийн нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт (хх-50-51), гэрэл зургууд (хх-52-56), Таймгийн Б сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 05/42 дугаар албан бичиг (хх-64), Таймгийн Б сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 05/308 дугаар албан бичгийн хуулбар (хх-65), Таймгийн Б сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 05/429 дүгээр албан бичгийн хуулбар (хх-66), зэрэг баримтуудыг шүүх бүрүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.-Шүүх О.Бнэхэмжлэлтэй, Б.Дт холбогдох Таймаг, Б сум, 1 дүгээр баг, М, М сууц 1 дүгээр гудамж, 1б тоот хаягийн бүртгэлтэй, ........................ нэгж талбарын дугаартай, Г-.... гэрчилгээний дугаартай О.Бөмчлөлийн 500 м.кв газрыг Б.Дийн хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлж, уг газар дээр барьсан хашааг түүний зардлаар албадан буулгаж, газрыг чөлөөлж өгөхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянаж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.-Нэхэмжлэгч О.Б нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Миний бие О.Б нь 2016 онд Таймгийн Б сумын нутаг дэвсгэрт газар өмчилж авах хүсэлт гаргасны дагуу тус сумын Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Таймгийн Б сумын Засаг даргын А/107 дугаартай захирамжаар М, 1-р баг, М сууц 1-16 тоотод 500 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлж, нэгж талбарын ........................ дугаартай, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-.... дугаартай гэрчилгээ авсан. 2017 онд хашаагаа барихаар газар дээрээ ирэхэд хөрш айл болох Б.Д нь хэрүүл маргаан үүсгэж, хашаа бариулахгүй байсан. Миний бие сум, аймгийн Засаг дарга, газрын албанд амаар болон бичгээр удаа дараа гомдол санал гаргаж байсан бөгөөд тодорхой шийдтэй хариу өгөхгүй, шийдвэр бичгээр өгөхгүй байсан. Б.Д нь уг газрыг өөрийн төрсөн ах Б.Дт зарсан.
Иймд Таймаг, Б сум, 1 дүгээр баг, М, М сууц 1 дүгээр гудамж, 1б тоот хаягийн бүртгэлтэй, ........................ нэгж талбарын дугаартай, Г-.... гэрчилгээний дугаартай О.Бөмчлөлийн 500 м.кв газрыг Б.Дийн хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлж, уг газар дээр барьсан хашааг түүний зардлаар албадан буулгаж, газрыг чөлөөлж өгөхийг даалгаж өгнө үү гэв.
3.-Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С болон хариуцагчийн өмгөөлөгч Л.М нар нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Хариуцагч Б.Д нь Таймгийн Б сумын М 1 дүгээр баг, М сууц 1 дүгээр гудамж 1 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч бөгөөд анх 2004 онд Засаг даргын шийдвэрээр өмчилж, энэ үеэс эхлэн өөрийн газар дээрээ үл хөдлөх хөрөнгө барьж, дэлгүүр ажиллуулж эхэлсэн байдаг. Гэтэл 2017 оноос эхлээд миний газар гэж хэлээд маргалдах болсон. Нэхэмжлэгчийн газрын улсын бүртгэлийн гэрчилгээ үнэн зөв байгаа талаар маргахгүй. Харин тус сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/107 дугаар захирамжтай маргаж байгаа. Захирамжтай холбоотой гомдол гаргасан байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар шүүхэд хандсан зүйл байхгүй. Бид нар 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус сумын Засаг даргад гомдол гаргасан. Гомдлын хариуг ирүүлээгүй учраас шүүхээс үзлэг хийх явцад Газрын даамлаас хариу авч Таймгийн Засаг даргад гомдлоо гаргасан. Иймд хуульд заасан хугацаа, гомдол гаргах хугацааны хувьд харилцан адилгүй байгаа учир тухайн акттай холбоотой асуудлыг захиргааны хэргийн шүүх дээр шийдвэрлүүлж байгаа баримтыг гаргаж өгөх боломжгүй байгаа гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн
2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн итгэмжлэл (хх-3), Таймгийн Б сумын 1 дүгээр баг, М М сууц 1 гудамж, 1б тоотод байрлах О.Бөмчлөлийн газрын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-4), Таймгийн Б сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/107 дугаар захирамжийн хуулбар (хх-5), Таймгийн Б сумын 1 дүгээр баг, М М сууц 1 гудамж, 1б тоотод байрлах О.Бөмчлөлийн газрын байршлын кадастрын зураг (хх-6-7), Эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас (хх-8), О.БТаймгийн Б сумын Засаг дарга болон газрын албанд гаргасан өргөдлийн хуулбар (хх-9), өргөдлийн дэвтрийн хуулбар (хх-10-11), гэрэл зургууд (хх-12-13), Б.Дийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-17), 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 0684 дүгээр итгэмжлэл (хх-22), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбар, хавсралт (хх-23-29), 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 71 дүгээр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хх-41-43), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-33), гэрч Б.Э, Ж.Х нарын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-46), 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл (хх-48-49), М ХХК-ийн нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт (хх-50-51), гэрэл зургууд (хх-52-56), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-60), Таймгийн Б сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 05/42 дугаар албан бичиг (хх-64), Таймгийн Б сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 05/308 дугаар албан бичгийн хуулбар (хх-65), Таймгийн Б сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 05/429 дүгээр албан бичгийн хуулбар (хх-66), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт, хавсралт (хх-68-71), зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэл тогтоогдож байна.
5. Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч О.Б нь төлөөлөгчийн бүрэн эрхийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн итгэмжлэлээр А.Эд олгосон байна. Уг итгэмжлэлээр төлөөлүүлэгч О.Бнэрийн өмнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эдэлдэг бүхий л эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхийг 3 жилийн хугацаатайгаар А.Эд олгосон болох нь тогтоогдож байна. /хх-ийн 3 дугаар хуудас/,
6. Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлд зааснаар хариуцагч Б.Д нь төлөөлүүлэгчийн бүрэн эрхийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 0684 дүгээр итгэмжлэлээр Б.Сд олгосон байна. Уг итгэмжлэлээр төлүүлэгч Б.Дийн нэрийн өмнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хариуцагчийн эдэлдэг бүхий л эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхийг 2 жилийн хугацаатайгаар олгосон болох нь тогтоогдож байна. /хх-ийн 22 дугаар хуудас/,
7. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг шүүх тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
8. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй, 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд уг шаардах эрхээ хэрэгжүүлэхийн тулд тухайн хөрөнгийн хууль ёсны өмчлөгч, шударга эзэмшигч байхыг шаардана.
9. Хөрөнгийн өмчлөх эрхийн тухайд:
Газрын тухай хууль болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар газар өмчлөх, эзэмшиж ашиглах эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгосноор үүсдэг.
Нэхэмжлэгч О.Б нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар Таймаг, Б сум, 1 дүгээр баг, М, М сууц, 1 гудамж, 1б тоотод байрлах, ........................ нэгж талбарын дугаартай 500 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-.... дүгээр дугаартай газрын хууль ёсны өмчлөгч, шударга эзэмшигч болох нь Таймгийн Б сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/107 дугаар захирамж, Таймгийн Б сумын 1 дүгээр баг, М, М сууц, 1 гудамж, 1б тоотод байрлах, ........................ нэгж талбарын дугаартай 500 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-.... дүгээр газрын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, кадастрын зураг зэргээр нотлогдон тогтоогдож байна. /хх-ийн 4-6 дугаар хуудас/,
10. Тус маргаан бүхий асуудлаар нэхэмжлэгч О.Б нь Таймгийн Б сумын Засаг дарга болон газрын албанд гаргасан 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан өргөдөлдөө ...Таймаг, Б сум, 1 дүгээр баг, М, М сууц, 1 гудамж, 1б тоотод байрлах, ........................ нэгж талбарын дугаартай 500 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-.... дүгээр газартаа хашаа барих гэтэл Б.Д нь бариулахгүй байгаа тул уг хашааг нь буулгуулж өгнө үү гэж хандсан бөгөөд Таймгийн Б сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 05/308 дугаар албан бичгээр иргэн Б.Дт хугацаатай мэдэгдлээр маргаан бүхий газрыг чөлөөлж өгөхийг даалгасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Д нь Таймгийн Б сумын Засаг даргад тухайн газрын талаарх өргөдлөө өгсөн бөгөөд тухайн өргөдлийн хариуг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 05/429 дүгээр албан бичгээр өгч уг хашааны газар нийтдээ 1500 м.кв байгаа бөгөөд 980 м.кв газар нь Б.Д таны өмчилсөн газар болно тус өмчлөлийн газар нь кадастрын зургийн хувьд нэхэмжлэгч О.Бгазартай давхцалгүй гэж эрх бүхий байгууллагаас тодорхойлжээ. /хх-ийн 27, 65-66 дугаар хуудас/,
11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нь Таймаг, Б сум, 1 дүгээр баг, М, М сууц, 1 гудамж, 1б тоотод байрлах, ........................ нэгж талбарын дугаартай 500 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-.... дүгээр дугаартай газрын улсын бүртгэлийн гэрчилгээ үнэн зөв байгаа талаар маргадаггүй. Харин тус сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/107 дугаар захирамжтай маргаж байгаа гэх бөгөөд уг захирамжийг өөрчлөх, хүчингүй болгох ажиллагаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана, 14.1.1-т Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол гэж зааснаар тусдаа хуулиар зохицуулсан, уг Засаг даргын захирамжтай холбоотой гомдол гаргах эрх нь нээлттэй бөгөөд харин маргаан бүхий нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нотлох баримтаар нотлоогүй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзлээ.
12. Маргаан бүхий газарт барьсан хашааг хариуцагчийн зардлаар буулгуулах тухайд:
Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т Хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй, мөн хуулийн 135.4-т Энэ хуулийн 135.3-т заасан барилга, байгууламж нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөрш залгаа газрын тогтоосон хил хязгаараас гадагш баригдсан боловч нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж байвал түүнийг буулгах буюу зайлуулахыг шаардах эрхтэй гэж заасан зохицуулалт нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дахь хэсэгтэй холбоотой бөгөөд ямар нөхцөл бүрдсэн үед газрын ашиглалтад нөлөөлөхийг хориглож болохгүйг зохицуулсан байна.
13. Дээрх хуулийн зохицуулалт үзэл баримтлалаас үзвэл нэхэмжлэгч нь маргаж буй хөрөнгийн өмчлөгч байхаас гадна тухайн хөрөнгийг эзэмшиж байгаа хариуцагчийн эзэмшил нь хууль бус болох нь нотлогдсон байхыг шаарддаг тул нэхэмжлэгч О.Б нь маргаан бүхий газарт хариуцагч Б.Дийн барьсан хашааг буулгуулахаар шаардах эрхтэй байна.
Тухайн маргаан бүхий газарт хашаа барьж эхлэх үед нэхэмжлэгч газар чөлөөлүүлэх талаар шаардлага тавьсан бөгөөд тухайн үед тус газрыг эзэмшиж байсан иргэн Б.Д нь чөлөөлөөгүй тул 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Таймгийн Б сумын Засаг дарга болон газрын албанд өргөдөл гаргаж байсан болох нь тухайн сумын Засаг даргын Тамгын газрын өргөдлийн дэвтрийн хуулбараар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 1, 9-10 дугаар хуудас/,
Мөн хашаа барьж байгаа газар өмчлөгч нь өөрийн газрын хилийг мэддэг, эсхүл мэдэх бололцоотой, газар өмчлөгч хашааг өөрөө барьсан бусдаар гүйцэтгүүлсэн эсэхээс үл хамааран бусдын өмчлөх эрхтэй газрын хилийн цэгийг кадастрын цэгийн дагуу мэдэх үүрэгтэй.
14.- Түүнчлэн Б.Дийн Таймаг, Б сум, 1 дүгээр баг, М 1 гудамж, 1 тоот хаягт байрлах, 980 м.кв газар нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй бөгөөд О.Бөмчлөлийн Таймгийн Б сумын 1 дүгээр баг, М, М сууц, 1 гудамж, 1б тоот хаягт байрлах, 500 м.кв газартай давхцалгүй болох нь Таймгийн Б сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 05/429 дүгээр албан бичиг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 317/ШЗ2025/00404 дүгээр захирамжаар тус шүүхээс Таймгийн Б сумын 1 дүгээр баг, М, М сууц, 1 гудамж, 1б тоотод байрлах, ........................ нэгж талбарын дугаартай 500 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-.... дүгээр газрын хилийн цэс, эргэлтийн цэгийг тогтоохоор үзлэгийг хийсэн бөгөөд М ХХК-аас маргаан бүхий газрын нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийг цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт зэргээр тус газар нь иргэн О.Баяр-Эрдэнийнх болох нь нотлогдон тогтоогдож байна. /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,
15. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч О.Б өөрийн өмчлөлийн газраа хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсан нь хууль зөрчөөгүй бөгөөд Таймгийн Б сумын 1 дүгээр баг, М, М сууц, 1 гудамж, 1б тоотод байрлах, ........................ нэгж талбарын дугаартай 500 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-.... дүгээр газрыг хариуцагч Б.Дийн зардлаар буулгаж, газрыг чөлөөлүүлэх нь зүйтэй байна.
16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.Булсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Дээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Бд олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар Таймгийн Б сумын 1 дүгээр баг, М, М сууц, 1 гудамж, 1б тоотод байрлах, ........................ нэгж талбарын дугаартай 500 м.кв талбайтай, улсын бүртгэлийн /Г-..../-р гэрчилгээ бүхий газрыг Б.Дийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, тухайн газарт барьсан хашааг Б.Дийн зардлаар албадан буулгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.Булсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Дээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Бд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Таймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ