Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 317/ШШ2025/00156

 

 

 

2025        02        13                                       317/ШШ2025/00156    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Т аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Мгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоотод оршин суух А овогт Бн Мд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгч: Г.М,

Хариуцагч: Б.М,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Алтанчимэг,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.М нь Б.Мд холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. “Б.Мтой 2014 онд танилцаад удаагүй гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүү М.З, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр охин М.З,  2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү М.З нар мэндэлсэн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан. Бид зан харилцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2020 оноос тусдаа амьдрах болсон. Тэр үеэс охин М.З, хүү М.З нар нь надтай хамт амьдарч байгаа бөгөөд хичээлийн хэрэгсэл, хувцас, бусад зардлуудыг миний бие ганцаар хариуцахад хүндрэлтэй байна. Иймд Б.Моос охин М.З, хүү М.З нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулж, миний асрамжид үлдээж өгнө үүгэж тайлбарласан.

2..Хариуцагч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Г.Мгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бид 2014 онд танилцаж 6 жил хамтын амьдралтай байсан Энэ хугацаанд 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүү М.З, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр охин М.З,  2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү М.З нар мэндэлсэн. Бид 2020 оноос ярилцаад би том хүү М.Зыг авч, охин М.З, хүү М.З нар нь ээж дээрээ үлдсэн. Энэ жил хүү, охин хоёроо өөр дэрээ авч хэдэн сар болсон Г.М хүү, охин хоёрыг асарч хүмүүжүүлж чадахгүй байгаа бол охин М.З, хүү М.З нарыг би өөрийнхөө асрамжид авч өсгөн хүмүүжүүлэх саналтай байна. Би одоо тусдаа амьдралтай болсон манай эхнэр ч хүү, охин нарыг авч өсгөж хүмүүжүүлье гэдэг юм” гэв.

3.-Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Б.Мын эрх ашгийг хамгаалахаар оролцож байна. Гэр бүлийн тухай хуульд зааснаар Г.М, Б.М 2 сайн дураараа хамт амьдарсан. 2020 оноос 2 талдаа амьдарсан. Г.М нь хүү М.З, охин М.З нарын тэтгэлгийн асуудлыг ярьж байгаа нь үндэслэл муутай байна. 3 хүүхдийг адилхан тэжээх үүрэгтэй. Том хүү М.Зыг тэжээн тэтгэх үүрэгтэй. 2020 онд 3 хүүхдийн асуудлыг өөрсдөө тусдаа амьдарч, хүүхдүүдээ аваад шийдсэн байсан. Манай үйлчлүүлэгч М.Зыг авъя гэсэн. Нэхэмжлэл дээр тус тусдаа амьдрахаар болсон, одоо М.З нь 1 дүгээр ангид орж байгаа, хичээлийн хэрэгслийг ганцаараа хариуцахад хүндрэлтэй байна гэсэн. Миний хүүхэд биш гэж хаяж явсан асуудал байхгүй. Яагаад шинжээчийн дүгнэлт гаргуулсан юм бэ гэхээр зан ёс суртахуун асуудал яригдсан. Хэн, хэнд нь хамаатай асуудлыг ярьсан. Энэ хүүхдүүдийн эрх ашиг хэн дээр байвал илүү үр өгөөжтэй, сурган хүмүүжих чадвартай, энэ хүүхдүүдийн эрх ашиг зөрчигдөхгүй байх асуудал дээр дүгнэлт хийх ёстой. Манай үйлчлүүлэгчийн санаа зовж байгаа, хэлж байгаад буруу зүйл байхгүй. Өсөж хүмүүжүүлж чадахгүй байгаа бол хоёр хүүхдээ авъя гэсэн саналыг шүүхэд тавьсан. Хууль зүйн үндэслэлээр одоо нэг хүүхдийн эрх ашиг яригдаж байна. Эцэг хүн бүх хариуцлагыг хүлээнэ гэсэн заалт байхгүй. Адилхан тэжээн тэтгэх үүрэгтэй. Манай үйлчлүүлэгчийн олж байгаа орлого, сурган хүмүүжүүлж, аваад явах чадвартай гэж ойлгож байна. Тиймээс үйлчлүүлэгчийнхээ саналыг дэмжиж байна” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс Т аймгийн Б сумын 3 дугаар багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 16/83 дугаар албан бичиг (хх-3), хүү М.З, охин М.З нарын өрхийн эмнэлэг, сургуулийн тодорхойлолт (хх-4-7), Г.Мгийн иргэний үнэмлэхийн хуулбар  (хх-8), хүү М.З, охин М.З, хүү М.З нарын төрсний гэрчилгээний хуулбар (хх-9-11), Б.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-12), зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

5. Хариуцагчаас Б.Мын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбар (хх-19), Б.М, Ц.Х нарын хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хх-25), Б.Мын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-26), зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

6. Шүүхээс хүү М.З, охин М.З нарын шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-20-21),  Т аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 07/01 дүгээр албан бичиг (хх-36), 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлт (хх-37-47), шүүхээс зэрэг баримтуудыг бүрүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх Г.Мгийн нэхэмжлэлтэй, Б.Мд холбогдох, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянаж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.*Нэхэмжлэгч Г.М дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Б.Мтой 2014 онд танилцаад удаагүй гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүү М.З, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр охин М.З,  2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү М.З нар мэндэлсэн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан. Бид зан харилцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2020 оноос тусдаа амьдрах болсон. Тэр үеэс охин М.З, хүү М.З нар нь надтай хамт амьдарч байгаа бөгөөд хичээлийн хэрэгсэл, хувцас, бусад зардлуудыг миний бие ганцаар хариуцахад хүндрэлтэй байна. Иймд Б.Моос охин М.З, хүү М.З нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулж, миний асрамжид үлдээж өгнө үүгэж тайлбарласан.

3. Хариуцагч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Г.Мгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бид 2014 онд танилцаж 6 жил хамтын амьдралтай байсан. Бид 2020 оноос ярилцаад би том хүү М.Зыг авч, охин М.З, хүү М.З нар нь ээж дээрээ үлдээж тусдаа амьдрах болсон. Энэ жил хүү, охин хоёроо өөр дэрээ авч хэдэн сар болсон охин М.З, хүү М.З нарыг би өөрийнхөө асрамжид авч өсгөн хүмүүжүүлэх саналтай байна. Би одоо тусдаа амьдралтай болсон манай эхнэр ч хүү, охин нарыг авч өсгөж хүмүүжүүлье гэдэг юм” гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

Т аймгийн Б сумын 3 дугаар багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 16/83 дугаар албан бичиг (хх-3), хүү М.З, охин М.З нарын өрхийн эмнэлэг, сургуулийн тодорхойлолт (хх-4-7), Г.Мгийн иргэний үнэмлэхийн хуулбар  (хх-8), хүү М.З, охин М.З, хүү М.З нарын төрсний гэрчилгээний хуулбар (хх-9-11), Б.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-12), Б.Мын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбар (хх-19), хүү М.З, охин М.З нарын шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-20-21), Б.М, Ц.Х нарын хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хх-25), Б.Мын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-26), Т аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 07/01 дүгээр албан бичиг (хх-36), 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлт (хх-37-47) зэрэг баримтуудаар Г.М, Б.М нар нь 2014 онд танилцаж, хамтран амьдарч, гэрлэлтээ бүртгүүлэхгүйгээр дотно харилцаатай байсан бөгөөд улмаар 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүү М.З, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр охин М.З,  2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү М.З нар төрсөн нь тогтоогдож байна.

5. Гэр бүлийн тухай хуульд эцэг, эх, хүүхдийн хоорондын харилцааг зохицуулсан бөгөөд хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж зааснаар эцэг, эх нь хүүхдээ асрамжлах, тэжээн тэтгэх үүрэгтэй.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ”, мөн хуулийн 14.7-д “Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ” гэж заасан ба өөрөөр хэлбэл хүүхэд эцэг, эхийнхээ хэнд нь илүү ээнэгшин дассан, хаана амьдрахад илүү ээлтэй, тухай, аюулгүй орчин бүрдсэн талаарх хүүхдийн ярьсан өгүүлэмж бөгөөд шүүхээс хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд энэхүү байдлыг зайлшгүй анхаарах нь зүйтэй байдаг.

7.-Хүүхдийн асрамжийн хувьд хариуцагч Б.М нь охин М.З, хүү М.З нарыг өөрийн асрамжид авч, асран хамгаалж, харгалзан дэмжих боломжтой гэсэн тайлбарыг гарган маргаж байна.

7.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр охин М.Згийн шүүхэд өгсөн мэдүүлэгт “...Ээжтэйгээ хамт амьдарна” гэсэн тайлбар, тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 151/ШЗ2024/03107 дугаар захирамжид нөхцөл байдлын үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон бөгөөд Т аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “...Нэхэмжлэгч Г.Мгийн хувьд: Одоогийн амьдарч буй ахуй нөхцөл, орчин нь хүүхэд өсөж бойжиход аюулгүй, тав тухтай, хүүхдүүдийн суурь хэрэгцээг хангах орлого бүхий тогтсон ажилтай, боловсролын үйлчилгээнд хамруулах боломжтой, Хариуцагч Б.Мын хувьд: Одоогийн амьдарч буй ахуй, нөхцөл, орчин нь хүүхэд өсөж бойжиход зарим нэг зүйлийг сайжруулах шаардлагатай, хүүхдүүдийн суурь хэрэгцээг хангах орлого бүхий тогтсон ажилтай, боловсролын үйлчилгээнд хамруулах боломжтой гэх бөгөөд цаашид хүү М.Зд мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авах, охин М.З, хүү М.З нарыг аав, ах нартай нь хүссэн үед нь уулзуулж, байнгын харилцаа холбоотой байлгах” гэжээ.

7.2. Хүү М.Зын тухайд Гэр бүлийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу эцэг эхийнхээ хэнтэй нь амьдрах талаар саналаа илэрхийлэх насанд хүрээгүй, одоо амьдарч байгаа амьдралын нөхцөл байдал, асран хамгаалж буй эхийн асрамжийн талаар дутагдалтай зүйл Т аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдохгүй байна. /хх-ийн 37-47 дугаар хуудас/,

Дээрх шинжээчийн дүгнэлт, охин М.Згийн шүүхэд өгсөн мэдүүлэг зэргээс үзвэл эцэг Б.М нь охин М.З, хүү М.З нарт анхаарал хандуулах, хүүхдүүдийн материаллаг хэрэгцээг хангахаас гадна Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээсэн хэвээр бөгөөд цаашид зохигчид хамтран амьдрахгүй ч хуульд заасан үүргээ хэрэгжүүлэх нь зүйтэй.

7.3. Иймд гэрлэгчид 2020 оноос тусдаа амьдарч эхэлснээс хойш охин М.З, хүү М.З нар нь нэхэмжлэгч Г.Мгийн асрамжид байсан, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр охин М.Згийн ээжтэйгээ хамт амьдрах тухай мэдүүлэг, хүүхдүүдийн эхдээ ээнэгшин дассан байдал зэргийг үнэлж гэрлэгчдийн өнөөгийн хоорондоо харилцаж байгаа нөхцөл байдал бус харин хүүхдүүдийн ирээдүйн амьдрах нөхцөлийг харгалзан үзэж хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж, эцэг Б.Моор хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

8. Хүү М.Зын асрамж болон тэтгэлгийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага...” гэж зааснаар зохигчдын хэн аль нь нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд цаашид тухайн асуудлаар эцэг, эх хэн аль нь нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Мгийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Моос 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Мд олгуулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин М.З, 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү М.З нарыг эх Г.Мгийн асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин М.З, 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү М.З нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Б.Моор тэжээн тэтгүүлсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Мгийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Моос 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Мд олгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Т аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ТҮВШИНЖАРГАЛ