| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттогтохын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 317/2025/00315/И |
| Дугаар | 317/ШШ2025/00231 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 317/ШШ2025/00231
2025 02 24 317/ШШ2025/00231
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал би,
Нэхэмжлэгч: өөрийн байранд байрлах Кбанк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух Б овогт М Тт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн М дугаар Цахим зээлийн гэрээ-г хугацааны өмнө цуцалж, гэрээний үүрэгт 23.886.770 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.-Нэхэмжлэгч Кбанк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн М дугаар Цахим зээлийн гэрээ-г хугацааны өмнө цуцалж, гэрээний үүрэгт 23.886.770 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.-Хариуцагч М.Т нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие М.Т нь Кбанк ХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн М дугаар Цахим зээлийн гэрээ-г хугацааны өмнө цуцалж, гэрээний үүрэгт 23.886.770 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд 23.886.770 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор Кбанк ХК-ийн 309700187 тоот дансанд төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.-Нэхэмжлэгч Кбанк ХК нь хариуцагч М.Тт холбогдуулан 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн М дугаар Цахим зээлийн гэрээ-г хугацааны өмнө цуцалж, гэрээний үүрэгт 23.886.770 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заажээ.
3..Хариуцагч М.Т нь нэхэмжлэлийн шаардлага 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн М дугаар Цахим зээлийн гэрээ-г хугацааны өмнө цуцалж, гэрээний үүрэгт 23.886.770 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор Кбанк ХК-ийн 3097000187 тоот дансанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4.-Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Т нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5.-Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.
6..Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6-д зааснаар хариуцагч М.Т нь нэхэмжлэлийн шаардлага 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн М дугаар Цахим зээлийн гэрээ-г хугацааны өмнө цуцалж, гэрээний үүрэгт 23.886.770 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор Кбанк ХК-ийн 3097000187 тоот дансанд төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Кбанк ХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347.584 төгрөгийн тал хувь 173.792 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 173.792 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, үлдэх 173.792 төгрөгийг хариуцагч М.Тоос тус тус гаргуулж нэхэмжлэгч Кбанк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ