| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттогтохын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 317/2025/00296/И |
| Дугаар | 317/ШШ2025/00247 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 317/ШШ2025/00247
2025 02 26 317/ШШ2025/00247
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал би,
Нэхэмжлэгч: давхарт байрлах С ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: оршин суух Ч овогт Б Мд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 3.539.258,49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.-Нэхэмжлэгч С ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд хариуцагч Б.Мгаас гэрээний үүрэгт 3.539.258,49 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.-Хариуцагч Б.М нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.М С ХХК-ийн гэрээний үүрэгт 3.539.258,49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд 3.539.258,49 төгрөгийг 6 хувааж 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 539.258,49 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 600.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 600.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 600.000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 600.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 600.000 төгрөгийг тус тус С ХХК-ийн Хаан банк дахь .... тоот дансанд төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.-Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Б.Мд холбогдуулан гэрээний үүрэгт 3.539.258,49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заажээ.
3..Хариуцагч Б.М нь нэхэмжлэлийн шаардлага 3.539.258,49 төгрөгийг 6 хувааж 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 539.258,49 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 600.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 600.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 600.000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 600.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 600.000 төгрөгийг тус тус С ХХК-ийн Хаан банк дахь .... тоот дансанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4.-Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.М нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5.-Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.
6..Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6, 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч Б.М нь нэхэмжлэлийн шаардлага 3.539.258,49 төгрөгийг 6 хувааж 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 539.258,49 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 600.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 600.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 600.000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 600.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 600.000 төгрөгийг тус тус С ХХК-ийн Хаан банк дахь .... тоот дансанд төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч С ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71.600 төгрөгийн тал хувь 35.800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35.800 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, үлдэх 35.800 төгрөгийг хариуцагч Б.Мгаас тус тус гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ