| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Далантайн Нарантуяа |
| Хэргийн индекс | 114/2024/0035/З |
| Дугаар | 114/ШШ2025/0003 |
| Огноо | 2024-12-31 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 31 өдөр
Дугаар 114/ШШ2025/0003
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.*******туяа би Дархан сумын 8 дугаар ******* ******* ******* 1 дүгээр ******* ******* *******од оршин суух иргэн ******* нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Боловсролын газарт холбогдох “ тутамд олгодог мөнгөн тэтгэмж болох төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай” хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 31-ны өдөр ирүүлснийг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие Дархан-Уул аймгийн Боловсролын газарт холбогдуулан тутамд олгодог мөнгөн тэтгэмж болох төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Хариуцагч Боловсролын газраас төгрөгийг надад олгосон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Боловсролын газарт холбогдуулан ” тутамд олгодог мөнгөн тэтгэмж болох төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах” мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж тус тус хуульчилсан.
Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “.. хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн буюу тутамд олгодог мөнгөн тэтгэмж болох төгрөгийг нэхэмжлэгч олгосон” гэсэн үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэх тайлбарыг шүүхэд ирүүлэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бичгээр илэрхийлсэн нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, нэхэмжлэлийн шаардлагаар үүсгэсэн 114/2024/0035/3 дугаар бүхий индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д “нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасныг тайлбарласан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч хариуцагч Дархан-Уул аймгийн Боловсролын газарт холбогдуулан гаргасан “ тутамд олгодог мөнгөн тэтгэмж болох төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 50 дугаар зүйлийн 50.4 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНТУЯА