Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 317/ШШ2025/00257

 

 

 

 

  2025 02 27 317/ШШ2025/00257

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Таймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: байрлах Т ХК-ийн Таймаг салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоотод оршин суух Б овогт С Т,

Хариуцагч: тоотод оршин суух И овогт А Г нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг хугацааны өмнө цуцалж, гэрээний үүрэгт 60.362.946,03 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: И.Ц,

Хариуцагч: С.Т,

Хариуцагч: А.Г,

Хариуцагч нарын өмгөөлөгч: Б.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам

ТОДОРХОЙЛОХ нь:

1.-Нэхэмжлэгч Т ХК-ийн Таймаг салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т ХК-ийн Таймаг салбар нь зээлдэгч С.Т, хамтран зээлдэгч А.Г нараас 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээл 51.314.334,02 төгрөг, хуримтлагдсан хүү 8.988.612,01 төгрөг, нийт 60.302.946 төгрөгийн зээл, зээлийн хүүгийн төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. С.Т нь зээл авах үед Т ХК-ийн харьяа Зуунмод тооцооны төвд харилцааны менежерээр ажиллаж байсан ба 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ажилтны хөнгөлөлттэй нөхцөлтэй орон сууцын зээлийг буюу 60.000.000 төгрөгийг 180 сарын хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй, ... тоот гэрээг байгуулан авсан. Мөн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Зээлийн ерөнхий хорооны хурлын 80/03 тоот шийдвэрийн дагуу зээлийн гэрээг 240 сар болгон сунгасан. Мөн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр, 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн Ерөнхий хорооны хурлын шийдвэрийн дагуу тус бүр үндсэн зээлээс 6 сар чөлөөлж, 2038 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл сунгасан. 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар хариуцагч С.Ттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачлагчаар цуцалсан. Иймд 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 5.1.11-т ажилтан өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан, эсхүл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.3-д зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т зааснаас бусад үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үндэслэлээр ажилтны хөнгөлөлттэй зээлийн хүүг нэмэгдүүлэх зааснаар 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Т ХК-ийн хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлд тусгасан орон сууцны бүтээгдэхүүний хүүг өсгөж, сарын 1.5, жилийн 18 хувийн хүүтэй болгон нэмэгдүүлсэн. Мөн ажилтны орон сууцны зээлийн журмын 5.4-д зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.2-д зааснаас бусад үндэслэлээр ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон, ажилтан өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэнээс бусад үндэслэлээр ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцаа цуцалсан тохиолдолд орон сууцны зээлийн гэрээний дагуу хүү нэмэгдүүлж, зээлийн бүтээгдэхүүнийг солино гэж тусгагдсан. Мөн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан тусгай нөхцөлт ороон сууцны зээлийн гэрээний 3.3-т ...зээлдэгч гэрээний 4.1.11.а-д заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд зээлийн үлдэгдлийг ажлын 5 хоногт багтаан бүрэн барагдуулна... гэж заасан. Хөдөлмөрийн гэрээ, Тусгай нөхцөлт орон сууцны зээлийн гэрээ, ажилтын орон сууцны зээлийн журамд зээлийн хүүг нэмэгдүүлэх гэж заасан учир зээлдэгч С.Т, А.Г нараас 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийт 60.362.410 төгрөгийг гаргуулж, Т ХК-д олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч С.Т, А.Г нар нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Т, А.Г бид Т ХК-ийн Таймаг салбарын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Тус зээлийн гэрээг байгуулж байх үед С.Т миний бие тус байгууллагад ажилдаг байсан боловч ажлаас гарсан гэх шалтгаанаар зээлийн хүүг өндрөөр тооцож эхэлсэн тул бидний хооронд зээлийн хүүгийн тооцоолол хувь хэмжээ дээр зөрчил үүссэн байна. Бидэнд зээлийн хүүг нэмэгдүүлсэн талаар мэдэгдээгүй, мэдэгдэх хуудас ч ирээгүй. Мөн сарын 800.000 гаруй төгрөгөөр зээлийн эргэн төлөлт хийх талаар ч мэдэгдээгүй, нэмэлт гэрээ байгуулаагүй. Бид зээлийн гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж эргэн төлөлтөө хэвийн төлсөөр байсан бөгөөд өнгөрсөн 8 жилийн хугацаанд 60.000.000 төгрөгөөс 40.000.000 төгрөг төлчихсөн байна. Буцаагаад хүү өсөж, миний үндсэн зээлээс хасагдахгүй, хүүгийн төлбөр тооцогдсон байна гэжээ.

3. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Т нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т ХК-ийн Таймаг салбарын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. 1 дүгээрт зээлдэгч нар анх зээл авахад зээлийн хүү сарын 0.5 хувь байсан. Уг зээлийг 2016 онд авсан. Тухайн зээлийн гэрээний хугацааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дурдсанчлан хэд хэдэн удаа сунгаж, шинэчилж, сүүлд 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар гэрээний хугацааг шинэчилж, гэрээний хавсралтыг үйлдэж, хавсралтын дагуу эргэн төлөлтийг хийгээд явж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх эхний үндэслэл бол зээлдэгч нар ямар нэгэн байдлаар гэрээний үүргийн зөрчил гаргаагүй. Өөрөөр хэлбэл гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, график зөрчсөн асуудал байхгүй гэдгийг хэлмээр байна. 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний хавсралтаар 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлээд сар бүр 425.000 төгрөгийг үндсэн зээл болон түүний хүүд төлөхөөр харилцан тохиролцсон. 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс сарын төлөлтийг 425.000 төгрөг гэж тогтоохдоо өнөөдрийг хүртэл нэг ч удаа зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчөөгүй эргэн төлөлтөө хийсээр байна. Энэ төлөлттэй холбогдуулан зээлдэгчийн харилцах дансны хуулгыг шүүхэд нотлох баримтаар өгсөн. 2 дугаарт, хамгийн сүүлд шинэчилсэн гэрээний хавсралтаар тухайн үеийн байдлаар үндсэн зээл хэдэн төгрөг төлсөн, хүүгийн төлбөр хэдэн төгрөг төлсөн, үндсэн зээл хэдэн төгрөг байгаа вэ сар бүр 425.000 төгрөгөөр зээл төлөлт явсаар 2025 оны байдлаар /өнөөдрийн байдлаар/ хэд байх вэ гэдгийг графикаар тогтоосон. Өөрөөр хэлбэл бид үүргийн зөрчил гаргаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээд явж байгаа. Тийм учраас нэг талын санаачилгаар гэрээг цуцлах хуулийн үндэслэлгүй гэж харж байна. С.Тын хувьд 2016-2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Т ХК-д харилцааны менежерээр ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг үзэхээр С.Т ажлаасаа гарсан тул зээлийн хүү нэмэгдэх ёстой гэж томьёолоод байх шиг байна. Гэхдээ нэхэмжлэлд 2016 онд авсан зээлийн гэрээг цуцалж, мөнгөн төлбөр шаардаж байна гэж байгаа боловч яг хэзээнээс зээлийн гэрээний хүүг 1.5 хувь болгож, шаардаад байгаа юм гэдэг нь тодорхойгүй, энэ талаар дурдаагүй. Өөрөөр хэлбэл 0.5 хувийн хүү явж байгаад хэзээнээс 1.5 хувь болсон нь ойлгомжгүй. Мөн С.Ттай 2020 онд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.11-д зааснаар ажилтан ажлаас гарсан тохиолдолд зээлийн гэрээний хүүг нэмэгдүүлнэ гэх заалт байдаг. Энэ заалтыг барьж, 2016 онд авсан зээлийн хүүг 1.5 болгож шинэчилсэн гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. Гэхдээ Хөдөлмөрийн гэрээний 5.1.11-г иш татаад үзэхээр ажилтан ажлаас гарсан тохиолдолд хүүг нэмэгдүүлнэ гэснээс биш хүүг 1.5 болгоно эсхүл хүүг 2 хувь болгоно гэж тусгайлан заасан зохицуулалт байхгүй. Тэгэхээр 5.1.11-г бариад зээлийн хүүг нэмэгдүүлэн, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа нь үндэслэлгүй. Түүнчлэн нэхэмжлэлд нэг журам яриад байгаа юм. Өөрөөр хэлбэл ажилтан ажлаас гарсан тохиолдолд Т ХК-ийн дотоод журамд зааснаар тухайн үеийн банкны ердийн зээлийн хүүгийн хэмжээгээр зээлд өөрчлөлт орно гэсэн заалт байдаг. Тийм учраас бид хүүг нэмэгдүүлсэн гэж дотоод журмаа иш татан, нэхэмжлэлдээ дурдан тайлбарладаг. Сая ч гэсэн дээрх байдлаар тайлбарлаж байна. Гэтэл хэрэгт ямар нэгэн дотоод журам байхгүй. Тэгэхээр байгууллагын дотоод журмын үндэслэн хүү бодож, нэхэмжлэлийн шаардлагаа томьёолоод байгаа нь үндэслэлгүй. Дараагийн асуудал бол талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ мөн байгууллагын дотоод журам зэргийг үндэслээд 1.5 хувийн хүү нэхэмжлэх үндэслэлгүй. Яагаад гэвэл талууд 2016 онд гэрээ байгуулсан. Тухайн гэрээг талууд 4-5 удаа сунгаж, хамгийн сүүлд 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэрээ шинэчилсэн. С.Т 2022 оны 02 дугаар сард ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан. Ажлаас гарсан тохиолдолд зээлийн хүү нэмэгдэнэ, эсхүл зээлийг бүхэлд нь хаана гэж тайлбарлаад байгаа боловч ажлаас гарснаас хойш 5 сарын дараа ажил олгогч, ажилтан, зээлдэг, зээлдүүлэгч нар зээлийн гэрээний нөхцөлийг шинэчилж тогтоосон. С.Т 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ажлаасаа гараад 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэрээг шинэчлэхдээ анх 2016 онд авсан зээлийн гэрээний нөхцөл, хүүгийн хэмжээ, эргэн төлөлтийг анх төлж байсан хэмжээгээрээ буюу сар бүр 425.000 төгрөгөөр төлж, 2038 онд төлж дуусгахаар талууд тохиролцсон. Гэрээний хавсралт өнөөдрийг хүртэл хүчинтэй. Тухайн үед С.Тыг ажлаас гарч байхад нь Т ХК-аас ...чи ажлаас гарч байгаа тул зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдэнэ, гэрээнд өөрчлөлт орно... гэдгийг зээлдэгчид хэлээгүй. Ингээд тухайн оны 07 дугаар сард гэрээг шинэчилж, шинэчилсэн гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийг өнөөдрийг хүртэл төлөөд явж байгаа тул зээлдэгч нар үүргийн зөрчил гаргаагүй, ямар нэгэн байдлаар нэхэмжлэгч байгууллагын эрх, ашгийг зөрчсөн зүйлгүй. Иймд тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчээс Т ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-6), Т ХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/148 дугаар итгэмжлэл (хх-7), Т ХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 49/1324 дүгээр итгэмжлэл (хх-8), Т ХК-ийн Таймаг салбарын зээлийн хорооны хурлын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 16-01/153 дугаар шийдвэрийн хуулбар (хх-10), Т ХК-ийн зээлийн ерөнхий хорооны хурлын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 80/03 дугаар шийдвэрийн хуулбар (хх-11), 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 16-01/153 дугаар Зээлийн гүйлгээ хийх шийдвэрийн хуулбар (хх-12), 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар Орон сууцны зээлийн гэрээний хуулбар, хавсралт (хх-13-16), 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ЗГ/... дугаар Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, хавсралт (хх-17-20), 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ...-2 дугаар Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, хавсралт (хх-21-23), 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ...-3 дугаар Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, хавсралт (хх-24-27), 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ...-4 дүгээр Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, хавсралт (хх-28-30), 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ...-5 дугаар Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, хавсралт (хх-31-33), 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар Барьцааны гэрээний хуулбар (хх-34-36), С.Тын зээлийын дансны харилцагчийн хуулга (хх-37-52), С.Тын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Т ХК-ийн Таймаг салбарт гаргасан өргөдөлийн хуулбар (хх-53), хариуцагч С.Т, А.Г нарын иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-54-55), Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж 49/2 байр, 2 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-56), Таймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 195, 196 дугаар албан бичгийн хуулбар (хх-57-58), 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар (хх-61-64), Т ХК-ийн Таймаг салбарын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/21 дүгээр тушаалын хуулбар (хх-65), MN540034... дугаартай зээлийн дансны төлбөрийн хуваарь (хх-66-67), зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

5. Хариуцагчаас С.Т, А.Г нарын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-73, 75), 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус шүүхэд гаргасан хариу тайлбар, зээлийн дансны харилцагчийн хуулга (хх-83-91), зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.-Шүүх Т ХК-ийн Таймаг салбарын нэхэмжлэлтэй, С.Т, А.Г нарт холбогдох зээлийн гэрээг хугацааны өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 60.362.946,03 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.-Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ц нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

С.Т нь зээл авах үед Т ХК-ийн харьяа Зуунмод тооцооны төвд харилцааны менежерээр ажиллаж байсан ба 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ажилтны хөнгөлөлттэй нөхцөлтэй орон сууцын зээлийг буюу 60.000.000 төгрөгийг 180 сарын хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй, ... тоот гэрээг байгуулан авсан. ...2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/21 дугаар тушаалаар хариуцагч С.Ттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачлагчаар цуцалсан. Иймд 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 5.1.11, тусгай нөхцөлт зээлийн орон сууцны гэрээний 3.3 болон 4.1.11 дэх заалтуудын дагуу ажилтны хөнгөлттэй нөхцөлтэй орон сууцны зээлийн хүүг тухайн үеийн банканд мөрдөгдөж буй энгийн орон сууцны зээлийн хүүд шилжүүлэн нэмэгдүүлсэн... ...Т ХК-ийн Таймаг салбар нь зээлдэгч С.Т, хамтран зээлдэгч А.Г нараас зээлийн гэрээг хугацааны өмнө цуцалж, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээл 51.314.334,02 төгрөг, хуримтлагдсан хүү 8.988.612,01 төгрөг, зээлийн хүү, нотариатын зардал нийт 60.362.946 төгрөгийн зээл, зээлийн хүүгийн төлбөр гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагч С.Т, А.Г нар нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

С.Т, А.Г бид Т ХК-ийн Таймаг салбарын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Тус зээлийн гэрээг байгуулж байх үед С.Т миний бие тус байгууллагад ажилдаг байсан боловч ажлаас гарсан гэх шалтгаанаар зээлийн хүүг өндрөөр тооцож эхэлсэн тул бидний хооронд зээлийн хүүгийн тооцоолол хувь хэмжээ дээр зөрчил үүссэн байна. Бидэнд зээлийн хүүг нэмэгдүүлсэн талаар мэдэгдээгүй, мэдэгдэх хуудас ч ирээгүй. Мөн сарын 800.000 гаруй төгрөгөөр зээлийн эргэн төлөлт хийх талаар ч мэдэгдээгүй, нэмэлт гэрээ байгуулаагүй. Бид зээлийн гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж эргэн төлөлтөө хэвийн төлсөөр байсан бөгөөд өнгөрсөн 8 жилийн хугацаанд 60.000.000 төгрөгөөс 40.000.000 төгрөг төлчихсөн байна. Буцаагаад хүү өсөж, миний үндсэн зээлээс хасагдахгүй, хүүгийн төлбөр тооцогдсон байна гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Т ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-6), Т ХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/148 дугаар итгэмжлэл (хх-7), Т ХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 49/1324 дүгээр итгэмжлэл (хх-8), Т ХК-ийн Таймаг салбарын зээлийн хорооны хурлын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 16-01/153 дугаар шийдвэрийн хуулбар (хх-10), Т ХК-ийн зээлийн ерөнхий хорооны хурлын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 80/03 дугаар шийдвэрийн хуулбар (хх-11), 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 16-01/153 дугаар Зээлийн гүйлгээ хийх шийдвэрийн хуулбар (хх-12), 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар Орон сууцны зээлийн гэрээний хуулбар, хавсралт (хх-13-16), 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ЗГ/... дугаар Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, хавсралт (хх-17-20), 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ...-2 дугаар Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, хавсралт (хх-21-23), 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ...-3 дугаар Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, хавсралт (хх-24-27), 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ...-4 дүгээр Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, хавсралт (хх-28-30), 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ...-5 дугаар Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, хавсралт (хх-31-33), 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар Барьцааны гэрээний хуулбар (хх-34-36), С.Тын зээлийн дансны харилцагчийн хуулга (хх-37-52), С.Тын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Т ХК-ийн Таймаг салбарт гаргасан өргөдлийн хуулбар (хх-53), хариуцагч С.Т, А.Г нарын иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-54-55), Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж 49/2 байр, 2 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-56), Таймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 195, 196 дугаар албан бичгийн хуулбар (хх-57-58), 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар (хх-61-64), Т ХК-ийн Таймаг салбарын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/21 дүгээр тушаалын хуулбар (хх-65), MN540034... дугаартай зээлийн дансны төлбөрийн хуваарь (хх-66-67), С.Т, А.Г нарын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-73, 75), 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус шүүхэд гаргасан хариу тайлбар, зээлийн дансны харилцагчийн хуулга (хх-83-91), зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл явдал тогтоогдож байна.

5. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн байдлыг тогтоох зорилгоор үнэлж шийдвэрлэсэн болно.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2-т зааснаар хэргийн оролцогчоор хуулийн этгээд оролцож байгаа тохиолдолд түүнийг эрх бүхий иргэн төлөөлнө. Хуулийн этгээдийн хэлбэр, төрлөөс хамаарч түүнийг удирдах албан тушаалтан, эсхүл итгэмжлэлээр бүрэн эрх олгогдсон этгээд төлөөлнө.

6.1. Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч Т ХК-ний Таймаг салбар нь төлөөлөгчийн бүрэн эрхийг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/148 дугаартай итгэмжлэлээр Таймаг салбарын захирал С Аод 1 жилийн хугацаатайгаар гүйцэтгэх захирал Ө.Г олгосон бөгөөд тус итгэмжлэлийг үндэслэн Т ХК-ийн Таймаг салбарын захирал С.А нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 49/1324 дугаартай итгэмжлэлээр тус салбарын харилцааны менежер И.Цд тус байгууллагыг төлөөлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эвлэрэхээс бусад бүхий л эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхийг олгосон байна.

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч байгууллагыг төлөөлөх эрх бүхий албан тушаалтныг томилсон 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/148 дугаартай итгэмжлэл нь 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр дууссан тул энэхүү итгэмжлэлийн хугацааг сунгасан эсхүл өөрчилсөн итгэмжлэл хэрэгт нотлох баримтаар өгөөгүй нь нэхэмжлэгч байгууллагыг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд шүүх хуралдаанд оролцсон нөхцөл байдал тогтоогдсоныг дурдах нь зүйтэй байна. /хх-7, 8-р хуудас/,

7. Т ХК-ийн Таймаг салбар болон иргэн С.Т, А.Г нар нь 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №... дугаартай Орон сууцны зээлийн гэрээгээр 60.000.000 төгрөгийг, 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №... дугаартай Барьцаат зээлийн гэрээгээр Хан-Уул дүүргийн 3-р хороо, Үйлдвэр Үйлдвэр гудамж 49/2 байр 2 тоот 67,13 м.кв 3 өрөө сууц, гэрчилгээний дугаар №...1, Y-... дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон гэрийн хөдлөх хөрөнгө цалин зэргийг барьцаалан, сарын 0.5 хувийн хүүтэй, жилийн 6 хувийн хүүтэй 15 жилийн хугацаатай зээл авсан.

Улмаар 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №ЗГ/... тоот нэмэлт гэрээгээр гэрээний хугацааг 15 жил буюу 180 сар гэснийг 20 жил буюу 240 сар болгон өөрчлөн сунгаж, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №...-2 тоот нэмэлт гэрээгээр гэрээний хугацааг 2036 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл сунгаж, 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №...-3 тоот нэмэлт гэрээгээр гэрээний хугацааг 2037 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сунгаж, 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №...-4 тоот нэмэлт гэрээгээр гэрээний хугацааг 2037 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл сунгаж, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №...-5 тоот нэмэлт гэрээгээр гэрээний хугацааг 2038 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл тус тус сунгаж энэ талаар зохигчид маргаагүй байна.

7.1. Талуудын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №... дугаартай Орон сууцны зээлийн гэрээгээр 60.000.000 төгрөгийг, 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №... дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар гэрээг чөлөөтэй сайн дурын үндсэн дээр байгуулсан байх тул гэрээг хүчин төгөлдөр хуулийн шаардлагыг хангасан гэж үзнэ.

7.2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.

7.3 Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээг дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно, гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 225 дугаар зүйлийн 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3 дахь хэсэгт тус тус зохицуулсан.

7.4 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №... дугаартай Орон сууцны зээлийн гэрээгээр зээлийн хүүнд 44.625.000 төгрөг төлсөн бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно. /хх-ийн 77-р хуудас/,

7.5 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхойлохдоо зээлдэгч С.Т 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/21 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд Ттай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.1.11 дэх заалт, Тусгай нөхцөлт орон сууцны зээлийн гэрээний 3.3 болон 4.1.11.а-д заасны дагуу зээлийн хүүг тухайн үеийн банкны мөрдөгдөж буй энгийн орон сууцны зээлийн хүүд шилжүүлэн нэмэгдүүлэх эсхүл зээлийг яаралтай бүрэн төлж барагдуулахаар дээрх гэрээнүүдэд заасан тул гэрээний дагуу 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн хүүг нэмэгдүүлсэн боловч тооцоологдсон графикийн дагуу өнөөдрийг хүртэл мөнгөө төлөөгүй тул зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 51.314.334,02 төгрөг, хуримтлагдсан хүү 8.988.612,01 төгрөг нийт 60.302.946,03 төгрөг нотариатын зардал 60.000 төгрөгийн хамт гаргуулахаар шаардсан байна.

8. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч С.Т нь Т ХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан харилцааны ахлах менежер албан тушаалаар ажиллаж улмаар өөрийн хүсэлтээр 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/21 тоот Т-ийн Таймаг салбарын захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөгдсөн байна.

9. Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.1.11-д Ажилтан өөрийн санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг цуцалсан эсвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.3-д зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т зааснаас бусад үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тохиолдолд ажилтны хөнгөлөлттэй нөхцөлтэй орон сууцны зээлийн хүүг нэмэгдүүлэх гэж заасан бөгөөд энэхүү заалтыг тус тусад нь тайлбарлавал:

9.1. 1999 оны 05 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай /хүчингүй болсон/ хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д Аж ахуй нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн мөн хуулийн 40 зүйлийн 40.1.3-т ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т Ажил олгогч иргэн, ажилтан нас барсан гэж зааснаас бусад үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тохиолдолд ажилтны хөнгөлөлттэй нөхцөлтэй орон сууцны зээлийн хүүг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэж байгаа бөгөөд тухайн заалтад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн нөхцөл нь тухайн зээлийн хүүг нэмэгдүүлэхэд хамаарахгүй байна.

9.2 Мөн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №... дугаартай Орон сууцны зээлийн гэрээний 3.3-т зээлдэгч нь гэрээний 4.1.11.а-д заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд зээлийн үлдэгдлийг ажлын 5 хоногт багтаан бүрэн барагдуулна тус гэрээний 4.1.11.а-д Зээлдэгч өөрийн хүсэлтээр болон Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан үндэслэлээр Банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах дуусгавар болгох гэж тус тус заасан бөгөөд тухайн гэрээний заалтуудыг дүгнэвэл ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд тухайн зээлийн үлдэгдлийг ажлын 5 хоногт багтаан бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон бөгөөд зээлдэгч буюу Т ХК-ийн Таймаг салбар нь ажилтан С.Ттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/21 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн бөгөөд тухайн тушаал гараад 5 сар өнгөрсний дараа 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №...-5 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ болон зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргийг талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хх-ийн 31-33 дугаар хуудас/

Үүнээс үзвэл Т ХК-ийн Таймаг салбар нь гэрээнд заагдсан ажиллагааг хийгээгүй, харин талууд харилцан тохиролцох журмаар гэрээний хугацаа болон эргэн төлөлтийн хуваарийг дахин баталсан нь тухайн гэрээний заалтыг зээлдэгч өөрөө зөрчсөн үндэслэл тогтоогдож байна.

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа С.Т болон А.Г нарын зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн хийхдээ Тны зээлийн хорооны шийдвэрийн дагуу 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр сарын 0,5 хувийг 1.5 хувь болгож жилийн 6 хувь байсныг 18 хувь болгон өөрчилсөн гэж маргаж байгаа боловч тэрхүү Тны зээлийн хорооны шийдвэр мөн талууд тухайн гэрээг өөрчилсөн эсхүл нэмэлт гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй тухайн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн хүснэгтийг шүүхэд нотлох баримтаар өгсөн нь тухайн хуваарийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж зааснаар дээрх эргэн төлөлтийн хуваарийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

10.1 Учир нь тухайн хуваарийг батлахдаа ямар эрх зүйн баримт бичгийг үндэслэж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй салбар тооцооны төвийн захирал С.А гарын үсэг зурж баталгаажуулаагүй мөн зээлдэгч нар болох С.Т, А.Г нар гарын үсэг зурж баталгаажуулаагүй, мөн тухайн эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн гаргахдаа зээлдэгч нарт мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй, зээлдэгч нарт хэрхэн яаж мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох байхгүй байна. Иймд нэхэмжлэгч тал нь нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, үндэслэлээ баримтаар нотлоогүйг дурдах нь зүйтэй байна.

11. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх бөгөөд хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх буюу хариуцагч нь гэрээний төлбөрийг тохирсон хугацаанд заавал төлөх үүрэгтэй бөгөөд ийнхүү үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн зөрчил гарсан үндэслэлээр үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх зээлдүүлэгч талд үүснэ.

12. Гэвч зээлдэгч С.Т, А.Г нар нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг болон эргэн төлөх хуваарийг зөрчөөгүй өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байгаа болох нь хариуцагч нарын шүүхэд гаргасан зээлийн дансны хуулгаар нотлогдон тогтоогдож байна. /хх-н 78-86-р хуудас/

13. Зээлийн гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлагын талаар:

2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №... дугаартай Орон сууцны зээлийн гэрээний 3.3-т зээлдэгч нь гэрээний 4.1.11.а-д заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд зээлийн үлдэгдлийг ажлын 5 хоногт багтаан бүрэн барагдуулна тус гэрээний 4.1.11.а-д Зээлдэгч өөрийн хүсэлтээр болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан үндэслэлээр тухайн зээлийн гэрээг цуцална гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарлаж байгаа хэдий ч тухайн гэрээний 6 дугаар зүйлд гэрээг дуусгавар болгох, гэрээг цуцлах үндэслэлүүдэд гэрээний 3.3, 4.1.11.а- дахь заалтууд тусгагдаагүй байна.

14. Өөрөөр хэлбэл тухайн гэрээг цуцлах, дуусгавар болгох үндэслэлд зээлийн гэрээний 3.3, 4.1.11.а-д заасан үндэслэлээр гэрээг цуцлах, дуусгавар болгох заалт байхгүй бөгөөд тухайн зээлийн гэрээний батлагдсан эргэн төлөх хуваарийн дагуу хариуцагч нь төлбөрөө төлж байгаа нь тогтоогдсон бөгөөд өөр ямар үндэслэлээр зээлийн гэрээг цуцлах талаар үндэслэлээ нотлоогүй тул дээрх зээлийн гэрээг цуцлах үндэслэл тогтоогдохгүй байна.

15.-Мөн нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхойлохдоо зээлийн гэрээг хугацааны өмнө цуцалж, үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд зээлийн гэрээний салшгүй хэсэг болох барьцааны зээл болон түүнтэй холбоотой барьцааны зүйлийг хэрхэн яаж шийдвэрлүүлэхээр шаардлага гаргаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон хэмжээгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар хариуцагч С.Т, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Т нар нь А.Гал-Эрдэнийг эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ц нь эзгүйд шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэсэн тул хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

17. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч С.Т, А.Г нараас зээлийн гэрээг хугацааны өмнө цуцалж, үндсэн зээлд 51.314.334,02 төгрөг, хуримтлагдсан хүүнд 8.988.612,01 төгрөг, нотариатын зардал 60.000 төгрөг нийт 60.362.946,03 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

18. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 465.718,68 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч С.Т, А.Г нарт холбогдох зээлийн гэрээг хугацааны өмнө цуцалж, гэрээний үүрэгт 60.362.946,03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т ХК-ийн Таймаг салбарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 465.718.68 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Таймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ