Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 317/ШШ2025/00258

 

 

 

 

 

2025 02 27

 

 

 

317/ШШ2025/00258

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Таймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: тоотод оршин суух Б овогт Д Д нэхэмжлэлтэй,

Хариуцагч: оршин суух Б овогт Б Бд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 3.398.900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.Д,

Хариуцагч: Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Алтанчимэг

ҮНДЭСЛЭХ нь:

1.-Шүүх Д.Д нэхэмжлэлтэй, Б.Бд холбогдох гэм хорын хохиролд 3.398.900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.-Нэхэмжлэгч Д.Д нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Налайхаас наашаа ирэх зам дээр хоёр уяа моринд мөргүүлсэн. Хохирол 3.398.900 төгрөг болсон. Замын цагдаагаас гараад тохиролцох талаар саналыг Б.Бд тавихад үгүй гэж хэлсэн. Эвлэрүүлэн зуучлагчаар ороод дахиж уулзаагүй. Үнэлгээ гаргасан газрын ажлын хөлс 160.000 төгрөг, журмын хашааны 70.000 төгрөг гарсан ба үүнийг нэхэмжлэхгүй гэж бодож байна. Үндсэн хохирол 3.398.900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

3.-Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Би хүүхдийг морь унуулаад зам хөндлөн гаргасан. Гэгээн цагаан өдөр, гулгаа халтиргаа юу ч байгаагүй байхад энэ хүн их хурдтай орж ирсэн. Нэгийг нь мөргөөд, хүүхэд хажуу тийшээ ойчиж толгой нь хавдаж, цээжиндээ хугарал үүссэн. Би төлөх шаардлагагүй гэж үзэж байна. Төлөх үндэслэлгүй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Д.Д иргэний үнэмлэхийн хуулбар (хх-8), Ц НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 24/15 дугаар Шинжээчийн дүгнэлтийн хуулбар (хх-9-11), 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлийн хуулбар (хх-12), 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэхээс бусад тохиолдолд шинжээч оролцуулах тухай тогтоолын хуулбар (хх-13-14), Ц НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 24/23 дугаар Шинжээчийн дүгнэлт-ийн хуулбар (хх-15-17), 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлийн хуулбар (хх-18), 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолын хуулбар (хх-19), 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлийн хуулбар (хх-20), ... УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хх-21), 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолын хуулбар (хх-22), 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэлийн хуулбар (хх-23), 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлийн хуулбар (хх-24-26), 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэлийн хуулбар (хх-27-28), 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэлийн хуулбар (хх-29-30), 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай тогтоолын хуулбар (хх-31), 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэлийн хуулбар (хх-32-33), 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлийн хуулбар (хх-34), Б.Б иргэний үнэмлэхийн хуулбар (хх-35), Б.Т иргэний үнэмлэхийн хуулбар (хх-36), С.Згийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-37), 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Нас тогтоосон тухай тэмдэглэлийн хуулбар (хх-38), В хөрөнгийн үнэлгээний компанийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №46519/ДД№28857205 дугаар тайлангийн хуулбар (хх-39-41), 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлийн хуулбар (хх-42), 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэхээс бусад тохиолдолд шинжээч оролцуулах тухай тогтоолын хуулбар (хх-43-44), Таймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 151/ШЗ2025/00006 дугаар захирамжийн хуулбар (хх-45-46), Б.Б 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбар (хх-58), зэрэг нотлох баримтаар нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангах үндэслэл тогтоогдож байна.

5. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэргийн бодит үнэн байдлыг тогтоох зорилгоор үнэлж шийдвэрлэсэн болно.

6. Зам тээврийн осолд холбогдсон Toyota Corolla Fielder маркийн, ... УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь нэхэмжлэгч Д.Д, С.Згийн унаж явсан уяа морины эзэн нь Б.Б бөгөөд энэ талаар зохигч талууд маргаагүй болно.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаандгүй буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр / буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан байна.

Дээрх хуулийн агуулгаас үзэхэд гэм хорын хариуцлага хүлээхэд гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас тухайн эд хөрөнгөд гэм хор учирсан байх, үйлдэл \эс үйлдэхүй\ болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх, түүний гэм буруу нь санаатай болон болгоомжгүй үйлдэл нь тухайн зохицуулалтын урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаардана.

Гэм хор учруулагч этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгө учирсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Эд хөрөнгийн хохирол гэх ойлголтод хохирогч этгээдээс гарсан зардал хамаарна.

8. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Таймгийн З сумын З 4 дүгээр багийн зам дээр Toyota Corolla Fielder маркийн, ... УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Д.Д жолоодож явахад морь унаж зам хөндлөн гарч байсан С.З нь тухайн авто машиныг мөргөж зам тээврийн осол гарсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл явдлын талаар талууд маргаагүй, харин хэний буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч хохирлыг хэн төлж барагдуулах эсэхэд маргасан байна.

9. Дээрх үйл явдал хэний буруутай үйлдлийн улмаас болсон гэдгийг тодруулах зорилгоор 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр №... дугаартай зөрчлийн хэрэг нээж замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнийг тодруулахаар мэргэжлийн байгууллагыг шинжээчээр томилсон байна.

Ц НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 24/15 дугаар Шинжээчийн дүгнэлтэд:

Морьтой замын хөдөлгөөнд оролцогч С.З нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасныг Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэснийг зөрчсөн байна. Уг зам тээврийн осол хэний буруутай үйлдлээс болж гарсан гэх асуултад морь унаж явсан насанд хүрээгүй С.Зг буруутай гэж дүгнэсэн байна.

10. Мөн уг дүгнэлтийг хариуцагч Б.Б зөвшөөрөөгүй тул ахин шинжээч томилсон байх бөгөөд Ц НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 24/23 дугаар Шинжээчийн дүгнэлтэд:

Адуу унаж явсан С.З нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 26.2-т Ердийн хөсгийг 14-өөс дээш насны хүн унаж, хөтөлж (жолоодож) замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө, мөн дүрмийн 26.3-т Ердийн хөсгөөр саадыг тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд зорчих хэсгийн хамгийн баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээгээр явна. Суурин газрын гаднах зам болон 5.5 тэмдэг бүхий замын уулзвар, гарцгүй хэсэгт, явган зорчигчдод саад учруулахааргүй байвал хөвөөгөөр явж болох бөгөөд зам хөндлөн гарах тохиолдолд бусад хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй талаар дурдсан байна. /хх-ийн 15-17 дугаар хуудас/,

11. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлэг нийтлэг үндэслэлийн 1.2.13-т жолооч гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.3-т заасныг, мөн хуулийн 1.2.12-т ердийн хөсөг гэж уналга, ачлагад ашиглаж байгаа мал, амьтан, түүнд хөллөсөн хэрэгсэл (хөсөг)-ийг,

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.3. жолооч гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг, хэлнэ гэж заасан байх тул С.Зг жолооч, түүний унаж явсан адууг тээврийн хэрэгсэл гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд уг дүгнэлтээс үзэхэд Б.Б нь 14 нас хүрээгүй С.Згоор морь унуулсан, хариуцагчийн гэм буруутай, болгоомжгүй үйлдлээс осол хэрэг гарсан болох нь нотлогдон тогтоогдож байна. /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,

12. Харин морь унаж явсан С.З нь 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн байх бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 7 нас 11 сар 11 хоногтой талаар Нас тогтоосон тухай тэмдэглэлд дурджээ. /хх-ийн 21, 38 дугаар хуудас/,

13. 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх заалтад зааснаар хэрэг нээж шалгасан С.Зд холбогдох ... дугаартай хэргийг Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дэх заалтад заасан зөрчил үйлдэх үедээ шийтгэл хүлээх насанд хүрээгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 19 дүгээр хуудас/,

14. Гэвч С.З буюу насанд хүрээгүй хүүхдийн унаж явсан хурдны морь нь иргэн Б.Бх болох нь түүний эрх бүхий байгууллагад өгсөн ...2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр морины 2 хүүхэд болон найзуудын хамт морины ажлаа хийж байсан. Тэгээд морины ажлаа хийж дуусаад буцаад З орохоор найзтайгаа хамт 2 морио дагаад ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй явж байсан... гэх мэдүүлэг болон шүүхэд өгсөн тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна. /хх-н 29-30-р хуудас/

Хэдийгээр насанд хүрээгүй хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь түүний бусдад учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээдэг боловч дээрх тохиолдолд хурдны морь унах зорилгоор хариуцагч Б морийг унаж явсан үйл баримт тогтоогдсон тул тухайн морины эзэмшигч этгээдээс гэм хорын хохирлыг арилгуулах нь хуульд нийцнэ.

15. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.

16. Мөн Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-т Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж зааснаар гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй байна.

17. Гэм хор учруулагчийн хууль бус үйлдлийн улмаас Д.Дд В хөрөнгийн үнэлгээний компанийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №46516/ДД№28857205 дугаар тайлангаар Toyota Corolla Fielder маркийн, ... УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.235.900 төгрөгийн хохирол учирсан талаар баримт авагдсан байх бөгөөд үнэлгээний төлбөрт 163.000 төгрөг, нийт 3.398.900 төгрөгийг хариуцагч Б.Бас гаргуулан нэхэмжлэгч Д.Дд олгох нь зүйтэй гэж үзлээ. /хх-ийн 39-41 дүгээр хуудас/,

18. Хариуцагч Б.Б нь морийг унаж явсан С.Згийн толгой нь хавдаж, цээжиндээ хугарал үүссэн гэж тайлбарлаж байгаа боловч хүүхдийн гэмтлийг тогтоосон баримт хэрэгт ирүүлээгүй нь ямар гэмтэл авсан эсэх нь тодорхойгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариу татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүйг дурдах нь зүйтэй байна.

19. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 69.333 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бас 69.333 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгч Д.Дд олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Бас гэм хорын хохиролд 3.398.900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Дд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 69.333 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бас 69.333 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгч Д.Дд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Таймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ