| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттогтохын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 317/2025/00339/И |
| Дугаар | 317/ШШ2025/00265 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 317/ШШ2025/00265
2025 03 07 317/ШШ2025/00265
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал би,
Нэхэмжлэгч: байрлах МББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух Б овогт Б Тд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 1.587.817 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.-Нэхэмжлэгч МББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд хариуцагч Б.Тгээс гэрээний үүрэгт 1.587.817 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.-Хариуцагч Б.Т нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Т МББСБ ХХК-ийн гэрээний үүрэгт 1.587.817 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд 1.587.817 төгрөгийг 3 хувааж 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 587.817 төгрөгийг тус тус МББСБ ХХК-ийн Хаан банк дахь ...тоот дансанд төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.-Нэхэмжлэгч МББСБ ХХК нь хариуцагч Б.Тд холбогдуулан гэрээний үүрэгт 1.587.817 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заажээ.
3..Хариуцагч Б.Т нь нэхэмжлэлийн шаардлага 1.587.817 төгрөгийг 3 хувааж 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 587.817 төгрөгийг тус тус МББСБ ХХК-ийн Хаан банк дахь ...тоот дансанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4.-Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Т нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5.-Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.
6..Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6, 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч Б.Т нь нэхэмжлэлийн шаардлага 1.587.817 төгрөгийг 3 хувааж 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 587.817 төгрөгийг тус тус МББСБ ХХК-ийн Хаан банк дахь ...тоот дансанд төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч МББСБ ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.355 төгрөгийн тал хувь 20.177,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 20.177,5 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, үлдэх 20.177,5 төгрөгийг хариуцагч Б.Тгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч МББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ