Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 197/ШШ2025/00626

 

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 197/ШШ2025/00626

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ............. тоотод оршин суух, Б овогт Б-ын Ж-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, НШШГГ холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, Н.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, гэрч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Ж-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч нь үнэлгээ гаргах тухай холбогдох журмыг баримтлаагүй, хөрөнгийн үнэлгээ бодитой байх зарчимд нийцээгүй, ижил төстэй газар, үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулаагүй, хотын ААА бүсэд хамаарахгүй буюу А бүсэд байх газрыг сонгосон, дэд бүтэц, байршил, эгнээ зэрэг хөрөнгийн үнэ цэнэд нөлөөлдөг хүчин зүйлээр дутмаг байршлуудтай харьцуулсан. Шийдвэр гүйцэтгэгчийн заасан хугацаанд үнэлгээ гаргах гэж бодит тооцоо судалгаагүй, үнэлгээ гаргах журмыг баримтлалгүй ажилласан нь хараат бус байх зарчмыг зөрчсөн, 5881 м.кв талбайтай газрыг 5500 м.кв талбайгаар тооцож, газрын талбайн хэмжээг бууруулж үнэлгээг буруу тогтоосон гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

 

3.Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, шүүхийн шийдвэрт 5500 м.кв талбайтай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан бөгөөд 5500 м.кв газрыг битүүмжилж хураасан. 5500 м.кв талбайн хүрээнд зах зээлийн үнэлгээ гаргасан болохоос биш энд байгаа 5881 м.кв талбайг бүхэлд нь оруулж үнэлгээ гаргаагүй. Манайх ингэж өөрчлөгдсөн гэж мэдэгдсэн ч барьцаат зээлийн гэрээгээр 5,500 м.кв дээр ажиллагаа явуулна гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/0000 дугаартай шийдвэрээр Б ИХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, Соёл амралтын хүрээлэн /00000/, Чингисийн өргөн чөлөө-0 хаягт байрлах, 544 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, нэгж талбарын 00000/0007 дугаарт бүртгэлтэй 1458 м.кв талбайтай, газар эзэмших эрх, Баянзүрх дүүргийн 5500 м.кв талбайтай, 0 тоот 0000000000гэрчилгээний дугаартай, 3018/0354 нэгж талбайн дугаар бүхий газар зэрэг хөрөнгүүдийг албадан худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нншшг болон Б  ХХК, Б.Ж-д тус тус даалгаж шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШЗ2024/0000 дугаар шүүгчийн захирамж, 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 181/ГХ2024/0000 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

Үүний дагуу Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 000000 дугаар тогтоолоор үүсгэж, ажиллагааны явцад 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 000000/240-01 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг битүүмжилжээ.

4.2.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 10 дугаар сарын 22, 24-ний өдрийн 4-240/0000, 4-240/0000 дугаартай албан бичгээр үнийн санал ирүүлэх талаар талуудад мэдэгдсэн байх ба Баз интернэшнл ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн албан бичгээр Б л ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, Соёл амралтын хүрээлэн /14240/, Чингисийн өргөн чөлөө-0 хаягт байрлах, 544 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, нэгж талбарын 00000/0007 дугаарт бүртгэлтэй 1458 м.кв талбайтай, газрын үнэлгээг 45,000,000 ам.доллар, 5500 м.кв талбайтай, газрын үнэлгээг 8,500,000 ам доллар буюу 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Монгол банкны ханшаар 28,957,715,000 төгрөг гэж үнийн саналаа хүргүүлсэн.

Улмаар 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10/307 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор Х  ХХК-ийг шинжээчээр томилж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулан баримтжуулж, холбогдох хуульд заасан, эрх, үүрэг, хариуцлагыг тайлбарлан өгч, гарын үсэг зуруулсан байна. /хх118-119, 124/

4.3. Хөрөнгийн үнэлгээний тайланг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээлцэж 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4-240/00000 дугаартай албан бичгээр төлбөр төлөгчид мэдэгдэж, энэ талаар тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зуруулжээ /хх126-128/.

Ингээд үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул төлбөр төлөгч Б.Ж  нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7. Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасныг зөрчөөгүй, талууд хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй.

4.4.Зах зээлийн үнэлгээнээс багаар үнэлсэн гэх үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсний дараа болон шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчийн эрх, үүргийг талуудад тайлбарласан.

Шүүх хуралдааны явцад үнэлгээчин Д.Г  үнэлгээний талаар тайлбарласан бөгөөд тэрээр дээрх маргаан бүхий эд хөрөнгийг орлогын, өртөгийн, зах зээлийн жишиг үнийн хандлагын аргаар тооцож, үнэлгээг гаргасан гэж тайлбарласан.

Нэхэмждэгч талаас дээрх хөрөнгийн зах зээлийн үнэлгээний талаарх баримтыг ирүүлээгүй, нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, Х ХХК-иар зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор хүсэлт өгсөн гэх боловч энэ талаарх холбогдох баримтыг ирүүлээгүй, нотлох баримтыг гаргаж өгөх зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хэрэг хэлэлцэх үе шатанд гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 зүйлийн 752.2.-т зааснаар Зохигч шүүх хуралдаанаас өмнө, энэ бүлэгт заасан хугацааны дотор өөрийн шаардлага, татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. тул шүүх мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй юм. Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авсан ба нэхэмжлэгч тал үүнээс хойш нотлох баримт бүрдүүлж өгөх үүргээ биелүүлээгүй. Мөн энэхүү хүсэлтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлд заасны дагуу хэлэлцүүлэг эхлэхээс өмнө гаргах боломжтой байсан болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх заалтын агуулга нь шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх нэг удаа хуралдааныг хойшлуулж болох агуулгатай. Гэтэл нэхэмжлэгч үүргээ биелүүлээгүй байхад шүүх шинээр нотлох баримт шаардагдсан гэх үндэслэлээр хурлыг хойшлуулах боломжгүй юм.

 

4.5. Газрын хэмжээг бууруулан үнэлгээ тогтоосон гэх үндэслэлийн тухайд:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/0000 дугаартай шийдвэрээр Б ХХК-ийн Баянзүрх дүүргийн 5500 м.кв талбайтай, 00000 тоот гэрчилгээний дугаартай газрыг албадан худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэгч мөн 5500 м.кв талбайтай газрыг битүүмжилж, хураасан. Шинжээч мөн уг газрын үнэлгээг тогтоожээ. Хэдийгээр нэхэмжлэгч газрын хэмжээгээ нэмэгдүүлж, 5881 м.кв талбайтай болгон гэрчилгээ гаргуулсан байгаа боловч уг газрын 5500 м.кв талбайтай хэсэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа тул газрын талбайн хэмжээг бууруулж үнэлгээг буруу тогтоосон гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

 

4.6.Үнэлгээг гаргахдаа шийдвэр гүйцэтгэгчийн заасан хугацаанд гаргасан нь хараат бус байх зарчмыг зөрчсөн гэх үндэслэлийн тухайд:

Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5.-д Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд энэ хуулийн 10.4-т заасан этгээдийн саналыг харгалзан шинжилгээ хийх жишиг хугацаанд багтаан шинжилгээ хийх хугацааг тогтооно. гэж заасан. Шинжээч томилох тухай 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10/000 дугаартай тогтоолын 2 дахь заалтад ...шинжээчийн дүгнэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дотор гаргаж, тогтоосон хугацаанд ирүүлэхийг даалгасугай гэж хугацааг тогтоосон нь Шүүх шинжилгээний тухай хуулийн дээрх заалттай нийцэж байх тул хугацаа тогтоосноор шинжээч хараат бусаар ажилласан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

5.Нэхэмжлэгч маргаан шийдвэрлүүлэхийн төлөө улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 210,600 төгрөг төлсөн бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүний төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Б ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, Соёл амралтын хүрээлэн /0000/, Чингисийн өргөн чөлөө-0 хаягт байрлах, 544 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, нэгж талбарын 0000/0007 дугаарт бүртгэлтэй 1458 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай газар, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Амгалангийн төмөр замын урд байрлалтай, 5500 м.кв талбайтай, аж ахуйн зориулалттай газрыг 18,343,755,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.Ж-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, Б.Ж-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ц.НАРАНЧИМЭГ