Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 197/ШШ2025/00627

 

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 197/ШШ2025/00627

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ...............тоотод оршин суух, Б овогтой Т-рын Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, ШШГГ холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, гэрч Н.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т.Э-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч нь ...зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон ба харин хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2024/0000 дугаартай шийдвэрээр Д.Г, Г.Т, Т.Эннарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо, Хайлааст 0 дүгээр гудамж, 0 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, 505 м.кв талбайтай газар, улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаарт бүртгэгдсэн, 88 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ. /хх15-18/

Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШЗ2024/000 дугаар шүүгчийн захирамж, мөн өдрийн 182/ГХ2024/0000 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. /хх13-14/

Үүний дагуу Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 000000000 дугаартай тогтоолоор үүсгэж, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 00000/08 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг битүүмжилжээ. /хх19, 24/

3.2.Банкны төлбөр барагдуулах газрын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны 3/0000 дугаартай албан бичгээр үнийн санал ирүүлэх талаар нэхэмжлэгч Т.Э-д, 3/000 дугаартай албан бичгээр Төрийн банкинд тус тус мэдэгдсэн байх ба Т.Э-гаас үл хөдлөх хөрөнгийг 250,000,000 төгрөгөөр үнэлж, Т ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 25-09/000 дугаартай албан бичгээр шинжээч томилон хөрөнгө үнэлэх ажиллагааг хийлгэх хүсэлтийг тус тус ирүүлжээ. /хх37-40/

Улмаар 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 00/00 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор Ф  ХХК-ийг шинжээчээр томилж, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдэд холбогдох хуульд заасан, эрх, үүрэг, хариуцлагыг тайлбарлан өгч, гарын үсэг зуруулсан байна. /хх42-45/

3.3. Шинжээч хөрөнгийг 115,331,000 төгрөгөөр үнэлж, Хөрөнгийн үнэлгээний тайланг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээлцэж, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Банкны төлбөр барагдуулах газрын 3/0000 дугаартай албан бичгээр төлбөр төлөгчид үнэлгээний талаарх мэдэгдэл хүргүүлснийг 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авчээ. /хх6, 69, 72/.

Ингээд үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тул төлбөр төлөгч Т.Э  нь 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7. Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасныг зөрчөөгүй, талууд хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй.

3.4.Нэхэмжлэгч нь өмчлөлийн хөрөнгийг нь зах зээлийн үнэлгээнээс багаар үнэлсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 75зүйлийн 752.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүх хуралдаанаас өмнө өөрийн шаардлага, татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсний дараа болон шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарласан бөгөөд шүүх хуралдааны явцад үнэлгээчин Н.Ц  дээрх маргаан бүхий эд хөрөнгийг зах зээлийн жишиг үнийн хандлагын аргаар тооцож, хувийн сууцны байшингийн хувьд өртөгийн хандлагын үнэ цэнээр тогтоож, үнэлгээг гаргасан гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч талаас дээрх хөрөнгө нь 250,000,000 төгрөгийн үнэлгээтэй гэх баримтыг ирүүлээгүй, зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэх үндэслэлээ нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

5.Нэхэмжлэгч маргаан шийдвэрлүүлэхийн төлөө улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70,200 төгрөг төлсөн бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүний төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Банкны төлбөр барагдуулах газарт холбогдох Д.Г, Г.Т , Т.Э нарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо, Хайлааст 0  дүгээр гудамж, 0 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2202014596 дугаарт бүртгэлтэй, 505 м.кв талбайтай газар, улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэгдсэн, 88 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 115,331,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Т.Э-агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ц.НАРАНЧИМЭГ