Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 197/ШШ2025/00693

 

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 197/ШШ2025/00693

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Х ХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Х, М.Н нарт холбогдох 7,817,775.88 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,708,888 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 2,708,888 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. М.Н-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас Х ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,100 төгрөгийн 70,050 төгрөгийг улсын орлогод үлдээж, 70,050 төгрөгийг улсын орлогоос, 70,050 төгрөгийг хариуцагч Д.Х-гээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ