| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2025/00044/И |
| Дугаар | 319/ШШ2025/00060 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 319/ШШ2025/00060
| 2025 оны 02 сарын 05 өдөр | Дугаар 319/ШШ2025/00060 | Жаргалант сум |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс би,
Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг, Гэрэлт хотхон, ******* дугаар байр, ******* давхрын ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав багийн Гэрэлт 1 хотхоны ******* дугаар байрны 01 давхрын ******* тоотод оршин суух, ******* овогт ******* холбогдох 602,000 (зургаан зуун хоёр мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 319/2025/00044/и иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... “Орон сууцанд ус алдсанаас үүссэн хохирол болох
-дрож угаалгасан төлбөр 14*******,000 төгрөг,
-4 салаа гэрэл 45,000 төгрөг,
-2 салаа гэрэл 35,000 төгрөг,
-обой 10 боодол,
-обой наах хөлс 144,000 төгрөг,
-обой наах цавуу 30,000 төгрөг,
-обой наах цавуу 20,000 төгрөг, нийт 602,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь миний нэхэмжлэлийн шаардлага болох 602,000 төгрөгийг өгсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна...гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь Д. холбогдуулан 602,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 602,000 төгрөгийг төлсөн гэсэн үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбарыг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.******* 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1*******,710 төгрөгийн тал хувь болох 9,355 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 9,355 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч д олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Д.******* нэхэмжлэлтэй Д. холбогдох 602,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.******* 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1*******,710 төгрөгийн тал хувь болох 9,355 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 9,355 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГАНТӨГС