| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 153/2023/00293/И |
| Дугаар | 319/ШШ2025/00083 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 319/ШШ2025/00083
| 2*******5 оны ******* сарын 19 өдөр | Дугаар 319/ШШ2*******5/00083 | Жаргалант сум |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн******* тоотод оршин суух, Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн ******* гудамжны ******* тоотод оршин суух, Эмч овогт Цэвээний Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй, Ховд аймаг, Жаргалант сумын Наран багийн ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох, 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2*******3 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2*******3 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 153/2*******3/0*******93/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Ховд аймгийн Жаргалант сумын Бугын гол зах дээр гар утасны худалдаа эрхэлдэг. Иргэн ******* нь 2018 оноос 2019 оны хооронд 4 удаа надаас мөнгө зээлсэн бөгөөд эхний удаа 4,000,000 төгрөг, дараа нь зээл хаачихаад өгье гээд 1,500,000 төгрөг, ахиад хүнээр дамжуулан 1,000,000 төгрөг, Өмнөд Судан улс руу явах гэж байна надад туслаач гэж гэрт ирж гуйж байгаад 1,000,000 төгрөг, нийт 7.500.000 төгрөгийг 10% хүүтэйгээр зээлж аваад өөрийн хэрэгцээндээ хэрэглэж өнөөдрийг хүртэл өгөхгүй удаа худал хэлж, гар утсаа авахгүй намайг хохироож байна.
Иргэн ******* нь зээлж авсан мөнгөө өгөхгүй болохоор би 2019 онд шүүхэд нэхэмжлэл гаргах гэхэд эгч би Өмнөд Судан улс руу явах гэж байгаа шүүхээр явмааргүй байна би таниас зээлж авсан мөнгөө хүүтэй нь 7,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулаад өгье гэж ирж гуйхаар нь би итгээд 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан юм.
Гэвч иргэн ******* нь миний итгэлтийг эвдэн зээлсэн мөнгөө өгөхгүй өнөөдрийг худал хэлж хууран мэхлэн, гар утасаа авахгүй намайг хохироож байна.
Иймд иргэн *******оос зээлийн гэрээний дагуу зээлсэн мөнгө болох 7,000,000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийн дагуу нэхэмжлэгч *******, хариуцагч ******* бид нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан 7,500,000 төгрөг гаргуулах тухай маргаан дээр дараах нөхцлөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа.
Нэг: Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,500,000 төгрөгийн 4,000,000 төгрөгийн шаардлагаас татгазлаж, 3,500,000 төгрөгийн шаардлагыг хариуцаг хүлээн зөвшөөрлөө.
Хоёр:Нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрсөн шаардлага болох 3,500,000 төгрөгийг 2*******5 оны 05 дугаар сараас хойш 1 жилийн хугацаанд 2*******6 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сар бүр 291,500 төгрөгөөр төлөхөөр
Гурав: Уг мөнгийг 2*******6 оны 05 дугаар сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан билүүлэх,
Дөрөв: Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэх
Тав: нэхэмжлэгч харицагч нар нь сайн дурын үндсэн дээр, хэн нэгний дарамт шахалтгүйгээр шүүхийн өмнө байгуулсан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* Э.******* холбогдуулан 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд зохигчид 3,500,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрсэн байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгөөс зохигчдын эвлэрсэн 3,500,000 төгрөгт ногдох 70,950 төгрөгийн тал хувь болох 35,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,475 төгрөгийг хариуцагч *******оос, улсын орлогоос 64,000 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч *******т олгохоор тогтов.
Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй, *******олд холбогдох 7,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 4,000,000 төгрөгөөс татгалзаж, 3,500,000 төгрөгийг гаргуулахаар болж хариуцагч ******* нь 3,500,000 төгрөгийг 2*******5 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2*******6 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 12 сарын хугацаанд сар бүр 291,667 төгрөгөөр төлөхөөр эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгөөс 35,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 35,475 төгрөг, улсын орлогоос 64,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай
ШҮҮГЧ Б.ГАНТӨГС