| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 153/2024/00664/И |
| Дугаар | 319/ШШ2025/00087 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 319/ШШ2025/00087
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй яв*******ан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багт байрлах******* ******* ******* нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн******* дугаар гудамжны*******1 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох 8,540,000 (найман сая таван зуун дөчин мянга) төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ************** ******* тамга, менежментийн гэрээ, Улсын бүртгэлийг гэрчилгээг тэргүүлэгчид өгүүлэх, учирсан хохирол 14,300,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй 153/2024/00664/И дугаар индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.туяа, нэхэмжлэгч , хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ваанжав овогтой Бадамханд нь Бугат багт орших Ногоон ахуй үйлчилгээний байранд хувцас угаалга цэвэрлэгээний чиглэлээр 102 тоот 45 м2 бүхий 2 өрөөг сард м2-ыг 10,000 төгрөгөөр тооцож түрээсэлдэг бөгөөд 2023 оны 06 дугаар сараас 2024 оны 10 дугаар сарын 20-ныг хүртэлх түрээсээ төлөөгүй мөнгөн дүн нь 8,200,000 төгрөгийн өр үүссэн мөн цахилгааны мөнгө сарын 10,000 төгрөгөөр тооцож төлөх ёстой 2022-2024 оны 26 сарын төлбөр болон 260,000 төгрөгийг төлөөгүй байна. Нийт түрээс 8,280,000, цахилгааны төлбөр 260,000 төгрөг, нийт 8,540,000 төгрөгийг гаргуулахыг шүүхээр нэхэмжилж байгаа болно. Би дур мэдэн шүүхэд өгөөгүй.******* ******* ******* хурал болоод өр авлагаа ав гэсэн шийдвэр гараад шүүхэд хандсан юм.******* ******* ******* зүгээс гэрээгээ хийх төлбөрөө хийх гэсэн шаардлага удаа дараа шаардах бичиг хүргүүлсэн бөгөөд шүүхээр яваад олоод ав гэдэг тайлбар хэлдэг юм. түрээсээ хийгээгүйгээс******* ******* хоршоо дулааны өрөнд орж шүүхэд дуудагдаад байгаа юм. ыг түрээсээ төл гэхээр түрээсийн гэрээ хийгээгүй гээд өгдөггүй. Иймд аас түрээсийн төлбөр, цахилгаан зардал, усны зардал нийт 8,540,000 төгрөгийг гаргуулж өгч цаашид тай ******* зүгээс хамтарч ажиллах боломжгүй болж манай байрыг шүүхийн шийдвэрээр албадан чөлөөлж өгөхийг ******* зүгээс шүүхэд хүсэлт гаргаж байна. ******* сөрөг нэхэмжлэлийн хувьд би ус хаагаагүй намайг гүтгэж байгаа болохоор гомдолтой байна. 2024 оны 11 сарын 20 хүртэл манай дулааныг хаасан болохоор Бадамханд ажиллаагүй. Тэрнээс биш надаас болж ажиллахаа больсон. Би ус хаадаг хүн биш энэ хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй ... гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:…Би той түрээсийн гэрээ хийх гэсэн боловч хийхгүй байгаа. 2 удаа түрээсийн гэрээ хийгээд орсон боловч хийхгүй гээд саналыг маань хүлээж аваагүй. Хоршооны тэргүүлэгчдийн зөвлөл******* удаа хуралдсан. ийг хоршоог удирдаж чадахгүй байна гэдгийг нь хэлсэн. хуралд зүй зохисгүй оролцдог. 2025 оны гарснаас хойш 4 удаа хурал болсон. 4 удаагийн хурлын тэмдэглэл байгаа. Би ид 2 удаа түрээсийн гэрээ хийгээд өгөөч гэж хүсэлт гаргасан. Намайг энэ байранд үйл ажиллагаа явуулахгүй хөөж гаргана гэдэг. Би 5 сард Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалттай маш том төслийн зээл авах гээд той уулзаад түрээсийн гэрээ хийгээд өгөөчээ би цаашид түрээсээ төлөөд явна, мөн******* ******* тодорхойлолт хийгээд өгөөч гэхэд би чамд тодорхойлолт хийж өгөхгүй. Түрээсийн гэрээ хийхгүй чамайг гаргана гэсэн. Үүнээс болж би зээлэнд хамрагдаж чадаагүй. Энэ хүнтэй харьцахад их хэцүү байдаг. Хоршооны хурал 10 сард түрээсийн гэрээ хийе гэхэд бас л хийгээгүй. Хоршооны хурлаар ч гэсэн намайг хөөх асуудал яригадаагүй байхад ******* хурлаас гаргасан шийдвэр гэж өөрийнхөө үзэл бодлоо тулгаад байгаа болохоор би ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. той түрээсийн гэрээ хийгээгүй болохоор би хүлээн зөвшөөрөхгүй байна. нь ******* эрх ашгаас илүү би ******* дарга гэсэн үүднээс ёс бус харьцдаг. Үйл ажиллагаа явуулж байхад ус хаадаг харьцахад их хэцүү ёс зүйгүй хүн. Санаатайгаар ус тасалснаас болж би угаалгын машины хатаагч тенүүд тэр чигээрээ татсан. Түрээсийн гэрээ хийх гэхээр хөөж гаргана гэсэн болохоор би 2024 оны 11 сараас хойш ажлаа зогсоогоод хүлээсэн. Ид ажлын үед орлого хаагдсан. 2024 оны 12 сард ажлаа хийх гэсэн боловч машин эвдсэн болохоор би дахин захиалж авсан зэрэг хохирлоо энэ хүнээс нэхэмжилсэн....гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* нэхэмжлэлтэй, В. ******* холбогдох 8,540,000 төгрөг гаргуулах тухай, тогны төлбөрт 260,000 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрээр байрнаас албадан чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй, иргэний хэрэгт үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгов.
******* нэхэмжлэлтэй,******* ******* тамга, менежментийн гэрээ, Улсын бүртгэлийг гэрчилгээг тэргүүлэгчид өгүүлэх, учирсан хохирол 14,300,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “ Уулс” хоршоо нь байрны түрээсийн төлбөрт 8,540,000 төгрөг, цахилгаан төлбөрт 260,000 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрээр байрнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч дээрхи нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөөгүй түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж маргасан болно.
Зохигчид 2022 оны 08 дугаар сарын 11-ны өдөр түрээсийн гэрээ байг*******ан байна. /хх5-7/
Гэрээний зүйл нь Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багт байрлах “”-ийн 102 тоот хаягт байрлах, 46 м.кв талбайтай, 2 өрөөг, хими цэвэрлэгээний зориулалттайгаар сарын 460,000 төгрөгөөр түрээслэх гэрээ байна./хх-6х/
Уг үл хөдлөх хөрөнгө нь нэхэмжлэгчийн өмч биш бөгөөд Ховд аймгийн засаг даргатай менежментийн гэрээгээр 202212 дугаар сарын 23-ны өдрөөс “”-ийг 5 жилийн хугацаатайгаар хүлээлгэн өгсөн байна./хх-84/х үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх6/
Улмаар нэхэмжлэгчийн нь гэрээний зүйл нь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд зориулсан 2 өрөө бөгөөд хариуцагч нь хими цэвэрлэгээний үйл ажиллагаа явуулж байсан талаар зохигчид маргаагүй.
Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн*******18 дугаар зүйлийн*******18.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн хэдий ч түрээсийн гэрээнд түрээслэгч тал гарын үсэг зураагүй улмаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул Иргэний хуулийн*******18 дугаар зүйлийн*******18.4-т зааснаар уг гэрээ нь хүчин төгөлдөр бус юм. Гэвч хариуцагч нь гэрээний зүйлийг эзэмшиж, ашиглаж байсан талаар маргаагүй тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний дагуу хариуцагчийг 2023 оны 06 дугаар сараас төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр 2024 оны 10 сарыг дуусах хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 8,200,000 төгрөг, 2022-2024 оны 26 сарын төлбөр 260,000 төгрөг, нийт 8,540,000 шаардсан.
Хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн17.2.2-д “энэ хууль болон ******* дүрэм, бүх гишүүдийн хурлын шийдвэрийг дагаж мөрдөх” гэж ******* гишүүний үүргийг заасан байна.
2024 оны 09 дүгээр сарын*******0-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар түрээсийн төлбөр тооцоо хийх талаар хуралдсан тухай тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байна.
Харин нэхэмжлэлд буруу бичигдсэн гэж хариуцагчаас тайлбарладаг тул шүүх 2023 оны 09 сараас эхлэн 2024 оны 10 дугаар сар дуустал төлбөрийг тооцож 12 сарын төлбөр 1 сарын 460,000 төгрөгөөр тооцож нийт 5,520,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь цахилгааны шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлага хангасан баримтаар нотлоогүй. Нэхэмжлэгчээс цахилгааныг хэн, хэн хэрхэн хэрэглэсэн талаарх нотлох баримтыг хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал хариуцагчтай цахилгаан, цэвэр бохир ус түгээх талаар тодорхой тусгайлан тохиролцоогүй зөвхөн “ Уулс хоршоо”нь”Ховд ЦТС” ХХК-тай, “Шим Ус” ОНӨААТҮГ-тай гэрээг тус тус байг*******наас өрөө түрээслэгч нартай хэрхэн тохиролцсон нь тогтоогдоогүй байна.
“ Уулс хоршоо” нь анх 17 гишүүнтэйгээр байгуулагдсан нь 2022 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн Улсын бүртгэлийн 000260413 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна./хх-4х/
Хоршооны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д “хоршоо хоорондын хамтын ажиллагааг дэмжих”, 5.1.7-д “******* гишүүдийн нийтлэг эрх ашгийг дээдлэх.” гэж тус тус заажээ.Хоршооны дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т “ бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт, зохимжгүй нөлөөллийн талаар ******* хяналтын зөвлөлд мэдэгдэх,” 9.4.3-т “ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсвэл уг нөхцөл байдалд мөн бичгээр тайлбар хийх.” Мөн ******* дүрмийн 16 дугаар зүйлд Хоршооны гишүүнээс хасах талаар тодорхой заасан байхад зан харьцааны байдал, үл ойлголцлоос шалтгаалан ******* гишүүний үйл ажиллагаа явуулж байгаа байрыг албадан чөлөөлүүлэх нь үндэслэлгүй болно.
************** ******* тамга, менежментийн гэрээ, Улсын бүртгэлийг гэрчилгээг тэргүүлэгчид өгүүлэх, учирсан хохирол 14,300,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн талаар:
Хоршооны тухай хуулийн*******1 дүгээр зүйлийн*******1.4-т “Энэ хуулийн*******1.3-т заасан бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах санаачилга гаргагч нь бүх гишүүдийн хурлыг хуралдуулах үндэслэл, шалтгаан, хэлэлцэх асуудлын саналаа бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргаж, гарын үсгээр баталгаажуулан ******* гишүүдэд мэдэгдэнэ. Мөн*******3 дугаар зүйлийн*******3.1-т “Бүх гишүүдийн хурлыг хуралдуулах хугацаа, хэлэлцэх асуудлыг хуралдахаар товлосон хугацаанаас*******0-аас доошгүй хоногийн өмнө зарлана.”мөн хуулийн*******4 дүгээр зүйлийн*******4.1-т “Бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт ******* үйл ажиллагааг Тэргүүлэгчид удирдана.”гэж тус тус хуульчилсан байна.
Нэхэмжлэгч аас 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “ ******* хоршоо”-ны бүх гишүүдийн хурлаар хэдэн хувийн ирцтэйгээр хэн, хэн оролцсон, хуралд оролцсон гишүүдийн гарын үсэг зураагүй, тамга тэмдэггүй, хурлын тэмдэглэлийг ирүүлсэн нь Хоршооны тухай хууль болон “ Уулс” ******* дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг нотлох баримт гэнэ.” 44.2-д “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө.” гэж тус тус заажээ.
Сөрөг нэхэмжлэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй, 2024 оны 10 дугаар сарын*******0-ний өдрийн байдлаар ус тасалсны улмаас загварын тоног төхөөрөмжид гэмтэл гарч 4,700,000 төгрөгийн сэлбэгийг БНХАУ-аас авсан гэх боловч уг загварын тоног төхөөрөмж нь ямар зориулалттай, хэрхэн ажиллах горимтой, ямар сэлбэгийг захиалж авх*******ан эсэх, талаар ямар ч баримтыг шүүхэд ирүүлээгүй зөвхөн хөөс асгарч байгаа гэрэл зураг, Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт, стандарт хэмжил зүйн газрын “Тохирлын гэрчилгээ”-ний хуулбарыг ирүүлсэн нь нотлох баримтын шаардлага хангахгүй болно.
Нэхэмжлэгч аас ус тасалж хааснаас үүдэн гэм хор учирсан гэдэг боловч хэн ус тасалсан нь хэрэгт авагдсан баримтаар болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Мөн 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 02-ний өдрийг хүртэл хугацаанд олох байсан орлогыг дунджаар тооцоолон 9,600,000 төгрөгийг ямар баримтад үндэслэн нэхэмжилсэн нь эргэлзээтэй шүүхэд нотлох баримт ирүүлээгүй
Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,850 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэсэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч аас 5,520,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч******* ******* хоршоонд олгож, үндсэн нэхэмжлэлээс цахилгааны төлбөр 260,000 төгрөг, байр чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. ******* нэхэмжлэлтэй ид холбогдуулан гаргасан “ *******” тамга, менежментийн гэрээ, Улсын бүртгэлийг гэрчилгээг тэргүүлэгчид өгүүлэх, учирсан хохирол 14,300,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар “ *******” ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамж 103,720 /нэг зуун гурван мянга долоон зуун хорь/ төгрөгийг гаргуулан “ *******” хоршоонд олгуулж, ******* 230,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гард*******наар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНТӨГС