Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 319/ШШ2025/00101

 

 

 

 

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 319/ШШ2025/00101

Ховд аймаг

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Ховд аймаг дахь сум дундын  анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс би  Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 15-р давхарт байрлах, М Банк ХК /6207618/-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Бугат 10-12 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох 784,518.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 319/2025/00158/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  М Банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000012421 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 546,344.48 төгрөг, 6000013593 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 221,173.57 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 784,518.05 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулж өгнө үү ....” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М Банк ХК нь Н.******* холбогдуулан 784,518.05 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М Банк ХК нь Н.******* холбогдуулан 784,518.05 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, Э.Өсөхбаяр, хариуцагч ******* нар нь дараах нөхцлөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

1.Нэхэмжлэлийн шаардлага болох 784,518.05 төгрөгийг хариуцагч ******* хүлээн зөвшөөрлөө.

2.Нэхэмжлэлийн шаардлага болох 784,518.05 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна.

3.Уг мөнгийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлнэ.

4.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэх тухай хүсэл зоригоо илэрхийлсэн байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

М банк нь *******, Э.Өсөхбаяр нарт итгэмжлэл олгосон бөгөөд итгэмжлэлд  эвлэрэх эрхийг олгосон болохыг дурдлаа. /хх-ийн 9 дүгээр тал /

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч  М банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,379.54 төгрөгөөс тал хувь болох 11,689.78 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 11,689.78 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч  *******ээс улсын тэмдэгтийн тал хувь болох 11,689.78 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч  М банк ХК-д олгохоор тогтов.

Энэхүү захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар М банк ХК-ийн нэхэмжлэлтэй  Н.******* холбогдох  784,518.05 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч ******* нь 784,518.05 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, Э.Өсөхбаяр нартай  эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч  М банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,379.54 төгрөгөөс тал хувь болох 11,689.78 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 11,689.78 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч  *******ээс улсын тэмдэгтийн тал хувь болох 11,689.78 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч  М банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

   

 

ШҮҮГЧ                                   Б.ГАНТӨГС