| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2025/00123/И |
| Дугаар | 319/ШШ2025/00107 |
| Огноо | 2025-03-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 319/ШШ2025/00107
| 2025 оны 03 сарын 12 өдөр | Дугаар 319/ШШ2025/00107
| Ховд аймаг
|
|
|
|
|
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс би Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай, 02, ******* *******, ******* давхар, “Токи ББСБ ХХК /РД:6365744/-ын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, Ичинхорлоогийн Жаргалсайханд холбогдох 824,447 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 319/2025/00123/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Токи ББСБ ХХК-тай №ЗГ2024022309342 тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ байгуулж, “Samsung A05s” маркийн гар утсыг нийт 618,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 20 сарын хугацаанд сар бүр 41,021 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш Токи ББСБ нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул гэрээний 9-р зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцалж, 824,447 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь *******д холбогдуулан 824,447 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь *******д холбогдуулан 824,447 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагч ******* нар бид дараах нөхцлөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа.
1.Нэхэмжлэлийн шаардлага болох 824,447 төгрөгийг хариуцагч ******* хүлээн зөвшөөрлөө.
2.Нэхэмжлэлийн шаардлага болох 824,447 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна.
3.Уг мөнгийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлнэ.
4.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэх тухай хүсэл зоригоо илэрхийлсэн байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Токи ББСБ ХХК нь *******т итгэмжлэлд төлөөлөх эрхийг бусдад шилжүүлж болох эрхийг олгосон байх ба ******* нь итгэмжлэлээ , нарт шилжүүлсэн байна. Итгэмжлэлд , нарт эвлэрэх эрхийг олгосон болохыг дурдлаа. /хх-ийн 7-8 дугаар тал /
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,337 төгрөгөөс 11,338.05 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 11,668.05 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч улсын тэмдэгтийн тал хувь болох 11,338.05 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгохоор тогтов.
Энэхүү захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох 824,447 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч ******* нь 824,447 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нартай эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,337 төгрөгөөс 11,338.05 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 11,668.05 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч улсын тэмдэгтийн тал хувь болох 11,338.05 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГАНТӨГС