| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2120000560586 |
| Дугаар | 2023/ДШМ/913 |
| Огноо | 2023-09-12 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Энэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2023/ДШМ/913
С.Ахолбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Энэрэл,
хохирогч Б.Мөмгөөлөгч Ц.Туяа,
хохирогч “О-Н” ХХК-ийн өмгөөлөгч А.Ганбат,
шүүгдэгч С.Агийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг, Б.Мөнхбат,
нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/1090 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Энэрэлийн бичсэн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 43 дугаар эсэргүүцлийг үндэслэн С.Ахолбогдох 2120000560586 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
С.А,
Шүүгдэгч С.А нь 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Р-О” ХХК-нд тавьсан өрийг төлөх зорилгоор “Р-О” ХХК-нд түлшний менежер хийдэг гэж өөрийгөө танилцуулан, “хямд түлш авч өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч Б.Ш-аас Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 49,050 литр түлшний үнэ болох 81.423.000 төгрөгийг авч, их хэмжээний хохирол,
-2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Р-О” ХХК-нд тавьсан өрийг төлөх зорилгоор “хямд түлш авч өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 37А байрны 1-29 тоотод байршилтай “О-Н” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.Д48,900 литр түлшний үнэ гэж 83.130.000 төгрөгийг авч, их хэмжээний хохирол,
-“Хямд түлш авч өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Ориентал 8 тоотод оршин суух хохирогч Д.Б.Мэс 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 20.000.000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 64.382.000 төгрөг, нийт 84.382.000 төгрөгийг авч, их хэмжээний хохирол,
-2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Б-Ө” хотхоны 414-6 тоотод байрлах “Х-М” ХХК-ийн оффисын байранд “Х-М” ХХК-нд арматурын 50 тонн төмөр" худалдана гэж хуурч “Арматур худалдах, худалдан авах” гэрээ байгуулан гэрээг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар “Х-М” ХХК-иас 74.400.000 төгрөгийг авч, их хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: С.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлуудыг дурдсан бөгөөд “гэмт хэрэг гарсан байдал гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”-ийг шалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулахыг заасан байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 639 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/225 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “С.Ань “Р-О” ХХК-нд хэдэн төгрөгийн өртэй эсэх нь тодорхойгүй. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба хохирогч нарын гэм хорын хохирол, хор уршгийг хариуцвал зохих этгээдүүдийг иргэний хариуцагчаар татах талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байна” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заажээ. Шүүхээс иргэний хариуцагчаар татаж шүүгчийн захирамж гаргах боломжтой хэдий ч С.Ань “Р-О” ХХК-нд хэдэн төгрөгийн өртэй эсэх нь тодорхойгүй байгаа нь прокуророос хянавал зохих асуудлуудыг бүрэн гүйцэд хянаагүй гэж үзэх бөгөөд шүүх хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа байна. Иймд яллагдагч С.А нь “Р-О” ХХК-нд хэдэн төгрөгийн өртэй эсэх нь тодорхойгүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, мөн хохирогч нарт учирсан хохирлыг хариуцвал зохих “Эм Си Ти” ХХК, “Хаан Хөдрөг” ХХК, “Р-О” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах, С.Ань “Р-О” ХХК-нд хэдэн төгрөгийн өртэй эсэхийг тогтоолгохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан ажиллагааг хийлгэхээр С.Ахолбогдох эрүүгийн 2120000560586 дугаар хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Б.Энэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор шүүгчийн захирамжийг 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч танилцаад, захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/225 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.АЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд 2023/ДШМ/639 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, давж заалдах гомдлуудыг хангаж шийдвэрлэсэн байна. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1, 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэх заалтыг зөрчсөн байна. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхээр хуульчилсан. Нэгэнт яллагдагчийг шүүхэд шилжүүлж гэм буруугийн шүүх хуралдаан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн байхад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэх ажиллагаа байсан. Тухайлбал, “Р-О” ХХК, түүнтэй адилтгах 2, 3 компаниудыг иргэний хариуцагчаар татаж оролцуулах ажиллагаа байсан. Уг ажиллагааг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх боломжтой. Учир нь тус компаниудын хариуцагч нар бүгд гэрчээр мэдүүлэг өгсөн байгаа. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар 2023/ШЗ/1090 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Хохирогч Б.Мөмгөөлөгч Ц.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн магадлалын 4 дэх хуудаст шүүгдэгч С.Ань “Р-О” ХХК-нд хэдэн төгрөгийн өртэй эсэх нь тодорхойгүй байна. Энэ талаарх мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. Мөн хохирогч нарын гэм хорын хохирол, хор уршгийг хариуцвал зохих этгээдийг иргэний хариуцагчаар татах ажиллагаа нь мөрдөн шалгах ажиллагаагаар хийгдээгүй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон. Шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон учраас анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгийг санаачилгаараа хийж, хэргийг прокурорт буцааж, давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан ажиллагааг хийлгэх асуудал нь шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаах ойлголтоос өөр юм. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхиж өгнө үү.” гэв.
Хохирогч “О-Н” ХХК-ийн өмгөөлөгч А.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй тул хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Шүүгдэгч С.Агийн өмгөөлөгч Б.Мөнхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон. Магадлалд прокуророос ямар нэгэн эсэргүүцэл бичээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болж хэрэг буцаагдсан тохиолдолд урьдчилсан хэлэлцүүлэг, гэм буруугийн шүүх хуралдаан зарлах эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Энэ хүрээнд анхан шатны шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг зарласан. Урьдчилсан хэлэлцүүлэг зарласан нь буруу гэсэн маргаан, мэтгэлцээн огт явагдаагүй. Харин прокуророос шүүхийн шатанд хийх боломжтой гэж ярьсан. Гэтэл энэ шүүх хуралдаанд урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан нь буруу, хууль зөрчсөн гэх байдлаар эсэргүүцэл бичсэн нь үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалд хохирол тогтоох, “Р-О” ХХК-нд өртэй эсэх асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох гэж заасан. Анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох боломжтой гэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Иймд прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч С.Агийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Б.Мөнхбатын гаргасан саналтай адил байр суурьтай байна. Улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. Миний үйлчлүүлэгч С.Агийн хувьд нийт 8 сар гаруй хугацаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгаа. С.А нь өөрт оногдсон хохирол, төлбөрөө төлсөн. Одоогоор хохирол, төлбөр байхгүй. Шүүх бүрэлдэхүүн энэ байдлыг анхаарч таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Шүүгдэгч С.А нь 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Р-О” ХХК-нд тавьсан өрийг төлөх зорилгоор “Р-О” ХХК-нд түлшний менежер хийдэг гэж өөрийгөө танилцуулан, “хямд түлш авч өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч Б.Шинэбаяраас Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 49,050 литр түлшний үнэ болох 81.423.000 төгрөгийг авч, их хэмжээний хохирол,
-2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Р-О” ХХК-нд тавьсан өрийг төлөх зорилгоор “хямд түлш авч өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 37А байрны 1-29 тоотод байршилтай “О-Н” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.Д48,900 литр түлшний үнэ гэж 83.130.000 төгрөгийг авч, их хэмжээний хохирол,
-“Хямд түлш авч өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Ориентал 8 тоотод оршин суух хохирогч Д.Б.Мэс 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 20.000.000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 64.382.000 төгрөг, нийт 84.382.000 төгрөгийг авч, их хэмжээний хохирол,
-2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Б-Ө” хотхоны 414-6 тоотод байрлах “Х-М” ХХК-ийн оффисын байранд “Х-М” ХХК-нд арматурын 50 тонн төмөр" худалдана гэж хуурч “Арматур худалдах, худалдан авах” гэрээ байгуулж гэрээг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар “Х-М” ХХК-иас 74.400.000 төгрөгийг авч, их хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “...С.Ань “Р-О” ХХК-нд хэдэн төгрөгийн өртэй эсэх нь тодорхойгүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн...”, “...хохирогч нарт учирсан хохирлыг хариуцвал зохих “Эм Си Ти” ХХК, “Хаан Хөдрөг” ХХК, “Р-О” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах...” гэсэн үндэслэл зааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй.” гэж хуульчилжээ.
Анхан шатны шүүх, 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЗ/1071 дугаар шүүхийн шийтгэх тогтоолоор “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов тогтоох тухай” захирамж гаргаж, 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/1090 дүгээр шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Тодруулбал, анхан шатны шүүх С.Ахолбогдох хэргийг 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЗ/993 дугаар шүүгчийн захирамжаар “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс яллагдагчийг шүүхэд шилжүүлж” шийдвэрлэсэн байхад 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЗ/1071 дугаар шүүхийн шийтгэх тогтоолоор “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов тогтоох тухай” захирамж гаргаж, хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах эрх хэмжээтэй бөгөөд мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч заавал биелүүлэх үүрэгтэй болно.
Иймд дээрх үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/1090 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Ийнхүү прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг прокурорт буцаасан 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/1090 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгов.
Харин, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг “таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү.” гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч С.Агийн холбогдсон гэмт хэргийн шинж, 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 168 хоног цагдан хоригдсон болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/1090 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч С.Аурьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох тус тус таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ