Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 115/ШШ2025/0002

       2025        01          06                                               115/ШШ2025/0002          

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Отгонтуяа би, Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Цэнд-Аюушийн дүгнэлттэй, Бын ... улсын байцаагч Э.Ат холбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Цэнд-Аюуш 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 620 дугаар дүгнэлтдээ:

Тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ... улсын байцаагч Э.А "Д.Э, С.Х нар нь зөвшөөрөлгүйгээр 2 тооны цагаан зээр агнасан" гэх зөрчлийн ... дугаартай хэргийг шалгаж холбогдогч Д.Эод Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150,000 төгрөгөөр торгох шийтгэл, хохирол нөхөн төлбөр 3988000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн материалыг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шалгалтын хүрээнд хянахад:

Материалд авагдсан холбогдогч нарын мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг зэргээр Д.Э, С.Х нар зөвшөөрөлгүйгээр цагаан зээр агнасан зөрчил үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Зөрчлийг шалгаад ... улсын байцаагч Э.А 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" ... дугаартай шийтгэлийн хуудсаар Д.Эод Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 150,000 төгрөгөөр торгох шийтгэл, зээрийн нөхөн төлбөр 3988000 төгрөгийг гаргуулан байгаль хамгаалах санд оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч нөхөн төлбөрийн 3988000 төгрөгийн 50 хувийг 2024 оны 09 дүгээр сарын 01-ний дотор, 50 хувийг 2025 оны 03 дугаар сарын 01-ний дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн үндэслэлгүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу торгох шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн бол шийтгэлийн хуудсанд хэсэгчлэн төлөх хэмжээ, хугацааг заана" гэж заасан нь зөвхөн торгох шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэх юм Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь хохирол нөхөн төлбөрийг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж хууль зөрчсөн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг буруу ойлгон шийдвэр гаргасны улмаас зөрчлийн хэргийн улмаас учирсан хохирол одоог хүртэл бүрэн төлөгдөөгүй байгаа нь төр нийтийн ашиг сонирхолд учирсан хохирол төлөгдөөгүй нөхцөл байдалд хүргэсэн байх тул шийтгэврийн 4 дэх хэсэгт заасан нөхөн төлбөрийг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах нь зүйтэй байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймаг дахь ... улсын байцаагч Э.Аын 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зөрчилд шийтгэл оногдуулах тухай" ... дугаартай шийтгэлийн хуудсаар /маягт-1/ Д.Эод Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар нэг зуун тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 150,000 төгрөгөөр торгох шийтгэл, 3,988,000 төгрөгийн хохирол нөхөн төлбөр гаргуулж, нөхөн төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 01-ний дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэрт өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль хяналтын улсын байцаагч Э.А шүүхэд гаргасан тайлбартаа:

“ ... Дорноговь аймгийн Бын ... улсын байцаагч Э.А би Д.Эын зөвшөөрөлгүй цагаан зээр агнасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3 дахь заалтын дагуу 150 нэгжээр торгож, 3,988,000 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулах тухай 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсыг гаргасан. Энэхүү Зөрчлийн хэргийг Аймгийн Прокурорын газраас хянаад 3,988,000 нөхөн төлбөрийг хэсэгчлэн төлүүлэх заалтыг буруу хэрэглэсэн тул шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг хүлээн зөвшөөрч байна. Иймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

          Хариуцагч Бын ... улсын байцаагч Э.А нь 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" ... дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар Д.Эод Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, нөхөн төлбөрт 3,988,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байх ба шийтгэлийн хуудаст 3,988,000 төгрөгийн нөхөн төлбөрийг хэсэгчлэн төлүүлэхээр буюу 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 50 хувийг, 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор 50 хувийг төлүүлэхээр заасан байна.

          Прокурор Т.Цэнд-Аюушаас ... улсын байцаагч Э.Аын холбогдогч Д.Эод торгох шийтгэл оногдуулж, нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн дээрх “Шийтгэлийн хуудас”-ны 3,988,000 төгрөгийг нөхөн төлбөрийг 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор, 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулахаар дүгнэлт бичиж шүүхэд ирүүлснийг хариуцагч эрх бүхий албан тушаалтан болох ... улсын байцаагч Э.А нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, өөрийн зөвшөөрлөө шүүхэд бичгээр ирүүлж баталгаажуулсан бөгөөд энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

          Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг баримтлан хариуцагч ... улсын байцаагч Э.Аын зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

          Шүүхээс хэргийн оролцогчид хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд уг шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх үр дагаврыг танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Цэнд-Аюушийн Бын ... улсын байцаагч Э.Аын 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" ... дугаартай “Шийтгэлийн хуудас”-д өөрчлөлт оруулах тухай 620 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Бын ... улсын байцаагч Э.Аын зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар прокурорын дүгнэлт (гомдол) нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                С.ОТГОНТУЯА 