Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 146/шш2025/00051

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: *************************************** байрлах **************************нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **************************гэх оршин суух **********************холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 477 440.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ************************ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

****************** нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ЗГ2221876Х дугаартай бичгийн гэрээгээр 849 900 төгрөгийг сарын 3.3 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Хариуцагч нь зээлийн гэрээний хугацааг 373 хоног зөрчигдсөн байна.

Иймд үндсэн зээл 284 787.44 төгрөг, зээлийн хүү 156 484.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24 168.62 төгрөг, нотариатын зардал 12 000 төгрөг нийт 477 440.91 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****************************г нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:

*********************нь **********************нэхэмжлэлийн шаардлага болох 477 440.91 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******************* нь хариуцагч ******************холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 477 440.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд гаргасан зээлийн гэрээний үүрэгт 477 440.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ хариуцагч төлж барагдуулсан үндэслэлээр татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ********************нь хариуцагч ******************холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 477 440.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14 973 төгрөгийн тал болох 7 486.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 7 486.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *****************************олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА