Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 146/шш2025/00053

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: **********************************байранд байрлах **********************нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***********************тоотод оршин суух ********************* холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 983 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч******************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

****************** нь манай компанитай 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 140000524691 дугаартай зээлийн гэрээ байгуулж 570 000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаагаар зээлсэн. Гэтэл хариуцагч нь зээлээ төлөөгүй тул зээлийг удаа дараа төлөхийг шаардсан боловч төлөхгүй байх тул үндсэн зээл 570 000 төгрөг, зээлийн хүү 347 923 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65 477 төгрөг, нийт 983 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч*******************нь шүүхэд гаргасан тайлбартаа:

*********************** миний бие *********************** нэхэмжилсэн 983 400 төгрөгийг төлж барагдуулах нь үнэн болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ************************ нь хариуцагч ********************* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 983 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ************** нь нэхэмжлэгч *************** нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 983 400 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ********************* нь нэхэмжлэгч *****************нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 983 400 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28 152 төгрөгийн зарим болох 14 076 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 14 076 төгрөг, хариуцагч ********************* 14 076 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч **************************** олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА