| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2025/00062/И |
| Дугаар | 146/шш2025/00054 |
| Огноо | 2025-03-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 146/шш2025/00054
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: ************************************* байранд байрлах ************************** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************************* тоотод оршин суух ******************** холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1 183 439 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ****************************нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
***************** нь манай компанитай 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 140000684054 дугаартай зээлийн гэрээ байгуулж ********************дугаарын утсыг ашиглан зээл авч, төлж байсан. *************** нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд 9 удаагийн хүсэлтээр 640 000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлсэн. Гэтэл зээлээ төлөөгүй тул зээл төлөх талаар удаа дараа шаардсан боловч биелүүлээгүй.
Иймд үндсэн зээл 640 000 төгрөг, зээлийн хүү 457 328 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86 111 төгрөг, нийт 1 183 439 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч***************** нь шүүхэд гаргасан тайлбартаа:
***************миний бие *******************************нэхэмжилсэн 1 183 439 төгрөгийг төлж барагдуулах нь үнэн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************************ нь хариуцагч ***********************холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 183 439 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **************** нь нэхэмжлэгч ****************** нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 1 183 439 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ******************* нь нэхэмжлэгч************************ нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 1 183 439 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32 953 төгрөгийн зарим болох 16 476.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 16 476.5 төгрөг, хариуцагч ********************16 476.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ************************* олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА