| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2025/00041/И |
| Дугаар | 146/шш2025/00055 |
| Огноо | 2025-03-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 146/шш2025/00055
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: ************************* байранд байрлах ******************* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****************** оршин суух **********************/ холбогдох,
Санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлт 4 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **************************р нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******************** нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2020 онд 100 хувийн эргэн төлөлттэй 36 сарын хугацаатай санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд хамрагдаж 4 000 000 төгрөгийг зээлсэн. Гэвч ********************* санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлт болох 4 000 000 төгрөгийг төлөхгүй байх тул түүнээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****************нь шүүхэд гаргасан тайлбартаа:
************** би ********************* холбогдох 4 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Сар бүр бага багаар төлмөөр байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ****************нь хариуцагч ************** холбогдуулан санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлт 4 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага болох санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлт 4 000 000 төгрөгийн төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ********************нь нэхэмжлэгч *********************** нэхэмжлэлийн шаардлага болох санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлт 4 000 000 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч *************************** улсын тэмдэгтийн хураамжид 39 475 төгрөг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА