| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2024/0829/3 |
| Дугаар | 128/ШШ20241031 |
| Огноо | 2024-12-12 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ20241031
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:“А******* ” ХХК,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,
Маргааны төрөл: Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар шийдвэр хуульд нийцсэн эсэх маргааныг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.У*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Болортуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.“А******* ” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмалын хайгуулын ХV-02 дугаартай тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны ******* дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, ашигт малтмалын хайгуулын ХV-02 дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 102 дугаар шийдвэрээр Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутаг дахь “Ноён богд уул” нэртэй газарт орших 2 гектар бай бүхий ашигт малтмалын ашиглалтын хайгуулын ХV-02 дугаартай тусгай зөвшөөрлийг 2027 оны 03 дугаар сарын 22-г хүртэлх хугацаатайгаар “А******* ” ХХК-нд олгожээ.
3. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн ХV-02 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.
4.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:
1/...Монгол Улсын хуулийн этгээд болох “А******* ” ХХК Баянхонгор аймгийн Баацагаан сумын Ноён богд уул нэртэй байд 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зарлагдсан сонгон шалгаруулалтад шалгарч, ашигт малтмалын хайгуулын XV-02 дугаартай тусгай зөвшөөрлийг авсан. Гэтэл манай компанийн тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны ******* дугаар шийдвэрээр түдгэлзүүлсэн болохыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10/ дугаартай албан бичгээр бидэнд мэдэгдсэн. Эрх түдгэлзүүлсэн шийдвэрийг эс зөвшөөрч манай компани 2024 оны 06 сарын 04-ний өдөр тайлбар хүргүүлсэн. Тайлбарыг хүлээн авч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2024 оны 07 сарын 04-ний өдрийн 10/ дугаартай албан бичгээр “.... сонгон шалгаруулалтад ирүүлсэн техникийн саналын дүн төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн хайгуулын ажлын төлөвлөгөөний төсвийн нэгтгэлийн дүнтэй зөрүүтэй байгаа тул залруулах шаардлагатайг үүгээр мэдэгдье” гэсэн хариуг өгсөн. Үүний учир бид Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны ******* дугаар шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 07 сарын 31-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Б******* гомдол гаргасан. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаа*******д гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хууль, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т заасан гомдлыг хянан шийдвэрлэх хугацаа өнгөрсөн тул ийнхүү Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу нэхэмжлэлээ гаргаж байна.
Манай компани маргаан бүхий захиргааны актыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, байна. Үүнд:
1/.2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 10/ тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт “...геологи, хайгуулын ажлын зардалд 61,005,420 төгрөгөөр... геологи, хайгуулын ажлын зардалд 51,126,******* төгрөг буюу 94,*******,******* төгрөгөөр дутуу ирүүлсэн” гэж дурдсан нь “А******* ” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газарт бэлтгэн хүргүүлсэн тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын баримт бичиг болон 2024 оны хайгуулын ажлын төлөвлөгөөнд тусгасан төсөв, хайгуулын ажлын зардлын хэмжээ биш байна. Мэдэгдэлд ийнхүү байхгүй тоог тэмдэглэсэн нь тухайн мэдэгдэл нь илт алдаатай болохыг илэрхийлж байна.
2/.Монгол Улсын Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт заасны дагуу утга, агуулгын илэрхий алдаатай тохиолдолд тухайн захиргааны актыг илт хууль бусад тооцох бөгөөд мөн зүйлийн 47.2 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байдаг.
3/.Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад шалгарсан хуулийн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгохоор Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсэгт заасан байдаг Иймд тус заалтын хүрээнд хайгуулын тусгай зөвшөөрлийн эхний 3 жилийн хугацаанд тусгай зөвшөөрлийн байд гүйцэтгэх нийт хайгуулын ажлын төрөл, хэмжээ, хугацаа, өртгийг урьдчилсан байдлаар төлөвлөн Баянхонгор аймгийн Баацагаан сумын Ноён богд уул нэртэй байн сонгон шалгаруулалтын баримт бичгийг бэлтгэсэн.
4/.Баянхонгор аймгийн Баацагаан сумын Ноён богд уул нэртэй байн сонгон шалгаруулалтад шалгарч ХV-02 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 2024 оны 4-р сарын 4-ний өдөр хүлээн авсны дараа уг байд 2024 онд хийгдэх хайгуулын ажлын төлөвлөгөөг бэлтгэх явцад геологийн хайгуулын ажлыг гүйцэтгэх хүний нөөц, цаг хугацааны боломжгүй нөхцөл байдал зэрэг урьдчилан төлөвлөх боломжгүй гэнэтийн нөхцөл байдлын улмаас 2024 онд тус хайгуулын байд 1 га тутамд 22, 120 төгрөгийн өртөг бүхий геологи хайгуулын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйл болон Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/121 тоот тушаалаар, батлагдсан Хайгуул, уулын ажлын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, мэдээг хүргүүлэх, ирүүлэх, хүлээн авах заавар болон Хайгуулын ажлын төлөвлөгөөнд тавигдах шаардлагыг бүрэн нийцүүлэн бэлтгэн хүргүүлсэн. Төлөвлөгөөнд тусгасан тооцоолол нь Ашигт малтмалын тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасан хайгуулын ажлын доод хэмжээнээс их болно.
5/.Тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан хайгуулын ажлын зардал болон тухайн жилийн хайгуулын ажлын төлөвлөгөөнд тусгасан зардлын хэмжээ зөрсөн тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх үндэслэл Зөвшөөрлийн тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуульд заагаагүй бөгөөд уг үндэслэлээр түдгэлзүүлэх шийдвэр гаргах эрхийг аливаа албан тушаа*******д олгоогүй.
6/.Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2025 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 10/ тоот дугаартай албан бичгээр хайгуулын ажлын төлөвлөгөөний төсвийн нэгтгэлийн дүнтэй зөрүүтэй байгаа тул залруулах шаардлагатай гэсэн хариу өгсөн. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмал газрын тосны газрын хүлээн авч багаажуулсан хайгуулын ажлын төлөвлөгөөний төсвийн нэгтгэлийн дүнг засварлах, өөрчлөлт оруулах эрхгүй, тус газрын тайлан төлөвлөгөөг илгээх, хүлээн авах цахим хуудаст засварлах, өөрчлөлт оруулах сонголт байдаггүй. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл эзэмшигч нь багаажуулсан хайгуулын ажлын төлөвлөгөөний төсвийн нэгтгэлийн дүнг засварлах, өөрчлөлт оруулах огт боломжгүй.
Ийнхүү хариуцагчийн буруутай үйл ажиллагаа, хууль зөрчсөн шийдвэрийн улмаас манай компани зуны улиралд хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болж нэг жилийн хугацааг өнгөрөөх боллоо.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасныг үндэслэн ашигт малтмалын хайгуулын XV-02 дугаартай тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны ******* дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын XV-02 дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж өгнө үү.” гэжээ.
5.Хариуцагч шүүхэд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа: “...Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-т мэргэжлийн боловсон хүчин болон техник, тоног төхөөрөмжөөр хангагдсан аарх мэдээлэл, тухай байд гүйцэтгэх хайгуулын ажлын төрөл, хэмжээ, хугацаа, өртөг болон байгаль орчныг хамгаалах ажилд зарцуулах зардал бүхий төсөл, төсөв болон холбогдох бусад баримт бичгийг нэгтгэсэн техникийн санал”-ыг хавсаргана гэж заасны дагуу геологи хайгуулын ажлын зардалд 61.005.420 төгрөгөөр төлөвлөж байсан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь мэдээ, тайлан, төлөвлөгөөг дор дурдсан хугацаанд үнэн зөв гаргаж төрийн захиргааны байгууллага болон татварын албанд хүргүүлнэ” гээд 48.1.1-д “хайгуулын ажлын төлөвлөгөөг хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор...” гэж зааснаар Ашигт малтмалын хайгуулын хэлтэст 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлэхдээ геологи, хайгуулын зардлаа 51.126.******* төгрөг буюу 94.*******.******* төгрөгөөр дутуу ирүүлсэн болох нь Ашигт малтмалын хайгуулын хэлтсээс ирүүлсэн мэдээллээр тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл, Баянхонгор аймгийн Баацагаан сумын Ноён богд уул нэртэй байд 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зарлагдсан сонгон шалгаруулалтад “А******* ” ХХК шалгарч, ашигт малтмалын хайгуулын XV-02 дугаартай тусгай зөвшөөрлийг авахдаа сонгон шалгаруулалтад ирүүлсэн техникийн саналын дүн нь төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн хайгуулын ажлын төлөвлөгөөний төсвийн нэгтгэлийн дүнтэй зөрж байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д” Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ” гээд 11.1.14-т “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих”, 11.1.17-д” тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх”, 11.1.20-д “үйлчилгээний хөлс, түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хураан авах”, 11.2-т “... кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.26-д заасан асуудлыг эрхэлнэ” гэж хуульчилсан байна.
Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 97 дугаар зүйл болон бусад хуульд өөрөөр зааснаас бусад тохиолдолд захиргааны үйл ажиллагааны оролцогч болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр гомдлыг хянан шийдвэрлэх эрх бүхий захиргааны байгууллага захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ” гэж заасан байна.
Мөн Зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т “хуульд заасан мэдээ, тайланг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл буруу гаргасан” тохиолдолд эрх бүхий этгээд зөвшөөрлийг түдгэлзүүлэхээр тус тус зохицуулсан байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар “Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай” шийдвэрээр дээрх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт бөгөөд түдгэлзүүлсэн тухай мэдэгдлийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10/ дугаар албан бичгээр компанид хүргүүлсэн.
“А******* ” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №******* дугаар албан бичгээр ирүүлсэн тайлбарын хариуг Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 10/ дугаар албан бичгээр “...сонгон шалгаруулалтад ирүүлсэн техникийн саналын дүн төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн хайгуулын ажлын төлөвлөгөөний төсвийн нэгтгэлийн дүнтэй зөрүүтэй байгаа тул залруулах шаардлагатайг үүгээр мэдэгдье.” хэмээн хариуг хүргүүлсэн
Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.14-т “Иргэн, хуулийн этгээдээс захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг энэ хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар, захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тодорхойлно.” 92 дугаар зүйлийн 92.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх аар хянуулахаар гомдол гаргах эрхтэй”, 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.” 94.1-т “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана.” 94.2-т “Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж гомдол гаргах, урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаатай холбоотой харилцааг хуулиар нарийвчлан зохицуулсан.
Энэ бүхнээс дүгнэж үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан хугацаанд гаргаагүй, гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байгаа нь мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах нөхцөлүүдийг тусгайлан заасан бөгөөд 54.1.3-т “Захиргааны ерөнхий хуулийн 92- 94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой”, 54.1.8-д энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн”, 109 дүгээр зүйлийн 109.2 “Энэ хуулийн 54.1-т заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасныг тус тус баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл бүрдсэн байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 102 дугаар шийдвэрээр Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутаг дахь “Ноён богд уул” нэртэй газарт орших 2 гектар бай бүхий ашигт малтмалын ашиглалтын хайгуулын ХV-02 дугаартай тусгай зөвшөөрлийг 2027 оны 03 дугаар сарын 22-г хүртэлх хугацаатайгаар “А******* ” ХХК-нд олгожээ.
2.Улмаар Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар тушаалаар “А******* ” ХХК-г геологи, хайгуулын зардлаа 51,126,******* төгрөгөөр буюу 91,*******,******* төгрөгөөр дутуу ирүүлсэн гэх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь хуульд нийцээгүй гэж үзэхээр байна.
3.Учир нь үнийн дүн зөрүүтэй гэсэн үндэслэлээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуульд энэ аар нарийвчлан зохицуулаагүй.
4.Харин Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий этгээд дараах тохиолдолд зөвшөөрлийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ” гээд 1.2-т “хуульд заасан мэдээ, тайланг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл буруу гаргасан” гэжээ.
5.Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгчийг геологи, хайгуулын ажлын зардалд 61.005.420 төгрөг төлөвлөж байсан боловч хайгуулын ажлын төлөвлөгөөг ирүүлэхдээ зардлаа 51.126.******* төгрөг буюу 94.*******.******* төгрөгөөр дутуу ирүүлсэн гэж буруутгасан хэдий ч тухайн төлөвлөгөөг басан, үнийн дүн илтэд зөрүүтэй байхад түүнийг нягтлалгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь хуульд нийцээгүй байна.
6.Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д "хайгуулын ажлын зардлын доод хэмжээ" гэж хайгуулын ажилд жил бүр зарцуулсан байвал зохих зардлын доод хэмжээг” хэлнэ гэж заасан бөгөөд геологи, хайгуулын ажлын зардал нь мэдээ, тайлангийн альд ч хамаарахгүй байна.
4.Нөгөөтэйгүүр хариуцагчаас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн сонсох ажиллагаа явуулсан хурлын тэмдэглэлээр 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг цуцлах аар мэдэгдсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд цуцлах шийдвэрийн төсөл боловсруулсан аар дурьдсан, хайгуулын ажлын төлөвлөгөөг басан байх тул маргаан бүхий актад дурьдсан үндэслэл бүрэн арилсан гэж үзэхээр байна.
7.Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Ашигт малтмал газрын тосны газрын 2024 оны 05 дугаар сарын 10/ дугаар албан бичигт дурдсан үнийн дүнгийн зөрүү нь 9,879,420 төгрөг байсныг алдаатай бичиж 94.*******.******* төгрөг гэж техникийн алдаа гаргасан аарх тайлбарыг ирүүлсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 05 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8, Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “А******* ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох хэргийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын ХV-02 дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг хариуцагчид даалгасугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ