| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00100/И |
| Дугаар | 310/ШШ2025/00123 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 310/ШШ2025/00123
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч П*****г овогт Ч******ын З******р /РД:ЗИ********/ нь 7.906.246 /долоон сая есөн зуун зургаан мянга хоёр зуун дөчин зургаа/ төгрөгийг нэхэмжлэгч “****** ББСБ” ХХК-д 2025 оны 03 сарын 25-ны өдөр 2.635.416 /хоёр сая зургаан зуун гучин таван мянга дөрвөн зуун арван зургаа/ төгрөг, 2025 оны 04 сарын 25-ны өдөр 2.635.416 /хоёр сая зургаан зуун гучин таван мянга дөрвөн зуун арван зургаа/ төгрөгийг, 2025 оны 05 сарын 25-ны өдөр 2.635.416 /хоёр сая зургаан зуун гучин таван мянга дөрвөн зуун арван зургаа/ төгрөгөөр тус тус төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141450 / нэг зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгөөс 70725 /далан мянга долоон зуун хорин тав/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 70725 /далан мянга долоон зуун хорин тав/ төгрөгийг, хариуцагч Ч.З********аас 70725 /далан мянга долоон зуун хорин тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ