Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 310/ШШ2025/00124

 

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Х****н овогт Э*********ын Ц*******д /РД:*************/ нь  1.914.017 /нэг сая есөн зуун арван дөрвөн мянга арван долоо/ төгрөгийг нэхэмжлэгч “****** ББСБ” ХХК-д 2025 оны 03 сарын 25-ны өдөр 500.000 /таван зуу мянга / төгрөг, 2025 оны 04 сарын 25-ны өдөр 500.000 /таван зуу мянга/ төгрөг, 2025 оны 05 сарын 25-ны өдөр 500.000 /таван зуу мянга/ төгрөг, 2025 оны 06 сарын 25-ны өдөр 417.017 /дөрвөн зуун арван долоон мянга арван долоо/ төгрөгөөр тус тус төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55036 /тавин таван мянга гучин зургаа/ төгрөгөөс 27518 /хорин долоо мянга таван зуун арван найм/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 27518 / хорин долоо мянга таван зуун арван найм / төгрөгийг, хариуцагч Э.Ц********аас 27518  / хорин долоо мянга таван зуун арван найм / төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******** ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж  заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг заасугай. 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                          Д.УРАНЧИМЭГ