| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00120/И |
| Дугаар | 310/ШШ2025/00125 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 310/ШШ2025/00125
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Т******т овогт П********ын О*********р /ЗЮ***********/ нь 2.876.875 төгрөг 69 /хоёр сая найман зуун далан зургаан мянга найман зуун далан таван төгрөг жаран есөн мөнгийг/ нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д 2025 оны 03 сарын 15-ны өдөр нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60980 /жаран мянга есөн зуун ная/ төгрөгөөс 30490 /гучин мянга дөрвөн зуун ер/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 30490 /гучин мянга дөрвөн зуун ер/ төгрөгийг, хариуцагч П.О**********аас 30490 /гучин мянга дөрвөн зуун ер/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “***** ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ