| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00118/И |
| Дугаар | 310/ШШ2025/00126 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 310/ШШ2025/00126
| 2025 оны 03 сарын 10 өдөр | Дугаар 310/ШШ2025/00126 | Дундговь аймаг |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч М*******л овогт О********гийн Ж********л /РД:ЗЮ*********/ нь 2787836,97 /хоёр сая долоон зуун наян долоон мянга намйан зуун гучин зургаан төгрөг ерэн долоон мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч ******* кредит ББСБ ХХК-д 2025 оны 03 сарын 10-ны өдөр 700.000 /долоон зуун мянга/ төгрөг, 2025 оны 03 сарын 25-ны өдөр 700.000 /долоон зуун мянга/ төгрөг, 2025 оны 04 сарын 10-ны өдөр 700.000 /долоон зуун мянга/ төгрөг, 2025 оны 04 сарын 25-ны өдөр 687836,97 /зургаан зуун наян долоон мянга найман зуун гучин зургаан төгрөг ерэн долоон мөнгө/ төгрөгөөр тус тус төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59556 /тавин есөн мянга таван зуун тавин зургаа/ төгрөгөөс 29778 /хорин есөн мянга долоон зуун далан найм/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 29778 / хорин есөн мянга долоон зуун далан найм / төгрөгийг, хариуцагч 29778 / хорин есөн мянга долоон зуун далан найм / төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******** кредит ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ