Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 310/ШШ2025/00127

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 310/ШШ2025/00127

Дундговь аймаг

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийн баталж,

                       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Б*********н овогт Ж**********ны Э***********л /РД:ЗК****************/ нь нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжилсэн 3.668.749 /гурван сая зургаан зуун жаран найман мянга долоон зуун дөчин есөн/ төгрөгийг 2025 оны 03 сарын 25-ны өдөр 750.000 төгрөг, 2025 оны 04 сарын 25-ны 750.000 төгрөг, 2025 оны 05 сарын 25-ны 2.168.749 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73650 /далан гурван мянга зургаан зуун тавь/ төгрөгөөс 36825 /гучин зургаан мянга найман зуун хорин тав/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 36825 / гучин зургаан мянга найман зуун хорин тав / төгрөгийг, хариуцагч Ж.Э***********с 36825 / гучин зургаан мянга найман зуун хорин тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ********** банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ