Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 310/ШШ2025/00128

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 310/ШШ2025/00128

Дундговь аймаг

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “****** банк” ХК-ийн нэхэмжилсэн 4527499  /дөрвөн сая таван зуун хорин долоон мянга дөрвөн зуун ерэн ес/ төгрөгийг хариуцагч М*****ө овогт М******ын М******л /РД:ЗМ********/, М******* овогт Б******* М******* /РД:ЗМ*************/ нар нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87.389,20 /наян долоон мянга гурван зуун наян есөн төгрөг, хорин мөнгөнөөс 43694,6 /дөчин гурван мянга зургаан зуун ерэн дөрвөн төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 43694,6 /дөчин гурван мянга зургаан зуун ерэн дөрвөн төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг, хариуцагч М.М******л, Б.М*******х нараас 43694,6 /дөчин гурван мянга зургаан зуун ерэн дөрвөн төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан “******* банк” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж  заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг заасугай.

 

 

ШҮҮГЧ               

               Д.УРАНЧИМЭГ