Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 310/ШШ2025/00129

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 310/ШШ2025/00129

Дундговь аймаг

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ц************ нь 3.000.000 төгрөг /гурван сая/ төгрөгийн нэхэмжлэлээ 2.000.000 /хоёр сая/ төгрөг болгож бууруулж, хариуцагч Х***н овогт Б*************ны А****************а /РД:ЗП*****************/ нь 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг нэхэмжлэгч Э.Ц********т 2025 оны 04 сарын 20-ны өдөр төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 /жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгөөс 31475 /гучин нэгэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 31475 / гучин нэгэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг, хариуцагч Б.А************гаас 31475 /гучин нэгэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.Ц********т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ