Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 310/ШШ2025/00130

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 310/ШШ2025/00130

Дундговь аймаг

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч З**т овогт Б**********н Л*********л /РД:МИ**********/ нь 2842629,95 /хоёр сая найман зуун дөчин хоёр мянга зургаан зуун хорин есөн төгрөг ерэн таван мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч **** банк ХК-д 2025 оны 03 сарын 25-ны өдөр 947550 /есөн зуун дөчин долоон мянга таван зуун тавин/ төгрөг, 2025 оны 04 сарын 25-ны 947550 / есөн зуун дөчин долоон мянга таван зуун тавин/ төгрөг, 2025 оны 05 сарын 25-ны 947550,95 /есөн зуун дөчин долоон мянга таван зуун тавин төгрөг ерэн таван мөнгө/ төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60432 /жаран мянга дөрвөн зуун гучин хоёр/ төгрөгөөс 30216 /гучин мянга хоёр зуун арван зургаа/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 30216 / гучин мянга хоёр зуун арван зургаа / төгрөгийг, хариуцагч Б.Л***************аас 30216 / гучин мянга хоёр зуун арван зургаа / төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ********* банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ