Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 310/ШШ2025/00135

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 310/ШШ2025/00135

Дундговь аймаг

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч С*****р овогт О****ы Б********э /РД:ЗИ********/ нь 7593800 /долоон сая таван зуун ерэн гурван мянга найман зуу/ төгрөгийг нэхэмжлэгч ****** ББСБ ХХК-д 2025 оны 03 сарын 20-ны өдөр 2.531.266 /хоёр сая таван зуун гучин нэгэн мянга хоёр зуун жаран зургаа/ төгрөг, 2025 оны 04 сарын 20-ны өдөр 2.531.266 /хоёр сая таван зуун гучин нэгэн мянга хоёр зуун жаран зургаа/ төгрөг, 2025 оны 05 сарын 20-ны өдөр 2.531.266 / хоёр сая таван зуун гучин нэгэн мянга хоёр зуун жаран зургаа/ төгрөгөөр тус тус төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136451 /нэг зуун гучин зургаан мянга дөрвөн зуун тавин нэгэн/ төгрөгөөс 68225,5 /жаран найман мянга хоёр зуун хорин таван төгрөг тавин мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 68.225,5 /жаран найман мянга хоёр зуун хорин таван төгрөг тавин мөнгө/ төгрөг, хариуцагч О.Б*********с 68225,5 /жаран найман мянга хоёр зуун хорин таван төгрөг тавин мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ****** ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ