2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/02048 

 

2025          03          13                                    191/ШШ2025/02048                       

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Хүсэлт гаргагч: *****************, *****************тоот хаягт оршин суух, ***************овогт Н.Т*************** /РД:***************/-ын  хүсэлттэй,  

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Т***************, гэрч Ж.Р***************, З.М***************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов. 

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:  

1.Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Улаанбаатар хотод төрсөн, 1979 онд 8 дугаар ангиа төгссөн. ОХУ-д барилгын техник мэргэжлээр 1979-1981 онд суралцаж төгссөн. 1981 оноос 1982 оны хооронд Улаанбаатар хотын угсармал орон сууцны барилга трестэд 1 жил мужаанаар ажилласан. 1982 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдаж, 1985 оны 6 дугаар сард цэргийн албанаас халагдаж ирээд Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны Авто тээврийн баазад жолооч, засварчнаар ажилд орсон. 1986 оноос Гадаадын мэргэжилтэнд үйлчлэх газрын даргын жолоочоор тухайн яамны бааздаа жолооч хийсэн. 1988 оноос яамнаасаа гарч тролейбусны жолоочоор ажилд орж ажилласан. 

Би өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөөцөлдөхөд миний Хөдөлмөрийн дэьэр байхгүй учраас намайг шүүхээр ажилласан жилээ тогтоолгож ир гэсэн.  

Иймд намайг 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Нийтийн аж ахуй үйлчилгээний яамны Авто тээврийн баазад жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв. 

2.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, иргэний үнэмлэх, Баянзүрх дүүргийн 33 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1619 дугаартай оршин суугаа газрын тодорхойлолт, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын байцаагчийн тэмдэглэл, Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 304 дугаартай, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 943 дугаартай тодорхойлолууд, БНМАУ Нийтийн аж ахуй, үйлчилгээний яамны авто тээврийн баазын даргын 1985 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн №47 дугаартай “Ажилд түр томилох тухай” тушаал, гэрч Ж.Р***************, З.М*************** нарын тодорхойлолт зэргийг шүүхэд гаргаж өгсөн. 

3.Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 191/ШЗ2025/03556 дугаартай захирамжийн дагуу Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газраас БНМАУ Нийтийн аж ахуй, үйлчилгээний яамны авто тээврийн баазын даргын 1985 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн №47 дугаартай “Ажилд түр томилох тухай” тушаал, 106 дугаартай “Ажилд авах, ажлаас түр чөлөөлөх тухай” тушаал, 1987 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №03 дугаартай “Ажил төрлийн бригадын бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай” тушаал, тушаалын хавсралт, 1988 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №73 дугаартай “Ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай” тушаал зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн. 

  

Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь: 

  

Нэхэмжлэгч Н.Т*************** нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн  нэхэмжлэл гаргажээ.  

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд “ ...үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Н.Т*************** нь өөрийн улсад ажиллаж байсан талаарх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй нь тогтоогдож байх тул шүүхийн журмаар буюу хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар  шийдвэрлэх нь зүйтэй байна. 

2.Нэхэмжлэгч Н.Т*************** нь 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Нийтийн аж ахуй үйлчилгээний яамны Авто тээврийн баазад жолоочоор ажилласан байна. 

3.Дээрх үйл баримт нь хэрэгт авагдсан,  БНМАУ Нийтийн аж ахуй, үйлчилгээний яамны авто тээврийн баазын даргын 1985 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн №47 дугаартай “Ажилд түр томилох тухай” тушаал “Тушаах нь1. Авто тээврийн баазын ажилчдын зуслангийн байр бариулахаар засварчин Н.Т***************...нарыг 7 хоногийн хугацаатай Шарга морьтын зусланд ажиллуулахаар томилсугай”,  1986 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 106 дугаартай “Ажилд авах, ажлаас түр чөлөөлөх тухай” тушаал “Тушаах нь 1...Октябрийн районы 25-р хорооны иргэн ******** тоот иргэний паспорттой Н.Т***************ыг жолооч засварчнаар...7-р сарын 1-нээр тус тус авч ажиллулсугай”, 3.... Н.Т***************...нарын сарын цалинг батлагдсан төсвөөр, цагаар бодож олгохыг...д зөвшөөрсүгэй”, 1987 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №03 дугаартай “Ажил төрлийн бригадын бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай” тушаалын хавсралт Үйлчилгээний хэсгийн ажил төрлийн бригадын шинэчилсэн бүрэлдэхүүн ...10. 3683 Н.Т***************”, 1988 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №73 дугаартай “Ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай” тушаал “1.Троллейбусны жолоочийн курст зохион байгуулалттай элсэж явах болсон тул үйлчилгээний хэсгийн жолооч Н.Т***************ыг 1988 оны 4-р сарын 16-ны өдрөөс жолоочийн ажлаас чөлөөлж Троллейбусны комбинатын мэдэлд шилжүүлсүгэй”, 2.Н.Т***************ын хөдөлмөрийн дэвтэрт 1988 оны амралтын дуусах хугацаа 1988 оны 4-р сарын 22-ноор ажлаас чөлөөлөгдсөнөөр тооцож бичилт хийж өгөхийг боловсон хүчинд зөвшөөрсүгэй”  гэж бичигдсэн байдал, гэрч Ж.Р***************, З.М*************** нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар тогтоогдож байна. 

4.Иймд Н.Т***************ыг дээрх хугацаанд улсад ажилласныг тогтоож нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй. 

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв. 

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1., 135 дугаар зүйлийн 135.2-т заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь: 

  

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д заасныг баримтлан ***************овогт Н.Т*************** /РД:***************/-ыг 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд Нийтийн аж ахуй, үйлчилгээний яамны Авто тээврийн баазад жолоочоор ажиллаж байсныг тогтоосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

  

  

 

       ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 З.БАЯРМАА