Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 320/ШШ2025/00231

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 320/ШШ2025/00231

 

 

Нэхэмжлэгч хүсэлтээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: т Б-гийн Ц-ийн,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй, 155/2025/00014/и дугаар индекстэй, иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Ц- шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1970 онд Б-гийн 3 дахь хүү болон мэндэлсэн бөгөөд Бүрэнтогтох сумын 8 жилийн сургуулийн 1 дүгээр ангийг төгссөн. 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс Ардын армийн 2 дугаар ангид цэргийн алба хааж байгаад 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдөр цэргээс халагдсан. Цэргээс халагдаж ирээд 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд тартал малчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох болоход ажиллаж байсан хугацааны орсон, гарсан тушаал аймгийн архиваас олдохгүй, мөн хөдөлмөрийн дэвтрээ гээж үрэгдүүлснээс миний улсад ажиллаж байсан байдал тооцогдохгүй байна.

Иймд Б.Ц- намайг Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1 дэхь тал)

2. Нэхэмжлэгч Б.Ц- шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би тус шүүхэд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Би 1990-2000 оны нөхөн даатгалд хамрагдаж 10 жил авсан. Цэргийн 2 жилийн алба хаасан. Сайн дурын даатгал төлсөн хугацаагаа нэмээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох хугацаа гүйцсэн байна.

Иймд шүүхэд хандсан ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 52 дахь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц- нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Ц- Би 1990-2000 оны нөхөн даатгалд хамрагдаж 10 жил авсан. Цэргийн 2 жилийн алба хаасан. Сайн дурын даатгал төлсөн хугацаагаа нэмээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох хугацаа гүйцсэн байна. Иймд шүүхэд хандсан ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх тайлбарыг шүүхэд гаргасан. Энэ тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч хүсэлтийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгчхариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Ц-ийн, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ   Б.ОТГОНБЯМБА