| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2024/0665/З |
| Дугаар | 128/ШШ2024/1043 |
| Огноо | 2024-12-17 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2024/1043
2024 12 17 128/ШШ2024/1043
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны хоёрдугаар танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “А” ХХК
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Д.М, Г.А,
Хариуцагч: Х, т,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.С, Т.У
Хариуцагч: Х,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.У нарын хоорондын тендер шалгаруулалтын үнэлгээ болон тендерийн төсөвтэй холбогдох маргааныг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М, Г.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С, Т.У, тэдгээрийн өмгөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Гаадамба нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “А” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа “Худалдан авах ажиллагааны албаны Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, дүгнэлт, зөвлөмжийг, Хны 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ******* дүгээр татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулж, ******* дүгээр сургуулийн барилга ******* суудал Х дугаартай тендерт “А” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаад “Х дугаартай, ******* дүгээр сургуулийн барилга ******* суудал /*******/ ажил гүйцэтгэгчийг сонгох тендерийг дахин зарласан Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албаны 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг,
Х дугаартай тендерт “А” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан Тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаартай хурлын тэмдэглэлийн “А” ХХК-д холбогдох хэсгийг,
Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албаны 2024 оны 05 дугаар сарыг 07-ны өдрийн ******* дугаартай татгалзсан шийдвэрийг тус тус хүчингүй болгуулж,
Х дугаартай тендерт оролцсон “А” ХХК-ийн материалыг дахин үнэлэн шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмж гаргахыг Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд, уг тендерт “А” ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулахыг Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны газарт тус тус даалгуулах” гэж тодруулж,
“Хдааны 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 21 дугаартай Дүүргийн 2024 оны орон нутгийн төсөвт өөрчлөлт оруулах тухай Тогтоолын ******* дүгээр сургуулийн барилга, ******* суудал/14 дүгээр хороо/ төсөл арга хэмжээг 2024 оны төсвийн жил хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтаас хассан хэсгийг хүчингүй болгуулах,
Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 21 дугаартай Дүүргийн 2024 оны орон нутгийн төсөвт өөрчлөлт оруулах тухай Тогтоолын ******* дүгээр сургуулийн барилга, ******* суудал/14 дүгээр хороо/ төсөл арга хэмжээг 2024 оны төсвийн жил хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтаас хассан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох,
******* дүгээр сургуулийн барилга, ******* суудал/14 дүгээр хороо/ төсөл арга хэмжээг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 оны төсвийн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад оруулж, төсвийг нь батлахыг нийслэлийн Хд даалгуулах” гэж нэмэгдүүлсэн байна.
2. Х дугаартай тендерт оролцсон “А” ХХК-ийн тендерт ирүүлсэн материал, шалгаруулалтын 2 дугаарт эрэмбэлэгдсэн гэх хариуг Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албаны 2024 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн ******* тоот мэдэгдлээр хүлээн авч, тендерт шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон “*******” ХХК-ийг шаардлага хангаагүй тендерт оролцогч гэх үндэслэлээр 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргаж,
3. Сангийн яам гомдлыг хянан үзээд гомдол үндэслэлтэй байх тул дахин тендерийн үнэлгээ хийлгүүлэхээр шийдвэрлэж, 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 03/3215 дугаартай албан бичгээр хариу өгчээ,
4. Үүний дагуу тендерийн Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж “*******” ХХК-ийн тендерийг шалгаруулахаас татгалзаж, нэхэмжлэгч “А” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалыг Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-19.2-ын 4 дэх хэсэгт заасан “хэрэгжүүлэх эрх авсан 2 төсөл арга хэмжээний мэдээллийг ирүүлээгүй” гэсэн үндэслэлээр 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай мэдэгдлийг ирүүлснийг эс зөвшөөрч дахин 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан боловч Сангийн яамны 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр гомдлыг буцаасан тул шүүхэд 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна.
5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:
5.1 Манай компанийн хүргүүлсэн тендерээс Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-19.2-ын 4 дэх хэсэгт заасан “хэрэгжүүлэх эрх авсан 2 төсөл арга хэмжээний мэдээллийг ирүүлээгүй гэж татгалзсан нь хууль бус учир нь манай компани шаардлагын дагуу Төв аймгийн Зуунмод сумын ******* А байрны барилгын ажил гүйцэтгэх 13,306,280,*******7 төгрөгийн гэрээ, Хөлөнбуйр суманд нэн хэрэгцээтэй мэргэжлээр ажиллаж буй албан хаагчдад зориулсан 8 айлын орон сууц худалдан авах 625,600,000 төгрөгийн гэрээний холбогдох баримтыг өгсөн тул манай тендерээс үндэслэлгүйгээр татгалзсан гэж үзэхээр байна.
5.2 Үнэлгээний хороо манай компанийг тендерт шалгаруулахаас татгалзсан үндэслэлээсээ тэс өөр үндэслэлийн талаар хэлэлцэж шийдвэр гаргасан болох нь хурлын тэмдэглэлээр тогтоогдож байгаа.
5.3 “А” ХХК нь “Х дугаартай, ******* дүгээр сургуулийн барилга ******* суудал /*******/ ажил гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын шаардлагыг бүрэн хангасан байхад шалгаруулахгүй байгаа нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.
5.4 Х 2024 онд хэрэгжих 116 төсөл арга хэмжээг 115 болгож, он дамжин хэрэгжих төсөл арга хэмжээ 57 байсныг 56 болгож ганцхан ******* дүгээр сургуулийн барилга барих төсөл арга хэмжээг хассан нь орлогын биелэлт муугаас шалтгаалсан гэж үзэхээргүй харин манай компанийг шалгаруулахгүй байх ашиг сонирхол байгаа болох нь харагдаж байна.
5.5 Маргаан бүхий Хдааны 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 21 дүгээр Тогтоолд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 88 дугаар Тогтоолыг үндэслэж төсөвт тодотгол хийсэн гэж байгаа боловч уг тогтоолоор нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулж, уг өөрчлөлтөөр Хан-Уул дүүргээс нийслэлийн төсөвт төвлөрүүлэх мөнгөн дүн ихэсгээгүй тул төсвийн өөрчлөлтийг дагаж төсөвт өөрчлөлт оруулсан гэх тайлбар үндэслэлгүй.
5.6 “А” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хэрэг үүсгэж, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр тендер шалгаруулалтын ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж гаргасан байхад 2024 оны 08 дугаар сарын 23-нд төсөвт тодотгол хийж уг төслийг жагсаалтаас хасаж тогтоол баталсан нь хууль зөрчсөн гэжээ.
6. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Та бүгдийнхээ ажлын цаг, завыг нь хүндэтгээд товчхон ярья. Би энэ худалдан авах ажиллагаа энэ тендерийг хамгийн сайн мэдэх хүний хувьд үнэхээр харамсаж явдаг юм. Тэгээд би одоо хүн өрөвдөж хайрлах, хүний их өндөр ёс зүйтэй хүн байгаа юм. Тэгээд эдгээр сайхан залуучууд минь бараг шоронд орчих гээд л өөрсдөө аягүй хөөрхөн уучлалт гуйдаг. Эдний буруу ч гэж бараг байдаггүй юм шиг ийм надад мэдрэмж төрдөг. Ялангуяа Т.У даргатай өрөөнд нь ороод уулзахаар аягүй хөөрхөн ёс зүйтэй, ойворгон зангүй, онгироо сагсуу биш байдаг. Үнэхээр ингээд дотроо их харамсаад байдаг юм. Тэгэхдээ цаанаа үнэхээр ингээд нэг шахаанд ороод байгаа юм шиг. Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Н.С гээд залуу бол надтай одоо байгууллагынхаа коридорт уулзаж байсан. Би хэд хэдэн удаа очиж уулзсан. Тэд нар маань их өрөвдөлтэй, харамсалтай. Т.У дарга надад “энэ үнэхээр ингээд таныг гүтгэчихсэн байна, дараагийн шийдвэр нь бол арай л гүтгэсэн. Манай хүн шөнө үүргэлж байгаад хараагүй юм болов уу, одоо манай хүн дээр л арга хэмжээ авахаар болчихлоо ажлаас нь чөлөөлөх гэж байна. Ах аа одоо тэгээд уучлаарай, Ажлаас нь чөлөөлөхөө болиод энэ цалингийн 30 хувийн арга хэмжээ ч авах юм уу, дарга нар л шийдэх байх. Одоо дүү нь мэдэх юм алга” гэдэг тайлбар өгдөг. Тэгээд Авлигатай тэмцэх газар руу хандахаар аягүй хүндрэлтэй, бүүр гэмт хэргийн шинжтэй болоод явчих гээд байдаг учраас би бас нэг бурханлаг, том сэхээтэн эрдэмтэн хүний хувьд энэ залуучуудын амьдралыг баллаж, ганц сургуулийн барилга бариад яах юм. Би Монгол улсад 20 сайхан сургууль бариад өгчихсөн. Монгол улсын Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг дарга нь хамгийн гоё сургууль барьдаг гээд үнэлээд, нийслэлийн шилдгийн шилдэг шагналыг аваад, одоо ганцхан сургууль барихын төлөө эдгээр залуучуудыг амьдралыг нь хазайлгачих гээд байхаар нь ёс зүйг доор татсан гэдгээ үнэхээр харамсаж явдгаа хэлье. Тэгээд эд нар, зарим дарга нар нь ажил дээр ирж уулзаад л бараг шалгаруулаад, өөр гарцгүй. Тэгээд шүүх шийдэх байлгүй гээд би одоо ер нь хууль зөрчихгүй гэж явсаар байгаад өдийг хүрчихсэн юм. Нарийн яривал энэ тендерийг зарлахдаа нөгөө нэг миний өрсөлдсөн компанид бүх юмыг нь тааруулаад зориулаад зарлачихдаг. Тухайлсан компанидаа зориулаад зарлачихсан байна гээд тухайн үеийн тамгын газрын дарга руу очихоор “Тийм байна, чи одоо шүүхэд өгөхөө больчих, тэгээд л дахиад зарлачихъя. Тэгээд дахиад танай компани топ компани байна шууд л ялчихна” гэж гуйдаг юм. Авлигатай тэмцэх газар, олон хүчин зүйлээс болоод би энэ хоёр залууг хайрлаад гэмт хэргийн шинжтэй, эрүүгийн хэрэг үүсгээд явчих гээд байхаар нь би үхэн хатан гэмт хэргийн шинжгүй, гомдолгүй гэсээр байгаад тэр асуудлыг өнгөрөөхгүй шүүхээрээ л эвтэйхэн шийдүүлчихье гэж боддог юм. Би хууль, шүүхийг их дээдэлдэг. Харин эд нар сүүлийн үед нэг юм ажиглагдаад байгаа нь хуулийг уландаа гишгэж байна. Тэгээд ерөөсөө иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай сүүлдээ цуг бүлэглээд байна. Ингэж болохгүй гэж залуучуудад хэлмээр байна. Тэгээд би их харамсаж явдаг юм. Би олон сайхан сургууль барьсан. Жишээ нь яг энэ замын хойд талын Монгол гуравдугаар сургуулийн барилгыг барьсан, би тэр жил Нийслэлийн шилдэг шагнал авсан. Тэгээд нөгөө өрсөлдсөн компани нь бас уучлалт гуйсан. “Манайх одоо цаашаа олон ажил хиймээр байна. Тендерт ормоор байна. Энэ тендерт бараг хуурамч материал бүрдүүлээд орчихсон нь илэрчих гээд байна” гэхээр нь бас гомдол гаргасангүй. За ингээд шүүх шийдчих байх гэж бодоод, ер нь шүүх ялгаж салгаад өгнө гэж бодож байна. Тэгээд бас л нэг хүний амьдралаар тоглоод яах вэ гэж бодож байна. Огт бүтэхгүй компанийг миний урдаас нэг өрсөлдөгч болгож тавиад тэгээд нөгөө компанийг Сангийн яам шалгаад ямар ч боломжгүй, бүх заалтаараа боломжгүй юм байна, харин “А” ХХК нь бараг бүх заалтаараа тэнцэж байна гэсэн. Гэхдээ Сангийн яам нэр зааж тэрийг шалгаруулахыг үүрэг болгодог байгууллага нь биш. Үнэлгээний хорооны шийдвэрийг буцаадаг байгууллага учраас яг тэр журам, дүрэм, хуулийнхаа дагуу буцаана. Энэ талаар энэ хүмүүстэй уулзахаар танайхыг нэр зааж ирүүлээгүй гэдэг. Мэдээж Сангийн яамнаас юу гэж 2 компани байгаа учраас нэр зааж очих билээ. Би олон сайхан сургууль барьсан юм. Энэ Монгол гуравдугаар сургууль, Хэнтий аймгийн төвд Монгол улсын ерөнхий сайд уриад “энэ манай аймгийн нэгдүгээр сургуулийг нэг сайхан бариад өгөөч ээ, их гоё сургууль барьдаг юм байна” гээд л очоод бариулсан. Энэ тендертээ зарласан анхнаасаа ямар ч хамаагүй асуудлаар эд нар яриад байдаг. Юун тэр 10 дугаар сургууль гэж Хан-Уул дүүрэгт байдаг нь үнэн. Тэрний захиалагч нь Боловсрол, шинжлэх ухааны яам, гэрээ байгуулсан субъект нь Боловсролын ерөнхий газар байдаг. Тэгэхэд энэ тендерт ямар ч хамаагүй 10 дугаар сургуулиа ашиглалтад өгөөгүй, болоогүй байна гэж ярьдаг. Тэр нь яг тэр үед болоод, одоо улсын комисс нь хүлээгээд авчихсан. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар энэ жилийн ашиглалтад орсон шинэ сургуулийн хамгийн шилдгээр 10 дугаар сургуулийг зарлаад сууж байна. Ямар сайхан чанартай сэтгэлтэй хийдэг юм бэ гэдэг. Би хүүхдэд их сэтгэлтэй хүн байгаа юм. Тэгээд энэ бид нарын балаг, хууль дээдлэхгүйгээс болоод тэр Өлзийт хорооллын 14 дүгээр хорооны ******* хүүхэд л одоо ингээд хичээлийн байргүй яваад байгаад би жаахан харамсаад байгаа юм. Түүнээс одоо бусад нь яах вэ. Тэгээд манай эхнэр бас их бурханлаг хүн байдаг юм. Энэ 2 сайхан залууг чи шоронд хийж ийм муухай аргаар энийг авч болохгүй гэж хэлдэг. Ёс зүйтэй байгаарай миний хань, ийм юм хоол болохгүй гэж хэлдэг. Би их шударгадуу л хүн байгаа юм. Тэгээд эдний дарга, цэрэг нар уулзана, гуйна. Тэгээд л одоо янз бүр юм болно. Одоо тэгээд хамаагүй баримтгүй юм яриад яах вэ? Хамгийн сүүлд энэ бидний хууль дээдлэх асуудал бол ер нь бүгдээрээ нийтлэг байх ёстой. Тэр хэн байх нь хамаагүй. “А” ХХК, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар байх эсэх нь хамаагүй. Яах гэж бид нар баялаг бүтээж ингэж 20 жил бэлдсэн компаниа ингэж одоо гүтгүүлж болох юм бэ, үнэхээр гомдож байна. Сүүлийн үед ингээд л одоо шүүхээс өөр гарцгүй болчихлоо. Одоо шүүх тэгээд шийдээд ирвэл нь танайх одоо авалгүй яах вэ авалгүй яах вэ эхлээд өөрсдөө бараг шүүхээ больчих эвлэрээд өгчихье гээд тэгээд л одоо бүх юмнаасаа татгалзана. Эдний дарга, цэрэг будилаантай. Энэ хоёр залуу худлаа, үнэн ярьдаг юм. Эд нар нэг буланд шахуулчихсан шахаанд орчихсон л гэж энэ үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга бас тэгж л байсан. Одоо ямар айхтар нэгнийгээ буланд шахдаг юм бэ л гэж хэлмээр байна. Төрийн алба сайхан цэвэрхэн тунгалаг болох ёстой. Одоо болж байгаа байх. Саяхан Улсын Их Хурлын чуулган дээр ******* дүгээр сургуулийг зориулалтын байранд байхгүй, түрээсийн байранд байдаг гээд л ярьж байна лээ. Харамсалтай байхгүй юу. Би очиж үзээд нөгөө газар талбайтай нь танилцчихаад сонгон шалгаруулалтад оролцсон юм. Тэр Өлзийт хороолол буюу 14 дүгээр хорооны ******* дүгээр сургууль ёстой зориулалтын бус байранд ******* хүүхэд одоо бүгдээрээ чичрээд сууж байгаа юм. Ингээд нэг бүтэн зуныг би ******* хүүхдийн сургуулийг “3 сар л барьчихдаг. тэгээд нэг зуныг л ингээд л одоо бид нар хэн хэнтэйгээ маргалдсаар, нэгэн зуныг алдчихлаа. Тэгээд одоо түрээсийн байранд байгаа тэр ******* хүүхдийн хувь заяа харамсалтай байна. Хүүхдийн хууль хэрэгжээд эхэлсэн. Ингээд тэр хэдэн хүүхдүүд л сургууль номгүй л гүйгээд байгаа юм. Ямар сайндаа эдний дарга, цэрэг нар уулзаад тухайн үед танайх сайн компани юм байна мөнгөө гаргаад барьчихаж чадах уу, чадалгүй бол та нар энэ тендерийг л нэг зөв болгочих гээд би тэгдэг юм. Миний хамгийн сүүлийн яриа бол энд ирсэн хүмүүсийг буруутгахаасаа илүү хууль шийдэх байх. Энэ хоёр залууг үнэхээр хувийн амьдрал нь гэмт хэргийн шинжтэй болоод явчихвал ямар ч түвшинд өнөөдөр сууж байх юм. Надад баярлаж явдаг ч юм уу, үгүй ч юм уу. Сүүлийн үед ерөнхийдөө бид нар нэг ч тааралдсангүй. Хариуцагч учраас тэгээд Хан-Уул дүүргийн тэрүүгээр өөр 10 дугаар сургуулийнхаа ажлаар бас их явдаг юм. Тэгээд надаас нэг уучлалт гуйсан л хүмүүс байдаг юм” гэв.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХХК нь 2024 оны 03 дугаар сарын 29-ны өдөр нээсэн ХУДХААА/20240101003 дугаартай, ******* дүгээр сургуулийн барилга, ******* суудал (*******) ажил гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцсон байна. Тус тендерийн хариуг Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны алба 2024 оны дүгээр 04 сарын 09-ний өдрийн ******* тоот мэдэгдлээр “А” ХХК-г эрэмбийн хоёрдугаарт эрэмбэлэгдсэн болно" гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл тендерээс татгалзсан байсан. Үүний дагуу тендерийн материалтай танилцахад “Далу” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон байсан. Уг “Далу” ХХК-ийг шалгаруулсан нь Тендерийн хууль зөрчсөн, шалгаруулах үндэслэлгүй байсан учраас 2024 оны 04-р сарын 15-ний өдөр 27/124 албан тоотоор Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам гомдлыг хянан үзээд 2024 оны 04-р сарын 29-ний өдрийн 03/3215 албан тоотоор дараах хариуг өгсөн. Үүнд: "А ХХК-ийн гомдол нь үндэслэлтэй байна. “Далу” ХХК нь “Тендерийн шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д заасан техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангахгүй байна. Ийм учраас тендерийн үнэлгээг дахин хийхийг мэдэгдье” гэж Сангийн яам шийдвэрлэсэн. Үүний дагуу дахин үнэлгээ хийж “Далу” ХХК-ийг тендерт шалгаруулахаас хариуцагч татгалзсан. Мөн Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагаа албанаас 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай "Мэдэгдэл хүргүүлэх тухай" шийдвэрээр “Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-19.2 4 хэсэгт заасан хэрэгжүүлэх эрх авсан 2 төсөл арга хэмжээний мэдээллийг ирүүлээгүй байна” гээд “А” ХХК-ийг тендерт шалгаруулахаас татгалзаж байгааг мэдэгдсэн. “А” ХХК-ийн зүгээс уг хэрэгжүүлэхээр авсан төсөл, арга хэмжээний холбогдох бүх баримтуудаа өгсөн байсан.
8. Тухайлбал 13,306,280,*******8 төгрөгийн гэрээний үнэ бүхий Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүс цогцолбор сургуулийн А байрны барилгын ажил гүйцэтгэх гэрээтэй холбогдох баримтууд, мөн сумдад нэн хэрэгцээтэй мэргэжлээр ажиллаж буй албан хаагчдад зориулсан 8 айлын орон сууц худалдаж авах (Хөлөнбуйр сум) 625,600,000 төгрөгийн гэрээтэй холбоотой холбогдох баримт мэдээллийг тус шаардлагыг хангаж байгаагаа илэрхийлэн тендерийн материалдаа өгсөн. Гэтэл илт үндэслэлгүйгээр тендерээс татгалзсан нь нэхэмжлэгчийн төрийн худалдан авах ажиллагаанд шударгаар оролцох, өрсөлдөх, шалгарах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.
9. Нэхэмжлэгч “А” ХХК нь 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 63/24 тоот албан бичгээр энэ асуудлаар дахин Сангийн яаманд дахин гомдол гаргахад, Сангийн яамны 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр гомдлыг хүлээж авах боломжгүй тухай хариу өгсөн тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үнэлгээний хорооны маргаан бүхий 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай хурлын тэмдэглэлээс үзвэл тендерт шалгаруулахаас татгалзсан үндэслэлээсээ өөр зүйл хурал дээрээ үнэлгээний хорооны гишүүд хэлэлцсэн байдаг. Тухайлбал Хан-уул дүүргийн 10 дугаар сургуулийн барилгын ажлыг хийж дуусгаагүй удаж байгаа гэдэг асуудлыг л удаа дараа хэлэлцээд байдаг. Гэтэл Худалдан авах ажиллагааны алба нь Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрээс өөр асуудал хэлэлцэж нэхэмжлэгчийн ажлын туршлагыг нотлох хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний мэдээллийг ирүүлээгүй гэж өөр асуудлаар шийдвэр гаргаж татгалзсан байдаг. Гэтэл манай компани нь энэ шаардлагын дагуу Маягт 5-д мэдээллээ оруулаад гэрээ, холбогдох баримтуудыг тендерийн материалдаа өгсөн байдаг. Маргаан бүхий хурлын тэмдэглэлд яригдаж байгаа “Хан-Уул дүүргийн 10-р сургуулийн барилга”-тай холбоотой гэрээ, улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулсан баримтуудыг хэрэгт хавсарган өгсөн.
10. Мөн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа "... Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.3 дахь хэсэгт заасны дагуу захиалагчид зөвлөмж хүргүүлснээр хийж гүйцэтгэх ажил нь дуусгавар болдог тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан "Алтанбулаг Трейд" ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах гэх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй" гэжээ. Манай компанитай гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага Үнэлгээний хороонд холбогдуулж гаргаагүй. Харин Үнэлгээний хороо нь тендерт оролцогчтой "гэрээ байгуулах зөвлөмж гаргаж захиалагчид хүргүүлэх эрх хэмжээтэй. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.3 дахь хэсэгт мөн хуулийн 28 дугаар зүйлийг иш татсаны дагуу тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг гаргуулахаар зөвлөмж гаргах эрх хэмжээтэй юм. Иймд "Алтанбулаг Трейд" ХХК нь ХУДХААА/20240101003 дугаартай, ******* дүгээр сургуулийн барилга, ******* суудал (*******) тендер шалгаруулалтыг шаардлагыг 100% бүрэн хангасан байхад хариуцагч шалгаруулахгүй байгаа нь илт хууль зөрчиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэдэг тайлбарыг гаргаж байна.
11. Хд холбогдох шаардлагын хууль зүйн үндэслэлийг тайлбарлая. Шүүхэд маргаан үүсэж, тендерийн ажиллагааг түдгэлзүүлсний дараа Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ******* дүгээр сургуулийн барилга барих төслийг төсвийн тодотголоос хассан. Үүнтэй холбоотойгоор дараах үндэслэл, шалтгааныг дурджээ.
11.1. Эхний шалтгаан нь ажлын жагсаалтад өөрчлөлт оруулахдаа (******* дүгээр сургуулийн барилга барих төслийг хасахдаа) "орон нутгийн төсвийн орлогын биелэлттэй уялдуулсан" гэжээ. Энэ нь Улсын тэмдэгтийн хураамж, Цалин, хөлс, шагнал урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, Галт зэвсгийн албан татварын орлогууд 80 хувиас доош биелэлттэй гэсэн учраас тодотгол хийж байна гэсэн утга бүхий тайлбарладаг. Гэтэл эдгээр орлогууд нь 76, 77 хувийн биелэлттэй байсан. Энэ нь тухайн оны 8 сарын байдлаар гэхэд хангалттай сайн биелэлттэйд тооцогдоно. Улсын тэмдэгтийн хураамжийн орлого бол *******%-тай байсан. Гэхдээ энэ нь нийт орлоготой харьцуулахад маш бага хувийг эзэлнэ. Харин нөгөө талаасаа 21 төрлийн орлого нь 80%-с дээш хувийн биелэлттэй, зарим нь орлогууд нь 100-с давсан хувийн биелэлттэй явж байсан байгаа юм. Тухайлбал, Үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлого 130%, ус рашааны төлбөр 156%, Малын албан татвар 100%, хүү, торгууль, татварын алдангийн орлого 160%, Хувь хүнд олгосон орлогоос суутгасан татварын орлого 202%-ийн биелэлттэй байсан юм. Үүнээс үзвэл жагсаалтаас ******* дүгээр сургуулийн барилга барих төслийг хассан нь үндэслэлгүй бөгөөд зүгээр тус тендерийг манай компанид өгөхгүй байх шалтаг гэдэг нь харагдаж байна.
11.2. Мөн түүнчлэн, ******* дүгээр сургуулийн барилга барих төслийг хасах болсон шалтгаан нь “удаа дараа худалдан авах ажиллагаа зохион байгуулсан ч амжилтгүй болсон төсөл арга хэмжээ болон дахин худалдан авах ажиллагаа байгуулахад төсвийн жилдээ багтаж ажил эхлэх боломжгүй болж буй төсөл арга хэмжээг хасах” гэсэн байдаг. Гэтэл захиалагч Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны алба, Тендерийн үнэлгээний хороо өөрсдөө худалдан авах ажиллагааг амжилтгүй болгосон байдаг. Удаа дараа үндэслэлгүйгээр шалгаруулахаас татгалзаж, тендерийг хойшлуулна. Дахин зарлаад мөн дахиж хойшлуулсаар байсан. Тийм учраас энд “А” ХХК нь буруугүй учраас энэ нэгэн шалтаг гэж үзэж байна.
12. Төсөвт тодотгол хийж ******* дүгээр сургуулийн барилга барих төслийг хассан нь орлогын биелэлт муу байгаагаас болоод төсөв танасан юм уу гэхээр тийм биш. Дүүргийн удирдлагын хэрэгжүүлэх зардлыг 640 сая төгрөгөөр нэмээд, хүүхэд сурч боловсрох эрхэд хамааралтай хүүхдийн сургуулийн төсвийг хасаад өөрсдийнхөө төсвийг нэмсэн ийм нөхцөл байдал харагдаж байна.
13. Маргаан бүхий Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 08 дугаар 23-ны өдрийн 21 дүгээр тогтоолд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 88 дугаар тогтоолыг үндэслэж төсөвт тодотгол хийсэн байдаг. Энэ талаар сүүлд хавтаст хэрэгт ирсэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны бичлэгт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тодотгол хийсэн учраас дүүрэгт тодотгол хийсэн гэсэн агуулга дурдагдсан байна. Нийслэлд ямар тодотгол хийснээс болж Хан-Уул дүүрэгт тодотгол хийх шаардлагатай байгааг харахад Хан-Уул дүүргээс Нийслэлийн төсөвт төвлөрүүлэх мөнгөн дүнг ихэсгээгүй харин ч буруулсан байдаг. Өөрөөр хэлбэл төсөв нь Хан-Уул дүүргээс хасагдаад Нийслэл рүү төвлөрүүлэх ямар ч нөхцөл байдал байхгүй байсан.
14. Мөн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 07 дугаар 05-ны өдрийн 16 дугаар тогтоолоор төсөвтөө тодотгол хийсэн. Тэгэхэд энэ үндэслэл болгож буй Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 88 дугаар тогтоол нь 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө 05, 06 дугаар сард тодотгол хийсэн байдаг. Хэрвээ НИТХ-ын 88 дугаар тогтоолын дагуу дүүргийн төсөвт тодотгол хийж ******* дүгээр сургуулийн барилга барих төслийг хассан юм бол Хан-Уул дүүргийн ИТХ-ын 2024 оны 07 дугаар 05-ны өдрийн 16 дугаар тогтоолоор уг тодотголыг хийгээгүй юм. Тэгэхээр энэ байдал нь “А" ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүссэний дараа төсөвт тодотгол хийх нэрийдлээр тус төслийг төсвийн жагсаалтаас хассан ийм нөхцөл байдал харагдаж байна.
15. Түүнчлэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариу тайлбартаа ******* дүгээр сургуулийн барилгын төсөл нь зураг төсөлгүй байсан тул төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд тавигдах шаардлагад нийцэхгүй байсан учраас уг төсөл арга хэмжээг жагсаалтаас хассан гэжээ. Гэтэл анх зарлагдсан тендер нь зураг төсөлтэй хамт батлагдсан байдаг. Энэ 13 тэрбумын төсөвтэй зураг төсөл нь хамт батлагдсан “Автокад” ХХК-аар зураг төслөө гүйцэтгүүлнэ гэж хамт орсон байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Ийм учраас иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
16. Хариуцагч Х, тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай Т.У даргын хэлж байгаа яг л ийм процесс болсон гэж ойлгосон байна. Тэгээд Г.А захирлын хэлж байгаагаар хуулийн байгууллага хүртэл Авлигатай тэмцэх газар, Үнэлгээний хорооны даргыг шалгасны үндсэн дээр ямар нэгэн зөрчил буруугүй байна гэдэг дүгнэлтээ гаргаад, Засаг даргад энэ 2 хүндээ арга хэмжээ тооц гээд албан бичиг хүргүүлсэн. Тэгээд яг ийм л процесс явагдаж байгаа. Дарга бол сая товчхон тайлбарлалаа” гэв.
17. Хариуцагч тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 2024 оны төлөвлөгөөгөөр батлагдсан ажил нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, ******* дүгээр сургуулийн барилга байсан. Дүүргийн Засаг даргын үнэлгээний хорооны даргаар миний бие, үнэлгээний хорооны нарийн бичгээр Н.С, нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй тендер зарлагдаад явсан. Нэхэмжлэгч талын хэлж байгаа тайлбарын дагуу яг тендерийн эхний удаа зарлагдсан шалгаруулалтаар “Далу” ХХК шалгарсан нь үнэн. Тэгээд Сангийн яаманд гомдол гаргаснаар дараагийн үнэлгээгээ хийх “Далу” ХХК нь яг улсын төсвөөр барилга барихгүй юм байна. Үүнийг нягталж хараарай. Та нарын тендерийн шалгаруулалт дээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ажил хийчихсэн байх ёстой гэдэг шаардлага байна. Үүнийг та нар эргэж хараарай гэдэг хариу ерөнхий утгаараа ирсэн. Г.А захирлын хэлж байгаагаар Сангийн яамны хариу бол ямар нэгэн иргэд, ийм компанийг шалга гэсэн хариу ирдэггүй. Шийдвэрээ эргэж хараарай гэсэн нэг тийм албан бичиг ирүүлсний дагуу Үнэлгээний хороо дахин хуралдсан. Тэгээд шалгарсан “Далу” ХХК-аас Сангийн яамны тэр зөвлөж байгаа зөвлөмжийн дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гэдэг заалтаар тэнцэхгүй байна. Тэр компани нь хувийн орон сууц барьсан, тийм ижил төстэй ажил дээр мэдээллээ ирүүлсэн байсан. Тэгээд тэрний дараагаар “А” ХХК-ийн үнийн дүнгээрээ хоёрдугаарт эрэмбэлэгдсэн байсан уг компанийн материалыг бас бид нар дахин нягталж үзсэн. Нэгэнтээ бас гомдол, санал гараад явж байгаа юм чинь бас нөгөө компанийнхаа материалыг дахиж нэг харъя гэсэн. Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын зүгээс бол энэ ижил төстэй ажлынх нь мэдээлэл нь шаардлага хангахгүй байна гэдэг талаар Үнэлгээний хорооны хурал дээр танилцуулсан. Тэрийг Үнэлгээний хорооны гишүүд Нарийн бичгийн даргын саналыг дэмжээд “А” ХХК-аас татгалзаад явчихсан. Тэгээд хоёр компаниас аль алинаас нь татгалзсан. “А” ХХК нь тэрний дараагаар Сангийн яаман дээр гомдол гаргана гэсэн асуудлыг амаар ярьж байна гэж ойлгосон. Яг Сангийн яамнаас бидэн дээр бол гомдол гаргалаа гэсэн албан бичиг ирээгүй учраас бид нар тендер шалгаруулалт ингээд дуусчихлаа гэж ойлгоод хуулийн дагуу 6 хоногийнхоо дараа тендер шалгаруулалтынхаа хоёрдугаар шалгаруулалтаа зарлачихсан явж байсан. Тэгээд тухайн тендер нээгдээгүй байхад Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт захиалагч гэж явж байсан. Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны 03/1*******7 тоот албан бичиг ирүүлсэн. Энэ албан тоот дээр дүүргийн 2024 оны Орон нутгийн төсөвт өөрчлөлт оруулах саналыг боловсруулан 2024 оны 06 дугаар сард дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний төсөлд тодотгол хийхээр төлөвлөж байгаа тул *******-р сургуулийн барилга ******* суудал 14 хороо төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг түр зогсооно уу гэсэн албан бичиг бидэнд ирүүлсэн. Үүний дагуу бид нар тухайн тендер шалгаруулалтыг нөгөө цахим систем дээр явж байгаа тул түр зогсоосон. Мөн зогсоосон талаар оруулчихсан байсан. Тэгээд хоёрдугаар шатны тендер шалгаруулалт нь үргэлжлээгүй явж байсан. Тэрний дараагаар дүүргийн Худалдан авах ажиллагааны алба болон Үнэлгээний хороо ямар нэгэн захиалагчаас шийдвэр иртэл тендер шалгаруулалтыг үргэлжлүүлээгүй байсан. Тэгээд 7 дугаар сарын *******-нд “А” ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатын шүүхэд гомдол гаргасан байна гэдэг мэдээлэл ирсэн. Тэгээд холбогдох баримт бичгүүдээ өгөөрэй гээд нарийн бичгийн даргаар дамжуулаад өгөөд явж байгаа, шүүхийн процессууд үргэлжлээд явсан. Тэгээд яг төсөв дээр тодотгол хийсэн ийм орлого зарлага гэж байна. Яг тийм бусад асуудлыг Үнэлгээний хороо болон Худалдан авах ажиллагааны алба өөрсдөө тайлбарлаж мэдэхгүй бас үүн дээр бол тайлбар өгч чадахгүй байна” гэв.
18. Хариуцагч нарын өмгөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухайн хуулийн хэрэгжилтийн хамгийн гол асуудал нь төсөв байна. Тэгэхээр төсөв батлагдаж байж ажил үйлчилгээ хийгдэнэ. Үнэлгээний хороонд холбогдуулсан шийдвэр байдаг. Энд манай 2 итгэмжлэгдсэн төлөөлөгч нь боломжгүй байгаа шалтгааныг төсөв байхгүй гэж хэлж байна. Худалдан авах ажиллагааны албанаас зарласан тендер бол батлагдсан төсөв байхгүй гэдэг нь хамгийн том асуудал юм. Мөн энэ дээр нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг яагаад боломжгүй гээд байна гэхээрээ дахин зарласан тендерийг хүчингүй болгуулах гээд Сангийн яаманд гомдол гаргасан учраас тендер дахиад зарлагдсан. Дахин зарласан тендер нь батлагдсан төсвийн хүрээнд явагдах ёстой. Уг батлагдсан төсөв нь дахин зарласан тендерийн хүрээнд явах боломжгүй. “А” ХХК-ийн эрх ашиг хөндөгдөөгүй байгаа гэдэг нь 2024 оны 06 дугаар сарын албан бичгээр нотлогдож байна. Дахин зарласан тендерийг хүчингүй болгоно гэхээр уг тендер нь шалгаруулаагүй зогсчихсон гэдэг тайлбар хэлж байна. Татгалзсан тендерийг хүчингүй болгуулах гэхээр уг татгалзсан тендерт Сангийн яаманд гомдлоо гаргачихсан. Гомдлын дагуу Сангийн яам дахиж хянаад даалгачихсан. Гурав дахь нь бол дахиад манайхтай гэрээ байгуулахыг даалгах гэдэг. Гэрээ байгуулах ямар ч боломжгүй. Учир нь Төсвийн тухай хуулиар батлагдсан төсөв байхгүй энэ тендерийн мөнгө нь татагдчихсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бол биелүүлэх боломжгүй. Эндээс харахад нэхэмжлэл гаргаж буй этгээдийн эрх ашиг хөндөгдсөн асуудал мөн байхгүй байна. Хэрвээ “Далу” ХХК тендерт шалгараад энэ төсвийг аваад зарцуулаад явчихсан тохиолдолд эрх ашиг нь хөндөгдөнө. Нэхэмжлэлийн шаардлагад дурдаад буй дахин гэрээ байгуулахгүй бол тэнд буй хүүхдүүдийн эрх ашгийг тооцоолж үзсэнгүй гэж байна. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийтээрээ хуралдаж шийдвэр гаргадаг эрх бүхий субъектийн шийдвэрт шүүхээр нийт иргэдийн төлөөлөгчдийн гишүүдэд үүнийг хийх ёстой байна гэдэг шийдвэр гаргана гэдэг нэхэмжлэлийн шаардлага өөрөө үндэслэлтэй эсэх нь яригдана. Хэдийгээр би дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмгөөлөгч нь биш ч гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай уялдаатай байгаа учраас тайлбарлаж байна. Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, тодорхойгүй байсан ойлгоход хэцүү байна. “Энэ тендерт бид нар шалгараагүй болохоор хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөөд байна” гэж Г.А захирал ярьж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шалгаруулалт нь өөрөө хүчингүй гэдэг зүйл ярьж байна. Тэгэхээр эхний шалгаруулалтыг хүчингүй байсан гэж Сангийн яам шийдвэрлэсэн. Сангийн яамны шийдвэрээр хоёр дахь шалгаруулалтад нэхэмжлэгчийг шалгаруулаагүй тохиолдолд нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөх асуудал яригдана. Гэтэл хоёр дахь шалгаруулалт нь төсвийн асуудлаас болж зогсчихсон. Тэгэхээр Үнэлгээний хороо болон Худалдан авах ажиллагааны хувьд цаашид энэ гэрээг байгуулах боломжгүй. Эд нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй байна. Цаашилбал шүүхийн шийдвэр яаж ч гарсан энэ тендерийг дахиад зарлах боломжгүй, гэрээ байгуулах бүүр боломжгүй байна. Төсөв байхгүй татагдчихсан учраас Үнэлгээний хороо цаашаа ажиллана гэдэг хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага өөрөө үндэслэлгүй байна” гэв.
19. Хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай 08 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааныг нэхэмжлэгч талыг тендерээс хасах гэж зохион байгуулчихсан юм шиг ярьж байна. Энэ хуралдаанаар нийт 10 төсөл, арга хэмжээтэй холбогдолтой асуудал хэлэлцсэн. Мөн албан хаагчдын төсөв, цалингийн нэмэгдлийг оруулаагүй, уг асуудлыг тусгах асуудал хэрэг хэлэлцсэн байдаг. ******* дүгээр сургуулийн хувьд зураг төсөл нь ерөөсөө бэлэн биш байсан. Анх 640 суудалтай байгаад зураг төслийн ажил нь эхэлсэн. Тэгээд хүчин чадлын хувьд тухайн газар дээр байх боломжгүй учраас 640 суудалтай сургуулийг ******* болгож бууруулсан. Тэгээд зураг төсөл нь дахиж шинээр хийгдэж эхэлсэн. Зураг төсөл нь Эдийн засгийн хөгжлийн яамны захиалгаар уг төсөл хэрэгжиж байна. Одоо хүртэл батлагдсан зураг төсөл байхгүй учраас Төсвийн тухай хуулийг зөрчихгүй гэдэг үндэслэлээр 08 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар хассан. Төсвийн тухай хуулийн 29.1 дүгээр зүйлийн 2.2-т зураг төсөлтэй батлагдсан барилгын арга хэмжээг төсөвт тогтоолд оруулна гэж заасан байдаг. Тэгэхээр хассаныг хүчингүй болгоно гэдэг нь өөрөө тогтоолын логикийн хувьд ч боломжгүй. Энэ нь нэг хүнд зориулж гарсан ажлаас халах шийдвэр шиг биш шууд тухайн хурлаар хасагдаад ороод ирдэг. Тэгтэл тендер шалгаруулалтыг хассаныг хүчингүй болгоно гэдэг нь логик, бичиг хэргийн архивын журмаар ч гэсэн боломжгүй асуудал юм. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар Орон нутгийн төсвийг зөвхөн Иргэдийн төлөөлөгчдийн хурал батална. Гэтэл хуралд яаж төсвөө батлахыг заагаад байна гэдэг нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхэд халдаж байгаа асуудал юм. Тэгэхээр 2025 оны төсөвт дахин тусгуулах талаар хэлж болохгүй. Энэ нь манай бүрэн эрхийн асуудал учраас төсвийн асуудал дээр хөндлөнгөөс оролцож болохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Хнаас Х дугаартай Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд ******* хүүхдийн хүчин чадалтай ******* дүгээр сургуулийн ажлын тендер зарлаж, нэхэмжлэгч А ХХК 13,619,343,106 төгрөгийн санал, “*******” ХХК 11,696.000,000 төгрөгийн санал ирүүлсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дах хэсэгт заасны дагуу бага үнийн санал ирүүлсэн “*******” ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосныг нэхэмжлэгч эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яамнаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.10.3 дах хэсэгт заасныг үндэслэн тендерийн үнэлгээг дахин хийхийг захиалагчид мэдэгдсэн байна.
2. ******* дүгээр сургуулийн барилга, ******* суудал /14 дүгээр хороо/ ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаар хуралдаанаар “******* дүгээр сургуулийн барилга, ******* суудал /14 дүгээр хороо/ ажилд 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Сангийн яаманд гомдол гарч, гомдлыг хянасан тухай албан бичиг ирсэнтэй холбогдуулан хуралдаж, нэхэмжлэгч “А” ХХК-ийг тендерийн баримт бичигт заасан ТШЗ 19.2-ийн 4-д “хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх дараах баримт бичиг ирүүлнэ. Үүнд: а/Тендерт оролцогч нь өөрийн болон түншлэлийн гишүүдийн хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан ажлын гүйцэтгэлийн явцын талаарх мэдээллийг тус тус ирүүлэх” гэж заасан шалгуур үзүүлэлт болох,
2.1. 2023 оны 12 дугаар сарын 27-нд сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Төв, Зуунмод сум ******* А байр/ гэрээний үнэ 13,306,280,*******8 төгрөгийн,
2.2. 2024 оны 01 дүгээр сарын 06-нд сумдад нэн хэрэгцээтэй мэргэжлээр ажиллаж буй албан хаагчдад зориулсан 8 айлын орон сууц худалдан авах /Хөлөнбуйр сум/ 625,600,000 төгрөгийн гэрээтэй хэрэгжүүлэх эрх авсан 2 төсөл арга хэмжээний мэдээллийг ирүүлээгүй гэж тус ажилд материал ирүүлсэн 2 аж ахуйн нэгжээс татгалзаж, дахин зарлахаар шийдвэрлэж, Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албаны 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай мэдэгдлээр нэхэмжлэгч “А” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж, Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрээр Х дугаартай, ******* сургуулийн барилга, ******* суудал /14 дүгээр хороо/ ажил гүйцэтгэгчийг сонгох тендерийг дахин зарласныг нэхэмжлэгч компани эс зөвшөөрч “...манай компанийн ирүүлсэн тендерээс үндэслэлгүй татгалзаж, дахин тендер зарласан нь хууль бус...” гэж, хариуцагчаас “...барилгын ажил зураг төсөлгүй батлагдсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, удаа дараа худалдан авах ажиллагааг зохион байгуулж амжилтгүй болсон тул төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн төсвийн багцад хамаарах хөтөлбөр хооронд зохицуулалт хийх эрхтэй... ” гэж тайлбарлан маргаж байна.
3. Маргаан бүхий Үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай хурлын тэмдэглэлээс үзэл үнэлгээний хорооны гишүүд нэхэмжлэгч компанийг “...Хан-Уул дүүргийн 10 дугаар сургуулийн барилгын ажлыг хийж дуусгаагүй удаж байгаа...” гэх зэргээр хэлэлцэж, “А” ХХК-ийн тендерээс татгалзахаар шийдвэрлэсэн бөгөөд ингэхдээ Үнэлгээний хорооны гаргасан шийдвэрээс өөр үндэслэл буюу “ажлын туршлагыг нотлох, хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний мэдээллийг ирүүлээгүй” гэсэн үндэслэл зааж, татгалзсаныг хариуцагч Х, Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаан дээр “... А ХХК-ийн тендерийн материалд ажлын туршлагаа нотолсон баримтуудыг ирүүлснийг ирүүлээгүй гэж татгалзсан нь үнэн” гэж хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн ирүүлсэн баримтуудаар нэхэмжлэгч компани “...2023 оны 12 дугаар сарын 27-нд сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Төв, Зуунмод сум ******* А байр/ гэрээний үнэ 13,306,280,*******8 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 06-нд сумдад нэн хэрэгцээтэй мэргэжлээр ажиллаж буй албан хаагчдад зориулсан 8 айлын орон сууц худалдан авах /Хөлөнбуйр сум/ 625,600,000 төгрөгийн гэрээтэй хэрэгжүүлэх эрх авсан 2 төсөл арга хэмжээний мэдээлэл”-ийг болон Хан-Уул дүүргийн 10 дугаар сургуулийн барилгын ажлыг хийж дуусгаж улсын комисст хүлээлгэн өгсөн зэрэг баримтуудыг ирүүлсэн болох нь тогтоогдож байх тул “А” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэр бүхэлдээ хууль бус болох нь тогтоогдож байна.
4. Дээрх нөхцөл байдлаас үзвэл хариуцагч Х болон тендерийн Үнэлгээний хорооны гаргасан маргаан бүхий Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албаны 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэр, тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай хурлын тэмдэглэлийн “А” ХХК-д холбогдох хэсэг, Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2024 оны 05 дугаар сарыг 07-ны өдрийн ******* дугаартай татгалзсан татгалзсан шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “...өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх...” зарчмыг зөрчсөн, ******* дугаар зүйлийн *******.4-д “захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцсэн эсэхийг дараах байдлаар хянан үзнэ” гэж заасны дагуу тендерийг хянан үзэлгүйгээр нэхэмжлэгч “А” ХХК-ийн ирүүлсэн тендерээс хууль бусаар татгалзсан болох нь тогтоогдож байна.
5. Өөрөөр хэлбэл хариуцагч Х дугаартай Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд ******* хүүхдийн хүчин чадалтай ******* дүгээр сургуулийн барилгын ажлын тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо нэхэмжлэгч “А” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалыг тендерийн баримт бичигт заасан ТШЗ 19.2-ийн 4-д “хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх дараах баримт бичиг ирүүлнэ. Үүнд: а/Тендерт оролцогч нь өөрийн болон түншлэлийн гишүүдийн хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан ажлын гүйцэтгэлийн явцын талаарх мэдээллийг тус тус ирүүлэх” гэж заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэж үндэслэлгүйгээр татгалзсанаа хүлээн зөвшөөрч байгаа тул энэ үеэс эхлэн нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг захиргааны байгууллага зөрчсөн болох нь тогтоогдож, Хан-Уул дүүрэг ХУДХААА/2024010103 Ажил гүйцэтгэгчийн сонгох тендерт нэхэмжлэгч компанийн ирүүлсэн тендерээс хариуцагч хууль бусаар татгалзсанаа хүлээн зөвшөөрч байгаа нь нэхэмжлэгчийн тендерт шалгарах боломжийг нь хааж, эрх, хууль ёсны ашиг зөрчиж, төсвөөс хасагдах эрсдэл үүсгэсэн гэж үзэхээр байна.
6. Дээрх нотлох баримтуудаар тендерийн Үнэлгээний хороо нэхэмжлэгч “А” ХХК-ийн ирүүлсэн тендерээс хууль бусаар татгалзсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.3-д “захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх” гэж заасан байх тул хариуцагч Х болон Үнэлгээний хороо журамд заасны дагуу зөвлөмж гаргаж, гэрээ байгуулах эсэхийг шийдвэрлэхийг даалгах нь зүйтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгчийн гаргасан “Нийслэлийн Хдааны 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 21 дугаартай Дүүргийн 2024 оны орон нутгийн төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын ******* дүгээр сургуулийн барилга, ******* суудал /14 дүгээр хороо/ гэсэн төсөл арга хэмжээг 2024 оны төсвийн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтаас хассан хэсгийг хүчингүй болгуулж, ******* дүгээр сургуулийн барилга, ******* суудал /14 дүгээр хороо/ төсөл арга хэмжээг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 оны төсвийн жилд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтад оруулж, төсвийг нь батлахыг нийслэлийн Хд даалгуулах”-ыг хүссэн шаардлагын тухайд:
7.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 15-н өдрийн 128/Ш32024/6775 дугаартай захирамжаар Хнаас 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дахин зарласан Х дугаартай ******* дүгээр сургуулийн барилга, ******* суудал /14 дүгээр хороо/ ажил гүйцэтгэгчийг сонгох тендерийн сонгон шалгаруулалтыг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлснээс хойш Хан-Уул дүүргийн Засаг дарга дүүргийн 2024 оны төсвийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулан 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 01/1639 албан бичгээр Хд хүргүүлж, нийслэлийн Хдааны 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “дүүргийн 2024 оны орон нутгийн төсөвт өөрчлөлт оруулах тухай” 21 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1.а дах заалт, 64 дүгээр зүйлийн 64.1.2 дах заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 88 дугаар тогтоолыг үндэслэн дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 оны төсвийн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтаас Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар Тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 оны төсвийн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтын 1.3 дах хэсэгт ******* дүгээр сургуулийн барилга, 640 суудал /14 дүгээр хороо/ 2024 онд эхэлж 2025 онд дуусах 13,600,000.0 төгрөгийн төсөвт өртөг бүхий төслийг хассан байна.
7.2. Анх 2023 оны 12 сард иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар дээрх төслийн төсвийг батлахдаа зураг төсөлгүйгээр төсвийг баталж, тендер зарласан байх энэ үндэслэлээр төсвийг хасаж, тендерт оролцсон аж ахуйн нэгжийг буруутгах үндэслэл байхгүй байна.
7.3. Хан-Уул дүүргийн Засаг дарга Төсвийн тухай хуульд зааснаар тухайн төсөвт төсвийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах эрхтэй хэдий ч уг хуульд заасны дагуу дээд шатны Засаг дарга тодотгол хийсэн, урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас төсөв алдагдалтай болсон зэрэг хуульд заасан тодотгол хийх, хасах үндэслэлүүдийг зөрчиж төсвийг хасах саналыг дэмжиж шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр буруу байна.
7.4. Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаар Тогтоолоор дүүргийн 2024 оны орон нутгийн төсөвт оруулсан өөрчлөлтөөр дээрх төсөвт арга хэмжээнд өөрчлөлт ороогүй байх бөгөөд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 03/1*******7 дугаартай “...******* дүгээр сургуулийн барилга, ******* суудал /14дүгээр хороо/ төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг түр зогсоох” утга бүхий албан бичгийн Хнд хүргүүлснээр тус тендер шалгаруулалтын ажиллагааг түр зогсоож, дараа нь төсвөөс хассан болох нь тогтоогдож байна.
7.5. Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 21 дүгээр Тогтоолоор ******* дүгээр сургуулийн барилга барих төсвийг хасахдаа “удаа дараа худалдан авах ажиллагаа зохион байгуулсан ч амжилтгүй болсон уг тендерийг төсвийн жилдээ багтаж ажил эхлэх боломжгүй болсон” гэх үндэслэлүүдийг тавьж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... ******* дүгээр сургуулийн барилгын төсөл нь зураг төсөлгүй байсан тул төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд тавигдах шаардлагад нийцэхгүй...” гэж тайлбарлаж байгаа боловч энэ үндэслэлээр төсөв хасагдаагүй, тендерийн Үнэлгээний хороо худалдан авах ажиллагааны үнэлгээ хийхдээ хууль зөрчсөн, уг төсөл арга хэмжээний тендер зураг төслийн хамт зарлагдсан болох нь нэхэмжлэгч “А” ХХК нь барилгын зураг төслийг “Автокад” ХХК-тай гэрээ байгуулан хийлгүүлэхээр тендерийн материал ирүүлсэн, тухайн төслийн төсөв 2024-2025 он дамжин төсөвлөгдсөн зэрэг нөхцөл байдлаас үзвэл ******* дүгээр сургуулийн барилга барих төслийг төсвийн жилийн тодотгол хийж хасах үндэслэл байгаагүй гэж үзэхээр байна.
7.6. Өөрөөр хэлбэл хариуцагч иргэдийн төлөөлөгчдийн Хурал Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35.1.9-д “Засаг даргын өргөн мэдүүлснээр тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гүйцэтгэлийг батлах”, дүүргийн Засаг дарга 62.1.4-д “дүүргийн төсвийн төсөл, түүний тодотголын төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах, төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулж, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах” бүрэн эрхтэй хэдий ч тухайн тохиолдолд Төсвийн тухай хуулийн 5.1-т “Төсөв нь Улсын болон Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн байх бөгөөд төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад дараах зарчмыг баримтална”, 5.1.1-т “төсвийн тогтвортой байдлыг хангасан байх”, 5.1.5-д “хариуцлагатай байх” гэж заасныг баримтлаагүй болох нь тогтоогдож байна.
7.7. Иймд хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 21 дүгээр Тогтоолоор ******* дүгээр сургуулийн барилга барих төсвийг хасахдаа Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.7-д “төсөвт зохицуулалт хийхдээ хөрөнгийн болон урсгал зардлыг хооронд нь шилжүүлэх, төсөвт тусгагдаагүй шинэ хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглоно”, Засгийн газрын 2021 оны 160 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянан, тайлагнах журам”-ын 4.1.33-д “ барилга байгууламж их завсар, тоног төхөөрөмж, зөвлөх үйлчилгээний зардлыг хооронд нь шилжүүлэх, батлагдсан нэр байршлыг солих, хүчин чадлыг өөрчлөх, хуулиар батлагдсан төсөвт өртгийг хэтрүүлэн тендер шалгаруулалт зарлах, гэрээ байгуулах, санхүүжүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байна.
8. Харин нэхэмжлэгчийн гаргасан “Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 21 дугаартай Дүүргийн 2024 оны орон нутгийн төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын ******* дүгээр сургуулийн барилга, ******* суудал /14 дүгээр хороо/ гэсэн төсөл арга хэмжээг 2024 оны төсвийн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтаас хассан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд шүүхээс нэхэмжлэгчийн “Нийслэлийн Хдааны 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 21 дугаартай Дүүргийн 2024 оны орон нутгийн төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын ******* дүгээр сургуулийн барилга, ******* суудал /14 дүгээр хороо/ гэсэн төсөл арга хэмжээг 2024 оны төсвийн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтаас хассан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа болон нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхгүйгээр нэг маргаан бүхий актыг “хүчингүй болгуулах, хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор маргаж буй тохиолдолд шүүхээс давхар хангах боломжгүй байна.
9. Учир нь Нийслэлийн Хдааны 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 21 дугаартай Дүүргийн 2024 оны орон нутгийн төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын ******* дүгээр сургуулийн барилга, ******* суудал /14 дүгээр хороо/ гэсэн төсөл арга хэмжээг 2024 оны төсвийн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтаас хассан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоох нь хэрэгжээд нэгэнт дууссан, нэхэмжлэгчийн эрх ашиг дахин сэргээгдэхээргүй тохиолдолд хэрэглэгдэх бөгөөд тухайн тохиолдолд төсөл арга хэмжээ 2024-2025 оны төсвийн жил дамжин хэрэгжих төсөл тул хүчингүй болгож даалгах шаардлага хангагдах боломжтой гэж үзэж маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан дээрх шаардлага хангагдах боломжгүй байна.
10. Түүнчлэн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч авах эрхийг шүүх хязгаарлаагүй, өмгөөлөгч авах боломжтой байсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар өмгөөлөгч авах хүсэлтийг ээлжлэн шүүх хуралдаан дээр гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж, энэ тухай өмнө нь хүсэлт гаргаагүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө хуулийн мэргэжилтэй зэрэг үндэслэлүүдээр гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.4, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.4, 28 дугаар зүйлийн 28.1.1, 50 дугаар зүйлийн 50.2.3, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.5, 42 дугаар зүйлийн 42.7 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “Х дугаартай, ******* дүгээр сургуулийн барилга ******* суудал /*******/ ажил гүйцэтгэгчийг сонгох тендерийг дахин зарласан Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албаны 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг, Х дугаартай тендерт “А” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан Тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай хурлын тэмдэглэлийн “А” ХХК-д холбогдох хэсгийг, Хны 2024 оны 05 дугаар сарыг 07-ны өдрийн ******* дугаартай татгалзсан шийдвэрийг, Хдааны 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 21 дугаартай Дүүргийн 2024 оны орон нутгийн төсөвт өөрчлөлт оруулах тухай Тогтоолын ******* дүгээр сургуулийн барилга, ******* суудал /14 дүгээр хороо/ төсөл арга хэмжээг 2024 оны төсвийн жил хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтаас хассан хэсгийг тус тус хүчингүй болгож, хариуцагч Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны Үнэлгээний хороонд хууль журамд заасны дагуу зөвлөмж гаргаж, уг тендерт “А” ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах эсэхийг шийдвэрлэхийг, нийслэлийн Хд Хнд ******* дүгээр сургуулийн барилга, ******* суудал /14 дүгээр хороо/ төсөл арга хэмжээг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 оны төсвийн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад оруулж, төсвийг нь батлах эсэхийг шийдвэрлэхийг тус тус даалгаж, үлдэх “Хдааны 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 21 дугаартай “Дүүргийн 2024 оны орон нутгийн төсөвт өөрчлөлт оруулах тухай Тогтоолын ******* дүгээр сургуулийн барилга, ******* суудал/14 дүгээр хороо/ төсөл арга хэмжээг 2024 оны төсвийн жил хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтаас хассан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ