| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2025/00001/И |
| Дугаар | 320/ШШ2025/00232 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 320/ШШ2025/00232
| 2025 оны 02 сарын 21 өдөр | Дугаар 320/ШШ2025/00232 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: РЕ*************** дугаар регистртэй, эрэгтэй, Харчин овогт Б-ын Л-,
Хүсэлтийн шаардлага: Цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай 155/2023/00001/и дугаар индекстэй, иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Л-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Л- нь цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 8 жилийн сургуулийн 2 дугаар ангийг төгсөөд, тус сумын Улаан туг нэгдэлд эцэг, эхийн хамт туслах малчнаар 1988 оны 9 дүгээр сар хүртэл ажиллаж байгаад хугацаат хугацаат цэргийн албанд татагдан ************** дүгээр ангид хуваарилагдан 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай цэргийн алба хаасан. Цэргийн батлах болон цэргийн алба хаасан лавлагаан дээр миний аав Б-ын нэрийг Б-, (Б-) гэж буруу бичсэн байдаг. Дээрх шалтгаанаар миний цэргийн алба хаасан хугацаа ажилласан жилд тооцогдохгүй болсон тул би өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болоод байна.
Иймд Б-ын Л- намайг ************** дүгээр ангид 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн лавлагааг шүүхэд гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 2, 3 дахь тал)
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр П.М-ийг гэрчээр дуудаж, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 41, 42 дахь тал)
4. Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.Л-ийн төрсний бүртгэлийн лавлагаа, ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөлийн архивын хуулбарыг гаргуулж, Б-ын Л- /ре***************/ гэх бүртгэл улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэлтэй эсэх лавлагааг,
Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас цэргийн алба хаасан лавлагаа, цэргийн анкет байгаа эсэх лавлагааг,
Батлан хамгаалахын төв архиваас Б.Л-ийн цэргийн албанд татагдсан болон цэргийн албанаас халагдсан анкет байгаа эсэх лавлагааг тус тус гаргуулж бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 13, 14-19, 34, 36-37, 38, 40 дэхь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Б.Л- нь хугацаат цэргийн алба хаахдаа эцгийн нэрийг буруу бичсэн учир өндөр насны тэтгэвэр тогтоолгоход зөрчилтэй болсон тул цэргийн алба хаасан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, хүсэлтийн шаардлагаа тодруулж байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдлоо.
4. Нэхэмжлэгч Б.Л- өөрийн төрсөн эцэг Б--оор овоглосон иргэний улсын бүртгэлд бүртгэлтэй, харин түүний төрсний бүртгэлийн лавлагаанд эцгийн нэр Б--- гэж бичигдсэн, Б-ын Л- (ре***************) гэх бүртгэл иргэний цахим мэдээллийн санд бүртгэлгүй болох нь
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Б.Л-ийн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...4. РД: ре***************, 5. Овог: Б-, 6. Нэр: Л-, 7. Иргэний баримтын нэрпаспорт, сери: ХӨ, №1341869, 8. Төрсөн: Хөвсгөл Жаргалант, 1970-04-15, эрэгтэй... 10. Ажилладаг: Жаргалант Улаан туг..., бүртгэгчийн нэр: Гэлгээ, он сар өдөр: 1988.09.20... гэх бичилттэй архивын хуулбар,
Иргэний хаягийн хуудас №7 баримтын 1. Овог нэр: Б- Л-. 2. Төрсөн он сар өдөр: 1970.04.15. 3. Хаана төрсөн: Хөвсгөл, Жаргалант төрөх газар. 4. Эрэгтэй... 10. Хаана ямар ажилтай: Хөвсгөл аймаг Жаргалант сум 1-р бригад үхэрчин... 14. Хуудас бичсэн: 1987 оны 02 сарын 19... гэх бичилттэй архивын хуулбар,
ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөлийн 2000 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, 2009 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр тус тус бүртгэсэн 1. Бүртгэсэн аймаг нийслэл: Хөвсгөл, 2. Сум дүүрэг: Жаргалант... 5. РД: ре***************. 6. Овог: Харчин, 7. Эцэг /эх/-ийн нэр: Б-, 8. Нэр. Л-, 9. Төрсөн он сар өдөр: 1970-04-15, аймаг нийслэл: Хөвсгөл, сум дүүрэг: Жаргалант... гэх бичилттэй архивын хуулбарууд, (хавтаст хэргийн 18-19 дэхь тал)
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гарсан Иргэний харъяалал: Монгол, регистрийн дугаар: ре***************, иргэний бүртгэлийн дугаар: ***********************, овог: Харчин, эцэг (эх)-ийн нэр: Б---, өөрийн нэр: Л-, хүйс: эрэгтэй, төрсөн он, сар, өдөр: 1970-04-15, төрсөн газар:-, бүртгэсэн газар: Хөвсгөл Жаргалант, бүртгэлийн дугаар: 33, бүртгэсэн он сар өдөр: -1970-05-10. Эцгийн: ...эцэг (эх)-ийн нэр: Ойдов, өөрийн нэр: Б---, Эхийн: ...эцэг (эх)-ийн нэр: Өлзийбат, өөрийн нэр: Чимэднамжил гэх бичилтэй CVL246************* дугаар төрсний бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 15 дахь тал)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б- овогтой Л- /ре***************/ гэх бүртгэл иргэний цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй байна гэх бичилттэй 30/1553 дугаар албан бичиг, (хавтаст хэргийн 14 дэхь тал),
Гэрч П.М-ийн Жаргалант сумын Улаантуг нэгдлийн 1-р бригадад фермийн эрхлэгч хийдэг хүн байсан. Нэгдэл тарснаас хойш лам болсон. Хүмүүс Б- лам гэдэг байсан. Сумын заан хүн байсан. Б-, Б- гэж нэрийг нь буруу л бичсэн байх... манай суманд ийм содон нэртэй өөр хүн байхгүй. Б- нь бөх барилддаг, ном уншиж засал хийдэг лам хүн байсан. Нэгдэл гэж байхад фермийн эрхлэгч байсан хүн. Өөр Б-, Б- нэртэй хүн манай суманд, 1-р бригадад байгаагүй... гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдлоо. (хавтаст хэргийн 42 дахь тал)
5. Нэхэмжлэгч Б-ын Л- ************** дүгээр ангид 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг дуустал, Б- (Б)-ын Л- нэрээр хугацаат цэргийн алба хаасан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Б- (Б)-ын Л-ийн цэргийн алба хаасан талаарх архивын лавлагааг хүргүүлэв... гэх бичилттэй 08/53 дугаар албан бичиг,
Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Б- /Б/-ын Л- нь Хөвсгөл аймгаас НАХЯ-ны сайдын 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн б/537 дугаар тушаалаар 10 дугаар сарын 15-ны өдрөөс цэргийн албанд татагдаж, ************** дүгээр ангид алба хаагаад УАБХЕГ-ын даргын 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн б/307 дугаар тушаалаар 10 дугаар сарын 25-ны өдрөөс цэргийн албанаас халагджээ гэх бичилттэй 08/354 дугаар албан бичиг (хавтаст хэргийн 36-37 дахь тал)
Гэрч П.М-ийн Б.Л- нь миний төрсөн эгчтэй суусан манай хүргэн юм. гэрчийн мэдүүлэг өгнө... Б.Л- нь 1987 оны намар манай эгч П-йн М-тай гэр бүл болж хамт амьдарсан. Тэгээд 1988 оны 10 сард нь хүргэн Б.Л- нь хугацаат цэргийн албанд явсан. Тэгээд 2 жилийн алба хаасан. Энэ хооронд 1989 оны 3 сард охин Ууганбаяр нь төрсөн юм. би эгчдээ очиж хүүхдийг нь харалцаж хамт байдаг байсан болохоор сайн мэдээд байна. Л- нь 1990 оны 10 сард цэргээс ирсэн. ирээд 1990 оны 11 сард найр хийж байсан юм. Б.Л- нь 1988-1990 онд цэргийн алба хаасан... эгч маань Дорноговь аймгийн цэргийн ангид захиа бичдэг байсан. Тэгэхээр цэргийн алба хаасан газар нь Дорноговь аймагт байсан байна... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдов. (хавтаст хэргийн 42 дахь тал)
Мөн Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Б.Л-ийн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт №076, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөлийн архивын хуулбаруудад Б.Л-ийн овог нэр, төрсөн он сар өдөр зөрүүгүй байх тул түүний Б- (Б)-ын Л- нэрээр цэргийн алба хаасан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 16-19 дэхь тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.14-д эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэж зааснаар нэхэмжлэгч Б.Л- өөрийн хугацаат цэргийн алба хаасан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд Б-ын Л- ************** дүгээр ангид 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Б- (Б)-ын Л- нэрээр хугацаат цэргийн алба хаасан байдлыг тогтоов.
6. Шүүх дараах баримтыг нотлох баримтад үнэлээгүй. Үүнд: Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн Хилийн ба Дотоодын цэрэгт холбогдох баримт хадгалагддаггүй тул Б-ын Л-ийн цэргийн алба хаасан архивын лавлагааг харъяаллын дагуу Тагнуулын ерөнхий газрын тусгай архивт хандан шүүлгэнэ үү гэх бичилттэй 83 дугаар албан бичиг нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 08/3536 дугаар лавлагаа нь Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газарт гаргасан байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. (хавтаст хэргийн 40, 3 дахь тал)
Харин шүүх Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас Б.Л-ийн цэргийн алба хаасан тухай Б- (Б)-ын Л-... гэх бичилттэй 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 08/354 дугаар лавлагааг нотлох баримтаар гаргуулсан болно. (хавтаст хэргийн 37 дахь тал)
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэхь заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Харчин овогт Б-ын Л-ийн, ************** дугаар ангид 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Б- (Б)-ын Л- нэрээр хугацаат цэргийн алба хаасан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА