Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 320/ШШ2025/00221

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ****** сумын ** дугаар баг, *** дугаар гудамж, *** тоотод оршин суух, ************ ургийн овогт ***************** хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****************

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ********** нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******** нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 1968 онд ээж ************ ууган охин болон мэндэлсэн бөгөөд 1976 онд тус Цагаан-Уул сумынхаа 8 жилийн дунд сургуульд суралцан 1984 онд төгссөн. 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Цагаан-Уул сумынхаа сургуульд үйлчлэгчээр орж ажиллаад 1998 оны 6 дугаар сарын 01-ний өдөр бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн. Тэтгэврээ тогтоолгохоор материалаа өгсөн боловч 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Цагаан-Уул сумын 10 жилийн сургуульд үйлчлэгчээр орсон тушаал маань түр, 1998 оны 6 дугаар сарын 01-ний өдөр халагдсан тушаал минь намайг ээлжийн амралт гэж буруу толгойлсон зэргээс шалтгаалан 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан жил тооцогдохгүй байна.

Иймд 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Цагаан-Уул сумын 10 жилийн сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нотлох баримтаар:

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 10 жилийн дунд сургуулийн 1988 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 84 дугаартай “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” захирлын тушаал Хөвсгөл аймгийн архивын тасгийн “хуулбар үнэн” дарсан хуулбар (хх-28х),

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 10 жилийн дунд сургуулийн 1998 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” захирлын тушаал Хөвсгөл аймгийн архивын тасгийн “хуулбар үнэн” дарсан хуулбар (хх-15х),

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 10 жилийн дунд сургуулийн 1986 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаартай “Ажилд томилох тухай” захирлын тушаал Хөвсгөл аймгийн архивын тасгийн “хуулбар үнэн” дарсан хуулбар (хх-16х),

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 10 жилийн сургуулийн цалингийн сумын үйлчлэгчээр ажиллаж байсан **************** 1986-1991 оны цалингийн лавлагаа (хх-6-14х) цалингийн карт хуулбар 1992-1994 зэрэг баримтуудыг ирүүлжээ.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 10 жилийн сургуулийн үйлчлэгчээр ажиллаж байсан ************ (хх-29-30х),

мөн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 10 жилийн сургуулийн үйлчлэгчээр ажиллаж байсан ********* (хх-33-34х) нарыг гэрчээр асуусан ба онцгой ажиллагааны журмаар шүүх Хөвсгөл аймгийн Архивын тасгаас шүүхэд ирүүлсэн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 10 жилийн дунд сургуулийн 1987 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” захирлын тушаал Хөвсгөл аймгийн архивын тасгийн “хуулбар үнэн” дарсан хуулбар (хх-39х), Хөвсгөл аймгийн Архивын тасгаас шүүхэд ирүүлсэн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 10 жилийн дунд сургуулийн 1987 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 35 дугаартай “Ажиллагсдыг улс төр хүмүүжлийн ажилд хамруулах, бүртгэгч томилох тухай” захирлын тушаал Хөвсгөл аймгийн архивын тасгийн “хуулбар үнэн” дарсан хуулбар (хх-41х), Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс **************** Хаатр-21 (А), Хаягийн хуудас №7 баримт, Хаатр-01 (А) баримтын лавлагаа, нэхэмжлэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-35-38х)

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэсэн байна. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдлаа тогтоолгох талаарх хүсэлтийг тус шүүхэд гаргасан тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж шүүх иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.

Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Мөрөн суманд оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатч баталсан/ нотлогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргажээ. 

Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.

Нэхэмжлэгч *************** нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн шаардлага гаргасан ба тэрээр ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байна.

Мөн шүүх хуралдаанд хэрэгт авагдсан баримтын хэмжээгээр хүсэлтийн шаардлагаа тогтоолгохоор Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн үйлчлэгчээр 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл байсан болох нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл,

*************** ургийн овогт ***************** иргэний үнэмлэхийн хуулбар (хх-3х),

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хх-4х),

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газар, Даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн халс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа (хх-5х),

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 10 жилийн сургуулийн цалингийн сумын үйлчлэгчээр ажиллаж байсан ************ 1986-1991 оны цалингийн лавлагаа (хх-6-14х),

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 10 жилийн дунд сургуулийн 1998 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” захирлын тушаал Хөвсгөл аймгийн архивын тасгийн “хуулбар үнэн” дарсан хуулбар (хх-15х),

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 10 жилийн дунд сургуулийн 1986 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаартай “Ажилд томилох тухай” захирлын тушаал Хөвсгөл аймгийн архивын тасгийн “хуулбар үнэн” дарсан хуулбар (хх-16х),

№177005 дугаартай хөдөлмөрийн дэвтэр ирүүлсэн байх тул хуулийн шаардлага хангасан гэж үзэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэсэн байх ба *******, ********** нарыг нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчийн мэдүүлэг авсан байна. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч ********** (хх-29-30х), ************* (хх-33-3х) нарыг гэрчээр асуусан нарын мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар тогтоогдож байх тул гэрчийн мэдүүлгийг үнэн зөв гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ************ ургийн овогт ***************** Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн үйлчлэгчээр 1986 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс 1998 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БЭЭЖИН