Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 307/ШШ2025/00339

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Хэргийн индекс:307/2025/00253/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ******* аймаг, *******сум, ******* Баг, ******* ******* гудамж, ******* тоотод оршин суух ******* ******* овгийн *******ийн ******* /утас: *******/-ийн хүсэлттэй,

Ажилласан байдал болон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Анужин оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбартаа:

… Миний бие *******ийн ХХК-д 1994 оны 07 сарын 22-нд ******* ын цехэд вагон буулгагчаар орж ажиллаад 1997 оны 02 сарын 01-нд өөрийн хүсэлтээр халагдсан. Дараа нь ******** ийн үйлдвэрт харуулын албанд харуулаар 1998 оны 03 сарын 10-ны өдрөөс 2001 оны 09 сарын 05-ны өдөр хүртэл ажилласан. Энэ хугацаанд ажилласан 7 жилийн ажлын тушаал шийдвэрийг аймаг болон ******* аймгийн архивыг шүүж үзээд олоогүй тул Нийгмийн даатгалын газарт очиж хэлсэн чинь шүүхэд ханд гэж хэлсэн тул миний ******* ийн үйлдвэр, ******* ХХК-д ажилласан 7 жилийн хугацааг сэргээн тогтоож өгнө үү.

Иргэн Б.******* миний 1985 оны № дугаартай хөдөлмөрийн дэвтэрт овог нэр, төрсөн он зөрүүтэй, 1964.12.30-нд төрсөнийг 1965 оноор бичсэн, ******* гэж бичихийг гэж буруу бичсэн. Ийм учраас овог нэр, он сарны зөрүүг арилгаж, дээрх хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Шүүхээс: Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судалъя гээд, Хавтаст хэргээс: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 1986 оны дугаартай хөдөлмөрийн дэвтэр, төрөлтийн түүх, 1995 оны дугаартай нийгмийн даатгалын дэвтэр (эх хувь), нийгмийн даатгалын газрын тодорхойлолт, нарын гэрчийн мэдүүлэг, шүүгчийн захирамж, шүүхийн баримтууд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Б.******* нь ажилласан байдал болон баримт бичгийн эзэмшигчээр тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч Б.******* нь ******* ХХК-д ажилласан 2 жилийн орсон, гарсан тушаал архиваас олдсон тул ******* д ажилласан жилээ тогтоолгохгүй, одоо зөвхөн ******* ийн үйлдвэрт 1998-2001 он хүртэл ажилласан жилийг тогтоож өгнө үү гэж шаардлагаа өөрчилсөн улмаар 1984 оны 09 сарын 01-ний өдөр олгогдсон № дугаартай хөдөлмөрийн дэвтэрт миний аавын нэр болох “*******”-ийг “” гэж, өөрийн нэр болох “*******”-ийг “” гэж буруу бичсэн, мөн 1964 онд төрсөн байхад “1965” гэж буруу бичсэн алдаанаас болж миний эрх ашиг зөчигдөж байна гэсэн үндэслэлээр баримт бичгийн эзэмшигчээр тогтоолгохоор хүсэлт гаргаж шаардлагаа нэмэгдүүлсэн байна. /хх 34 дэх тал/

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасан байна.

Хүсэлт гаргагч Б.******* нь 1998 оны 03 сарын 10-ны өдрөөс 2001 оны 09 сарын 05-ны өдрийг хүртэл ******* ийн үйлдвэрт харуулаар ажиллаж байсан хугацааны баримтууд архивт шилжиж ирээгүй, ажилд орсон болон гарсан тушаал нь байхгүйн улмаас дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоох боломжгүй болж, ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд гаргасан хүсэлт нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

4. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын байцаагч гийн 2024 оны 01 сарын 17-ны өдрийн, гийн 2025 оны 02 сарын 18-ны өдрийн тодорхойлолтууд, 1995 оны 01 сарын 06-ны өдрийн № дугаартай нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1984 оны 09 сарын 01-ний өдрийн № дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх 3, 6, 24-28, 33/

Гэрч ын ... Би 1998 оны 02 сард Дархан гэдэг байгууллагад харуулаар ажилд орсон. Намайг ажилд ороход Б.******* харуулаар ажилладаг байсан. Би тухайн байгууллагад 2000 он хүртэл ажиллаад цомхотголоор ажлаасаа гарсан. Учир нь Дархан сүүлдээ дампуураад ажилтнуудынхаа цалинг өгч чадахаа больсон. Намайг ажлаасаа гарахад Б.******* яасныг санахгүй байна. Ямартай ч бид хамт ажилладаг байсан учраас нэг нэгнийгээ таниад байгаа юм. Олон жил өнгөрсөн учраас нарийн сайн санахгүй байна. Тэгээд саяхан Б.******* над руу утасдаад шүүх дээр ажилласан жилээ тогтоолгох гээд байгаа юм, гэрч болоод өгөөч гэхээр нь би за гэсэн. Ингээд гэрчийн мэдүүлэг өгч байгаа юм гэх мэдүүлэг, түүний иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 19-ний өдрийн №876 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх 35-40 дэх тал/

Гэрч ын ... Би Дархан ийн гэдэг байгууллагын Өвсөн цех гэдэг хэсэгт 1978 оноос хойш өвс боодог ажил хийдэг байсан. Тухайн байгууллагадаа би мехнаник, жолооч, сүүлдээ харуул хүртэл хийдэг байсан. Би тухайн байгууллагаасаа тэтгэвэрт гарсан хүн. Намайг ажиллаж байх хугацаанд Б.******* гэдэг хүн харуулаар ажилд орж ирсэн. Тэгээд хэсэг хугацаанд ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Б.*******ийг ажлаасаа гарахад би тухайн байгууллагадаа харуулаар ажиллаад үлдсэн. Би хамт ажиллаж байсан болохоор Б.*******ийг таниад байгаа юм. Саяхан Б.******* над дээр ирээд хамт ажиллаж байсан талаар гэрчийн мэдүүлэг өгөөч гээд гуйсан. Тэгээд би ирээд гэрчийн мэдүүлэг өгч байгаа юм гэх мэдүүлэг, түүний иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, № дугаартай нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх 41-45 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

5. Дээрх нотолгооны хэрэгсэлүүдийг нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, ажиллаж байсан үйл явдлыг нотолсон, үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлж, хүсэлт гаргагч ******* ******* овгийн *******ийн *******ийг 1998 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2001 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд Дархан ХК-д ээлжийн харуулаар ажиллаж байсан тогтоож шийдвэрлэв.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч  нь мөн эсэх, мөн хуулийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заажээ.

Хүсэлт гаргагч Б.******* нь 1984 оны 09 сарын 01-ний өдөр олгогдсон № дугаартай хөдөлмөрийн дэвтэрт миний аавын нэр болох “*******”-ийг “” гэж, мөн өөрийн нэр болох “*******”-ийг “” гэж буруу бичсэн, мөн 1964 онд төрсөн байхад “1965” гэж буруу бичсэн алдаанаас болж миний эрх ашиг зөчигдөж байна гэсэн үндэслэлээр баримт бичгийн эзэмшигчээр тогтоолгохоор хүсэлт гаргасан нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

7. Хүсэлт гаргагч Б.*******ийн 1984 оны 09 сарын 01-ний өдөр олгогдсон № дугаартай хөдөлмөрийн дэвтэрт эцэг/эх/ нэр “*******” - ийг “” гэж, нэр  “*******”-ийг “” гэж, төрсөн он “1964”-ыг “1965” гэж тус тус буруу бичсэн боловч түүний ажиллаж байсан байдалтай холбоотой баримт мөн болох нь хүсэлт гаргагчид Улсын бүртгэлийн хэлтсээс олгогдсон иргэний үнэмлэх дээрх овог: ******* *******, эцэг/эх/-ийн нэр *******, нэр: *******, төрсөн, он, сар, өдөр: 1964/12/30, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын байцаагч гийн 2025 оны 02 сарын 18-ны өдөр олгосон тодорхойлолт дээрх овог нэр: ******* овогтой *******, регистрийн дугаар: ,  Ажиллуулсан байгууллага: 1. ******* н үйлдвэр, 2. ******* ХК зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул 1984 оны 09 сарын 01-ний өдөр олгогдсон № дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь ******* ******* овгийн *******ийн ******* мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна. /хх 4, 33 дахь тал/

Иймд хүсэлт Б.*******ийн шүүхэд гаргасан бичиг баримтын эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

8. Хүсэлт гаргагч Б.*******ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч регистрийн дугаартай, ******* ******* овгийн *******ийн *******ийг 1998 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2001 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Дархан ХК-д ээлжийн харуулаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар овог: нэр: гэж бичигдсэн, 1984 оны 09 сарын 01-ний өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь регистрийн дугаартай ******* ******* овгийн *******ийн ******* мөн болохыг тогтоосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЛТАНТУЯА