Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 320/ШШ2025/0219

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 01 дүгээр багт оршин суух, ********* ургийн овогт ***************,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ******** сум, **** дугаар баг, Гэрэлт Ирээдүй цэцэрлэгийн байранд байрлах, Хөвсгөл аймгийн *********** сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор 10,392,366 (арван сая гурван зуун ерэн хоёр мянга гурван зуун жаран зургаа) төгрөг гаргуулж, ажилгүй байх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулж бичилт хийлгэхийг ажилд олгогчид даалгах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: ************, түүний өмгөөлөгч ***********, ***************,

Хариуцагч байгууллагын эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч: ************,

Хариуцагчийн өмгөөлөгч: ***********,

Нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ************ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Миний бие ************ нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Гэрэлт ирээдүй” хүүхдийн цэцэрлэгт 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж, энэ хугацаанд хамт олонтойгоо эвтэй найртай ажиллаж, баяр жаргал, зовлон зүдгүүрээ хуваалцсаар даруй 18 жил ажиллаж ирсэн байна.

Миний бие ************* нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Гэрэлт ирээдүй” хүүхдийн цэцэрлэгт 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж, энэ хугацаанд хамт олонтойгоо эвтэй найртай ажиллаж, баяр жаргал, зовлон зүдгүүрээ хуваалцсаар даруй 18 жил ажиллаж ирсэн байна.

Ингээд намайг ажилд эгүүлэн томилогдсон үеэс л эрхлэгч байнгын шинжтэй заналхийлэн “чи шүүх хуралдаан дээр тэгж хэлсэн, ингэж хэлсэн, чамтай хамт ажиллаж чадахгүй” гэх зэргээр дарамтлан надаас өө сэв хайн, аль болох л ажлаас халах шалтаг шалтгааныг эрэлхийлэх болсон.

Тодруулбал 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ажил дээр мөс хайлгаж цэвэрлэгээ хийх гэхэд мөсгүй болсон байсан тул тус Цэцэрлэгийн галч нарын өрөөнд очиж галчид “мөс жижиглэн хувааж өгөөч” гэж хэлээд ажил руугаа орсон.

Гэтэл орой мөс хуваагаагүй байхад галчийн өрөөнд дахин орж мөс хувааж жижиглэхийг гуйсан.

Гэтэл эрхлэгч камераас харахад чи галчийн өрөөнд удаа дараа орсон учраас чамайг архи уусан гэж үзэж байна “тиймээс явсан маршрутаа бичиж өг” гэж удаа дараа шаардсан.

Би энэхүү гүтгэлгийн шинжтэй шаардлагад нь хариу болгон “архи уугаагүй” талаар хэлэхэд эрхлэгч “чи шүүх хуралдаан дээр юу, юу ч гэж хэлж байлаа, хохь чинь шүү” гэж дарамтлаад гэж дарамтлаад надад хандан “чи өөртөө цалингийн хувь хасах арга хэмжээ авч өгөөч” гэсэн утга бүхий өргөдөл бичиж өгөхийг дахин шаардсан.

Би “архи уугаагүй, мөн шүүх хуралдаан дээр бол болсон асуудлын талаар л тайлбараа хэлсэн болохоос биш, хувийн өс хонзонгоор таныг гүтгээгүй шүү, өнгөрсөн асуудлыг та яагаад яриад байгаа юм” гэж хэлсэн.

Тэгээд намайг “галч нартай архи уусан байна, чи галч нарын өрөөнөөс гарч ирж байсан тул архи уусан байж таараа, тиймээс архи ууж зөрчил гаргасан” гэж хүлээн зөвшөөрч, “цалин суутгах арга хэмжээ авч өг гэсэн утга бүхий хүсэлт бичиж өг” гэж дахин хүчээр бичүүлэхийг албадсан.

Би архи уугаагүй учраас архи уусан гэдгээ хүлээн зөвшөөрсөн мэтээр өргөдөл хүсэлт бичиж өг гэсэн эрхлэгчийн хууль бус шаардлагыг биелүүлээгүй тул эрхлэгч намайг ажлаас халах ямар нэгэн шалтаг шалтгаан хайсаар байсан.

Үүнийг манай ажилтнууд ч мэдэж байгаа, энэ байдал нь надад маш их дарамттай байсан тул би энэ байдлыг ёс зүйн зөрчил гэж үзээд энэ талаар “дүгнэлт гаргаж өгнө үү” гэсэн гомдлыг Цэцэрлэгийн дэргэдэх Ёс зүйн хороонд гаргасан.

Ингэснээр Ёс зүйн хороо нь эрхлэгчийг “ёс зүйн зөрчил гаргасан байна” гэсэн дүгнэлтийг 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гаргасан. Эрхлэгч намайг өрөөндөө дуудан 2024 оны 3 дугаар сарын 20-ний өдрийн БҮ11 дугаартай “М.Пүрэвсүрэнг ажлаас чөлөөлөх тухай” гэх утга бүхий тушаалыг надад танилцуулсан.

Тус тушаалд “...ажлын байранд архидан согтуурч, хүүхдийн аюулгүй байдлыг ханган ажиллах журам зөрчин, хүүхдийн эрхэнд халдан зодож, ноцтой зөрчил гаргасан...” гэсэн зүйлийг дурдсан байсан.

Миний хувьд тус тушаалтай танилцаад “Ёс зүйн хорооны дүгнэлт гараагүй байхад би энэ тушаалыг чинь авахгүй, би хүүхэд зодоогүй, би гомдлоо гаргана гэдгээ хэлсэн.

Тэгээд гэртээ хариад байж байхад манай ангийн суралцагч Номин-Эрдэнийн ээж Баасанцэцэг нь “танай эрхлэгч намайг ирж уулз гэж дуудахаар нь би очиж уулзлаа. Тэгсэн чинь эрхлэгч чинь танай хүүхдийг Пүрэвсүрэн зодсон байна, надад бичлэг нь байгаа, тиймээс энэ талаар гомдол гаргаж өг” гэж шаардахаар нь би “Пүрэвсүрэнтэй өөрөө уулзана гэж хэлээд юм бичиж өгсөнгүй” гэж надад хэлсэн.

Намайг буруутгаж буй үйл явдлын үнэн шалтгаан нь гэвэл манай ангийн 2 хүүхэд маажилцаад, бие биеэ хазаж гэмтээх гээд зодолдохоор нь би салгаад найзыгаа ёо ёо болгож болохгүй” гэж хэлээд эргэхэд нэг хүүхэд нь хивсний үзүүрт торж унаж байсныг эрхлэгч намайг зодоод унагаасан мэтээр эх эцэгт нь ойлгуулан надад арга хэмжээ авч ажлаас чөлөөлөх шалтаг болгож байгаа бололтой.

Маргааны гол зүйл болох намайг чөлөөлсөн тушаалд намайг “2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр архи ууж ноцтой зөрчил гаргасан гэж үзэн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр арга хэмжээ авсан нь Хөдөлмөрийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс ... ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэснийг зөрчиж бүтэн 1 сар 20 хоногийн дараа хариуцлага тооцож байгаа нь хуульд заасан хугацаа өнгөрсөн буюу арга хэмжээ тооцсон нь үндэслэлгүй байна.

Ажил олгогчийн дээрх хууль бус үйлдлээс шалтгаалан миний хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үндэслэлгүйгээр цуцлагдсан тул ажилгүй байсан хугацааны олговор хүсэх, тооцох, түүнийг барагдуулах эрх дараах хууль, журмуудаар нээгдсэн. Үүнд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг ... эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.1 “нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж;” гэж,

Мөн журмын 2.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно:” ... 2.3.5 дахь хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор;” гэж

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 “Иргэнийг... төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн ... шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.”гэж тус, тус журамласан байна.

Тэгвэл дээр дурдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмаар миний хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үндэслэлгүйгээр цуцлагдахаас өмнөх сүүлийн бүтэн 3 сарын цалин хөлсний дунджийг тооцвол;

Он, сар

Ажлын өдөр

Сарын цалин хөлс

2024 оны 01 дүгээр сар

23

1,100,000

2024 оны 02 дугаар сар

21

1,100,000

2024 оны 03 дугаар сар

21

1,100,000

Дүн

 

3,300,000

 Нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговор: 1,100,000 төгрөг,

 1,100,000 төгрөг: 21 хоног = 52,380 төгрөг

Миний хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан хугацааг тооцвол ерөнхийдөө /2024 оны 3 дугаар сарын 21-нээс 2024 оны 11 дүгээр сарын 28-ыг хүртэлх/ нийт 8 сар болсон байна.

Миний хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үндэслэлгүйгээр цуцлагдсан олговрыг тооцвол:

2024 оны 3 дугаар сарын үндсэн цалин 1,100,000 төгрөг буюу өдрийн 52,380 төгрөг гэж тооцоход 2024 оны 3 сарын 20-нд ажлаас гарсан учир 3 дугаар сард дутуу ажлын 7 хоногийн цалин 366,660 төгрөг болж байна.

Дээрх 366 660 төгрөгөн дээр МУ-ын Засгийн газрын 2024 оны 03 сарын 27-ны өдрийн “Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 128 дугаар тогтоолоор 2024 оны 4 дүгээр сарын 01-ээс хойш цэцэрлэгийн туслах багшийн үндсэн цалин 1,210,000 төгрөг болон нэмэгдсэн бөгөөд нэг өдрийн цалин 57,619 төгрөг болсон гэж үзэхэд ажилгүй байсан, 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааг зөвхөн ажлын өдрөөр буюу ажиллах ёстой байсан 174 хоногоор тооцвол  10,392,366 төгрөгийн нөхөн олговор авах ёстой байсан байгаа юм.

Шүүхээр эрхээ хамгаалуулахаар гаргасан миний нэхэмжлэлийг шүүх олон удаа татгалзаж байгаа бөгөөд хамгийн сүүлд 2024 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр татгалзсан 155/Ш32024/04292 дугаар захирамжийн үндэслэх хэсгийн 1-д намайг хэдэн оны хэдэн сарын хэдний өдрөөс, хэдэн оны хэдэн сарын хэднийг өдрийг хүртэлх хугацааны нөхөн олговор гаргуулахаар нэхэж байгаа нь ойлгомжгүй гэжээ. Би нэхэмжлэлдээ 2024 оны 03 сарын 20-ноос 2024 оны 11 сарын 05-ыг хүртэлх хугацаа гэж бичихдээ техникийн алдаа гарган нэг 1-ийн тоог хаяж бичсэн байсан, шүүгчийн захирамжид татгалзсан 2 дахь үндэслэлээ Сум дундын шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 155/Ш32024/02969 дугаар захирамжийн үндэслэх хэсгийн 2 дахь хэсэгт заасан зөрчлийг арилгаагүй гэсэн үндэслэл дурдсан байна. Энэ талаар тайлбарлахад:

Нэгдэх үндэслэл болох гаргасан техникийн алдаагаа зассан, харин 2 дахь үндэслэл болох 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 155/Ш32024/02969 гэсэн дугаартай захирамж надад ирээгүй тул би энэ хэсгийг мэдэхгүй байна. Би шүүхээр эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгохыг зорьж байгаа бөгөөд өмнө нэхэмжлэлийг 2024 оны 08 сарын 27-ний өдрийн 155/Ш32024/03309 дугаар захирамжаар ************* шүүгч буцаасан боловч нэхэмжлэлд хавсарган өгсөн баримтыг өгөхгүй удаасан талаар өмнөх нэхэмжлэлд дурдсан бөгөөд энэ баримтыг авах гэхэд шүүгчийн туслах Шүрбадар нь хүлээж бай гэж хүлээлгэсэн боловч, дараа нь гарын үсэг зурсан баримт материалуудыг архивд өгсөн, гаргаж өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн болно. Тиймээс шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авч өгөх болно. Харин шүүх хуралдаанд хоцрох болсон шалтгааны талаар зохих байгууллагад нь хандан шийдвэрлүүлэх тул энэхүү нэхэмжлэлд хамааралгүй гэж үзэж байна.

Иймд ***************** намайг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хүүхдийн цэцэрлэгийн туслах багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 10,392,366 төгрөгийг гаргуулж, ажилгүй байх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж бичилт хийлгэхийг ажил олгогчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авна уу...гэжээ.

Хариуцагч байгууллагын эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч ************* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус сумын хүүхдийн цэцэрлэгт 2022 оны 11 сарын 15-нд Хүүхдийн цэцэрлэгийн эрхэгчээр түр тушаалтай томилогдон ажиллаж байна. Ажлаа авснаас хойш анзаарахад, манай байгууллагад ажлын байранд архи уух, дотроо хуваагдаж хоорондоо хэрэлдэх, зодолдох асуудал байнга гардаг байсан. Баяр ёслолоор болон урд өдөр нь хэн нэгнийдээ цуглаж уусан бол маргааш нь шар тайлах нэрээр ажлын байранд уух хандлага тогтсон. Иймэрхүү асуудлаас болж зарим нэг ажилчдад сахилгын шийтгэл арга хэмжээ авахаас өөр арга үгүй болдог байсан. Заримдаа за яахав, ахин битгий асуудал үүсгээрэй гэж хэлээд хараагүй юм шиг өнгөрөх үе ч байдаг байсан. Ингэх тусам улам бие биетэйгээ барьцаж уух нь хэвээр байсан тул үүссэн асуудлыг тухайн цаг үед арга хэмжээ авч байсны үр дүнд 2024 оны байдлаар хамт олны төлөвшил, харилцаа сайжирсан, удирдах удирдуулах үүргээ мэддэг, эрэмбэ дэс дараатай ажил үүргээ гүйцэтгэцгээж байна.

Нэхэмжлэгч **************** холбоотой байгууллага дээр архидан согтуурсан 2024 оны 02 сарын 01-нд болсон үйл явдал:

Тухайн өдөр би өвчтэй гэртээ байсан. Орой 18:30 минутын үед манай ажилтан галч *********** ээж ************** утас руу залгаж чи хаана байна, танайхан өглөөнөөс хойш ажлын байран дээр уурын зууханд архи ууж өнжлөө. Шаардлага тавихад намайг доромжилж байна. Ирж эндэх байдалд анхаармаар байна. Цагдаа, засаг дарга бүгдийг дууд гэж загнахаар нь 19:00 минутын үед ажил дээрээ очсон. Шууд уурын зууханд орж орчныг ажихад уусан нь илт, ууж дууссан пивоны савнууд, архины шил байсан ба нэг задлаагүй том пиво байсан, намайг ирэх сургаар тарсан байсан. Дуудлага өгсөн Цэвэг овогтой Өлзийсайхантай асуудлын талаар ярилцаж байтал уусан нөхдийн зарим нь эргэн ирж /галч нар/ хэрүүл өдөж танхайрсан. Цагдаа дуудахад, цагдаа аймагт байна гэж хариулсан. Манай байгууллага нь дотор камер хүрэлцээгүй, гадна камергүй тул дуудлага өгсөн ************** тэр өдөр юу болсон талаар асууж тодруулсан. Танайхан чамайг байхгүйд уудаг. Би урд нь хүүгээ ирж авахдаа за яахав гээд чимээгүй л байдаг байсан. Олон давтахаар уур хүрээд тэссэнгүй өөрт чинь хэлэв. Танайхан бие биеэ уруу татаж замбараагүй ууж байна.

            -Таныг ирэхэд хэн хэн ууж байсан бэ?

-Намайг ирэхээс өмнө нөхөр ирж шаардлага тавихад урдаас нь хэрэлдээд байсан тул би зөрж ирсэн. Танайхаас **********, *********, ************, *********, *************, *************, ************ эхнэр *********** нар байсан. Би уурлаад даргыг чинь дуудна гэхэд тараад эхэлсэн гэж хариулсан. Ингээд ************ нөхөр болох ********** 20 цагийн орчим гэрт нь очиж тодруулж асуухад эхнэр болох Ц************ хэлсэн үгийг баталж хэлсэн, дээр нь нэмж хэлэхдээ *******, *********, **********, манай хүү нар харагдах байдал нь илүү согтуу харагдаж байсан гэж хэлсэн. Яг энэ үеэр гэрээс нь гарч амжаагүй сууж байтал ********** нь ************* луу залгаж чи хов зөөлөө, надад гай боллоо гэж уурлаж байгааг нь өөрийн чихээр сонссон. Маргааш нь 2024 оны 02 сарын 02-ны өдөр урд өдрийн ажлын цагийн явцыг дотор камераас шүүсэн. Өдрийн 12 цагаас хойш цөөн хэдэн ажилтан орж гарах нь их байсан тул гарч байгаа, орж ирж байгаа цагийг нь тэмдэглэж, орой 18:00 цагт дахин байгууллагын хурал хийсэн. Уусан нэртэй багш ажилчид бид уугаагүй гүтгэж байна гэж бие биеэ хамгаалж, өмөөрсөн тул дахин нягталж харах шаардлагатай болсон учир маргааш надад ажлын цагаар гадуур хаагуур юу хийж явсан талаар тайлбар бичиж өгөөрэй гэж хэлээд хурлаа тараасан. Үнэн худлыг нягтлахын тулд маргааш нь буюу 2024-02-03-нд манай уурын зуух руу тусгалтай сургуулийн дотуур байрны камер болон ажлын ойр байдаг дэлгүүрийн камер шүүсэн. Цэцэрлэг дотор ажилладаг ажилчдыг хэдэн цагт хэр хугацаанд гараад орж ирж байгааг ажсан. Мөн Байгууллагын дотор камер шүүсэн цаг, минутыг гадна камерын цаг минуттай тулгаж уурын зууханд хэн хэн орж, гарч байгааг камераас ажсан. Дээрх нэр бүхий уусан нөхөд тухайн өдөр зарим нь уурын зууханд өнжиж, зарим нь ажил, уурын зуух хоёрт олон давтамжтай орж гарч байгаа нь камераас харагдсан. 2024 оны 02 сарын 06-нд ахин байгууллагын хурал зарлаж мэдэгдэл хийсэн. Энэ хурал дээр гадна талын камерын бичлэг үзсэнээ хэлэхэд бүгд архи ууснаа хүлээн зөвшөөрсөн тул сахилгын шийтгэл оногдуулсан. ************** нь би хоёр л орсон, уугаагүй гэв.(М.Пүрэвсүрэн нь хоёр орсон гэх боловч камерт бичигдсэнээс харахад хэд хэд орж, уурын зууханд байх хугацаа 30-40 минут байж бөгөөд эргэн ангид орж ирж байгаа нь гадна болон ажлын дотор камерт мөн бичигдсэн байсан) Хамт ууж байсан хүмүүсээс нь асуухад орж гарсан нь үнэн өөр юм яримааргүй байна гэсэн. Тухайн архи уусан 2024-02-01-ний өдөр ************* ангид хэрхэн ажилласныг камерт шүүхэд ангид хүүхэд бүртэй хайнга хандаж, ширүүн харьцаж байгаа нь үйлдлийн хэлэмжээр илт, хэн ч анзаарахаар харагдаж байсан ба буланд тоглож суугаа хүүхдийг татаж босгож цохиж, хажууд нь яваа хүүхдийг газар унатал нь хонгон дээр нь ямар ч шалтгаангүй алгадаж унагаж байгаа нь бичлэгээс тодорхой байхад (намайг гүтгэж байна, хоёр хүүхэд хоорондоо маажилцах гэхээр нь салгасан, нэг хүүхэд нь дэвсгэрийн үзүүрт торж унаж байгааг хүүхэд зодлоо гэж гүтгэлээ гэж тэс хөндлөн ярьж өөрийгөө өмөөрч надад бурууг өгсөн.) Уг бичлэгийг утсандаа хурааж авсан. Энэ асуудлаас хойших хугацаанд *********** тайлбар бичиж өгсөн ч цаг минут нь зөрсөн худал яриад байсан тул үнэнээ хэлээрэй гэж маргаж, аргадаж, ойлголцох гэж ярилцаж үзсэн. Архи уусан байсныг чинь дуудлага өгсөн хүмүүс болон хамт уусан хүмүүс чинь нотлоод байхад ганцаараа зөрсөөр байх уу, архинаас болж удаа дараа сануулга авч ажлаас халагдаад шүүхийн шийдвэрээр эргэн орж ирчхээд яасан ухаан суудаггүй юм, ахин халах нөхцөл бүрдсэн ч халаад яах вэ, тушаал бууруулах арга хэмжээ авна, яагаад гэвэл архи уусан хүмүүсийг сахилгын шийтгэл оногдуулсан байж өөрийг чинь зүгээр орхивол манайхан өөртэй чинь барьцана гэж хэлтэл: (Ярилцсан бичлэг байгаа)

-Хүмүүс намайг архинаас болж тушаал буурсан гэж муулна шүү дээ, хоёулаа ярилцъя гэхэд нь ярилцсан. (хэрэлдэхгүй ярилцсан бид хоёрын дунд ярилцсан ярианы войс бичлэг байгаа). Ингээд ойлголцлоо гэж бодтол, өрөөнөөс гараад цааш ажилчдад ********** нь эрхлэгч намайг дарамталж, халах гээд байна, надад хэцүү байна гэж уйлж ярьсан байсан. Мөн дуудлага өгсөн Өлзийсайханыг утсаар занаж чи чадад гай боллоо, намайг уугаагүй гэж хэл, хэрэв би халагдвал хамт уусан танай хүүхэд ч халагдах ёстой гэж ярьсан байсан. Энэ үед Өлзийсайхан нь миний утас руу залгаж чамд юу болоод байгааг хэлсэн биш, загнуулж, сүрдүүлэгд орлоо, хэл амнаас айж байна, миний оролцоогүй наад асуудлаа шийдээрэй, би танай байгууллагын асуудалд оролцохгүй гэж ярьсан. Ахин ************ дуудаж түр тушаал бууруулахаа больё, цалингийн шийтгэл оногдуулъя, дахин архи уухгүй, уувал өөрийн бурууг хүлээн зөвшөөрнө гэж бичиж өгвөл цаашид тэр амлалт чинь бид хоёрын дунд дахин архины маргаан үүсэхгүй, хамтарч ажиллахад дөхөм баримт байх болно гэхэд за гээд цаасан дээр бичээд  баярлалаа гээд гараад явсан. Гарсан хойно нь бичсэнийг нь унштал (ахин ёс зүйн зөрчил гаргахгүй, тушаал бууруулалгүй сахилгын шийтгэл цалингийн 20% хүлээлгэх шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна) гэсэн утгатай бичсэн байсан. (Энэ амлалтыг бичиж өгөхөд миний зүгээс шахалт дарамт үзүүлж бичүүлээгүй болно. Мөн архи ууснаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа, бас тодорхой хэмжээнд уусан гэсэн өөрийнх нь хүлээн зөвшөөрсөн бичлэг байгаа.) Эргэн ************* дуудаж:

Амлалт чинь хангалттай биш байна, дахин архины асуудал гаргаж бусдадаа төвөг удвал өөрийн бурууг хүлээн зөвшөөрнө гэсэн үг бичээгүй байна гэтэл *********** нь намайг дарамталж хүчээр бичүүлэх гэж байна гэсэнд:

- Энэ таны эрх бичихгүй байж болно гээд яриа дууссан. Мөн *********** багшийн туслах уусан хүмүүстэй цуг байсан гэсэн гомдлын дагуу ажлын цагаар гадуур хаагуур юу хийж явснаа бичиж өгөөрэй гэхэд хаагуур юу хийж явснаа бичиж өгснийг камерын бичлэгтэй тулгаж харахад үнэн байсан тул ******** уугаагүйд тооцож, ууж буй хүмүүс дээр хальт ороод гарчээ гэдгийг нь ярилцаж ойлголцсон. Мөн угаагч *********** нь мөн тухайн өдөр ажил тасалж уусан, давтамжтай асуудал гаргасан тул ажлаас чөлөөлсөн. Тухайн 2024-02-07-ны 16 цагт багш нарын хурал зарлаж, ************ бид хоёрын дунд үл ойлголцол үүсэж, би энэ хүнийг дарамталсан гэсэн хандлагыг та нарт төрүүлээд байгаа тул тайлбар өгч байна. Юу юугүй хална гэж загнаагүй ч архины маргаантай өнгөрсөн жил саруудад олон давтамжтай ёс зүйгүй асуудал давхар үүсгэж ажлаас чөлөөлөгдөж, эргэн орж ирсэн ч, алдаагаа хүлээн зөвшөөрч ухамсартай хандахгүй байгааг нь ойлгуулах гэж олон талаас ярилцаж, загнаж, аргадаж, эвлэрч нэлээн хугацааг өнгөрүүлсэн. Гэвч ********* нь намайг дарамталж байна, ард намайг хамгаалах хамт олон байгаа гэсэн хандлага гаргаж, үл ойшоосон хэвээр байна гэж багш нартай ярилцсан. Уг хурлаас тараад багш нар ********** чамайг юу юугүй халлаа гэж хэлээгүй, чамд боломж өгч, ойлголцох гэж ярилцсан байхад амлалт бичээд өгөхөд юу нь болдоггүй юм, архи уухгүй л байвал тэр амлалт чамд гай болохгүй, өгчихөд болоо юм бишүү гэж хэлэхэд би яахаараа тэр балай хүүхэнд амлалт өгдөг юм гэж байна гэж ёс зүйн хорооны гишүүн хэлсэн.  2024-02-06-ны хамт олны хурлын орой 21 цагт дуусаж, гэртээ байж байтал шөнийн 23 цагийн үед ********** нөхөр ************* нь ирж *******, ***********хоёр хэл ам хийгээд хэцүү байна. Бид хоёр хэл амнаас айж байна. Тэр хоёрыг харж үзээрэй гэж ярилцаж байгаад явсан. Ингээд үүнээс хойш ойлголцох гэж явсаар 2024-03-20-нд Ёс зүйн хороонд ************ ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаснаа мэдэгдсэн. Шийдвэр гарснаас хойш ************* нь миний ойр дотны хүмүүст буруугаа хүлээн зөвшөөрч байна, ахин ажилд минь аваач гэж үгээ дайж байсан удаатай. 2024-03-20-ны өдөр сумын Засаг дарга өрөөндөө дуудаж танайд үүссэн асуудал аймагт яригдаж байна, архи уусан нөхдийг бүгдийг нь хал гэж надад тушаалаа гэхэд анх удаа алдаа гаргасан залуу ажилчдаа хомроглон халж чадахгүй, давтан асуудал үүсгэж байгааг нь ажлаас чөлөөлсөн гэж тайлагнасан. Мөн энэ үед Аймгийн боловсролын дарга ************** мэдэгдэл ирсэн. Тухайн мэдэгдлийн товч агуулга:

-Танай байгууллагад архины холбогдолтой иргэний гомдол ирсэн тул асуудлыг хэрхэн зохицуулснаа мэдэгдэнэ үү гэсэн чиглэлийн дагуу өөрийн биеэр очиж хариуг өгсөн. 2024 оны 03 сарын 22-нд Цэцэрлэгийн дэргэдэх ёс зүйн хороо *********** өргөдлийн хариуд (Бид энэ хүнийг авч үлдмээр байна, буруу шийдвэр гаргасан байна) гэсэн утгатай хүсэлтийг хүлээн авч уншиж танилцаад халах шийдвэрээсээ буцаагүй. Учир нь байгууллагын ёс зүйн хороо гарсан гомдлын дагуу гаргалгаа гаргах, санал дэвшүүлдэг болохоос дүгнэлт гаргах, удирдлагын шийдвэрт нөлөөлөх ёсгүй гэж ёс зүйн сургалт дээр зааж байсан тул ёс зүйн хороондоо тушаалын шийдвэрээ танилцуулсан. Нэхэмжлэгч нь 2023 оны хичээлийн жилд ёс зүйн зөрчил олон гаргаж, шат дараатай олон арга хэмжээ авсан ч хүүхдийн эрхийг удаа цараа зөрчиж, ажлын байрны ёс зүйн зөрчлийг гаргасан хэвээр байсан тул 2023 оны 5 сарын 23-нд халах шийдвэр гаргаж хамт олонд танилцуулахад хамт олон      батлан даалтаар энэ хүнийг бид дааж авъя, эргэн харах боломж өгөөч гэж гуйсны дагуу бид дахин ярилцаж, хамт олноо хүндэтгэсний дагуу гаргасан шийдвэрээсээ буцаж байсан удаатай. Гэвч хүүхдийн орчинд ахин архи уух, мөн өш хонзонгийн сэдлээр намайг занаж (чамайг зайлуулна, чи хөрөнгө завшсан) гэж худал гүтгэж, Авлигатай тэмцэх газарт 2023 оны 5 сард мэдэгдсэний дагуу 2023 оны 6-12 сарыг дуустал шат шатны бүх байгууллагад шалгуулж, миний буруугүй нь тогтоогдсон. Энэ мэтчилэн олон шалгалтад ганц би биш, байгууллагаараа, сумаараа шалгуулж, энэ хариуцлагагүй үйлдэл нь бусдад маш их төвөг учруулсан. Гэтэл 2024 оны 4 сард ахин намайг гүтгэж, АТГ-д өгснөөр бүх газарт нь дахин шалгуулж, буруугүй гэдэг нь ахин тогтоогдсон. Энэ мэтчилэн үл ойлголцол үүсэхээс гадна, ажилчид ёс зүйгүй үйлдэл олон гаргасан ч ажлаас халагдахгүй юм байна, тийм учир яасан яах вэ гэсэн хандлага гарч архины асуудал ахин гарч маргаан үүсэв.

            Нэхэмжлэгчийн мэдүүлснээр:

Удирдлага байнга дарамталж янз бүрээр дарамталж байсан гэсэн үгэнд гайхах бодол төрсөнгүй. Ажлаа авсан цагаас хойш бусдын дэргэд байтугай хоёулаа уулзаж ярилцаж байхдаа маргаж байсан ч хэрэлдсэн, дарамталсан удаагүй. Намайг дарамталж байна” гэсэн үзлээр хүлээж авдаг занг нь анзаарсан учир ажилдаа эргэн орсон цагаас хойш харилцан ярилцах болгондоо анхаарал болгоомжтой харьцаж байсан ба дарамталсан хандлага гаргаагүй болно. Эрхлэгч байнга намайг дарамталдаг, чамтай хамт ажиллаж чадахгүй.

-*************** нь өөрийгөө өрөвдүүлэх аргыг маш сайн ашиглаж хүнийг гүтгэдэг тул харилцах болгондоо үгээ цэнэж войс бичлэг хийж өөрийгөө хамгаалдаг байсан. /одоо харилцан ярих болгонд хадгалсан бичлэгүүд байгаа/

...Эрхлэгч намайг “цалингийн хувь хасах арга хэмжээ авч өгөөч” гэж хүчээр

шаардсан, албадсан...

            -Адилхан эмэгтэй хүмүүс, мөн өөрийг чинь ажлаас халж сэтгэлийн тээнгтэй явмааргүй байна. Халах, халагдах сайхан бишийг хоёулаа мэдэрсэн, ажилдаа ороод удаагүй ёс зүйн алдаа ахин гаргасан тул тушаал бууруулах шийдвэр гаргалаа, өөрийгөө ..ухамсарлаж алдаагаа засаарай гэж танилцуулахад,

            -Тушаал буурмааргүй байна, цалингийн хувь оногдуулаач гэж гуйсан тул тэгвэл “ахин алдаа гаргахгүй” гэсэн утгатай амлалт бичээд өгчих, тэрийг чинь харж шаардлага тавихад хэн хэндээ амар, мөн цалингийн 20% шийтгэлээ хүлээн зөвшөөрсөн бичиг өгөөрэй, тушаалтай хавсарч баримт бүрдүүлдэг юм, дараа шалгалт ирэхэд үзүүлэхгүй бол болдоггүй юм гэж харилцан ярилцаж өөрөө хүлээн зөвшөөрч бичиж өгсөн.

           Амлалт бичүүлэх шалтгаан: энэ хүн хэзээ ч өөрийн бурууг хүлээн зөвшөөрдөггүй тул амлалт бичүүлж авбал шаардлага тавихад амар гэж бодсон. Ингээд учраа ололцох гэж хэсэг хугацааг зарцуулсан. Надтай учраа олсон хандлага гаргавч цаанаа ажилчдаар өрөвдүүлж, худал ярьж хамт олныг хагалган бутаргаад байсан тул хална гэсэн шийдвэрээ хэлж нэг сарын сонсгох ажиллагааг хийж тушаалаа гаргасан.

          Чи шүүх дээр юу юу гэж байлаа, хохь чинь шүү!

          *************** нь 2024-01-02-нд ажилдаа ороод удаагүй байхад 2024-01-06-нд Аймгийн боловсролын газраас чамд гомдол ирлээ гэж мэдэгдсэний дагуу танилцахад “Эрхлэгчтэй хамтарч ажиллаж чадахгүй” гэсэн утгатай өргөдөлд М.Пүрэвсүрэн зэрэг хэсэг ажилчид гарын үсэг зурсан байсныг 2024-02-01-ны асуудлын үеэр эргэн дурсаж өөрөө шүүх дээр ажилдаа эргэн ороод Саруул та хоёрыг зүгээр байлгахгүй гээд байсан. Тэгээд орж ирэнгүүт гарын үсэг зурж гүйсэн үү гэж маргаж байхдаа асуусан удаатай. Энэ асуулт өөрийг нь дарамталж байна гэж хүлээж авсан бололтой. Ярилцах болгонд хохь чинь шүү гэх мэт нэг ч сөрөг дарамтын үг хэрэглэж байгаагүй болно. Манай ангийн хоёр хүүхэд хазалцах, маажилцах гээд байхаар нь салгасан, зодоогүй, намайг гүтгэж байна. Манай байгууллагад 2 туслах багшид эцэг эхийн гомдол маш их орж ирдэг ба тухайн 2 багшийн нэг нь ************* тул эцэг эхтэй хамтарч ажиллах журмын дагуу эрх нь зөрчигдсөн хоёр хүүхдийн талаар ар гэрт нь мэдэгдсэн болно. ************ нь 2024-02-01-ний өдрийн 16 цагийн үед уурын зууханд 40 минут хугацаанд байж байгаад ангид орж ирэхдээ хүүхэд зодож байгаа бичлэгийг эцэг эхэд танилцуулахад нэг хүүхдийн ээж, аав манай хүүхэд хазаж, маажилцах үйлдэл гаргаагүй байна, зүгээр тоглож яваа хүүхдийг савж унатал нь цохисон байна гэж сумын цагдаад хандтал, цагдаа нь  манайх оролцохгүй, удирдлагад нь хэл гэж байна гэж хүүхдийн аав Б.Энхбаяр утсаар хэлж, томдолтой байна, туслах багшийнхаа үйлдэлд анхаарна уу” гэсэн мсж бичиж сануулга өгч байсан. Энэ мэтчилэн үл ойлголцсон нэхэмжлэгчийн мэдүүлэгт хариу өглөө гэжээ.

    Нэхэмжлэгч ************* шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбартаа: Намайг ********************** гэдэг, 1 дүгээр багийн харьяатай. Би 2008 онд цэцэрлэгийн байгууллагад ажилд орж одоог хүртэл нийт 18 жил ажиллаж байгаа. Өдийг хүртэл 3 эрхлэгчийн нүүр үзсэн, одоо энэ 4 дэх эрхлэгч нь байгаа юм. Намайг үндэслэлгүйгээр гүтгэж ажлаас халсан учир би хохирч байна. Иймд ажилдаа эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрийг авах, нийгмийн даатгалын бичилт хийлгэх хүсэлттэй байна. 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр намайг архи уусан гэж гүтгэж ажлаас халсан. Би үүнд гомдолтой байна. Би архи ууж ажлын байран дээрээ ирж байгаагүй. Би өмнө нь халагдаад бас шүүхээр орж ажилдаа эгүүлэн тогтоолгож байсан. Өмнөх өдөр нь манай хамт олон тогоочийн хүүхдийн медаль угаахаар явсан. Би яваагүй. Маргааш нь ажил дээрээ ирж ажлаа хийж байгаад өдөр мөс жижиглэж өгөөч гэж хэлэхээр гачигарын өрөөнд ороход манай ажлынхан зарим нь юм уусан, зарим нь согтуу, шартсан байдалтай байсан. Тэгээд би гарч яваад ажлаа хийж байгаад үдээс хойш гэртээ очиж галаа түлээд замаараа ээжийнхээ эмийг дөхүүлж өгөөд буцаж орж ирсэн чинь мөс жижиглээгүй байхаар нь мөс жижиглэж өгөөч гэж хэлэхээр гачигарын өрөөнд орж юм ярьж байгаад ажил руугаа орсон. Орой ажлаа тараад гэр рүүгээ явах замаараа охинтойгоо хамт орж мөс жижиглээд тавьчхаарай гэж хэлчхээд гэр рүүгээ харьсан. Намайг хүүхэд зодсон, цохисон гэсэн байсан. Надад тэр талаар хэлээгүй. 02 дугаар сарын эхээр надад тэгж хэлчхээд тэрнээс хойш 1 сарын дараа хэлэхээр нь би тэгдэггүй, цэцэрлэгийн байгууллагад 10 гаруй жил ажиллахдаа ямар ч алдаа дутагдал гаргаж байгаагүй, эцэг эхээс өргөдөл гомдол ирж байгаагүй. Би хүүхэд зодох нь байтугай чанга ч дугардаггүй. Хоёр хүүхэд зодолдоод маажилцаж байхаар нь хоёр тийш нь салгасан. Тэрийг зодсон гэж үзээд ээж, аав руу нь утасдаж энэ тэгсэн байна, өргөдөл бичиж өг гэсэн байсан. Ээж, аав нь надаас та тэгсэн юм уу гэхээр нь би очиж уулзахад “тийм зүйл байхгүй байна лээ. Бид хоёр өргөдөл гаргахгүй” гэж хэлсэн... Би тухайн үед гачигарын өрөө рүү орохын хувьд орсон. Гэхдээ би ажлын шугамаар орсон. Манайхан тэнд архи уух нь ууж, хөзөр тоглох нь тоглож байсан. ************ гэдэг хүний хүү тэнд байсан. Намайг ажлаа тараад мөс асуухаар ороход аав нь ирчихсэн байсан. Тэр үед би зөрж гараад дэлгүүр орж охиндоо юм авч өгөөд харьсан. Намайг шүүхээр явж байгаад орсон гээд ажилдаа орсноос минь хойш энэ эрхлэгч дарамталж байгаа. Ажлын байрны дарамт гэдэг хэцүү юм байна лээ. Манай хамт олон эмэгтэй хүн олонтой учраас хоорондоо “чамайг энэ хүн шүүхээр явж байгаад ажилдаа орсон, яаж ийгээд ажлаас нь хална. Алхам тутамд нь бөгсийг нь ухаж байгаад хална гэсэн байдалтай байдаг юм байна. Чи жаахан бодолтой байгаарай” гэж надад хэлсэн. Би тэрнээс хойш ажил дээрээ алдаа дутагдал гаргаагүй. Би эрхлэгчид “шүүхийн шийдвэр гараад өнгөрчихсөн учраас тантай хэрэлдэж маргалдаж, өш хонзон санаж явмааргүй байна. Та намайг үндэслэлгүй гүтгэж ажлаас халахаар болсонд надад хэцүү байна” гэж хэлсэн. Надад хурал хийсний маргааш нь дуудаж хүүхэд зодсон байна гэж хэлээгүй. Бараг 1 сарын дараа “та хүүхэд зодсон байна” гэхээр нь би “тэгээгүй, бичлэг үзье” гэхэд үзүүлээгүй. Тэгэхлээр нь би тэр хоёр хүүхдийн аав, ээжтэй уулзахад “эрхлэгч чинь бид хоёртой уулзсан. Гомдолтой гээд өргөдөл бичээд өгчих. Би энэ хүнийг ажлаас нь халмаар байна гэж хэлсэн. Бид нар тэгж өргөдөл бичиж өгч хүний амьдралаар тогломооргүй байна. Адилхан амьдарч байгаа хүмүүс. Хүүхдүүд маажилцахад хоёр тийш нь болгодог нь байдаг зүйл” гэхээр нь би “за за” гээд ойлголцсон. Эрхлэгч байнга утсаар яриад “гомдолтой гээд бичээд өгчих” гэж гуйгаад байна гэж хэлсэн. Сонсох ажиллагаа огт болоогүй. Би ёс зүйн хороондоо өргөдөл бичиж өгсөн. Намайг дуудаад ажлаас чинь хална, маршрутаа бичиж өг гэхээр нь бичиж өгсөн. Тэгэхэд “таныг хувь буруулна” гэхээр нь “би алдаа дутагдал гаргаагүй ажиллаж байгаа учраас бууруулмааргүй байна. Эвтэй сайхан ажилламаар байна” гэсэн чинь “тэгвэл чамайг ажлаас хална” гэхээр “би нэг удаа ажлаасаа халагдаад буцаж орсон. Одоо зүгээр ажлаа хиймээр байна. Та намайг шүүхээр орж ажилдаа орсон болохоор тэрэнд өш хонзон санаад ингээд байгаа юм уу” гэсэн чинь “чи шүүхээрээ яваарай. Чи юу юу гэж шүүх дээр хэлж байлаа” гэсэн. Шүүхээр яваад ажилдаа орсноос хойш намайг мэндлэхэд мэндэлж байгаагүй, байнга бөгсийг нь ухаж байгаад хална” гэж хүмүүст хэлдэг байсан. Манай байгууллага хүүхдийн байгууллага учраас архи дарс уудаг, задгай байгаагүй манай сумынхан мэдэж байгаа. Гоё ажилладаг, гоё хамт олон байсан. Энэ эрхлэгч анх намын шугамаар ажлын шаардлага хангаагүй, шалгалт өгөөгүй орж ирсэн. Хов ярьсан хүнд дуртай, ажлаа хийдэггүй. Манай байгууллага хов живээс болж 2, 3 хуваагдсан. Өөрөө хов хутгаж хамт олныг ийм болгочхоод одоо ийм зүйл яриад байгаад би гомдолтой байна. Энэ байгууллагад 10, 20, 30 жил ч ажиллаж байгаа хүмүүс байгаа. Үндэслэлгүйгээр гүтгэгдэж ажлаасаа халагдсан учраас ажилдаа эгүүлэн томилогдож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулж авахыг хүсэж байна гэв.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *************** шүүх хуралдааны явцад хариу тайлбартаа: Би анх 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрийн албан хаагчийн ерөнхий шалгалтад тэнцэж тус хүүхдийн цэцэрлэгт түр үүрэг гүйцэтгэгчээр орсон. Ороод ажиглаж байхад манай байгууллага их задгай, замбараагүй, архидалт ихтэй, хоорондоо хэрэлдэж зодолдсон байдалтай байсан буюу би тийм байгууллага хүлээж авсан. Учир нь гаднаас хүн очихгүй, дотроосоо мерит зарчмаар хүн байхгүй болохоор чи түр ирж хийнэ үү гэсэн Засаг даргын хүсэлтийн дагуу очиж ажлаа хүлээж авч байсан. 2023 оны 02 дугаар сараас 2 сарын хугацаанд бие биеийнхээ занг ажиглаж эхэлсэн. М.Пүрэвсүрэн тийм муу хүн биш л дээ. Ажил дээрээ нүд нь улайж орж ирдэг байсан. Тэгээд ар гэртээ асуудалтай байгаа юм болов уу гээд ажилчдаасаа асуухад өмнөх өдөр нь архи уусан, эсвэл ажил дээрээ ирээд чимээгүй архи уудаг байсан юм байна лээ. Би тэрийг нь санамсаргүй мэдсэн. Тэр үеэс хойш бид хоёрын дунд маргаан үүсэж эхэлсэн. Манай ажлынхан мэддэг юм байна лээ. Наадах чинь элэгний өвчтэй учраас их уусан ч, бага уусан ч уусан гэдэг нь илт мэдэгддэг гэж хэлсэн. 2023 онд М.Пүрэвсүрэн шат дараатай ажлын байран дээр архи уугаад байхаар нь тухайн үед ажлаас нь хална гэж бодож байгаагүй арга хэмжээ аваад явж байсан. Тэгээд 5 дугаар сарын 23-ны өдөр эцсийн шийдвэрээ гаргаж халах тушаалаа хамт олны хурал дээр танилцуулахад хамт олон “энэ хүнийг батлан даалтаар авч үлдье, энэ хүнийг нэг удаа үлдээгээч” гэхээр нь өөрийн алдаа дутагдлаа хүлээж аваад сайжирч ажиллах байх гэж бодоод уг тушаалаа хүчингүй болгож үргэлжлүүлэн хамт ажилласан. Үүнээс хойш яагаад дахиж 6 дугаар сард амралттай байхдаа энэ хүн халагдах болсон бэ гэхээр 2023 оны 01 дүгээр сард бид хоёрын дунд үл ойлголцол үүсэж маргаан гарснаас хойш нэхэмжлэгч намайг шууд гүтгэж эхэлсэн. Та цэцэрлэгийн хөрөнгө идэж байгаа, таныг Авлигатай тэмцэх газарт өгнө гэхээр нь “өг өг” гэчхээд арай ч өгөхгүй байх гэж бодож байтал намайг Авлигатай тэмцэх газарт өгчихсөн байсан. 3 дугаар сард манай байгууллагынхан зодолдоод үгэнд орохгүй байхаар нь боловсролын газарт мэдэгдэл өгч “би энэ байгууллагыг эвинд нь оруулж чадахгүй байна. Надад зөвлөн дэмжлэг хэрэгтэй байна” гэсэн албан тоот өгч манайд 2023 оны 12 дугаар сарыг дуустал шат дараатай бүх байгууллагын шалгалт орсон байдаг юм. Шалтгаан нь бид хоёрын маргаанаас болсон. Авлигатай тэмцэх газар, Эрүүл мэндийн газар, мэргэжлийн хяналтаас шат шатны бүх шалгалт ирэхэд миний зүгээс ямар нэгэн алдаатай, буруу зүйл огт гараагүй. Харин өмнө нь манай байгууллага ямар зөрчилтэй байсан нь илэрсэн. Тэр зөрчлөө арилгаж ажилласан. 6 дугаар сард ************* тэргүүтэй хяналт шалгалт ирээд “та хоёр яагаад хоорондоо маргалдсанаасаа болж ажил хийлгэхгүй байн байн шалгалтаар дуудуулаад байгаа юм бэ. Гомдол гаргаж Авлигатай тэмцэх газарт өгсөн хүнээ бэлэн байлга” гэж үүрэг өгсөн. Би тухайн үед бүх хамт олондоо тоот явуулж “шалгалтад бэлэн байна шүү” гэсэн чинь зуны амралттай байсан учраас манай байгууллагын алба хаагчдын тал хувь нь ирж, тал нь цахимаар орсон боловч М.Пүрэвсүрэн ганцаараа ирээгүй. ************* гуай гол нь гомдол гаргасан хүнээ бэлэн байлга гэхээр нь уулзах гээд нэг ажилтантайгаа мотоциклоор яваад очсон чинь согтуу байхаар нь больж байсан. 3 дугаар сард боловсролын газраас шалгалт ирсэн байхад энэ хүн мөн л байхгүй байсан... Маршрутаа бичиж өгөөрэй гэж хэлсэн минь үнэн. Гэхдээ маршрутаа худлаа бичиж өгөөд байсан. Маршрутаа бичиж өг гэсэн 3 хүн байсан. Та гурав гүтгэгдээд байна гэхэд нөгөө 2 хүн үнэн бичиж өгсөн байсан. Камерын бичлэгээс харахад цагтаа орж ирээд ажлаа хийж байгаагаа үнэн бичсэн боловч энэ хүн ганцаараа 20-40 минут орох болгондоо гарч ирэхгүй алга болж байгаа бичлэг байсан. Нөгөө хоёрыг нь та хоёр архи ууж байсан хүмүүс дээр орохын хувьд орсон боловч М.Пүрэвсүрэн шиг давтамжтай орчхоод ороогүй гэж өөрийгөө өмөөрөөгүй учраас та хоёртой харьцахгүй, М.Пүрэвсүрэнтэй л учраа ольё гэж ярилцсан. 2023 онд шүүхээр 1 жил яваад орж ирсэн юм чинь хэрэлдээд яах юм бэ эвээр ажлаа хийе гэхэд тэгье гээд учраа олох гэж хэд хоносон. Надтай ярилцахаараа зүгээр “тэгье” гэж зүгээр ярьчхаад гараад явахаараа ажилчдад “эрхлэгч дарамтлаад байна” гээд шал өөр юм яриад явчихдаг. Тэгэхлээр манай ажилчид орж ирээд “та яагаад ********** дарамтлаад байгаа юм бэ” гэдэг. Тэгэхлээр нь би зарим ажилчдад бид хоёрын дунд ярилцаад уйлаад эвлэрсэн бичлэгээ хүртэл сонсгож байсан. Манай багш нар намайг дарамтлаад байна гэж ойлгоод манайх хурал хийж байсан удаа ч байгаа. Тэгэхэд би “энэ хүнтэй эвлэрэх гэж хичээж байгаа болохоос биш дарамталсан удаа байхгүй” гэдгээ хэлсэн. Тухайн үед хоёулаа аль болох эвтэй байя, халах халагдах муухай юм байна гэж ярилцсан бичлэг байгаа. Мэнд байхгүй, дарамттай байдаг гэж худлаа. Бид хоёрт ажилчдын дэргэд хэрэлдэж байсан удаа байхгүй. Ямар нэгэн юмыг эмзэг хүлээж аваад байдаг учраас би нэхэмжлэгчтэй 1 минут яриад өнгөрөхдөө хүртэл бичлэг хийж авдаг байсан. Уйлахад нь ч “та битгий уйл” гээд аргадаж байснаа ч бичиж авдаг байсан. Яагаад ингэж худлаа яриад байгаа юм бол оо. Тухайн үед бид хоёр эвлэрэх гэж нэлээн үзсэн, юун ажлаас нь халах, тийм бодол огт байгаагүй. Бусад чинь архи ууснаа хүлээгээд сахилгын шийтгэл хүлээсэн. Манайхаас 2 хүн халагдсаны нэг нь Лхагвасүрэнгийн Цэрэнлхам. Энэ хүн бүр орон тоон дээр туршилтын хугацаагаар орчихсон байж байгаад өмнө нь архи ууж аман сануулга авсан учраас дахин архи уусан гээд ажлаас нь чөлөөлөхөөр болсон. Тэр хүнд “чи залуу хүн өөр газарт ажиллах учраас миний халсан тушаал саад болж магадгүй учраас чи өөрөө мэдээрэй” гэхэд “сургуульд ажил гарлаа” гээд өөрөө өргөлдөө өгч гарсан байгаа. *************** “та тэгвэл тушаал буурчих, би таныг халахгүй, хоёулаа эвлэрье” гэсэн гэж ярилцсан чинь өрөөнөөс гараад уйлаад эхэлсэн. Гэтэл багш нар орж ирээд хурал хийсэн. Дараа нь багш нар “чамайг юу юуны духанд хүрэлгүй хална гэж хэлээгүй л юм байна шүү дээ. Чи яагаад юмыг ийм эмзэг хүлээж аваад байгаа юм бэ. Орж учраа олооч” гэж хэлсэн байсан. Амлалт бичүүлсэн гэдэг асуудлын тухайд амлалт авах гэсэн шалтгаан нь 2023 онд өөрийн буруугаа хүлээн зөвшөөрөхгүй орж ирсэн учраас шат шатны шалгалтууд орж ирэхээр энэ хүний амлалт байна уу, чи сануулах сахилгын шийтгэл хүлээлгээд сүүлд нь тушаал гаргаж, тушаалаа хүчингүй болгосон байна. Энэ дээр тухайн хүн буруугаа хүлээн зөвшөөрсөн амлалт байгаа юм уу гэж асуухад нь надад тийм зүйл байгаагүй. Тэгэхлээр нь би “одоо бид хоёр эвлэрсэн. Дахин архи ууж алдаа гаргахгүй гэсэн амлалт бичиж өг” гэж хэлээд бид хоёр дахиад маргалдсан. Гэтэл дахиад багш нарт “намайг буруугаа хүлээхгүй бол хална гэж дарамталж бичүүлэх гэж байна” гэж мушгин гуйвуулж хэлсэн байсан. Би үүнээс болж хурал зарлаад багш нарт тайлбарлаж хэлэхэд багш нар ************** “чамайг хална гэж хэлээгүй юм байна шүү дээ. Дахиж алдаа гаргахгүй гэсэн тайлбар бичээд өгчихөд яадаг юм бэ” гэж хэлсэн байсан. Тэгэхэд “тэр балай хүүхэнд юугаа бичиж өгдөг юм бэ” гэж хэлсэн гээд ёс зүйн хорооны гишүүн надад хэлсэн. Гэтэл ёс зүйн хороо *********** дахиад авч үлдье гэхээр нь би “хүүхдийн орчинд архи ууж байгаа хүн бага насны хүүхдийг яагаад ч хамгаалж чадахгүй. Тэр битгий хэл цэцэрлэгийн дүрэмд 5 нас хүрээгүй бага насны хүүхдээс 5 минут ч холдож болохгүй гэсэн дүрэмтэй байдаг. Гэтэл энэ хүн өдөржин гараад уурын зуух ажил хоёрын хооронд 20-40 минут явсан байсан. Уйлахаар нь тушаал ч бууруулахаа больё, хоёулаа эвтэй байя гээд аргадаад цалингийн 20 хувь бууруулах шийдвэр гаргасан. Гэтэл надад амлалт бичиж өгөхдөө “халахгүйгээр, тушаал бууруулахгүйгээр, цалингийн 20 хувь бууруулна гэснийг чинь хүлээн зөвшөөрч байна” гэсэн юм бичээд орж ирэхээр нь дээр нь “өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийгөө засаж ажиллана гэсэн үг байхгүй байна шүү дээ” гэсэн чинь “та намайг дарамтлаад байна” гэхээр нь “больё үнэхээр тэгж бодож байгаа бол би амлалт бичүүлэхээ болилоо” гээд бичиж өгсөн цаасыг нь өөрт нь буцааж өгөөд гаргаж байсан. Дараа нь дахиад тэр цаасаа бариад ороод ирэхээр нь “би хүн дарамталсан болоод байна та наад цаасаа надад дахиж битгий өгөөрэй. Би танд 02 сарын 18-ны өдөр буюу өнөөдөр сонсох ажиллагаагаа хийж байна. 02 дугаар сарын 06-ны өдрөөс хойш тантай ярилцах гэж хангалттай үзсэн учраас өнөөдөр сонсох ажиллагаа хийгээд таныг ажлаас чинь чөлөөллөө” гэдгээ хэлж албан тоот гаргаж өгсөн. Миний тушаалыг 3 дугаар сарын 20-ны өдөр аваагүй байж сонсох ажиллагаа гэсэн тоотыг минь аваад гарсан. Тушаалыг миний ширээн дээр шидээд “чамаас тушаад авахгүй” гээд гарсан. Сонсох ажиллагааны талаар сумынхаа хууль зүйн хүнээс асуухад “чи албан бичиг өгөхгүй бол сонсох ажиллагааг амаар хийдэггүй юм. Хүний гэнэт ажлаас халж болохгүй хугацаа өгөөрэй” гэхээр нь би 20 гаруй хоног болох юм байна гэж тооцоолсон. Гэхдээ хугацаа хамаагүй би эвлэрэх гэж их үзсэн. 2023 онд хамт олны дэргэд хэрэлдэж маргаагүй. 2024 онд ч тийм зүйл болоогүй. Бид хоёрын дунд хэрэлдэж маргасан асуудал огт байхгүй гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ************** шүүх хуралдааны явцад гаргасан дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгчид Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх нь удаа дараа үндэслэлгүйгээр зөрчигдөж эрх зүйн байдал нь дордсон. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/11 дугаартай ************ ажлаас чөлөөлөх тухай тушаал анхнаасаа үндэслэлгүй хууль бус шийдвэр болсон байна. Миний үйлчлүүлэгч багшийн туслах ажилд эгүүлэн томилогдох ёстой, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговроо авах ёстой, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалаа нөхөн тооцуулах ёстой гэсэн байр суурьтай эрх ашгийг нь хамгаалж оролцож байна. Үндсэн хуульд заасан энэ эрхийг хууль тогтоомжоор баталгаажуулдаг. Монгол Улс Олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэгтэй. Энэ зохицуулалтууд юунаас гарсан гэхээр ажил хөдөлмөрийн харилцаанд алагчлахгүй байх хөдөлмөрийн эрхийн женевийн конвенц 11 дүгээр зөвлөмж байгаа. Үүнд ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтийн салбарт тэгш боломж хандлагыг үгүйсгэсэн эсвэл зөрчихөд хүргэж байгаа аливаа байдлаар ялгаварлах, хавчин гадуурхах, давуу байдал олгох үйлдлийг зогсоох зорилготой зөвлөмжийг баталсан байдаг. Монгол Улсын хууль үүнд үндэслэдэг. Энэ эрх ашиг Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар хамгаалагдах ёстой. Гэтэл миний үйлчлүүлэгчийн энэ эрх ноцтой зөрчигдсөн. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд “төрийн албаны” зарчмыг зааж өгсөн. Үүнд мэргэшсэн тогтвортой байх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, захиран захирагдах ёсыг баримтлах, гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах, төрийн албан хаагчтай адил тэгш боломжоор хангагдах гэж  заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 5-12 дугаар зүйлд “аливаа хэлбэрээр хавчин гадуурхахгүй байх, тэгш боломжоор хангахгүй байх эрхийг хясан боогдуулах зэрэг эрхүүдийг зааж өгсөн байдаг. Энэ эрхүүд ноцтой зөрчигдөж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордсон. Ажил олгогч буюу хариуцагчийн зүгээс өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бичгээр гаргаж өгсөн тайлбартаа бичлэгээр нотлогддог, гэрчийн мэдүүлгээр нотлогддог, хурал хийсэн гэж ярьдаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шүүх хэрэг маргааныг шийдвэрлэх ёстой. Хариуцагч холбогдох үйл баримтын талаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч татгалзлаа өөрөө нотолж, миний шийдвэр хууль ёсны байсан гэдгээ хамгаалах ёстой байсан. Гэтэл өнөөдөр хаана ч байхгүй  бичлэгийг ярьж байна. Байхгүй бичлэгийн талаар дүгнэлт хийх боломжгүй. Мөн гэрчүүдийн мэдүүлэг, хурлын тэмдэглэл гэдэг боловч хурлын тэмдэглэл дээр энэ хүнийг ажлаас халах талаар шийдвэр гараагүй цалингийн 20 хувиар арга хэмжээ авна гэж шийдвэрлэсэн байдаг. Тийм байж яагаад ийм нөхцөл байдал үүсэв. Энэ нөхцөл байдлын талаар яагаад ёс зүйн хорооны дүгнэлт гараагүй юм бэ. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр батлагдсан. Энэ хуулийн 16 дугаар зүйлд төрийн албан хаагчид ёс зүйн хариуцлага хүлээлгэх асуудлыг тодорхой хуульчилж өгсөн. Энэ асуудал дээр эхлээд гомдол мэдээлэл орж ирсэн байх ёстой, үүний дагуу ёс зүйн хороо хуралдаж дүгнэлт гаргах ёстой, дүгнэлт гаргахдаа тодорхой үйл баримтад үндэслэж гаргах ёстой. Дүгнэлтийг хуульд заасан хугацаанд эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд хүргүүлэх ёстой. Үүний дараа дүгнэлтийг эс зөвшөөрвөл гомдол гаргах эрхийг нь хангах ёстой гэж тодорхой заасан. Энэ талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Миний үйлчлүүлэгчийн гэм буруутай, зөрчил гаргасан эсэхийг бүрэн дүүрэн тогтоогоогүй хөдөлмөрлөх эрхэд нь ноцтой халдсан. Иргэний хуулийн 3.7 дугаар зүйлд “хуулийг мэдэхгүй, хуулийг буруу тайлбарлаж байгаа нь хууль хэрэглэх түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан. Тийм учраас миний үйлчлүүлэгчийн эрх ашиг сэргээгдэх учиртай. Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг гэж байдаг. Төрийн албан хаагч ямар үүрэг хүлээх вэ гэхээр Ч.Дэлгэрмаа гэдэг эрхлэгч 4 жил ажилласан гэж байна. Миний үйлчлүүлэгч 18 жил хүүхдийн байгууллагад тогтвор суурьшилтай, тодорхой хэмжээний үр бүтээлтэй ажилласан. Өнгөрсөн хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаагүй. Арга хэмжээ авагдсан талаар тушаалуудыг гаргаж ирүүлж байгаа нь бүгд ********** ажилд орсноос хойш хугацааных байгаа. Энэ хоёрын хоорондын харилцаа яагаад ийм байгаа юм бэ. Өмнө нь яагаад 2020 онд, 2016 онд ч юм уу энэ  хүнд арга хэмжээ авагдаж байгаагүй юм бэ. ************ гэдэг хүн ажилд орж ирснээс хойш ийм үндэслэлийг бүрдүүлээд байгаа юм уу. Төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг өргөсөн тангарагтаа үнэнч байж хуулийг хүндэтгэн дээдэлж сахин биелүүлэх үүрэгтэй. Аливаа ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх үүрэгтэй. Мөн төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ байгууллагын соёл дэг журмыг сахиж төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх ёстой. Гэтэл өмнөх шүүхийн шидвэрээр энэ хүний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг нь тогтоогдоогүй үндэслэлээр ажилд эгүүлэн тогтоогдсон байхад өмнөх хууль бус шийдвэрээ бариад орж ирж байгаа нь энэ хүний ямархуу ёс зүйтэй болохыг харуулж байна гэж үзэж байна. Мөн төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг зааж өгсөн. 39 дүгээр зүйлд албаны эрх мэдлээ хэтрүүлж хуульд нийцээгүй шийдвэр гаргаж болохгүй гэдэг. Энэ бүгдийг Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулж өгсөн байгаа. Энэ эрх ашиг яагаад зөрчигдөв. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд зааснаар дүгнэлт гаргаагүй, ёс зүйн хороо хуралдаагүй байхад миний үйлчлүүлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзээд энэ шийдвэр хамгаалагдах учиргүй. Мөн 02 дугаар сарын 01-ний өдөр зөрчил гаргасан гэж үзсэн байж яагаад 3 дугаар сарын 20-ны өдөр арга хэмжээ тооцсон юм бэ. Энэ нь хууль зөрчсөн асуудал. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд хөдөлмөрийн сахилгын шийтгэл гэдэг заалт байгаа. Үүнд Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж заасан. 123.3-т “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ” гэж заасан. Тухайн 123.2.3-т зааснаар үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь хүртэл бууруулах гэдэг шийдвэр 02 дугаар сарын 06-ны өдөр хамт олны хурлаар шийдвэрлэгдсэн байна гэж харахаар. Гэтэл Төрийн албаны ёс зүйн тухай хуулиар хамт олны хурлаар биш эрхлэгч *************** ганцаараа шийддэг ч асуудал биш. Амлалт бичиг ч юм уу тайлбар аваад шийддэг асуудал ч биш. Энэ бол ёс зүйн хорооны дүгнэлт гарч шийдвэрлэхээр хуульчлагдсан ойлголт. Үүнийг зөрчсөн тохиолдолд энэ хэзээ ч хамгаалагдахгүй, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал сэргээгдэх нөхцөл байдал үүсэж байгаа юм. Би түрүүн хугацааны асуудал ярьсан. 123.4-т сахилгын зөрчил гаргасан өдрөөс түүнийг илрүүлснээс хойш 1 сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ноогдуулна гэж заасан. 02 дугаар сарын 01-ний өдөр илрүүлээд 02 дугаар сарын 06-ны өдөр хуралдаад байгаа юм бол яагаад энэ сардаа сахилгын шийтгэл оногдуулж болоогүй юм бэ. Энэ хугацаа 1 сар, 20 хоног өнгөрсөн байхад сахилгын шийтгэл оногдуулаад байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн асуудал байна. Мөн гэрчийн мэдүүлгүүдийг шинжлэн судлуулаад тайлбарлаж байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүд нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх үгүйг тайлбарлая. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль сануулсан баримтын маягт үйлдэгдэж үүнийг шүүх ашиглаад хууль сануулсан баримтад гарын үсэг зуруулдаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн шүүхийн архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан энэ гэрчийн мэдүүлэгт гэрчид хууль сануулсан баримт огт байхгүй. Тийм учраас энэ гэрчийн мэдүүлэг нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх боломжгүй. Гэрч өөрөө гарын үсэг зурсан байх ёстой. Монгол улсын дээд шүүхийн зөвлөмжид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчийн мэдүүлгийг хэрхэн үнэлж дүгнэх вэ гэхээр нэгдүгээр гэрч өөрөө мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол энэ нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан. Эх сурвалж бүхий баримт мэдээлэл гэдэг нь өөрөө тухайн үед байсан, тухайн үйл явдлыг харсан, гэрчилсэн нотолж байгаа өөр бусад баримт юу байна вэ. Өөр бусад баримт гэдэгт хариуцагч байгууллагын тайлбарлаж байгаачлан бичлэгийг ярих гээд байх шиг байна. Гэтэл байхгүй бичлэгийг яриад байгаа юм. Хууль мэдэхгүй нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан. Энэ эрхээ хариуцагч тал эдлэх эрхтэй. Мөн гэрчийн мэдүүлэг өгсөн хүмүүс **************** эрхлэгчийн удирдлага дор ажилладаг тухайн цэцэрлэгийн алба хаагчид. Тийм учраас та хэргийн оролцогчтой ямар хамааралтай вэ, өш хонзон өр авлагын зүйл байгаа юу гэж гэрчийн мэдүүлэг авахаасаа өмнө асуудаг. Яагаад ингэж байна гэхээр энэ хүн субьектив байдлаар мэдүүлэг өгөх боломжтой. Өөрөөр хэлбэл эрхлэгчийн хүсэл зорилгод нийцүүлж мэдүүлэг өгөх боломжтой учраас ингэж асуу гэсэн хуульд заасан шаардлага байдаг. Яг энэ нөхцөл байдлыг сая миний хэлсэн дээд шүүхийн зөвлөмжийн 8.3-т тодорхой заасан байгаа. Хэрэгт ач холбогдолгүй үйл баримтыг субьектив тусгах боломжтой учраас шүүх гэрчийн мэдүүлгийг үнэлэх асуудалд маш болгоомжтой хандах учиртай. Яагаад гэвэл ямар нэгэн байдлаар хэргийн зохигчтой хамааралтай байхыг үгүйсгэхгүй, энэ хэрэгт ашиг сонирхлын зөрчилгүй этгээд байх ёстой гэж зөвлөмж болгосон. Үүнийг хэргийг шийдвэрлэж байгаа шүүгч өөрийн дотоод итгэл үнэмшлээр тунгаан бодож үнэн бодитоор шийдвэрлэж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдалд нийцтэй шийдвэр гаргаж өгөх байх гэж найдаж байна. Мөн хариуцагч байгууллагын өмгөөлөгчийн зүгээс хэзээ өгсөн, хэзээ нэхэмжлэлээ гаргасан, хэзээ буцаалгасан гэдэг асуудлыг яриад энэ дээр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэдэг асуудал ярих гээд байх шиг байна. Хэдий тийм боловч хөөн хэлэлцэх хугацааны тасалдал гэдэг ойлголт байдаг. Өмнө нь миний үйлчлүүлэгч хуульд заасан хугацаандаа хөдөлмөрийн гурван талт хороонд хандаж үүний дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж цагаасаа хоцорч нэхэмжлэлээ буцаалгасан буюу үүгээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байдаг. Үүний дараа шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргасан боловч уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан. Татгалзсан үндэслэлийг арилгаж шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Энэ дээр ямар ямар нэгэн маргаантай, эргэлзээтэй зүйл байхгүй. Цалин хөлсийг нь тогтоохдоо дундаж цалин хөлс тодорхойлох журмыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/192 тушаалын хавсралтаар тодорхойлж өгсөн. Үүнийг үндэслэж хавтаст хэрэгт авагдсан цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэрэгт үндэслэж миний үйлчлүүлэгчийн өгөрсөн хугацаанд аваагүй цалинг тодорхойлж өгнө үү. Мөн миний үйлчлүүлэгчийг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын хүүхдийн цэцэрлэгийн туслах багшийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Хариуцагчийн татгалзал, тайлбар үндэслэлгүй гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ************ шүүх хуралдааны явцад гаргасан дүгнэлтдээ: Хэн нэгэн зөрчил гаргасан бол тэр нь бусад нотлох баримтаар тогтоогдох ёстой. Нэгдүгээрт энэ хүнийг архи уусан гэдгийг юугаар тогтоосон гэхээр манай ажилчид М.Пүрэвсүрэнг нүд нь улайсан байхаараа архи уусан байдаг. Элэг муу учраас тэгдэг гэсэн гэдэг зүйл хариуцагч ярьсан. Одоо ч ************ нүд нь улайчихсан байна. Үүнийг нь согтуу байна гэж үзэх юм уу. Эрх бүхий байгууллагаар согтуурлын зэрэг тогтоодог багажаар үлээлгэсэн юм уу, өөр бусад ямар баримтаар тогтоогдсон юм бэ. Үүнийг тогтоохгүйгээр бусдын үгээр ажил олгогч согтуу гэж үзсэн байгаа. Мөн хүүхэд зодсон гэсэн баримт хэрэгт авагдаагүй. Хэрвээ хүүхдэд хайнга хандсан, эзэнгүй орхисон хүүхдийн эрхэд халдсан гэж байгаа бол зөрчлийн тухай хуулийн тодорхой заалтуудаар цагдаагийн алба хаагч нар арга хэмжээ авсан зүйл байхгүй байна. Нэг бичлэг ярьдаг боловч тэр бичлэгээ миний утсанд байна гэж хариуцагч ярьдаг. Эх сурвалж гэдэг нь тухайн цэцэрлэгийн камерт үзлэг хийсэн, цагдаагийн алба хаагч тэмдэглэл хөтөлсөн байж өнөөдөр нотлох баримт гэж үзнэ. Түүнээс биш ямар ч нотлох баримтгүйгээр энэ хүн хүүхэд зодсон гэж үзэх боломжгүй. Сонсох ажиллагаа хийх ёстой гэсэн ойлголт авсан юм шиг байна. Сонсох ажиллагаа явуулах гэж байгаа бол хуулийн дагуу явуулахаас биш уг ажиллагааг эрх нь зөрчигдөж байгаа этгээд мэдэхгүй байж болохгүй. Хариуцагч түрүүн би багш нартай сонсох ажиллагаа явуулсан гэсэн зүйл ярих шиг болсон. *************** байлцуулж байгаад таны эрх ашиг хөндөгдөж байна, таныг ажлаас халсан тушаал гарах гэж байна гээд хуульд заасан журмын дагуу явуулах ёстой. Сонсох ажиллагаа гэсэн тоот биччихээд сонсох ажиллагаа гэж нэрлээд байгаа нь хууль зөрчиж байна. Нөгөө талаар “чи архи ууснаа хүлээн зөвшөөрсөн, цалингийн 20 хувийг хүлээн зөвшөөрсөн” гэсэн амлалт бичиж өг гэсэн шахалт байсан байна гэдэг нь нотлогдож байна. Яагаад гэхээр хариуцагч би амлалт бичиж өгөхийг шаардаж энэ хүнийг буруутай мэтээр өөрөөр нь тулган хүлээлгэх гэж албадсан байхыг үгүйсгэхгүй байна. Тухайн суманд хөдөлмөрийн маргаан таслах комисс ч байхгүй, гурван талт хороо ч байхгүй байсан. Өмнө нь шүүхэд хандахад гурван талт хороонд хандаагүй байна гэж буцаасан байсан учраас аймгийн үйлдвэрчний холбоонд гурван талт хорооны 1 гишүүн байдаг болохоор гэдэг байдлаар үйлдвэрчний эвлэлд хандахад энэ хүний өргөдлийг хүлээж аваад гурван талт хорооны гишүүд бүрэн гүйцэд цугларахгүй ирц хүрэхгүй байгаа учраас та шүүхэд хандана уу гэсэн хариу өгсөн байсан. Ийм учраас шүүхэд хандаж шүүх иргэний хэрэг үүсгэж шалгасан. Шүүх хуралдааны заалны цаг, шүүхийн коридорын цаг хоёр зөрүүтэй байсан учраас 8 дугаар сарын 27-ны өдрийн хуралд нэхэмжлэгч өмгөөлөгчийн хамт гадаа сууж байгаад хурал эхэлсэн хойно орж ирсэн. Өгсөн баримтаа буцааж аваад дахин шүүхэд хандах хэрэгтэй байсан учраас уг баримтуудаа 9 дүгээр сарын 17-ны өдөр авч 20-ны өдөр билүү 25-н өдөр шүүхэд хандаж Г.Даваахүү шүүгч 3 удаа хүлээн авахаас татгалзаж эцэст нь иргэний хэрэг үүссэн. Ямар нэгэн байдлаар хөөн хэлэлцэх хугацаа тасарсан гэж үзэх боломжгүй. Тийм учраас миний үйлчлүүлэгчийг эрх бүхий албан тушаалтан сахилгын зөрчил гаргасан гэж үзээд 1 сар тэр талаар яриад 1 сар, 20 хоногийн дараа арга хэмжээ авч байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123.4-т заасан хугацаа өнгөрсөн байна. Хоёрдугаарт ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол ёс зүйн хорооны дүгнэлтгүйгээр захиргааны акт гаргаж байгаа нь хууль бус байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч ********* шүүх хуралдааны явцад гаргасан дүгнэлтдээ: Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналтай оролцож байна. Үүний үндэслэл нь нэгдүгээрт нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас тайлбарлахдаа Хөвсгөл аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоонд хандсан. Энэ холбоо нь маргаан хянан шийдвэрлэх гурван талд хорооны үүргийг хэрэгжүүлдэг гэж байгаа боловч энэ хоёр тусдаа чиг үүрэг бүхий байгууллага байгаа. Хөдөлмөр нийгмийн түншлэлийн үндэсний хороог ерөнхий сайн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2 дугаар захирамжаар байгуулсан. Хөдөлмөр нийгмийн түншлэлийн үндэсний хороо нь сум дүүргийн хөдөлмөрийн  эрхийн маргаан зохицуулах гурван талт хороог байгуулах эрхтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-т “хөдөлмөрийн арбитр, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороог байгуулах” гэж заасан. Үндэсний хороо болон үйлдвэрчний эвлэлийн холбоо нь тус тусдаа өөр байгууллага учраас Хөвсгөл аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоонд хандсаныг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хангагдсан байна гэж үзэхгүй. Хөвсгөл аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газар, хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хороо үйл ажиллагаагаа явуулдаг. Тус байгууллагад хандах боломжтой байсан. Өөрөө гурван талт хороонд хандах ёстой гэдгээ мэдэж байсан гэсэн. Өөр байгууллагад хандсан байгаа учраас урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэж үзэхгүй. Хоёрдугаарт Хөвсгөл аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны албан бичиг хэрэгт авагдсан байгаа. Тэр албан бичигт ************* хүсэлтийг 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээж авсан, гурван талт хороо байгуулагдаагүй учраас хэлэлцэх боломжгүй гэдэг утгатай албан бичиг өгсөн байдаг. Уг албан бичиг 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн огноотой байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.7-т “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо энэ хуулийн 154.6-д заасны дагуу гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргааныг хянаж, шийдвэр гаргана” гэж заасан. Хэрэв маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй эсвэл тухайн гурван талт хорооноос гарсан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 1 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 154.8-д заасан байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны албан бичиг 5 дугаар сарын 17-ны өдөр гарсан. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасан буюу 1 сар 2 хоногийн дараа нэхэмжлэл гаргасан байдаг. Хэрвээ үйлдвэрчний эвлэлийн холбоогоо гурван талт хороо гэж үзээд тэр нь байгуулагдаагүй гэсэн хариу өгсөн бол энэ хүн 10 хоногийн дотор иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан боловч энэ хугацаанд нэхэмжлэл гаргаагүй байна. Ийм учраас шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдсан, эрх нь нээгдээгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 157 дугаар зүйлд хөдөлмөрийн эрхийн маргааны гомдол гаргах хугацааг сэргээх гээд уг эрхийг шүүхэд олгосон байдаг. Гэвч нэхэмжлэгч хөдөлмөрийн эрхийн маргааны гомдол гаргах эрхээ сэргээлгэх хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй байна. Ийм учраас өнөөдрийн маргаан бүхий Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/11 дугаартай тушаалын үндэслэлтэй эсэхийг хэлэлцэх боломжгүй гэж үзэж байна. Өмгөөлөгч нарын хэлсэн тайлбартай холбоотой 6 зүйлийг хэлье. Хариуцагч байгууллагын төлөөлөгчийг дарамталдаг, ажлаас халах хүсэл эрмэлзэлтэй байсан, ажлын байрны дарамт байнга үзүүлдэг гэсэн. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас харахад нэхэмжлэгчийг анхнаасаа ажлаас нь халах сонирхолгүй байсан байдаг. Энэ нь хэрэгт авагдсан 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хамт олны хурлын тэмдэглэл, ***************** өөрөө бичиж өгсөн амлалт зэргээс харагдаж байгаа. Хариуцагч байгууллагын төлөөлөгч хууль болон хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамд заасны дагуу эвлэрэн хэлэлцэх бүхий л арга хэмжээг авсан. Тэгээд эвлэрч чадаагүй учраас ажлаас халах шийдвэрийг гаргасан байна гэж үзэж байна. 2023 онд шүүхэд хандаж архи уусан нь тогтоогдоогүй учраас энэ хүнийг ажилд нь эгүүлэн томилсон гэж тайлбарлаад байна. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 155/ШШ2023/01103 дугаартай шийдвэртэй танилцвал нэхэмжлэгчийн архи уусан үйлдлийг тогтоосон боловч ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуульд заасан ээлжийн амралттай байх хугацаанд нь ажлаас чөлөөлсөн учраас хууль зөрчсөн байна, хоёрдугаарт ажил олгогч тухайн хүнийг ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд зүйл заалтаа баримтлах ёстой байтал зүйл заалтаа баримтлаагүй байна гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчид ажилд эгүүлэн тогтоосон байгаа. Түүнээс биш нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаа шиг архи уугаагүй байна, зөрчил нь тогтоогдохгүй байна гэдэг үндэслэлээр ажилд нь томилоогүй. Бичлэг байгаа гэж яриад байгаа боловч бичлэгээ хэрэгт гаргаж өгөөгүй гэж байна. Аль ч байгууллагын бичлэг 30 хоног хадгалагдаад устдаг. Гэтэл нэхэмжлэгч үүнтэй холбоотой маргаан үүсгэх гэж байгаагаа 3 дугаар сарын 20-ны өдөр тушаал гараад 6 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд хандаж мэдэгдсэн буюу 3 сарын дараа шүүхэд хандсан. Тэгэхлээр хариуцагч байгууллагын зүгээс шүүхэд хандах талаар мэдээгүй байсан учраас баримтуудыг хадгалж авч үлдээгүй. Зөвхөн хүүхдийн биед халдаж байгаа хэсгийг нь утсан дээрээ бичиж авсан байдаг. Тодруулбал нэхэмжлэгч хуульд заасан хугацаагаа хойшлуулж 3 сарын дараа шүүхэд хандсанаас болж нотлох баримт бүрдүүлэх боломж нь хязгаарлагдсан. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, шүүхэд хандаж байсан гэж байгаа боловч тэр нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч түрүүн тайлбартаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ, хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлох баримтаа бүрдүүлж өгөх ёстой гэж тайлбарласан учраас өөрсдөө энэ эрхээ мэдэж байсан байна гэж үзэж байна. Үүнтэй холбоотой баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй. Гэрчийн мэдүүлэгтэй холбоотой асуудлын тухайд гэрчид хууль сануулсан баримт байхгүй гэж байна. Гэрчийн мэдүүлэг авсан баримтад Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалтуудыг тайлбарлаж гэрч ойлгосон учраас гарын үсэг зурав гэж бичсэн байгаа. Гэрчийн мэдүүлэг хуулбарлаж өгсөн байна гэсэн. Гэрчийн мэдүүлгийг хуулбарлаж өгсөн учраас манай талаас тухайн гэрчийн мэдүүлгүүд дээр үзлэг хийлгэсэн. Үзлэгээр тухай гэрчийн мэдүүлгүүдийг нотлох баримтаар баталгаажуулж оруулсан байгаа. Нэхэмжлэгч хүүхдүүд хоорондоо маргалдаж нэгнийгээ хазаад уйлалдаад байсан учраас би тухайн хүүхдүүдийг салгасан гэж байна. Хэчнээн хүүхдүүд маргалдаж уйлалдсан ч гэсэн тухайн хүүхдийн биед халдах эрх хэнд ч байхгүй. Мөн энд 2-3 настай хүүхдүүд байгаа. Нэхэмжлэгч түрүүн асуултад хариулахдаа 2, 3 настай хүүхдүүд өөрийгөө бүрэн илэрхийлэх чадваргүй байдаг гэж хүүхдийнхээ онцлогийг мэдэж байгаа хэрнээ тухайн хүүхдүүдэд гар хүрээд байгаа нь буруу. Хүүхдийн бөгс рүү алгадаж унагаахыг хүүхдийг зодсон гэж ойлгохгүй гэж тайлбарласан. Хариуцагч талын яриад байгаагаар та хүүхдийг ингэсэн байна гэж хэлэхэд наадах чинь байдаг асуудал шүү дээ гэж хэлсэн гэдэг тайлбарыг үндэслэлтэй юм уу гэж үзэж байна. Хүүхдийн аав болох н.Энхбаяр гэдэг хүн гэрчийн мэдүүлэг өгөхдөө бичлэг үзсэн үү гэж асуухад бичлэг үзсэн. Бичлэг дээр ийм ийм зүйл харагдаж байсан гэдгийг өөрийн харснаар тайлбарласан байдаг. Тухайн мэдүүлэгт ямар ч хүүхдүүд хоорондоо маргалдаж муудалцсан асуудал бичигдээгүй байсан гэдэг. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Нотлох баримтаар:

Нэхэмжлэгчээс нэхэмжлэл 5 хуудас, ********ургийн овогт ************* иргэний үнэмлэхийн хуулбар 1 хуудас, Баянзүрх сумын “Гэрэлт ирээдүй” хүүхдийн цэцэрлэгийн дэргэдэх Ёс зүйн хороонд 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гаргасан хүсэлт 1 хуудас, Баянзүрх сумын Гэрэлт-Ирээдүй хүүхдийн цэцэрлэгийн дэргэдэх ёс зүйн хорооноос 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр  гаргасан дүгнэлт 1 хуудас, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/11 дугаартай “************* ажлаас чөлөөлөх тухай” тушаал 1 хуудас, Төрийн албаны цалингийн нэгдсэн системийн 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн цалин хөлсний тодорхойлолт 1 хуудас, нягтлан бодогч *************, эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч ************* нарын гаргасан цалингийн тодорхойлолт 1 хуудас, Хөвсгөл аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 44 дугаартай зөвлөмж 1 хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 1 хуудас, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ************** 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан хүсэлт 1 хуудас, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт /Нийгмийн даатгалын ерөнхий газар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт/ 2 хуудас, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 155/ШШ2023/01103 дугаартай шийдвэр 11 хуудас,

Хариуцагчаас Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/31 дугаартай “********* хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд түр томилон ажиллуулах тухай” захирамж /нотариатаар гэрчлүүлсэн/ 1 хуудас, ****** ургийн овогт *************** иргэний үнэмлэхийн хуулбар 1 хуудас, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1 дугаартай албан бичгээр ирүүлсэн хариу тайлбар 5 хуудас, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б-09 дугаартай сануулга өгөх тухай тушаал /нотариатаар гэрчлүүлсэн/ 1 хуудас, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/12 дугаартай сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал /нотариатаар гэрчлүүлсэн/ 1 хуудас, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/19 дугаартай **************** ажлаас чөлөөлөх тухай тушаал /нотариатаар гэрчлүүлсэн/ 1 хуудас, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/65 дугаартай ********** эгүүлэн ажилд томилох тухай тушаал /нотариатаар гэрчлүүлсэн/ 1 хуудас, Баянзүрх СӨБ-ын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хамт олны хурлын тэмдэглэл  /нотариатаар гэрчлүүлсэн/ 4 хуудас, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хүүхдийн цэцэрлэгийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаартай сонсох ажиллагааны мэдэгдэл /нотариатаар гэрчлүүлсэн/ 1 хуудас, *************** Хүүхдийн цэцэрлэгийн захиргаанд 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн амлалт 1 хуудас, 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 16 дугаартай хөдөлмөрийн гэрээ /нотариатаар гэрчлүүлсэн/ 5 хуудас зэрэг нотлох баримтуудыг тус тус гаргаж өгсөн.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор 10,392,366 (арван сая гурван зуун ерэн хоёр мянга гурван зуун жаран зургаа) төгрөг гаргуулж, ажилгүй байх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулж бичилт хийлгэхийг ажилд олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, маргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д “Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй”, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-д “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй”, 154 дүгээр зүйлийн 154.2.2-д “энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор” гэж хуульчилжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр танд тушаал танилцуулаад таныг халж байна гэхэд та мэдсэн юм уу гэхэд надад тушаал танилцуулаад ийм алдаа гаргасан учраас таныг халлаа гэхээр нь би ёс зүйн хороонд өргөдөл өгсөн байгаа. Тэрнээс гарах шийдвэрийг харна гээд тушаалаа аваагүй гэж мэдүүлсэн нь нэхэмжлэгч тал 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Б/11 дугаартай “************ ажлаас чөлөөлөх тухай” тушаал гарсан гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-д зааснаар мэдсэн байна.

Хариуцагч тал болон бусад талууд 3 сарын хугацаанд гэж тайлбарлаж байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-д “энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор” гэж хуульчилсан.

Нэхэмжлэгч нь 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр буюу 92 дахь хоног дээрээ шүүхэд нэхэмжлэл гаргасан нь урьдчилсан шийдвэрлүүлэх журам зөрчсөн. Мөн энэ талаараа гомдол гаргаагүй байна.

2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Б/11 дугаартай “М.Пүрэвсүрэнг ажлаас чөлөөлөх тухай” тушаал гарсан гэдгийг мөн үеэс нэхэмжлэгч нь маргааныг эрх бүхий байгууллагаар урьдчилан шийдвэрлүүлэх боломжтой байхад энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй нь шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор 10,392,366 (арван сая гурван зуун ерэн хоёр мянга гурван зуун жаран зургаа) төгрөг гаргуулж, ажилгүй байх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулж бичилт хийлгэхийг ажилд олгогчид даалгах тухай ************** нэхэмжлэлийг Хөдөлмөрийн хуулинд тусгайлан заасан зөрчил гаргасан мөн хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Шүүх Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/11 дугаартай тушаалд дүгнэлт өгөөгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ...” гэж хуульчилсан тул нэхэмжлэгч *********** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ************** Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор 10,392,366 (арван сая гурван зуун ерэн хоёр мянга гурван зуун жаран зургаа) төгрөг гаргуулж, ажилгүй байх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулж бичилт хийлгэхийг ажилд олгогчид даалгах тухай ************* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч ***************** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,000 (нэг зуун жаран мянга) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БЭЭЖИН