Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 320/ШШ2025/00215

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Хөвсгөл  аймаг  дахь  сум  дундын  анхан  шатны  шүүхийн  шүүгч  Б.Бээжин би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *********дүүрэг, 1-р хороо, ************ өргөн чөлөө-19-д байрлах, Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймаг, ***********сум, *** дугаар баг, *** дүгээр гудамжны *** тоотод оршин суух, ******* ургийн овогт ************ (***********)-д холбогдох,

9,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 320/2025/00100/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК-ийн гүйцэтгэх захирлын орлогч ********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Худалдаа хөгжлийн банкны харилцагч ************* /*********/ нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Худалдаа, хөгжлийн банкин дахь өөрийн эзэмшлийн *********** тоот данснаас ************* (*********)-ийн Хаан банкны *************тоот дансанд 9,800,000 төгрөгийн шилжүүлэг хийсэн.

Дээрх 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр банк хоорондын системд үүссэн техникийн алдааны улмаас хүлээн авагч ************* (**********)-ийн Хаан банкны ************ тоот дансанд дээрх мөнгөн төлбөр орсон боловч *********** /**********2/-ийн Худалдаа, хөгжлийн банкны ************ тоот харилцах данснаас хасагдаагүй Худалдаа, хөгжлийн банкны ************* тоот данснаас хасагдсан.

****************** (*************)-ийн Хаан банкны ********* тоот дансанд шилжин орсон 9,800,000 төгрөгийн гүйлгээ нь Худалдаа, хөгжлийн банкны хөрөнгө болно.

****************** (#############) нь банк хоорондын системд үүссэн техникийн алдааны улмаас шилжин орсон 9,800,000 төгрөгийг дур мэдэн захиран зарцуулж, үрэгдүүлж, Худалдаа, хөгжлийн банкинд хохирол учруулаад байна.

Худалдаа, хөгжлийн банкны зүгээс хариуцагч ************ (***************)-тай удаа дараа холбогдож, үүссэн төлбөрийн асуудлыг барагдуулах тухай мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд учирсан хохирлыг төлж барагдуулаагүй, банкны хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшин шамшигдуулсан байна.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гэж зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн *************** (***********)-д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ************* (************)-ийн дур мэдэн захиран зарцуулж, үрэгдүүлж Худалдаа, хөгжлийн банкинд учруулсан бодит хохирлын мөнгө болох 9,800,000 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Худалдаа, хөгжлийн банкинд олгуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч ********** нь шүүхэд гаргасан тайлбартаа: Худалдаа хөгжлийн банкны техникийн алдаа гарсан үед ********* овогтой *********** миний ************** хаан банкны данс руу 9,800,000 төгрөг шилжүүлж орсон. Тус мөнгийг захиран зарцуулсан учир Худалдаа хөгжлийн банкнаас нэхэмжилсэн 9,800,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.  

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК нь хариуцагч *********** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт зээлийн  гэрээний үүрэгт нийт 9,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *********** нь...” Худалдаа хөгжлийн банкны техникийн алдаа гарсан үед ********* овогтой ************ миний ************ хаан банкны данс руу 9,800,000 төгрөг шилжүүлж орсон. Тус мөнгийг захиран зарцуулсан учир Худалдаа хөгжлийн банкнаас нэхэмжилсэн 9,800,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна…” гэх тайлбарыг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 9,800,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,750 (нэг зуун далан нэгэн мянга долоон зуун тавь) төгрөгийн тал хувь болох 85,875 (наян таван мянга найман зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 85,875 (наян таван мянга найман зуун далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч  ************** улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 85,875 (наян таван мянга найман зуун далан тав) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК-д олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 9,800,000 (есөн сая найман зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ************** хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,750 (нэг зуун далан нэгэн мянга долоон зуун тавь) төгрөгийн тал хувь болох 85,875 (наян таван мянга найман зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 85,875 (наян таван мянга найман зуун далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч  **************** улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 85,875 (наян таван мянга найман зуун далан тав) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК-д олгох олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 ШҮҮГЧ                       Б.БЭЭЖИН