| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 320/2025/00106/и |
| Дугаар | 320/ШШ2025/00210 |
| Огноо | 0000-00-00 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 320/ШШ2025/00210
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Хас банкны төв байранд байранд байрлах, Хас банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймаг, ****** сум, **** дугаар багийн *** дүгээр гудамжны *** тоотод оршин суух, ***** ургийн овогт ************** (***********),
Хариуцагч: Хөвсгөл аймаг, **********сум, *** дугаар багийн *** дүгээр гудамжны ** тоотод оршин суух, **** ургийн овогт ***********, РД: (***********) нарт холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт нийт 15,953,466 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 320/2025/00106/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХК-ны Хөвсгөл салбарын захирал Т.Доржпүрэв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ************** нар нь ХасБанктай 2021 оны 02 дугаар сарын 16-ний өдөр 1670008497 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 10,150,000 /арван сая нэг зуун тавин мянган/ төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 72 сарын хугацаатайгаар, хашаа байшин амины орон сууц худалдан авах зориулалтаар авсан. Банк нь 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зээлдэгч ************ ХасБанк дахь 5004108291 дугаартай дансанд 10,150,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.
Мөн иргэн **************** нар нь ХасБанктай 2023 оны 09 дүгээр сарын 25-ний өдөр 1670084029 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 18,000,000 /арван найман сая/ төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээ зориулалтаар цалингийн зээлийг авсан. Банк нь 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зээлдэгч ***************** ХасБанк дахь 5004084893 дугаартай дансанд 18,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.
Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1670008497, 1670084029 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс хойш 2 зээлийг огт төлөхгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1670008497 дугаартай зээл 62 хоног, 1670084029 дугаартай зээл 75 хоног тус тус хугацаа хэтрүүлээд байна.
ХасБанк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Зээлдэгч ******************* нарын 1670008497 дугаартай зээлийн үлдэгдэл 2025 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 4,970,838 төгрөг, хүү 198,552 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,435 төгрөг, нийт 5,170,825 төгрөг, 1670084029 дугаартай зээлийн үлдэгдэл 2025 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 10,380,383 төгрөг, хүү 395,231 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,027 төгрөг, нийт 10,782,641 төгрөг болоод байна.
Эдгээр хоёр зээлийн нийт төлөх төлбөр 15,953,466 төгрөг байна. 1670008497 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1670008497/01 дугаартай Ипотекийн гэрээгээр дараах хөрөнгүүдийг тус тус барьцаалсан.
1. ********* өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү************* дугаар, Үл хөдлөх эд хөрөнгийн ************* дугаар гэрчилгээтэй **-р баг **-р гудамж *** тоот хаягт байрлах *** кв.м талбайтай хувийн сууц,
2. ******** өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн *********** дугаар, Үл хөдлөх эд хөрөнгийн *********** дугаар гэрчилгээтэй 1****-р баг ****-р гудамж *** тоот хаягт байрлах ******** талбайтай өмчлөх эрхтэй газар.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1670008497, 1670084029 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 15,351,221 төгрөгийг зээлдэгч ***************** нараас гаргуулах, хариуцагч нар нь 1670008497 дугаартай зээлийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг дээр дурдсан барьцаа хөрөнгүүдээс хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ********* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Хас банкнаас 15,683,466 төгрөгийн зээлийг ********** хамтарсан зээлийг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Миний ээж болох ************* нь Улаанбаатар хотод эмчилгээнд байгаа тул оролцуулахгүйгээр *********** би төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХК нь хариуцагч *************** нарт холбогдуулан зээлийн зээлийн гэрээний үүрэгт нийт 15,953,466 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь...” Хас банкнаас 15,683,466 төгрөгийн зээлийг ************* хамтарсан зээлийг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна …” гэх тайлбарыг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 15,953,466 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Хас банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,917 (гурван зуун долоон мянга есөн зуун арван долоо) төгрөгийн тал хувь болох 153,958.5 (нэг зуун тавин гурван мянга есөн зуун тавин найман төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 153,958.5 (нэг зуун тавин гурван мянга есөн зуун тавин найман төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ******************* нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 153,958.5 (нэг зуун тавин гурван мянга есөн зуун тавин найман төгрөг таван мөнгө) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХК-д олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хас банк ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт нийт 15,953,466 (арван таван сая есөн зуун тавин гурван мянга дөрвөн зуун жаран зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч *************** хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хас банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,917 (гурван зуун долоон мянга есөн зуун арван долоо) төгрөгийн тал хувь болох 153,958.5 (нэг зуун тавин гурван мянга есөн зуун тавин найман төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 153,958.5 (нэг зуун тавин гурван мянга есөн зуун тавин найман төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч *************** нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 153,958.5 (нэг зуун тавин гурван мянга есөн зуун тавин найман төгрөг таван мөнгө) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХК-д олгох олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.БЭЭЖИН